| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04622/И |
| Дугаар | 182/ШШ2024/03501 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/03501
2024 08 28 182/ШШ2024/03501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г ХК хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.*******ийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* банк ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.******* нь 2021.12.31-ний өдөр ******* банктай ЗГ3665116764 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг жилийн 12%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2022.03.02-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр, 2022.12.20-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр, 2023.02.02-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр, 2023.05.04-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 5,600,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Зээлдэгч Ж.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 312 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд нийт 12,116,682.56 төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн ... тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тухайн хаягтаа оршин суудаггүй нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.19-ний өдрийн 14010 дугаар шүүгчийн захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь 2021.12.31-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2022.03.02, 2022.12.20, 2023.02.02, 2023.05.04-ний өдрүүдийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариуд, хүү тооцооллын хүснэгт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.19-ний өдрийн 14010 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Ж.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021.12.31-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2022.03.02, 2022.12.20, 2023.02.02, 2023.05.04-ний өдрүүдийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариуд, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар Ж.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.******* нь Хан-Уул дүүргийн ... тоотод болон Хан-Уул дүүргийн ...тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.19-ний өдрийн 14010 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.******* нь ******* банк ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* банк ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Ж.*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ж.Д-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.*******ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Ч.Х-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА