| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04479/И |
| Дугаар | 182/ШШ2024/03499 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/03499
2024 08 28 182/ШШ2024/03499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.А хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,
Хүсэлт гаргагч *******ийн гаргасан хүсэлтийн дагуу түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: М.******* нь удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, бид 2023 оны 06 сараас хойш тус тусдаа амьдрах болсон. Улмаар 2024.06.26-ны өдөр гэрлэлт цуцлуулахаар тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд М.*******ын Чингэлтэй дүүргийн ******* дүгээр *******, *******ын 10 дугаар гудамж, ******* тоот хаягаар өргөдөл гаргасан боловч М.******* нь тус хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, 2015.01.15-ны өдөр төрсөн охин Х., 2020.10.29-ний өдөр төрсөн хүү Х.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, тэднийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн цогцолбор сургуулийн тодорхойлолт, Архангай аймгийн сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, 2024.07.02-ны өдрийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан баримт, эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр *******ны Засаг даргын тодорхойлолт, 2024.07.24-ний өдрийн 244 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтээ гэрлэлтээ цуцлуулах зорилготой, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч М.******* нь оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, 2015.01.15-ны өдөр төрсөн охин Х., 2020.10.29-ний өдөр төрсөн хүү Х.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, тэднийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн цогцолбор сургуулийн тодорхойлолт, Архангай аймгийн сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар М.******* нь гэрлэлт цуцлуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь Чингэлтэй дүүргийн ******* дүгээр *******, *******ын 10 дугаар гудамж, ******* тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2024.07.02-ны өдрийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан баримт, эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр *******ны Засаг даргын тодорхойлолт, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2024.07.24-ний өдрийн 244 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул *******ийн гаргасан хүсэлтийг хангаж, М.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар М.Хг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар М.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******-т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, ******* хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА