Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03462

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 22 182/ШШ2024/03462

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3,040,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн ******* УБУ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашиныг 2023.07.25-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаатай, хоногийн 80,000 төгрөгөөр, барьцаанд 200,000 төгрөг авч, хариуцагч Б.*******од түрээсэлж, гэрээг бичгээр байгуулсан юм. Хариуцагч Б.******* нь үргэлжлүүлэн 7 хоног сунгахыг хүссэн бөгөөд би зөвшөөрсөн, бичгээр гэрээг байгуулаагүй. Энэ үед барьцаа 100,000 төгрөг нэмж авсан. Ингээд 7 хоногийн хугацаа дууссан боловч хариуцагч машиныг буцаан хүлээлгэн өгөөгүй, түрээсийн төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй, машин хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Би ч бас машинаа энэ хугацаанд хайж байсан. Харин 2023.10.02-ны өдөр Нисдэг машин нэртэй худалдааны төвөөс, манаач нь гэх хүн над руу утсаар яриад машинаа ирж ав гэж хэлсэн. Ингээд би очсон, миний машин хашаанд, зогсоол дээр түгжээтэй байсан, би хаалганы цоожийг нь эвдэж, машинаа унаж явсан, энэ байдлыг гар утсандаа бичлэг хийж баримтжуулсан байгаа. Тийм учраас би хариуцагчийг 2023.10.02-ны өдрийг хүртэл миний машиныг түрээслэн, өөрийн хэрэгцээнд ашигласан гэж үзэж байгаа. Энэ хугацаанд буюу 2023.07.25-ны өдрөөс 2023.10.02-ны өдрийг хүртэл хариуцагч Б.******* нь түрээсийн төлбөрт 2023.07.25-ны өдөр *******0,000 төгрөг, 2023.07.28-ны өдөр 200,000 төгрөг, 2023.08.02-ны өдөр 100,000 төгрөг, 2023.08.03-ны өдөр 200,000 төгрөг, 2023.08.17-ны өдөр 400,000 төгрөг, 2023.08.23-ны өдөр 990,000 төгрөг, 2023.09.23-ны өдөр 1,280,000 төгрөг, нийт 3,470,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнд барьцаанд авсан мөнгө нь багтсан байгаа. Хариуцагч нь 2023.09.23-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, үлдэгдэл төлбөртэй. Иймд хариуцагчаас 3,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний хуулбар, түрээсийн гэрээ, 2024.08.22-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, авто машиныг хүлээн авах үеийн гэрэл зураг гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулж эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь машиныг надаас хүлээн авч, өөрийн хэрэгцээнд ашигласан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй, сүүлдээ утас нь холбогдохгүй, төлбөрөө төлөхгүй болсон ба, миний машиныг Нисдэг машин худалдааны төвийн хашаанд орхиод явсан байсныг мэдэж, би 2023.10.02-ны өдөр очиж машинаа авсан, тийм учраас хариуцагч нь 2023.10.02-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлөх ёстой, иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Авто тээврийн үндэсний төвийн 2024.08.22-ны өдрийн Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаанаас үзвэл, нэхэмжлэгч Б.******* нь 2007 онд үйлдвэрлэсэн, 2017.02.01-ний өдөр Монгол улсад орж ирсэн, ************** УБУ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашиныг өмчилдөг байх ба, тэрээр уг автомашинаа бусдад хөлсөлж орлого олдог байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2023.07.25-ны өдрийн түрээсийн гэрээний сунгалт гэсэн нэртэй гэрээгээр хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн, ************** УБУ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашиныг 2023.07.27-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаатай, хоногийн 80,000 төгрөгийн хөлс болон барьцаанд 200,000 төгрөг төлж хөлслөн авах, нэхэмжлэгч Б.******* нь өөрийн автомашиныг түр хугацаагаар хариуцагч Б.*******ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан шаардлагад нийцсэн эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг үүсгэжээ.

 

3.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******од өөрийн өмчлөлийн, ************** УБУ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашиныг 2023.07.25-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба, хариуцагч Б.******* нь автомашиныг хүлээн авч, өөрийн хэрэгцээнд ашигласан. Улмаар зохигчид харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2023.07.27-ны өдрөөс дахин 7 хоногоор буюу 2023.08.01-ний өдрийг хүртэл анхны нөхцлөөр сунгасан байх ба, энэ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасантай нийцжээ.

 

Энэхүү аман тохиролцооны дагуу хариуцагч Б.******* нь барьцаанд 100,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д нэмж төлснөөр автомашиныг үргэлжлүүлэн 7 хоног унаж ашигласан байх боловч тохиролцсон хугацаандаа буюу 2023.08.01-ний өдөр автомашиныг нэхэмжлэгч Б.*******д буцаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, харин автомашиныг Чингэлтэй дүүрэгт байрлах Нисдэг машин худалдааны төвийн хашаанд, зогсоолд орхиод явсан байсныг нэхэмжлэгч Б.******* хожим мэдэж, 2023.10.02-ны өдөр тус худалдааны төвийн гадаа зогсоолоос автомашиныг өөрийн эзэмшилдээ авчээ.

 

4.Энэ хугацааны хөлсөнд хариуцагч Б.******* нь 2023.07.25-ны өдөр *******0,000 төгрөг, 2023.07.27-ны өдөр 200,000 төгрөг, 2023.07.*******-ны өдөр 200,000 төгрөг, 2023.07.31-ний өдөр 100,000 төгрөг, 2023.08.02-ны өдөр 100,000 төгрөг, 2023.08.03-ны өдөр 200,000 төгрөг, 2023.08.17-ны өдөр 400,000 төгрөг, 2023.08.23-ны өдөр 990,000 төгрөг, 2023.09.23-ны өдөр 1,280,000 төгрөг, нийт 3,770,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлсөн болох нь нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд үүнээс *******0,000 төгрөг нь барьцааны мөнгө, үлдсэн 3,470,000 төгрөг нь автомашиныг ашигласны хөлс байна.

 

Харин хариуцагч Б.******* нь 2023.09.23-ны өдрөөс хойш автомашины хөлсийг огт төлөөгүй, нэхэмжлэгч Б.******* нь түүнээс хөлсөө төлөхийг шаардсан байх боловч утас нь холбогдохгүй байсан, нэхэмжлэгч нь хариуцагчийг нийтдээ 3,470,000 төгрөгийн хөлс төлсөн, үүнд барьцааны мөнгө багтсан гэж тайлбарлах боловч барьцааны *******0,000 /200,000 төг + 100,000 төг/ төгрөг нь хөлс болох 3,470,000 төгрөгөнд орж тооцоогдоогүй болох нь тогтоогдсон. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэнэ.

 

5.Зохигчдын хооронд байгуулагдсан 2023.07.25-ны өдрийн гэрээний хугацаа 7 хоногоор сунгагдаад 2023.08.01-ний өдөр дууссанаар Иргэний хуулийн 294.1.1.‑д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон байхад хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.‑д зааснаар гэрээний зүйл болсон, ************** УБУ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.*******д буцааж өгөх үүргээ биелүүлээгүй, харин тэрээр хуулийн 295.4.‑т зааснаар автомашиныг буцаан өгөх хугацааг 2023.10.02-ны өдрийг хүртэл хойшлуулсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.******* нь эд хөрөнгө хөлслөх гэрээ болон Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 295.4.‑т зааснаар хариуцагч Б.*******оос 2023.07.25-ны өдрөөс 2023.10.02-ны өдрийг хүртэл нийт 70 хоногийн автомашины хөлсийг, хоногийн 80,000 төгрөгөөр тооцож 5,600,000 төгрөгийг шаардах эрхтэй байх ба, үүнээс хариуцагч Б.*******ын төлсөн 3,470,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,1*******,000 төгрөгийг хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******д төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийн төлөх хөлсний үлдэгдлийг 3,040,000 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

6.Шүүх 2024.06.14-ний өдрийн 11057 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.*******ыг албадан ирүүлж, түүнд 2024.06.27-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан 2024.06.27-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Б.******* нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Б.*******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул түүнээс 2,1*******,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 910,000 /3,040,000 төг 2,1*******,000 төг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Б.*******ын 2024.05.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 63,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 49,0******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 295 дугаар зүйлийн 295.4.-т зааснаар хариуцагч Б.*******оос 2,1*******,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 910,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.‑т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 49,0******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА