Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 327

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Иргэдийн төлөөлөгч   Б.Энхчимэг,

Улсын яллагч Р.Машлай,

Иргэний нэхэмжлэгч Б.А,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0130/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багануур дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д-ийн А-т холбогдох эрүүгийн 201601080297 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ************ тоотод оршин суух, ял шийтгэлүй, бие эрүүл, ухаан бүрэн Д овогт Д-ийн А

 

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурдсанаар /

 

- 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Д-оос бусдын малыг өөрийн мал гэж ойлгуулан хуурч мэхэлж зараад 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

 

- 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.И-оос “хургатай хонь авч өгнө” хэмээн 18.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

 

- 2012 оны 10-р сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Д-ээс “Капитал” банкны барьцаанд байгаа иргэн Б.А-ийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийг чөлөөлүүлэн “Хаан банк”-наас зээл авч эргэн төлнө гэж 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

 

- 2013 оны 01-р сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С-гаас “Хөвсгөл аймгаас мах оруулж ирнэ” гэж 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

 

- 2015 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-с 21 тооны эр хонь, бэлэн мөнгө 500,000 төгрөгийг залилан мэхэлж аван нийт 3,230,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- Мөн эрүүгийн 201201040837 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд буюу 2013 оны 02-р сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгчийн дуудсан цагт ирэлгүй, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Х.Д мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед миний 9910**** дугаарын утас руу 9813**** дугаарын утаснаас “Самбар дээрээс утсыг чинь авлаа. Мал авах уу” гэхээр нь би “Өнөөдөр завгүй байна. Маргааш үзье” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 10 цагийн үед нөгөө хүн “Хотоос мал руугаа очиж байна. Өнөөдөр наймаагаа хийх үү” гэхээр нь би “чи мал дээрээ очиж бай, би ардаас чинь утсаар яриад яваад очъё” гээд 13 цагийн үед Цонжинболдогийн хажууханд малаа хашчихсан хэдэн хүмүүс нэг ***** ХЭҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин зогсож байсан. Намайг очтол толгойдоо цагаан өнгийн коршонкон малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, саарал өнгийн ноосон цамцтай, хөх өнгийн жинсэн өмдтэй, махлаг, онигордуу нүдтэй, томдуу хянган хамартай, сахалгүй 38-43 орчим насны, 170 орчим өндөртэй эрэгтэй тосч, ирээд “ Би өөр рүү чинь ярьсан залуу байна. Энэ хүмүүстэй бол яриад байх юм байхгүй. Би энэ хүмүүсээс авах ёстой юмаа авч байгаа юм. Манай хамаатнууд байгаа юм, чи малаа үзэх үү” гэхээр нь би малын хашаанд нь ороод малнуудаа үзсэн. Тэгээд 47 сая төгрөгөнд 506 ширхэг хонь авахаар тохирсон. Тэгтэл нөгөө залуу өөрийгөө Ирээдүй гэж танилцуулаад “ Чи надад 50 сая төгрөг өгчих, ямаа нэмж аваад 3 сая төгрөгөө гаргаад өгчих” гэсэн. Тэгээд би “ажил руугаа явлаа чи араас ирээд мөнгөө авчих, би ажил дээрээ байж байя” гээд явсан. Би ажил дээрээ очиж Сандаг гэх найзыгаа дуудаад “чи 30 сая төгрөг гаргачих 2-уулаа нийлж хонь авъя, надад 20 сая төгрөг байна” гэж хэлээд Сандагийг явуулж малыг нь үзүүлсэн. Тэгээд Сандаг явж малаа үзэж ирчихээд байж байтал араас ***** ХЭҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинтай малын эзэн гэх залуутай хамт Ирээдүй орж ирсэн. Ирээдүй гэх залуу 45 сая төгрөг надаас бэлнээр тоолж аваад Б.Ж гэх хүн рүү утсаар ярьж “ аав, та дансныхаа дугаарыг өгчих” гээд 5724****** дугаартай Б.Ж гэх хүний данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн.Тэгээд мөнгөө авч гараад машиндаа суугаад явсан. Тэрнээс нь өмнө би “жолооч нь юун хүн бэ “ гэж Ирээдүйгээс асуутал “манай ахын бага хүүхэд байгаа юм, малын эзний хүү” гэж тайлбарласан. Би Ирээдүйд “малаа постон дээр тосч хүлээж авна шүү” гээд малаа авах гээд очсон чинь малын эзэд “Ирээдүйг танихгүй, тэр хүн чинь манай эхнэр хүүхдийг дагуулж яваад 13-р хороололд нэг байрны гадаа үлдээгээд явчихсан. Тэр хүний утас нь болохгүй байна, хонийг чинь өгөхгүй” гэж хэлсэн.Тэгээд би тэр хүнд залилуулсан болохоо ойлгоод, тэр даруйдаа цагдаад хандсан юм. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг Д.А-ын дүү Буянтбаатар нь төлж барагдуулсан. Мөн цагдаа нартай яваад Д.А-ыг барихад бэлнээр 46 сая гаруй төгрөгийг нь хураан авч надад хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3 сая гаруй төгрөгийг надад Буянтбаатар төлж барагдуулсан. Надад дээрхи мөнгөнөөс 5 сая төгрөгийг нь шилжүүлсэн баримт бол бий, бусад мөнгийг нь бэлэн байсан учраас ямар нэгэн баримт байхгүй. Харин эрэн сурвалжлахад нь бензин шатахуун, хоол ундны мөнгө төгрөг гарсан. Уг мөнгийг нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн төлбөрийн баримт байхгүй...” гэжээ. / 1 дүгээр хавтас 117-179,180-181х /,

 

Гэрч З.Ц   мөрдөн  байцаалтын явцад мэдүүлэхдээ: “....2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас миний аав Л.З нь өөрийн хонь, ямаа нийлсэн 700 гаруй малыг зарахаар туувраар Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдогийн урд талд авчирсан юм. Би аавдаа туслахаар тосч очоод малыг нь заралцах гээд Ургах наран хорооллын орчимд хонь мал зардаг цэг дээр 20 гаруй хонь авч очоод тэндээ зарж байтал Д.А гэх хүн ирээд аавтай уулзаж байсан. Тухайн үед нь яг юу ярьсныг нь сонсоогүй. Ааваас асуутал “олон тооны мал авах гэж байгаа” гээд манай аавтай уулзаад утасны дугаарыг нь аваад явсан байсан. Тэгээд тэр өдөр 14 цагийн орчимд бид нар малаа зарчихаад Улаанбаатар хот руу явж юм авна гээд мал зардаг цэгээс шууд Улаанбаатар хот руу миний автомашинтай явж байтал аавтай Д.А гэх хүн утсаар нь яриад “малыг чинь очиж үзье” гэсэн. Тэгээд бид нар Нарантуул зах орчихоод буцаад явж байхад Д.А бид нартай 68-78 улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг өөрөө жолоодчихсон замаас тосож уулзаад, бид дагуулаад цаашаа Налайх руу өөрсдийн мал байгаа газарт аваачиж үзүүлсэн. Тэгээд Д.А манай малыг очиж үзчихээд “би нэг объект худалдаж авах гээд байгаа юм. Тэрэндээ мал оролцуулаад авах гэж байгаа юм, та хэд малаа хэдэд өгөх гэж байгаа юм” гэж бид нарын үнэ ханшийг асуучихаад “за би ямар ч байсан та хэдийн ханшаар худалдаж авъя, би маргааш авах гэж байгаа хүмүүсээ дагуулаад үзүүлье, тэр хүмүүс болно гэвэл наймаа хийж бүх малыг чинь бөөнөөр нь худалдаж авна, би зөрүүнээс нь жаахан мөнгө өөртөө унагаах юм, та хэд битгий тэр хүмүүстэй яриарай, хонь чинь ноослог байна, хонинуудаа хяргаж бай, тэгэхгүй бол жаахан царай муутай харагдаад байна” гээд явсан. Тэгээд 2016 оны 07 сарын 04-ний өдөр Д.А гэх залууг бид нарыг “хонио хяргаж бай” гэхээр нь хонио авчирч заралгүйгээр өглөө эртхэн босоцгоож хонинуудаа хяргаж эхэлсэн. Тэгээд 10 цагийн үед Д.А манай аав Л.З руу утасдаад “миний унаж явсан автомашин Тэрэлж рүү жуулчид хүргэх гээд ажил гараад явчихлаа, би энд явган үлдчихлээ. Би Тэрэлж салдаг уулзвар дээр буугаад үлдчихлээ. Намайг хүрч ирээд авчихаач” гэхээр нь би аав Л.З-гийн ***** ХЭҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинаар Д.А-ыг тосож очиж аваад мал дээрээ очоод байж байтал Д.А “миний араас мал авах хүмүүс ирж үзнэ” гэсэн. Удалгүй араас нь Х.Д гэх Ченж залуу машинтайгаа ирж манай малыг үзсэн. Х.Д-ийг манай малыг үзэж байхад нь бид нар Д.А-ын хэлсэнчлэн нэг ч үг солиогүй, цаана нь малнуудаа хяргаад сууцгааж байсан. Тэгээд Д.А “за одоо малаа Налайх руу гарга, танай малыг худалдаж авахаар боллоо, энэ хүнтэй та нар яриад байх юм байхгүй. Би өөрөө ярина, чимээгүй байж байгаарай, малыг чинь замд нь тосоод авна” гэж хэлсэн. Тэгээд ченж залууг явсны дараа Д.А “би та нарт хот ороод мөнгийг чинь өгнө” гээд манай ***** ХЭҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинтай Улаанбаатар хот руу манай ээж Ганбат бид гурав хөдөлсөн. Тэгээд яг Налайх орж байх замд хамгийн захын бойн дээр ирээд Д.А “ийшээ ороод цөөхөн хэдэн төгрөг аваадахъя, та нар автомашиндаа сууж байгаарай” гээд өөрөө машинаас буугаад уг бойны хашаанд байсан гэр рүү яваад орсон. Тэгээд бид нар машинд нь 30 гаруй минут хүлээгээд Д.А машинд битүү дотор нь харагдахгүй тортой мөнгө авч ирж суугаад “энэ ченж нарын мөнгө гэж дан задгай л мөнгө байх юм” гээд нилээн овор ихтэй мөнгө авч орж ирж машинд суусан. Тэгээд тухайн үед нь ээж бид хоёр тэр мөнгийг нь хичнээн төгрөг байгааг нь хараагүй, дан задгай мөнгө болохоор овор ихтэй харагдаж байна л гэж бодсон. Тэгээд тэндээсээ Улаанбаатар хот руу хорооллын эцэс орно гэж яваад зам нилээн бөглөрөлтэй байхаар нь “урдуураа Нарантуулын замаар явчих” гээд явж байснаа “надад 5.000.000 төгрөг нийт мөнгөнөөс дутуу байгаа юм, би 13 дугаар хороололд байдаг найздаа граж 5.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм, дутуу мөнгөө урьдчилаад аваадхая” гээд 13 дугаар хороолол руу явсан.  Зам нилээн бөглөрөлтэй байгаа болохоор та нарыг удаагаад яахав гээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын замын хажуу талын зогсоол дээр зогсоод “би энэ байр руу ороод мөнгө аваад ирье” гээд машинаас бууж яваад ээж бид хоёр 30 минут гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал “би найзындаа толгойгоо угаагаад байж байна, манай эхнэр одоо мөнгөө аваад ойрхон ирж байна” гэхээр нь тийм л юм байх гэж бодоод дахиад зогсож байсан газартаа л хүлээгээд байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь дахиад нилээн олон залгаад авахгүй байж байснаа утсаа унтраачихсан, утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд тэндээ 1 цаг 30 минут орчим хүлээгээд ирэхгүй утсаа салгачихсан болохоор нь аав Л.З руу утасдаж “нөгөө хүн чинь мөнгөө өгөлгүй алга болчихлоо, та малаа өгч болохгүй шүү” гэж хэлээд Налайх руу буцсан. Налайхад очсон чинь Х.Д гэх ченж залуу аав Л.З хоёр, 2 биенээсээ “нөгөө хүн чинь хаана байна” гээд асууцгаагаад байсан. Тэгээд би Х.Д гэх хүнээс “таньтай хамтарч байгаа хүн юм биш үү” гээд Д.А-ыг асуутал “үгүй би тэр хүнийг чинь огт танихгүй, та нар тэр хүний малчид нь юм биш үү, танай малыг өөрийнхөө мал гэж байсан. Тэгээд би 50.000.000 төгрөг өгөөд явуулсан ш дээ” гэж хэлээд бид нарыг залилсан болохыг ойлгоод Х.Д гэх хүн Налайхын цагдаад хандахаар болсон юм...Манай гэрийнхэнд бол ямар нэгэн хохирол огт учраагүй. Яагаад гэвэл нэг ч мал огт зараагүй болохоор учирсан хохирол гэх зүйл бол байхгүй... Д.А Х.Д-ийг залилахдаа өөрийн мал гэж бидний малыг үзүүлж, хуурч манай малыг зарчихсан байсан юм...” гэжээ. / 1 дүгээр хавтас  215-218х /,

 

Гэрч Л.З мөрдөн  байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би тэр үед эхнэр Ганбат хүү З.Ц  нарын хамт Улаанбаатар хот БЗД-ийн амьд мал зардаг зах дээр өөрийн тууж аваачсан малаас 30 хонь тэр зах дээр аваачиж бөөндөөд зараад зогсож байхад нэг танихгүй цагаан срочкон цамцтай хүн ирээд хонины үнэ асуугаад явсан. Тэгээд манай хүү З.Ц гийн утсыг авсан ...Тэгээд хар Ланд 200 маркийн машин унаад, мөн хажууд нь танихгүй өөр нэг хүний хамт ирээд “хонь үзье” гэж хэлсэн. Тэр үед би хот орж Маяти маркийн машиндаа сэлбэг авах гээд явж байхад тэр хүн утсаар тэгж хэлсэн. Тэгээд Налайхын бойн дээр очсон байсан. Хонин дээр манай эхнэр Ганбат байсан. Тэгээд манай эхнэртэй уулзаад яваад өгсөн байсан. Маргааш өглөө хүн дагуулж ирнэ гээд явсан байсан. Би объект авах гэж байгаа гэж хэлсэн байсан. Тэр хүн надад нэрээ хэлээгүй, би мөн асуугаагүй...Надад нэрээ хэлээгүй тухайн үед нимгэн цагаан цамцтай цагаан крошокон малгайтай сандаалтай, оймсгүй явж байсан. Нэрээ тэр үед худлаа хэлсэн байсан. Д.А гэж хэлээгүй, тухайн нэрийг нь мартсан байна. Налайхын цагдаад байцаалт өгөхдөө хэлсэн... Тэр хүн хонь зарж байхад ирээд “их хэмжээгээр хонь авна” гэж хэлж байсан. Тэгээд миний хонийг өөрөө авна, ямааг чинь объект авах гэж байгаа хүмүүст зарж өгнө гэж байсан. Өөр юм хэлээгүй...” гэжээ. / 1 дүгээр хавтас 235-236 х/,

 

Гэрч Б.Ж мөрдөн  байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 7 сарын 3-ны өдөр 11 цагийн үед ...Д.А гэх залуу намайг хаана байна гэхээр нь 4 зам дээр явж байна гэтэл “намайг жуков чиглэлд дуудаад хүрээд ир дахиад явж мал үзээдэхье” гэсэн....налайх явж байх замдаа Улиастайн тэнд хэсэг хонь байсныг үзсэн, тэгээд Ургах наран хорооллын мал дээр ирээд их олон хүмүүсээс мал асуугаад яваад байсан....нөгөө залуу над руу 9813**** дугаарын утаснаас залгаад таны данс руу мөнгө хийгээдэхье, та дансныхаа дугаарыг дахиж хэл дээ, баталгаажуулаадахъя” гэхээр нь “тэг” гээд зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн. Тэгээд над руу байн байн яриад “5 сая төгрөг хийнэ, таны дансаар авчихъя, та аваад өг” гэсний дараа нь “ данс руу мөнгө хийчихлээ, хамгийн ойр банкнаас аваад өг” гэхээр нь би Өргөө кино театрын эсрэг талд байдаг Хаан банк ортол миний дансанд үнэхээр 5 сая төгрөг орчихсон байхаар нь аваад Д.А гэх залуугаас авах таксины хөлсний мөнгө 55.000 төгрөгөө аваад үлдсэнийг нь Д.А-ын явуулсан хүнд өгсөн...” гэжээ. /1 дүгээр хавтас 225-227х/,

 

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас 100-102, 125-129 х /,

 

Хохирогч Б.И мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2012 оны 05 сарын эхээр ТМ суваг телевизийн урсдаг зараар “Хургатай хонь зарна” гэсэн зар гаргасны дагуу тэр дор нь гар утасны дугаараар нь ярьсан. Зар дээр өгсөн дугаараар ярихад эрэгтэй хүн байсан ба нэрээ Д.А гэсэн. Д.А надтай ярихдаа “Булган аймгийн Хутаг өндөр суманд мал байгаа” гэсэн. Би “хэдэн хонь байгаа юм бэ, аль хэр онд орсон, муу хонь юм уу” гэж асуухад “Дан шилмэл сайн хонь байгаа” гэж ярьсан. Мөнгө дансаар шилжүүлэх хүртэл 1-2 удаа Д.А-тай утсаар ярьсан. Хамгийн сүүлд би Д.А-тай зар дээр байсан 9970**** дугаарын утас руу нь ярихад тэр “340 хургатай хонь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгаа, би одоо хотод байна. 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би аймаг руугаа явж мал аж ахуй, газар тариалан дээрээ очно, хэрэв чи хургатай хонь үзэхээр бол намайг явахаас өмнө хүрээд ир, тэгээд хоёулаа хамт явъя” гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд чамайг явахаас өмнө би хот орж холбоо барья гэж хэлээд Архангайгаас 13-ны орой таксинд суугаад 14-ний шөнө 05 цагийн үед хотод орж ирсэн.Тэгээд би өглөө нь 09 цагийн үед Д.А руу утсаар залгаж яриад уулзахаар болж 10 цагийн үед Зуун айлын тэнд 4-р дэлгүүрээс шинэ замаар 32 руу явдаг шинэ замын буудлын ертөнцийн зүгээр зүүн талд Д.А-тай уулзсан. Д.А ганцаараа ирсэн.Тэр “би одоо Хутаг-Өндөр явлаа, чи хамт явж хургатай хонио үзэх үү” гэхээр нь би “тэгье” гэж зөвшөөрсөн. Тэгтэл Д.А ” би тариа тарихад бэлэн болчихсон байгаа, 200 га газар худалдаж авахаар болсон, надад зарах хүн нь яг одоо мөнгөө шилжүүл, шилжүүлэхгүй бол өөр хүнд зарлаа гээд байна, чи урьдчилгааны 18 сая төгрөг надад өгчих” гээд надад Д.А “Цахиур Тэнгэр ” газар тариалан, мал аж ахуй, автомашины худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ, тамгыг надад үзүүлж, би захирал нь гээд надад итгэл төрүүлсэн. Би тэр залууд итгэж эхнэр Д.Э рүүгээ залгаж “урьдчилгаа 18 сая төгрөг одоо хэрэг болоод байна” гэж хэлээд Д.А-ын дансны дугаарыг өгсөн. Манай эхнэр Д.Э хотод байдаг хамаатны ах болох Хатанбаатартай холбогдож 18 сая төгрөг зээлэхээр болж, Хатанбаатар ах надруу яриад “чи наад хонь зарах хүнтэйгээ сайн ярилцаж тохирсон биз” гэхээр нь би “тэгсэн” гэж хэлээд 7 хоногийн хугацаатай 18 сая төгрөг зээлсэн. Хатанбаатар ах надруу 15 цагийн үед яриад “хүүхдийн 100-ын тэндэх Хаан банкаар 18 сая төгрөгийг би Д.А гэдэг хүний данс руу шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Д.А бид хоёр захын цаад талд байх Өгөөмөр захад байдаг Хаан банк орж Д.А дансаа шалгаж үзээд “18 сая төгрөг орсон байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Москва хороололд байдаг гэрт нь ирж Д.А машин дуудаж, бид хоёр ногоон өнгөтэй улсын дугаарыг нь мэдэхгүй байна, марк-2 машинтай Булган аимаг руу 2012 оны 05 сарын 14-ний 20 цагт явсан. 2012 оны 05 сарын 15-ны өглөө 06 цагийн үед Булган аймгийн төв дээр очсон. Д.А урьд нь надад хэлэхдээ “Хутаг-Өндөр суманд Н.Э-ынх гэдэг айлд миний хургатай хонь байгаа” гэж хэлсэн ба Н.Э-ынх гэдэг айлд Д.А бид хоёр ирсэн. Тэгээд тэр айлд ирээд “би хургатай хонь Д.А-аас авахаар ирсэн. Тэр хонь танайд байгаа гэхээр нь хамт хүрээд ирлээ, тэр хонийг нь үзье” гэж хэлэхэд тэр айлын эзэн Н.Э гэдэг хүн “Д.А гэх наад хүний чинь мал гэж юм манайд байхгүй ээ. Д.А манайхаар ирж очоод л явдаг, найз байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Д.А-ыг би сэрээгээд “чиний мал энд байдаггүй л гэж байна ш дээ , чи яагаад надад худлаа хэлээд их мөнгө аваад энэ хүртэл дагуулж ирж байгаа юм бэ” гэсэн чинь Д.А “найз нь харин чамд худлаа хэлчихлээ, хот ороод мөнгийг чинь банкнаас аваад өгчихье, чи ажлаа бод” гэж хэлсэн.Тэгээд бид хоёр Булган аймгаас Улаанбаатар хот руу хамт ирсэн. Хотод ирээд 2012 оны 05 сарын 17-ны өдөр Д.А надад 8.500.000 төгрөг өгөөд “үлдсэн мөнгийг чинь хүнээс аваад өгнө” гэж хэлээд мөнгө авах хүнтэйгээ утсаар ярьсан. Тэгээд бид хоёр Таван шараас урагшаа байх газар очиж Д.А Зоригт гэдэг хүнтэй уулзсан. Зоригт гэдэг хүн нь “наадах чинь худлаа хэлээд залилан хийж яваа юм байна” гээд цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн...”

 “...Надаас 18 сая төгрөгийг Д.А авахдаа зээлж авч байна гэж хэлээгүй, хонь хурга авах мөнгөний урьдчилгаа мөнгө гэж авсан...”

 “...Анх 1 хургатай хонь 120 мянган төгрөгөөр авна гэж тооцоод нийт 36.000.000 төгрөгөөр авахаар болсон.Тэгээд урьдчилгаа 18.000.000 төгрөг өгчих гээд банкаар дансруу нь хийсэн... Миний хохирлыг барагдуулж өгнө үү, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”

”...Би 8.500.000 төгрөг бэлэн авсан, мөн Истана маркийн автомашиныг  7.000.000 төгрөгөнд бодож авсан. Тэгээд дараа нь 500.000 төгрөг, мөн дахин 1.000.000 төгрөгийг хувааж өгсөн. Одоо би энэ хүнээс 1.000.000 төгрөг авах ёстой...” гэжээ / 1 дүгээр хавтас 182-183,184,186-187, 214 х /,

 

Гэрч Н.Э мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Д.А-тай ямар ч садан төрлийн хамаатан хүн биш, манайд түүний ганц ч мал байхгүй, надаас ямар ч мал худалдаж авах тухай юм ярьж байгаагүй...” гэжээ. / 2 дугаар хавтас 6-7 х /,

 

Гэрч А.У мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Д.А-т Б.И гэдэг залуу 18 сая төгрөг өгсөн гэдгийг мэдээгүй. Д.А Булган явахдаа “ энэ хүнд хонь өгөх гэж байгаа юм” гэж хэлээд 8.5 сая төгрөг надад хадгалуулаад явсан. ...2 хоногийн дараа Д.А нөгөө хүнтэйгээ ирээд 8.5 сая төгрөгийг надаас утсаар хаана байгааг асуугаад авсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 126 х  /,

 

Гэрч Д.Э мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Б.И Н.Э гэдэг айлд очсон хойноо над руу утсаар утсаар яриад “Нөгөө хүн чинь намайг хуурсан байна. 300 битгий хэл 3-н ч хоньгүй хүн байна гэж ярьсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 248 х /,

 

Хохирогч С.Д мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэдэнтэй ойр дотно харилцаа байхгүй, надаас зээл авч байраа чөлөөлүүлээд дахин Хаан банкнаас зээл аваад миний мөнгийг буцааж өгөхөөр ирэхэд нь таних болсон...Миний танил найз Д.Б 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.А, Б.А нартай хамт ирээд “Д.А нь Б.А-тэй хамт наймаа хийдэг, өмнөх зээлээ төлөөд Хаан банкнаас зээл авах гэж байгаа юм байна, Капитал банкны зээлийг төлөх чадвартай гэдгээ харуулахын тулд мөнгө хэрэгтэй байгаа болохоор дансанд нь 20.000.000 төгрөг байршуулаад өгөөч” гэхээр нь би “мөнгийг чинь байршуулж өгье, Капитал банкны зээлийг чөлөөлөөд Хаан банкнаас зээл чинь бүтэх юм бол чи хамт очоод мөнгөө авъя” гэхэд Д.А нь тэр болно оо, Б.А-ийн данс руу мөнгө хийвэл Хаан банк зээлийн хурлаа хийгээд зээл батлагдах гээд байна” гэж ярилцаад 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А, Д.Б нар 20.000.000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, 5%-ийн хүүтэй Иргэд хоорондын зээлийн гэрээг 04 дугаартай нотариатаар гэрчлүүлээд, бид Хаан банк руу орж өөрийн эзэмшлийн 5035****** тоот данснаасаа Б.А-ийн 5024****** тоот дансруу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа над руу залгаад Д.А нь “зээл бүтэх ээ больчихлоо” гэж утсаар ярьсан. Хаан банкны зээлийн эдийн засагч Нарангэрэлийн утсыг Д.А надад өмнө нь өгсөн байсан болохоор утсаар ярьж лавлахад “Капитал банкин дээр зээлийн эргэн төлөлт сүүлийн 2-3 сар хийгдээгүй, найдваргүй зээлд хамруулаад, зээл олгохгүй болсон байна” гэж надад хэлсэн. Би Хаан банкнаас үнэхээр Б.А , Д.А нар зээл авахаар материалаа өгсөн эсэхийг, мөн 20.000.000 төгрөгийг зээлэхдээ шалгаж үзэхэд материалаа үнэхээр өгсөн байсан. Би Д.А-ыг дуудаж уулзаж “зээл чинь бүтэхгүй болсон бол, наад мөнгөө миний данс руу шилжүүлээ” гэхэд тэр “би хоёр саяыг нь хэрэглэсэн, одоо надад бэлэн сая нь байна, хоёулаа Б.А-тэй очиж уулзъя” гэхээр нь би түүний нэг сая төгрөгийг авч Д.А бид хоёр Сансарын урд талын Петровисын ШТС дээр Б.А-ийн хуучин ажил дээр очиж уулзаад, би “яах гэж худлаа ярьсан юм бэ, Капитал банкин дээр хугацаа хэтрэлттэй зээл гаргахааргүй байж яагаад надаас мөнгө авсан юм, одоо би мөнгөө авъя” гэхэд тэр “зээл хоцорсоныг би мэдээгүй , данс нээснийг ч мэдээгүй” гэхэд нь би “чи мэдээд л хамт явж таны дансанд 20.000.000 төгрөг ороо биз дээ” гэсэн чинь Б.А “би наад асуудлыг чинь мэдэхгүй ээ, чи наад асуудлаа Д.А-тайгаа уулзаж учраа ол” гээд уурлаад буусан. Тэгэхээр нь Д.А бид хоёр Хаан банкин дээр ирж Д.Б Хаан банкнаас асуухад “Б.А 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөө бүх мөнгөө 5024****** тоот данснаасаа авсан байна” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь Б.А-ийн 8863**** , 9699**** дугаарын аль нэг рүү нь залгасан. Түүнтэй утсаар ярьж “та яагаад дансан дахь мөнгөө бүгдийг нь авчихсан юм бэ , миний мөнгийг буцааж шилжүүлж өг өө” гэсэн чинь дахиад л “би данс нээснийг мэдээгүй ээ” гэхэд нь “та данс нээснийг мэдээгүй юм бол гэрээ байгуулж дансандаа мөнгө хийлгүүлчихээд дансан дахь мөнгөө яах гэж авсан юм бэ” гэхэд тэр уурлаж “би мэдэхгүй наад Д.А-тайгаа учраа ол” гээд утсаа таслаад тэр өдрөөс хойш сураггүй, утас нь холбогдохгүй болсон... Гэрээ байгуулах үед миний иргэний үнэмлэх хэтэвчинд юманд тээглэчихээд гарч ирэхгүй байсан юм. Тэгэхээр нь найз Д.Б-ын нэрээр гэрээ байгуулсан. Мөнгөний хувьд миний мөнгө... гэтэл зээлээ төлчихөөд дахин зээл авсан юм байхгүй, надад мөнгө буцааж өгөх нь битгий хэл худлаа ярьж надаас 20.000.000 төгрөг зээлж авсан...Гомдолтой байна, гэрээгээр халхавчилж намайг залилан мэхэлсэн...” гэжээ.  / 1 дүгээр хавтас 188- 189 х /,

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Эхлээд Д.А нь надтай ганцаараа ирж уулзахдаа Капитал банкинд манай нэг найз Б.А-ийн байр барьцаанд байгаа, банкны зээлийг чөлөөлөөд дахиад өөр банкинд барьцаанд тавиад мөнгийг чинь өгнө өө , үлдэгдэл мөнгөөр би өөрөө махны наймаанд эргэлдүүлнэ, банкин дээр ямар ч асуудалгүй гэж хэлж байсан. Тэгээд 10-аад хоногийн хугацаанд С.Д бид хоёртой Д.А зээл бүтэх гэж байгаа гэж уулзаад л яваад байсан. Тэгээд мөнгө авдаг өдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.А, Б.А гэдэг эмэгтэйг дагуулан ирээд “Б.А гэдэг эмэгтэйг дагуулан ирээд зээл бүтэхээр болсон, Хаан банкнаас данс өгсөн, Б.А-ийн дансанд хорин сая төгрөг байршуул” гэж байна гээд ярилцаж тохироод хуучнаар Ард кино театрын хажууд байдаг нотариатч дээр С.Д, Б.А , Д.А бид дөрөв ороод Б.А бид хоёрын хооронд “Иргэд хоорондын зээлийн гэрээ” байгуулсан ба мөнгө нь С.Д-ийн мөнгө боловч тухайн үед зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь хэтэвчнээс нь иргэний үнэмлэх нь гарахгүй байхаар миний нэрээр энэ зээлийн гэрээг байгуулаад хажуухан талд нь байдаг Хаан банкруу бид дөрөв орж 5024****** тоот дансыг Б.А-ийн нэр дээр мөн эсэхийг шалгуулахад мөн байсан. Тэгээд энэ дансанд 20.000.000 төгрөгийг данс хоорондын шилжүүлгээр орлогын гүйлгээ хийсэн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа санагдаж байна С.Д над руу утсаар яриад “нөгөө хоёрын чинь зээл бүтэхгүй болсон гэж байна” гэхээр нь бид хоёр Хаан банкин дээр очиж Б.А-ийн дансыг шалгуулахад 0 төгрөг үлдэгдэлтэй байсан. С.Д-ээс орлого орсон өдрөө Б.А зарлагын гүйлгээ хийж авсан байна гэсэн. Д.А-ыг С.Д бид хоёр олж аваад Б.А-ийн ажил дээр очиж Б.А-тэй уулзахад Д.А-тайгаа юм яриад маргалдаад “би ийм данс нээлгэсэн гэж мэдээгүй, мөнгө төгрөг хийснийг мэдээгүй, юу яриад байгаа юм бэ та нар, наад Д.А-тайгаа учраа ол” гээд уурлаад машинаас буугаад яваад өгсөн. Д.А, Б.А нарын араас хөөцөлдөөд олж уулзаж чадаагүй. Данснаасаа мөнгөө авсан юм чинь Капитал банкны барьцаагаа чөлөөлсөн байх гэж бодсон. С.Д бид хоёртой тохиролцсоноороо Капитал банкны барьцааг чөлөөлөөд Хаан банкинд байраа барьцаалж зээл аваад зээлсэн мөнгөө өгнө гэсэн боловч мөнгөө аваад алга болсон...” гэжээ. / 2 дугаар хавтас 12 х /,

 

Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Д.А-тай одоогоос гурван жилийн өмнө танилцаж байсан. Би Да- Хүрээ захаас автомашин авах гэж явахад машины ченж гэж танилцаж байсан. Би машин авахаар урьдчилгаанд 5 сая төгрөг өгөөд “Японоос автомашин оруулж ирнэ” гэхээр нь итгээд энэ мөнгийг өгсөн чинь захиалсан машины чинь “татлага нь тасраад машин нь хоорондоо хавираад сэв суусан гэж байсан. Тэгээд нэг Тоёота Ланд Крузер- 80 маркийн машин үзүүлээд “зөрүүг нь өгөөд энэ машиныг авах уу” гэхээр нь би “надад том машин хэрэггүй” гэхэд тэр ”би бас махны наймаа хийдэг Хөвсгөл явж махнаас өгчихөөд хүрч ирээд мөнгийг чинь өгнө” гээд хэдэн сар алга болсон. Тэгээд уулзахад Д.А “хоёулаа хамтарч махны наймаа хийе, би Хөвсгөлөөс мах нийлүулээд, би хотод зарж борлуулаад ашиг орлогоо хуваана” гэсэн. Мөн Саян-Уул гэсэн компаний бичиг үзүүлээд “эднийхтэй мах нийлүүлэх гэрээ хийсэн” гэж гэрээ үзүүлээд “махыг энэ компанид нийлүүлнэ ээ” гэхээр нь би за нээрээ тийм байх гэж бодсон. Мөн тэр өмнө надад үзүүлж байсан Ланд Крузер-80 маркийн машинаа “Хөвсгөлд махнаас өгсөн, хоёрын хооронд бага багаар ачиж байхаар ахиухан шиг ачихад мөнгө хэрэгтэй байна, бүх юм баараггүй болохоор ззэл авах хэрэгтэй байна, байрыг чинь барьцаанд тавъя” гэхээр нь надад үнэхээр итгэл үнэмшил төрөөд махны наймаа хийхийн тулд би өөрийн өмчлөлийн БГД-ийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын байрны 114 тоотод 2 өрөө байраа төрийн банкинд 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэг сарьн 2.8%- н хүүтэй, 6 сарын хугацаатай 35.000.000 /гучин таван/ сая төгрөгийн барьцаанд тавьж анх Д.Амаланбаатартай хамтран ажиллахаар болоод эхний гурав дөрвөн сар найдвартай зээлээ төлж байгаад сүүлийн гурав дахь сараас эхлэн зээлээ хугцаандаа төлөхгүй болж, банкнаас над руу утсаар ярьсан. Тэгээд би Д.А-тай хэд хэдэн удаа утсаар ярихад “зээлийг чинь чөлөөлөх болсон, хүнтэй ярьсан байгаа, санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Би яриаг нь сайн ойлгоогүй үлдсэн. Ингэж утсаар ярьсны дараа хоёр гурав хоногийн дараа Д.А надтай уулзаад 5 дугаар сургуулийн ойролцоо контортой нэг танихгүй залуу дээр дагуулж ирсэн. Тэгээд зээлийн гэрээ байгуулаад Төрийн банкнаас барьцаанаас чөлөөлөөд буцаагаад 2011 оны 05 дугаар сарын 02-ны үед санагдаж байна, Төрийн банкинд жилийн хугацаатай 38.000.000 /гучин найман/ сая төгрөгийн барьцаанд тавьж байсан ...дахин авсан зээлийг мөн урдын адил төлөхгүй болж арай гэж Д.А-ыг олж уулзахад “хөдөө мотоцикп, гурил, будаа тараасан ноолуур гарахаар аваад мөнгийг төлнө” гэж хэлж байсан. Тэгээд 2011 оны 12 дугаар сарын сүүлээр Д.А таньдаг хүнээрээ чөлөөлүүлнэ гээд Төрийн банкнаас зээлийн барьцаанаас миний байрыг чөлөөлөөд 2012 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна, Капитал банкинд шуурхай зээлээр 6 сарын хугацаатай, 30,000,000 /гучин сая/ төгрөгний барьцаанд миний байрыг тавиулаад 2012 оны 02 дугаар сараас хойш ерөөсөө зээл төлөхгүй алга болсон. Эхнэртэй нь уулзахад “байрыг чинь чөлөөлсөн гэсэн, хөдөө гадаа яваа, сүлжээ барьдаггүй газар яваа” гээд шалтгаан хэлээд олдоогүй. Тэгэхээр нь би байраа алдахгүйн тулд Капитал банкны эдийн засагчийг аргацааж байгаад авга эгч Дамбийн Отгоноос хоёр удаа 7,000,000 /долоон/ сая төгрөг, хамтран амьдрагч Даваацэрэнгийн хүргэн ах Тулгуур гээд байдаг хүнээс 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, өөрийнхөө болон бэр дүү, төрсөн дүү нарынхаа үнэт эдлэл болох ээмэг, бөгжийг ломбарданд тавьж хоёр сая таван зуун мянга гаран төгрөг болсон. Ломбардны хувьд байнга сунгалт хийлгэж явсан. Тэгээд Д.А-ын гэрт нь 2012 оны 09 дүгээр сард СХД- ийн Москва хороололд байдаг гэрт яваад очиход тэр ирчихсэн байсан ба би уйлж өөрт тохиолдсон бүгдийг хэлэхэд тэр ”хөдөө явж будаа тариад ирлээ” гээд Хөдөө аж ахуйн яамнаас зээл авахаар болсон гээд баахан бичиг баримт үзүүлээд “тайван байж бай, удахгүй аргалана” гэсэн. Түүнээс хойш 10 гаран хоноод, банк утасдаад, хувь хүмүүс мөнгөө нэхээд миний хувьд байж суухын аргагүй болоод Д.А гэрт нь өдөр, шөнөгүй очиж хөөцөлдөхөд тэр “өнөө маргаашгүй чөлөөлөхөөр болсон, Д.Б-тай ярьчихсан” гэж хэлээд хоёр гурав хоногийн дараа 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад Д.А утсаар яриад “танай байрыг шууд чөлөөлөхөөр болсон хүрээд ирээ” гэсэн. Тухайн үед би ажилтай байсан учраас очоогүй. Тэгээд маргааш нь буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад шууд Цэцэг төвийн байранд байх нотариатч дээр ороход Д.А, Д.Б бас нэг танихгүй залуу, нотариатч эмэгтэй нар байсан. Тэгээд “20 саяын гэрээ хийчих, иргэний үнэмлэхээ аваад ир” гэж Д.А хэлэхэд нь би гайхаж “яахаараа хорин сая байдаг юм, манай үлдэгдэл 17 сая гаран байгаа, энэ байхад л болно” гэхэд тэр “за за дуугүй л байж бай, 20 сая болоход банкинд илүү үлдэгдэлтэй сайн харагдана” гээд Д.Б бид хоёрын хооронд 20 сая төгрөгийн зээлийн гэрээг 5 хоногийн хугацаатай хийгээд Д.А “энэ дансанд 20 сая төгрөг хийсэн байгаа, энэ чиний данс шүү” гэхэд нь би “юу данс вэ, энэ миний данс биш байна ш дээ” гэсэн чинь шинэ данс нээлгэсэн байгаа” гэж хэлээд “за за одоо явж бай” гээд нөгөө хоёртойгоо юм яриад үлдсэн. Тэгээд үдийн үед над руу Д.А утсаар яриад “уулзах хэрэг байна, Сансарын Тунелын ХААН банкин дээр хүрээд ир, яаралтай уулзах хэрэг байна” гэхээр нь хэлсэн газар нь яваад очиход ХААН банкны зээлийн эдийн засагчтай ороод уулзаа, бүх юм болчихсон байгаа, олон юм битгий яриарай, бид нар ярьчихсан байгаа, ганц нэг юм асууж тодруулах байх шүү, тэрэнд нь “тийм тийм гэж хариулаарай” гээд ороход 30 орчим насны эмэгтэй, эдийн засагчид “намайг Б.А гэдэг ээ” гэж танилцуулсан. Тэгээд тэр надад “та зээл авахаар хүсэлт гаргасан байна, таньтай уулзах гэхээр Д.А гэдэг хүн таныг дандаа ажилтай гээд байх юм аа, Капитал банкинд хэр үлдэгдэлтэй вэ, зээлээ яаж төлж байсан бэ, хуулга нь хэрэгтэй байна, 50 сая төгрөг хүсээд байгаа, та мэдэж байгаа юм уу, та нэг ч ирж уулзахгүй юм” гэхээр нь “би Капитал банкинд 15 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа, тэрийгээ хаагаад зээл авах гэж энэ хүмүүс ярьсан юм шиг байна аа, би 50 сая төгрөг хүсээгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд гараад ирэхэд Д.А “нөгөө данснаас чинь мөнгө авах хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь би уурлаж “үгүй яахаар ингэдэг юм, тэр Д.Б-тайгаа утсаар ярь” гэхэд “би угаасаа илүү мөнгийг нь хэрэглэх гэж хийлгэсэн, хэрэгтэй байна” гээд Д.Б-тай утсаар “би дөрвөн сая төгрөгийг нь хэрэглэх гэсэн юм аа, авлаа шүү” гэж яриад “ав гэж байна” гээд надтай яриулахад Д.Б утасны цаанаас “юм хийдэг хүн өөрөө мэдэж байгаа юм байгаа биздээ өг өг” гэхээр нь би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод “дөрвөн сая төгрөгийг юу гэж зүгээр өгдөг юм, хоёулаа нотариатчаар гэрээ байгуулж өгнө” гэж тохироод Д.А бид хоёр Сансарын тунелын эсрэг талын нотариатч дээр орж шинээр гэрээ байгуулаад Хаан банкинд шинээр нээлгэсэн гээд байсан данснаас нь 4 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, Д.А-т өгсөн. Үлдсэн 16 сая төгрөгийг дараахан нь аваад тэр өдөртөө Капитал банкны зээлийн үлдэгдэл болох 15,156,192.85 /арван таван сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг төлж зээлийг дуусгаад зээлийн дансны хуулгаа ХААН банкны эдийн засагч дээр очиж уулзаж үзүүлэхэд “ийм төлөлттэй байхад манайхаас хэзээ ч зээл зөвшөөрөхгүй ээ, цаад улсууддаа хэлээрэй” гэж хэлснийг нь Д.А-т дамжуулсан чинь маргааш нь намайг ажилтай байхад “Д.Б нь уулзъя” гээд манай ажил дээр Д.А, Д.Б, танихгүй залуу гурав ирээд би машинд нь суусан чинь Д.Б “яагаад зээл гарахгүй болчихвоо, даргатай нь ярьчихсан байсан” гэхээр нь “би надад угаасаа зээл гаргахгүй гэж байна, хоцрогдолтой төлөлттэй зээлд дахин зээл гаргахгүй гэж байна” гэсэн чинь Д.Б уурлаж “зээлээ хоцрогдолтой гэдгээ хэлэхгүй яасан юм пизда минь” гэж хэлж доромжилсон. Би “та нар чинь учраа хэлэхгүй яасан юм, би мэдэхгүй юм байна, байраа чөлөөлөх гэж байна гэж бодсон, би та нартай яриач үгүй, надад хамаагүй, наад Д.А-тайгаа учраа ол” гэж хэлээд машинаас нь буугаад явсан.

 “...Би Д.А-аас автомашины урьдчилгаа гэж анх өгсөн 5.000.000 төгрөг, мөн зээлийн эргэн төлөлт 5 сар төлсөн мөнгө болох 4.750.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Би сард 950.000 төгрөг зээлийн эргэн төлөлтөнд төлдөг байсан. 5 сая төгрөг өгөхдөө бол ямар нэгэн баримт огт үйлдээгүй амаар итгэлцээд бэлэн мөнгө шууд өгчихсөн. 5 сарын зээлийн төлөлт нь бол тухайн үеийн дансны хуулган дээр байгаа. Дээрхи мөнгөө төлүүлж авмаар байна. Өөр надад иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэжээ. / 1 дүгээр хавтас 204-206, / 2 дугаар хавтас 115-116 х /,

 

Хохирогч Б.С мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 8-н шарга валют арилжааны төвд теллер ажилтай. Ингээд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байранд байдаг зүс таних залуу Д.А гэдэг хүн нь махны наймаа ярьж байгаад “мөнгө зээлээч” гээд гуйгаад байхаар нь 10 сая төгрөгийг 0.8% хүүтэй 20 хоногийн хугацаатай зээлсэн. ...Тухайн үед мөнгөө зээлүүлэхдээ хоёр талаас харилцан тохиролцсон гэж гэрээ баримт үйлдсэн. Барьцаанд ямар нэг эд зүйл аваагүй.Тухайн үед Д.А нь Япон улсад үйлдвэрлэсэн ачааны автомашиныг тавина гээд нотариатаар орж баталгаажуулах гэсэн боловч уг баримт нь хуулбарласан тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан тул нотариатын байгууллага нь баталж өгөөгүй. Тэгээд барьцаа авч чадаагүй. Тэгтэл энэ тээврийн энэ тээврийн хэрэгслээ ломбарданд тавиад хугацаа хэтрээд мөнгө өгч чадаагүйн улмаас алдчихсан байснаа нуун дарж, надад энэ хуулбарласан тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг өгч залилах гэсэн юм байна лээ. Сүүлд нь манай нөхөр С.Б нь уг машиныг шүүж үзэхэд хүнд мөнгөө өгч чадаагүйгээс алдчихсан байсныг олж мэдсэн...Д.А нь манай Москва хорооллын 5-р байранд амьдардаг тэгээд урьд нь манай нөхрөөс машин худалдаж аваад мөнгийг нь хувааж өгч байсан. Тэгээд бие биенийгээ мэддэг болсон. Яг тийм сайн найз нөхдийн холбоо байхгүй. Надаас мөнгө авахдаа “би Хөвсгөл аймагт нөөцийн мах бэлтгэчихсэн авчирах гэсэн чинь зардал байдаггүй мөнгө зээлчих” гэхээр нь өгсөн.

“...Уг зээлсэн мөнгөөр мах оруулж ирнэ гэсэн. Мах импекс ХХК-тай байгуулсан гэрээ, өөрийнхөө нэр дээр байдаг Цахиур тэнгэр ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, ***** УБИ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, Саян-Уул ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Милл Хаус ХХК-тай байгуулсан Хүнсний Улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ зэрэг бичиг баримтуудыг надад үзүүлж үнэхээр мах оруулж ирэх гэж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн, ямар ч асуудалгүй найдвартай гэж байсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 191-192, 193-194 х /,

 

Гэрч С.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2012 оны сүүлч үеэр манай хажуугийн байранд байдаг Д.А нь манай эхнэр Б.С бид хоёроос “мөнгө зээлээч” гээд гуйж элдэвийн гэрээ контракт үзүүлж бид хоёрын итгэл үнэмшлийг төрүүлж байгаад бэлнээр 10.000.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр бид хоёрын ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 2 дугаар мөнгөн хөрвөлт валют арилжааны төвд байхад Д.А ирээд бид хоёроос 10 сая төгрөг бэлнээр аваад явсан. Тухайн үед эхнэр Б.С бид хоёр байцгаасан. Мөнгө авахдаа манай эхнэр гараар дэвтрийн цаасан дээр бичээд Д.А-аар гарын үсгийг нь зуруулж авч байсан юм. Тэгээд тэр өдрөөс хойш Д.А мөнгөө өгөхгүй хугацаа нь болоод манай эхнэр Б.С бид хоёр нэхэж очихоор Д.А-ын эхнэр нь “юун мөнгө төгрөг вэ Д.А байхгүй байна” гээд байсан...” гэжээ. / 2 дугаар хавтас 16-17 х /,

 

Хохирогч Б.С-гаас Д.А-ын барьцаанд үлдээсэн гэх 5574**** дугаартай “Цахиур тэнгэр” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө зээлсэн тухай дэвтрийн цаасан дээрх гар бичмэл, 7936УБИ улсын дугаартай 1511211 Е1_Р маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, "Саян уул” ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот хамтран ажиллах гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 22- ны өдөр “Милл хаус” ХХК-тай байгуулсан хүсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өдрийн “Мах импекс” ХХК-тай байгуулсан 9 дугаартай мал худалдан авах гэрээ зэргийн эх хувийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол, болон бусад баримтууд / 1 дүгээр хавтас 103-114 х /,

                                      

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:”...2016-01-27-нд 8945**** дугаартай зүс таних Түмэндэмбэрэл гэх хүн залгаад” уулзмаар байна” гэхээр нь би Дархан-Уул аймагт шинэ зах дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Түмэндэмбэрэл хүрээд ирсэн ба түүнтэй хамт гэрт нь очсон юм. Тэдний гэр Дархан-уул сум 11-р баг шинэ хороолол 13-р байр 4 орц 51 тоотод очсон. Тэгтэл уг байранд том өрөөнд нь нэг айл байсан, харин тэр залуу жижиг өрөөнд нь байрлаж байсан. Түмэндэмбэрэл надад “би том өрөөндөө хөлсний хүн оруулсан, тэгээд өөрөө жижиг өрөөндөө байгаа” гэж хэлж байсан. Түмэндэмбэрэл надад “гадаадаас нэг авто машин оруулж ирж байгаа, гаалийн татвар өгөх гэсэн юмаа надад 4. 500.000 төгрөгний хэрэг байна, чи надад зээлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй” гэж хэлтэл “чи надад 21 ширхэг эр хонь дээр нь 500.000 төгрөг бэлнээр өгчих цагаан сарын өмнө өгье” гэж хэлсэн. Тухайн үед би Түмэндэмбэрэлд “надад мөнгө байхгүй ээ” гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд дараа нь Түмэндэмбэрэл над руу байнга залгаад гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд өгөхөөр болсон юм. Тэгээд Түмэндэмбэрэл 2016.01.29-ны өглөө цэнхэр өнгийн ***** ДАР улсын дугаартай портер маркийн автомашинтай 2 хүний хамт хүрч ирээд 21 тооны эр хонь машиндаа ачиж аваад бэлэн 500.000 төгрөг тоолж аваад явсан. 2016.02.03-нд би Түмэндэмбэрэл рүү залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тухайн өдөр нь би гэрт нь яваад очиход Түмэндэмбэрэл гэдэг хүн уг хаяган дээр байдаггүй гэж тэр айлын эмэгтэй хүн хэлж байсан. ...би нэг хонио 180.000 төгрөг бодож 21 толгой мал өгсөн юм. Дээр нь 500.000 төгрөг бэлэн өгсөн нийт 4.280.000 төгрөг болсон юм...би шинэ хороололд байртай гэж бодсон юм...”

"...2015 оны намар нь тэр өөрийгөө Түмэндэмбэрэл гэх залуу 2 хуц авчирч өгсөн. Түүнийхээ нэгийг нь 2 хониор солихоор тохироод хэд хоногийн дараа ирээд 4 хонь аваад явсан. "...Д.А гэж хүн анх надтай танилцаж байхдаа өөрийгөө Түмэндэмбэрэл гэж танилцуулж байсан. ...надад одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байгаа...” гэжээ / 1 дүгээр хавтас 210-211, 212, 213 х /

 

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016.01.29-ний өглөө...Дархан-Уул аймгийн малчин баг бэрхийн өвөр гэх газар очсон. Тэгээд нэг айлд очсон бид хэд орж цай уугаад гараад 21-н ширхэг эр хонь ачаад тэгээд Дархан- Уул аймаг руу явсан тэгээд ховдын хороолол гэх газар 21-н хонийг буулгаад явсан ба хөлсөндөө 30.000 төгрөг аваад гэрлүүгээ явсан ...” гэжээ. / 2 дугаар хавтас 22 х /,

 

Мөн эрүүгийн 201201040837 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд буюу 2013 оны 02-р сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгчийн дуудсан цагт ирэлгүй шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийн талаарх нотлох баримтууд,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 сарын 03-ны өдрийн “ ...2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 124 дугаартай магадлалаар шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч тэрээр одоог хүртэл шүүхэд ирээгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Шүүхийн цагдаа а/а Ц.Батдорж түүнийг эрэн сурвалжпах талаар зохих ажиллагаа явуусан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. ...дээрх байдалд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “...таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч ...прокурорын хяналт, шүүх,... шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн...”үйлдэл хийсэн нь тогтоогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд уг зүйл хэсгээр ял нэмж сонсгох зайлшгүй шаардлагатай байна...” гэсэн 117 тоот тогтоол / 4 дүгээр хавтас 22-24 х /,

 

Эрүүгийн 201301050307, 201201051639, 201201040837 тоот хэргүүдэд эрэн сурвалжлах ажил гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд / 3 дугаар хавтас 67-68, 161, 164 х /,

 

Эрэн сурвалжлалт зарлах тухай Цагдаагийн нэгдсэн сангийн лавлагаа / 3 дугаар хавтас 69-71, 114-122 х /,

 

201201040837 тоот эрүүгийн хэрэгт эрэн сурвалжпах ажлыг гүйцэтгүүлэх тухай мөрдөн байцаагчийн даалгавар, тогтоолууд / 3 дугаар хавтас 72-77, 147-160, 165 х /,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтас 148, 150-152х /, ял шалгах хуудас / 2 дугаар хавтас 153-155 х / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Надад гэм буруугийн талаар маргаан байхгүй. Би 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Д-оос бусдын малыг өөрийн мал гэж ойлгуулан хуурч мэхэлж зараад 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.И-оос хонь авч өгнө хэмээн 18.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2013 оны 01-р сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С-гаас Хөвсгөл аймгаас мах оруулж ирнэ гэж 10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2015 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-с 21 тооны эр хонь, бэлэн мөнгө 500,000 төгрөгийг залилан мэхэлж аван 3,230,000 төгрөгний хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2012 оны 10-р сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Д-ээс “Капитал” банкны барьцаанд байгаа иргэн Б.А-ийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийг чөлөөлүүлэн “Хаан банк”-наас зээл авч эргэн төлнө гэж 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэлд тайлбар хэлнэ. 

 

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Баянзүрх дүүрэгт байдаг мал зарах газраас хонь аваад мөнгө нэмж зарж байсан. Тухайн үед Л.З гэдэг хүн бөөнөөр нь хонь зарах гэсэн юм гэж ирж уулзсан. Л.З гэх хүн “чи энэ малыг өөрөө аваад зараад өг, чи дундаас нь өөрөө ашгаа гаргаж ав” гэж ярьсан. Танд тусалж хүнээс асууж өгье гэж би хэлсэн. Тухайн үедээ залилах ямар нэгэн бодол байгаагүй. Тэгээд Л.З-д туслах үүднээс хоорондоо ярьж тохиролцоод Х.Д-ийн утсыг олж ярьж өгсөн.  

 

Хэргийн материалтай танилцахад  Б.А-ийн 2 өрөө орон сууцыг барьцаалж дараа нь С.Д-ээс 20.000.000 төгрөг зээлсэн гэсэн асуудал гарч ирсэн. Б.А, С.Д хоёрын хоорондын асуудал, надад хамаагүй байгаа. С.Д Б.А хоёр хоорондоо гэрээ хийсэн. С.Д Б.А-ийн данс руу хийсэн.  Би тэр мөнгөнөөс нь 1.000.000 төгрөг л авсан. Б.А өөрийнхөө байраа солиулсан.  Гэхдээ мөнгөний эзэн нь С.Д биш Д.Б гэх хүн байсан. Эдгээр хүмүүс нь зээл чөлөөлдөг хүмүүс байгаа. Би 2.000.000 төгрөг хэрэглэсэн байснаасаа 1.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Д.Б-ын зөвшөөрлөөр Б.А бид хоёр 2 сая төгрөг авсан. Б.А бид хоёр 2009 оноос хойш хамтарч бизнес хийдэг байсан. Би Ланд Крузер-80 маркийн машинтай байсан, машинаа зарах гэж явж байгаад зах дээр таарсан. Тэгээд миний машиныг Б.А “чиний машин том юм байна, жижигхэн машин авмаар байна” гэж танилцсан. Б.А-ээс би 5.000.000 төгрөг авсан. Миний машиныг Б.А бид хоёр хамт явж зарсан. Б.А бид хоёр нийлж наймаа хийж  байсан. Б.А байраа барьцаанд тавьж мөнгө гаргасан. Би Ланд 80 машинаа 25.000.000 төгрөгөөр зарж хоёр талаасаа мөнгөө нийлүүлж хамтарч наймаа хийдэг байсан. Өөрөөсөө шалтгаалах мөнгөө би Б.А-т төлж дууссан байгаа. Б.А бид хоёр хоорондоо ярилцаад “дахин наймаа хийхгүй” гээд банкнаас зээл авахаар болсон. Банкнаас зээл авахад гэрээ бүгд бэлэн болсон байсан. Капитал банканд байгаа зээлээ солиулах хэрэгтэй байна гээд Б.А, Д.Б гэх хүнтэй холбогдож мөнгө зээлж өөрийнхөө данс руу авсан. Би 20.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг нь хэрэглэсэн байгаа. 

 

2011 онд Төрийн банкнаас Б.А бид хоёр 30.000.0000 төгрөг зээлээд төлж дуусгасан. Тэгээд дараа нь Төрийн банкнаас 35.000.000 төгрөг авсан. 2010, 2011 онд төлж барагдуулсан. Тэгээд “хамтарч бизнес хийж болж байна” гээд дахиад Капитал банкнаас зээл авсан. Би өөрийн эзэмшлийн***** УБИ улсын дугаартай Исузу Элф маркийн машинаа 2011 оны 2 дугаар сарын эхээр 21.000.000 төгрөгөөр  ломбарданд тавьж Капитал банкны асуудлыг дуусгасан. Б.А бид хоёрын хооронд 5.000.000 төгрөгийн асуудал байгаа. Иргэний нэхэмжлэгчээр нэхэмжилж байгаа 9.500.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөг өгөх тооцоо байгаа. 5.000.000 төгрөгөө төлж барагдуулна. Б.А бид хоёр “наймаа хийе” гэж ярилцаад 2012 оны 10 дугаар сард зээлээ чөлөөлж, дахин Д.Б, С.Д хоёр Б.А-тэй зээлийн гэрээ хийж Б.А-тэй уулзаж данс руу нь мөнгө хийсэн. 20.000.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг нь хэрэглэсэн, 1.000.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Би 1.000.000 төгрөгийн хохирол төлнө гэж ойлгож байгаа.      

 

Б.Г-с залилан мэхэлж авсан үйлдэлд би өөрийнхөө хөөргийг барьцаалж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны  08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зээлсэн. Хонийг хониор буцааж өгнө, 500.000 төгрөгийг мөнгөөр нь өгнө гэсэн байгаа. Би Б.Г-ыг залилан мэхэлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.      

 

Б.С-г залилан мэхэлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гар бичмэлээр хоёр хувь үйлдэж бичгээр гэрээ байгуулж мөнгө зээлж авсан. Би мөнгө авсан нь үнэн. Цахиур тэнгэр ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Саян-Уул ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Милл Хаус ХХК-тай байгуулсан Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээнүүд миний цүнхэн дотор байсан. Түүнээс эдгээр зүйлийг барьцаалж аваагүй. Б.С надаас “чиний  Цахиур тэнгэр ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ байна уу гэхээр нь гэрт байгаа гэсэн. Тэр гэрчилгээг чинь ороод авлаа гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд  Б.С манай эхнэрийг байхад “Д.А цүнхнээс Цахиур тэнгэр ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээг ав” гэсэн орж авахдаа ямар ч хамаагүй гэрээг бүгдийг нь авч гарсан байсан. ***** УБИ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашины тээврийн хэрэгсэлий тухайд барьцаанд байсан, эзэн нь надад боломж олгож “би чамайг хоёр сар хүлээлээ, машинаа чи өөрөө зар, чамд гэрчилгээг чинь өгөхгүй,  нотариатаар баталгаажуулсан хуулбар аваад зарах хүн олоод чөлөөлж ав” гэсэн. Миний цүнхэнд ***** УБИ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашины тээврийн хэрэгслиин нотариатаар баталгаажуулсан хуулбар байсныг Б.С бүгдийг нь авсан байсан. Би гэм буруугаа ойлгож байна, гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирогч нарт хохирлыг төлнө...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмлэгч Б.А мэдүүлэхдээ: “... Би Д.А-тай 2012 оны 08 дугаар сард Да- Хүрээ захад тааралдаж байсан. Би машин сонирхож явтал “би машины ченж байгаа юм, чи ямар машин сонирхож байгаа юм бэ” гэхээр нь “би машин сонирхож, машины үнэ сонирхож явна” гээд анзаараагүй зөрсөн. Тэгээд Д.А-ыг араас дагаж байгааг ч мэдээгүй Баянбүрдийн тойрог дээр миний араас машинтайгаа чагнаалдаж ирээд “утасны дугаараа өгчих, өөрт чинь машины зураг үзүүлье, би машиныг 21 хоногийн дотор оруулж ирдэг, машиныг Японоос оруулж ирдэг” гэж хэлсэн. Тэгээд би санаанд ороогүй “утасны дугаараа өгсөн” байгаа. Гурав, дөрвөн хоногийн дараа над руу залгаад “машин сонирхох уу” гэсэн. Би сонирхохгүй байгаад байсан. Би Петровисын “Мини маркет”-т худалдагч хийдэг. Хоёр өнчин хүүхэдтэй. Тэгээд Д.А надад “би чамд машины хэдэн зураг үзүүлье” гээд манай ажил дээр ирэхэд машиныг нь үзсэн. Надтай хоёр, гурван удаа ирж уулзсан. Д.А нь бага насны хүүхэд дагуулчихсан Ланд Крузер-80 маркийн машинтай, хэнийг ч хуурч мэхлэхээргүй хүн анх харагдаж байсан. Тэгээд би итгэж 5.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд 20 гаруй хоногийн дараа 5.000.000 төгрөг ч байхгүй, заримдаа утас нь холбогдож, заримдаа утас нь холбогдохгүй болсон. Тэгээд “яасан бэ” гэхэд “машин чинь ирж байгаа, гааль дээр байгаа” гэсэн. Сүүлдээ “машин чинь замдаа сэв суугаад ирж, чамд өгөх боломжгүй боллоо” гээд өөрийнхөө унаж байсан машинаа санал болгосон. Тэгэхээр нь би “ийм том машин авахгүй, жижиг машин авна, эсхүл мөнгөө авъя” гэсэн. Тэгвэл “мөнгийг чинь Япон руу шилжүүлсэн байгаа хэд хоногийн дараа өгье”  гэж хэлчихээд алга болоод сар гаруй дараа Д.А “би баларчихлаа, Ланд Крузер-80 маркийн машинаа барьцаанд тавиад 5.000.000 төгрөгийг чинь ч өгч чадахгүй байна. 2.000.000 төгрөгийг өгч машинаа суллаж зараад, чиний мөнгийг өгөх боломж байна” гэж ярьсан. Би чиний машиныг суллаж өгч чадахгүй, надад мөнгө байхгүй, би 5.000.000 төгрөгөө авъя, би гэрт чинь очно, танай гэр хаана байдаг юм гэхэд гэртээ дагуулж очсон. Гэр нь Москва хороололд байдаг байсан. Тэгээд Д.А би бас махны наймаа хийдэг гэсэн. Би Д.А-ыг дагаад махны наймаа хийх зав байхгүй, 48 цагаар дэлгүүрт ажилладаг, Д.А-тай махны наймаанд хамт явж байгаагүй. Саян-Уул гэсэн компаний бичиг үзүүлээд “махыг энэ компанид нийлүүлнэ ээ” гэсэн. Тэгээд мөнгөний хэрэгтэй байна, танай байрыг тавъя гэсэн. Би өмнө нь байраа барьцаанд тавьж зээл авах гэж үзэхэд “дээд тал нь надад 2.500.000-5.000.000 төгрөгийн зээл өгнө, таны цалин 300.000 гаруй төгрөг эргэн төлөх чадваргүй” гээд өгдөггүй байсан. Тэгээд Д.А уулзаж бичиг баримтыг нь бүрдүүлээд Төрийн банкнаас 35.000.000 төгрөг авсан байгаа. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний байрыг 35.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулж зээл авсан.  Надад үнэхээр итгэл үнэмшил төрүүлж байгаад авсан. Би Д.А-тай хоёр талаас мөнгө гаргаад наймаа хийсэн асуудал байхгүй. Би наймааны талаар ч мэдэхгүй. Д.А надаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний байрыг 35.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулсан,  2010 оны 5 дугаар сард миний байрыг 11.000.000 төгрөгөөр Д.Б-ыг дуудаж чөлөөлүүлээд, дахиад 2011 оны 05 дугаар сарын 02-ны үед 38.000.000 төгрөгөөр байрыг барьцаанд тавьсан. Тэгээд энэ мөнгө нь надаас нэхэгдэж би хүүг нь төлж чадахгүй, миний цалин хүрэхгүй болсон. Д.А-аас ирсэн мөнгийг шууд зээл рүү нь хийдэг байсан.  Тэгээд Төрийн банкнаас зээлийн барьцаанаас миний байрыг чөлөөлөөд, Капитал банкинд шуурхай зээлээр 6 сарын хугацаатай, 30,000,000 төгрөний барьцаанд миний байрыг тавиулаад, дахин Д.Б-аар байраа чөлөөлүүлж байсан. Намайг Д.А дуудаад “Д.Б-тай гэрээгээ хийчих, байрыг чинь чөлөөлүүлэхээр болчихлоо” гэсэн. Хаан банктай ярьсан 50.000.000 төгрөг авахаар болсон гэхээр нь “юу нь 50.000.000 төгрөг вэ, одоо 16.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй шүү дээ төлье” гэхэд “байраа чөлөөлөөд 50.000.000 төгрөг аваад явна гэж ярьсан байгаа” гэхээр нь гайхаад Капитал банкнаас ямар ч гэсэн чөлөөлүүлье хугацаа нь ч хэтэрсэн байгаа гэсэн. Д.А “одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа вэ” гэхээр нь “16.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэхэд “чиний данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, одоо очоод дансаа шалга” гэсэн. Тэгээд би өөрийн мэддэг 5031… дугаартай дансаа шалгахад “танд мөнгө ороогүй байна” гэсэн. Тэгээд би ямар учиртай юм бэ 20.000.000 төгрөг орсон гэсэн гээд Д.А-тай ярихад “шинэ данс нээгээд хийчихсэн” гэсэн. Тэгээд дахин шалгуулахад 20.000.000 төгрөгийг шинэ данс нээгээд хийсэн байсан. Д.Б-ад би анх “16.000.000 төгрөгөөр чөлөөлөгдөнө, 16.000.000 төгрөгийг өгчих” гэсэн чинь 20.000.000 төгрөг хийсэн гэхээр нь “яагаад 20.000.000 төгрөг хийсэн юм бэ” гэхэд “илүүг нь Д.А-т өг, бид хоёрт ярьсан яриа байгаа” гэсэн. Тэгээд би тухайн өдөртөө 16.000.000 төгрөгийг нь авч Капитал банкнаас бариа чөлөөлсөн. Дараа нь 4.000.000 төгрөгийг нь Д.А-т авч өгсөн байгаа. Тэгээд Хаан банкинд очиж 50.000.000 төгрөгийг нь авах гэсэн чинь “та Капитал банкинд алдангид орчихсон найдваргүй зээлдэгч болсон байна. Та 50.000.000 төгрөгөөр юу хийх гэж байгаа юм”  гэхээр нь би 50.000.000 төгрөгөөр юу ч хийхгүй,  50.000.000 төгрөг авч хийх ч юм байхгүй, би ажлаа хийдэг, наймаа хийдэггүй” гэж хэлсэн. Таныг ирж уулзахгүй, энэ хүмүүс ирж уулзаад байхаар нь гайхаад байсан юм “танд зээл өгөхгүй гэхээр нь би ч баярласан. Д.А сүүлд Капитал банкинд миний байрыг тавиулчихаад 1 жил гаруй алга болчихсон тэр хооронд би хүүг нь төлсөөөр байгаад 4.000.000 гаруй төгрөг, ах, дүү нараасаа мөнгө төгрөг зээлж 10.000.000 гаруй төгрөг болсон. Тэгээд би Капитал банкинаас 16.000.000 төгрөгөөр байраа чөлөөлж аваад эдийн засагчаас нь гуйж байгаад би байраа тавиад 15.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо болтол дуусаагүй  байгаа. Би Д.А-ыг дагаж наймаа хийдэггүй, би “Мини маркет”-д ажлаа хийж байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Д.А нь давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Л.З-н хонь, ямаа нийлсэн 700 гаруй малыг зарахаар туувраар Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог гэх газарт авчирсан олон тооны малыг  өөрийн өмчлөлийн мал гэж хохирогч Х.Д-т ойлгуулан,  хууран мэхэлж зараад 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь дараах нотлох баритуудаар нотлогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Х.Д-ийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн “...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед миний 9910**** дугаарын утас руу 9813**** дугаарын утаснаас “Самбар дээрээс утсыг чинь авлаа. Мал авах уу” гэхээр нь би “Өнөөдөр завгүй байна. Маргааш үзье” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 10 цагийн үед нөгөө хүн “Хотоос мал руугаа очиж байна. Өнөөдөр наймаагаа хийх үү” гэхээр нь би “чи мал дээрээ очиж бай би ардаас чинь утсаар яриад яваад очъё” гээд 13 цагийн үед Цонжинболдогийн хажууханд малаа хашчихсан хэдэн хүмүүс нэг ***** ХЭҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин зогсож байсан. Намайг очтол толгойдоо цагаан өнгийн коршонкон малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, саарал өнгийн ноосон цамцтай, хөх өнгийн жинсэн өмдтэй, махлаг, онигордуу нүдтэй, томдуу хянган хамартай, сахалгүй 38-43 орчим насны, 170 орчим өндөртэй эрэгтэй тосч, ирээд “ Би өөр рүү чинь ярьсан залуу байна. Энэ хүмүүстэй бол яриад байх юм байхгүй. Би энэ хүмүүсээс авах ёстой юмаа авч байгаа юм. Манай хамаатнууд байгаа юм, чи малаа үзэх үү” гэхээр нь би малын хашаанд нь ороод малнуудаа үзсэн. Тэгээд 47 сая төгрөгөнд 506 ширхэг хонь авахаар тохирсон. Тэгтэл нөгөө залуу өөрийгөө Ирээдүй гэж танилцуулаад “ Чи надад 50 сая төгрөг өгчих, ямаа нэмж аваад 3 сая төгрөгөө гаргаад өгчих” гэсэн... Тэр Ирээдүй гэх залуу 45 сая төгрөг надаас бэлнээр тоолж аваад, Б.Ж гэх хүн рүү утсаар ярьж “ аав та дансныхаа дугаарыг өгчих” гээд 5724****** гэх данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн.Тэгээд мөнгөө авч гараад машиндаа суугаад явсан... Би Ирээдүйд “малаа постон дээр тосч хүлээж авна шүү” гээд малаа авах гээд очсон чинь малын эзэд “Ирээдүйг танихгүй, тэр хүн чинь манай эхнэр хүүхдийг дагуулж яваад 13-р хороололд нэг байрны гадаа үлдээгээд явчихсан. Тэр хүний утас нь болохгүй байна, хонийг чинь өгөхгүй” гэж хэлсэн.Тэгээд би тэр хүнд залилуулсан болохоо ойлгоод тэр даруйдаа цагдаад хандсан юм....” гэжээ. / 1 дүгээр хавтас 177-181 х /,

 

- Гэрч З.Ц   мөрдөн  байцаалтын явцад мэдүүлэхдээ: “....2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас миний аав Л.З нь өөрийн хонь, ямаа нийлсэн 700 гаруй малыг зарахаар туувраар Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдогийн урд талд авчирсан юм. Би аавдаа туслахаар тосч очоод малыг нь заралцах гээд Ургах наран хорооллын орчимд хонь мал зардаг цэг дээр 20 гаруй хонь авч очоод тэндээ зарж байтал Д.А гэх хүн ирээд аавтай уулзаж байсан. Тухайн үед нь яг юу ярьсныг нь сонсоогүй. Ааваас асуутал “олон тооны мал авах гэж байгаа” гээд манай аавтай уулзаад утасны дугаарыг нь аваад явсан байсан...Д.А бид нартай 68-78 улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг өөрөө жолоодчихсон замаас тосож уулзаад, бид дагуулаад цаашаа Налайх руу өөрсдийн мал байгаа газарт аваачиж үзүүлсэн. Тэгээд Д.А манай малыг очиж үзчихээд “би нэг объект худалдаж авах гээд байгаа юм. Тэрэндээ мал оролцуулаад авах гэж байгаа юм, та хэд малаа хэдэд өгөх гэж байгаа юм бэ” гэж бид нарын үнэ ханшийг асуучихаад “за, би ямар ч байсан та хэдийн ханшаар худалдаж авъя, би маргааш авах гэж байгаа хүмүүсээ дагуулаад үзүүлье, тэр хүмүүс болно гэвэл наймаа хийж бүх малыг чинь бөөнөөр нь худалдаж авна, би зөрүүнээс нь жаахан мөнгө өөртөө унагаах юм, та хэд битгий тэр хүмүүстэй яриарай, хонь чинь ноослог байна, хонинуудаа хяргаж бай, тэгэхгүй бол жаахан царай муутай харагдаад байна” гэж хэлээд явсан...Маргааш нь Амгалан-баатар “за одоо малаа Налайх руу гарга, танай малыг худалдаж авахаар боллоо, энэ хүнтэй та нар яриад байх юм байхгүй. Би өөрөө ярина, чимээгүй байж байгаарай, малыг чинь замд нь тосоод авна” гэж хэлсэн. Тэгээд ченж залууг явсны дараа Д.А “би та нарт хот ороод мөнгийг чинь өгнө, гээд манай ***** ХЭҮ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинтай Улаанбаатар хот руу манай ээж Ганбат бид гурав хөдөлсөн...Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын замын хажуу талын зогсоол дээр зогсоод “би энэ байр руу ороод мөнгө аваад ирье” гээд машинаас бууж яваад ээж бид хоёр 30 минут гаруй хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгатал “би найзындаа толгойгоо угаагаад байж байна, манай эхнэр одоо мөнгөө аваад ойрхон ирж байна” гэхээр нь тийм л юм байх гэж бодоод дахиад зогсож байсан газартаа л хүлээгээд байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь дахиад нилээн олон залгаад авахгүй байж байснаа утсаа унтраачихсан, утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд тэндээ 1 цаг 30 минут орчим хүлээгээд ирэхгүй утсаа салгачихсан болохоор аав Л.З руу утасдаж “нөгөө хүн чинь мөнгөө өгөлгүй алга болчихлоо, та малаа өгч болохгүй шүү” гэж хэлээд Налайх руу буцсан. Налайхад очсон чинь Х.Д гэх ченж залуу аав Л.З хоёр, 2 биенээсээ “нөгөө хүн чинь хаана байна” гээд асууцгаагаад байсан. Тэгээд би Х.Д гэх хүнээс “таньтай хамтарч байгаа хүн юм биш үү” гээд Д.А-ыг асуутал “үгүй би тэр хүнийг чинь огт танихгүй, та нар тэр хүний малчид нь юм биш үү, танай малыг өөрийнхөө мал гэж байсан. Тэгээд би 50.000.000 төгрөг өгөөд явуулсан ш дээ” гэж хэлээд бид нарыг залилсан болохыг ойлгоод Х.Д гэх хүн Налайхын цагдаад хандахаар болсон юм...Манай гэрийнхэнд бол ямар нэгэн хохирол огт учраагүй. Яагаад гэвэл нэг ч мал огт зараагүй болохоор учирсан хохирол гэх зүйл бол байхгүй... Д.А Х.Д-ийг залилахдаа өөрийн мал гэж бидний малыг үзүүлж хуурч манай малыг зарчихсан байсан юм...” гэжээ. / 1 дүгээр хавтас  215-218х /,

 

Гэрч Л.З мөрдөн  байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Нэг танихгүй цагаан срочкон цамцтай хүн ирээд хонины үнэ асуугаад явсан. Тэгээд манай хүү З.Ц гийн утсыг авсан ...Тэгээд хар Ланд 200 маркийн машин унаад, мөн хажууд нь танихгүй өөр нэг хүний хамт ирээд “хонь үзье” гэж хэлсэн... Тэр нэрээ Д.А гэж хэлээгүй, тухайн нэрийг нь мартсан байна. Налайхын цагдаад байцаалт өгөхдөө хэлсэн... Тэр хүн хонь зарж байхад ирээд “ хэмжээгээр хонь авна” гэж хэлж байсан. Тэгээд миний хонийг “өөрөө авна, ямааг чинь объект авах гэж байгаа хүмүүст зарж өгнө” гэж байсан. Өөр юм хэлээгүй...” гэжээ. / 1 дүгээр хавтас 235-236 х/,

 

- Гэрч Б.Ж мөрдөн  байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 7 сарын 3-ны өдөр 11 цагийн үед ...Д.А гэх залуу намайг хаана байна гэхээр нь 4 зам дээр явж байна гэтэл намайг Жуков чиглэлд дуудаад “хүрээд ир, дахиад явж мал үзээдэхье” гэсэн....налайх явж байх замдаа Улиастайн тэнд хэсэг хонь байсныг үзсэн, тэгээд Ургах наран хорооллын мал дээр ирээд их олон хүмүүсээс мал асуугаад яваад байсан....нөгөө залуу над руу 9813**** дугаарын утаснаас залгаад “таны данс руу мөнгө хийгээдэхье, та дансныхаа дугаарыг дахиж хэл дээ, баталгаажуулаадахъя” гэхээр нь тэг гээд зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн. Тэгээд над руу байн байн яриад “5 сая төгрөг хийнэ, таны дансаар авчихъя, та аваад өг” гэсэн. Дараа яриад “данс руу мөнгө хийчихлээ, хамгийн ойр банкнаас аваад өг” гэхээр нь би Өргөө кино театрын эсрэг талд байдаг Хаан банк ортол миний дансанд үнэхээр 5 сая төгрөг орчихсон байхаар нь аваад Д.А гэх залуугаас авах таксины хөлсний мөнгө 55.000 төгрөгөө аваад үлдсэнийг нь Д.А-ын явуулсан хүнд өгсөн...” гэжээ. /1 дүгээр хавтас 225-227х/,

 

- Хохирогч Х.Д-оос гэрч Б.Ж-эд гар утаснаасаа 5 сая төгрөг шилжүүлсэн баримт болон Хаан банкны зарлагын мэдүүлэг / 3 дугаар хавтас 186 х /,

- Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас 100-102, 125-129 х / зэрэг болно.

 

2. Шүүгдэгч Д.А нь 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ТМ суваг телевизийн урсдаг зараар “Хургатай хонь зарна” гэж зар тарааж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.И-оос “хургатай хонь авч өгнө” хэмээн 18.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь дараах нотлох баритуудаар нотлогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Б.И мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2012 оны 05 сарын эхээр ТМ суваг телевизийн урсдаг зараар “Хургатай хонь зарна” гэсэн зар гаргасны дагуу тэр дор нь гар утасны дугаараар нь ярьсан. Зар дээр өгсөн дугаараар ярихад эрэгтэй хүн байсан ба нэрээ Д.А гэсэн. Д.А надтай ярихдаа “Булган аймгийн Хутаг өндөр суманд мал байгаа” гэсэн. Би “хэдэн хонь байгаа юм бэ, аль хэр онд орсон, муу хонь юм уу” гэж асуухад “Дан шилмэл сайн хонь байгаа” гэж ярьсан. Мөнгө дансаар шилжүүлэх хүртэл 1-2 удаа Д.А-тай утсаар ярьсан...Д.А бид хоёр захын цаад талд байх Өгөөмөр захад байдаг Хаан банк орж Д.А дансаа шалгаж үзээд “18 сая төгрөг орсон байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр марк-2 машинтай Булган аймаг руу 2012 оны 05 сарын 14-ний 20 цагт явсан. 2012 оны 05 сарын 15-ны өглөө 06 цагийн үед Булган аймгийн төв дээр очсон.Д.А урьд нь надад хэлэхдээ “Хутаг-Өндөр суманд Н.Э-ынх гэдэг айлд миний хургатай хонь байгаа” гэж хэлсэн ба Н.Э-ынх гэдэг айлд Д.А бид хоёр ирсэн. Тэгээд тэр айлд ирээд “би хургатай хонь Д.А-аас авахаар тэр хонь танайд байгаа гэхээр нь хамт хүрээд ирлээ, тэр хонийг нь үзье” гэж хэлэхэд тэр айлын эзэн Н.Э гэдэг хүн “Д.А гэх наад хүний чинь мал гэж юм манайд байхгүй ээ. Д.А манайхаар ирж очоод л явдаг, найз байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Д.А-ыг би сэрээгээд “чиний мал энд байдаггүй л гэж байна ш дээ , чи яагаад надад худлаа хэлээд их мөнгө аваад энэ хүртэл дагуулж ирж байгаа юм бэ” гэсэн чинь Д.А “найз нь харин чамд худлаа хэлчихлээ, хот ороод мөнгийг чинь банкнаас аваад өгчихье, чи ажлаа бод” гэж хэлсэн.Тэгээд бид хоёр Булган аймгаас Улаанбаатар хот руу хамт ирсэн. Хотод ирээд 2012 оны 05 сарын 17-ны өдөр Д.А надад 8.500.000 төгрөг өгөөд “үлдсэн мөнгийг чинь хүнээс аваад өгнө” гэж хэлээд мөнгө авах хүнтэйгээ утсаар ярьсан. Тэгээд бид хоёр Таван шараас урагшаа байх газар очиж Д.А Зоригт гэдэг хүнтэй уулзсан. Зоригт гэдэг хүн нь “наадах чинь худлаа хэлээд залилан хийж яваа юм байна” гээд цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн...”

 “...Надаас 18 сая төгрөгийг Д.А авахдаа зээлж авч байна гэж хэлээгүй, хонь хурга авах мөнгөний урьдчилгаа мөнгө гэж авсан...”

 “...Анх 1 хургатай хонь 120 мянган төгрөгөөр авна гэж тооцоод нийт 36.000.000 төгрөгөөр авахаар болсон.Тэгээд урьдчилгаа 18.000.000 төгрөг өгчих гээд банкаар дансруу нь хийсэн... Миний хохирлыг барагдуулж өгнө үү, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”

”...Би 8.500.000 төгрөг бэлэн авсан, мөн Истана маркийн автомашиныг  7.000.000 төгрөгөнд бодож авсан. Тэгээд дараа нь 500.000 төгрөг, мөн дахин 1.000.000 төгрөгийг хувааж өгсөн. Одоо би энэ хүнээс 1.000.000 төгрөг авах ёстой...” гэжээ / 1 дүгээр хавтас 182-183,184,186-187, 214 х /,

 

-Гэрч Н.Э мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Д.А-тай ямар ч садан төрлийн хамаатан хүн биш, манайд түүний ганц ч мал байхгүй, надаас ямар ч мал худалдаж авах тухай юм ярьж байгаагүй...” гэжээ. / 2 дугаар хавтас 6-7 х /,

 

-Гэрч А.У мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Д.А-т Б.И гэдэг залуу 18 сая төгрөг өгсөн гэдгийг мэдээгүй. Д.А Булган явахдаа “ энэ хүнд хонь өгөх гэж байгаа юм” гэж хэлээд 8.5 сая төгрөг надад хадгалуулаад явсан. ...2 хоногийн дараа Д.А нөгөө хүнтэйгээ ирээд 8.5 сая төгрөгийг надаас утсаар хаана байгааг асуугаад авсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 126 х  /,

 

-Хаан банкны орлогын мэдүүлэг / 3 дугаар хавтас 187 хуудас, Б.И-ийн ахаас шүүгдэгч Д.А-т 18.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /,

 

-Гэрч Д.Э мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Б.И Н.Э гэдэг айлд очсон хойноо над руу утсаар яриад “Нөгөө хүн чинь намайг хуурсан байна. 300 битгий хэл 3-н ч хоньгүй хүн байна гэж ярьсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 248 х / зэрэг болно.

 

3. Шүүгдэгч Д.А нь давтан үйлдлээр 2012 оны 10-р сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Д-ээс “Капитал” банкны барьцаанд байгаа иргэн Б.А-ийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийг чөлөөлүүлэн “Хаан банк”-наас 50.000.000 төгрөгийн зээл авч эргэн төлнө гэж 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь дараах нотлох баритуудаар нотлогдож байна. Үүнд:

 

- Хохирогч С.Д мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Миний танил найз Д.Б 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.А, Б.А нартай хамт ирээд “Д.А нь Б.А-тэй хамт наймаа хийдэг, өмнөх зээлээ төлөөд Хаан банкнаас зээл авах гэж байгаа юм байна, Капитал банкны зээлийг төлөх чадвартай гэдгээ харуулахын тулд мөнгө хэрэгтэй байгаа болохоор дансанд нь 20.000.000 төгрөг байршуулаад өгөөч” гэхээр нь би “мөнгийг чинь байршуулж өгье, Капитал банкны зээлийг чөлөөлөөд Хаан банкнаас зээл чинь бүтэх юм бол чи хамт очоод мөнгөө авъя” гэхэд Д.А нь “тэр болно оо, Б.А-ийн данс руу мөнгө хийвэл Хаан банк зээлийн хурлаа хийгээд, зээл батлагдах гээд байна” гэж ярилцаад 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А, Д.Б нар 20.000.000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, 5%-ийн хүүтэй Иргэд хоорондын зээлийн гэрээг 04 дугаартай нотариатаар гэрчлүүлээд, бид Хаан банк руу орж өөрийн эзэмшлийн 5035****** тоот данснаасаа Б.А-ийн 5024****** тоот дансруу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа над руу залгаад Д.А нь “зээл бүтэх ээ больчихлоо” гэж утсаар ярьсан...Тэгэхээр нь Д.А бид хоёр Хаан банкин дээр ирж Д.Б Хаан банкнаас асуухад “Б.А 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөө бүх мөнгөө 5024****** тоот данснаасаа авсан байна” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь Б.А-ийн 8863**** , 9699**** дугаарын аль нэг рүү нь залгасан, түүнтэй утсаар ярьж “та яагаад дансан дахь мөнгөө бүгдийг нь авчихсан юм бэ , миний мөнгийг буцааж шилжүүлж өг өө” гэсэн чинь дахиад л “би данс нээснийг мэдээгүй ээ” гэхэд нь “та данс нээснийг мэдээгүй юм бол гэрээ байгуулж дансандаа мөнгө хийлгүүлчихээд дансан дахь мөнгөө яах гэж авсан юм бэ” гэхэд тэр уурлаж “би мэдэхгүй наад Д.А-тайгаа учраа ол” гээд утсаа таслаад тэр өдрөөс хойш сураггүй, утас нь холбогдохгүй болсон... Гомдолтой байна, гэрээгээр халхавчилж намайг залилан мэхэлсэн...” гэжээ.  / 1 дүгээр хавтас 188- 189 х /,

 

- Гэрч Д.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Эхлээд Д.А нь надтай ганцаараа ирж уулзахдаа Капитал банкинд манай нэг найз Б.А-ийн байр барьцаанд байгаа, банкны зээлийг чөлөөлөөд дахиад өөр банкинд барьцаанд тавиад мөнгийг чинь өгнө өө , үлдэгдэл мөнгөөр би өөрөө махны наймаанд эргэлдүүлнэ, банкин дээр ямар ч асуудалгүй гэж хэлж байсан... С.Д, Б.А , Д.А бид дөрөв ороод Б.А бид хоёрын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан ба мөнгө нь С.Д-ийн мөнгө боловч тухайн үед зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь хэтэвчнээс нь иргэний үнэмлэх нь гарахгүй байхаар миний нэрээр энэ зээлийн гэрээг байгуулаад хажуухан талд нь байдаг Хаан банкруу бид дөрөв орж 5024****** тоот дансыг Б.А-ийн нэр дээр мөн эсэхийг шалгуулахад мөн байсан. Тэгээд энэ дансанд 20.000.000 төгрөгийг данс хоорондын шилжүүлгээр орлогын гүйлгээ хийсэн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа санагдаж байна С.Д над руу утсаар яриад “нөгөө хоёрын чинь зээл бүтэхгүй болсон гэж байна” гэхээр нь бид хоёр Хаан банкин дээр очиж Б.А-ийн дансыг шалгуулахад 0 төгрөг үлдэгдэлтэй байсан. С.Д-ээс орлого орсон өдрөө Б.А зарлагын гүйлгээ хийж авсан байна гэсэн. Д.А-ыг С.Д бид хоёр олж аваад Б.А-ийн ажил дээр очиж Б.А-тэй уулзахад Д.А-тайгаа юм яриад маргалдаад “би ийм данс нээлгэсэн гэж мэдээгүй, мөнгө төгрөг хийснийг мэдээгүй, юу яриад байгаа юм бэ та нар, наад Д.А-тайгаа учраа ол” гээд уурлаад машинаас буугаад яваад өгсөн...” гэжээ. / 2 дугаар хавтас 12 х /,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэгээд Д.А-ын гэрт нь 2012 оны 09 дүгээр сард СХД- ийн Москва хороололд байдаг гэрт яваад очтод тэр ирчихсэн байсан ба би уйлж өөрт тохиолдсон бүгдийг хэлэхэд тэр ”хөдөө явж будаа тариад ирлээ” гээд Хөдөө аж ахуйн яамнаас зээл авахаар болсон гээд баахан бичиг баримт үзүүлээд тайван байж бай удахгүй аргалана гэсэн...тэр “өнөө маргаашгүй чөлөөлөхөөр болсон, Д.Б-тай ярьчихсан” гэж хэлээд хоёр гурав хоногийн дараа 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад Д.А утсаар яриад “танай байрыг шууд чөлөөлөхөөр болсон хүрээд ирээ” гэсэн. Тухайн үед би ажилтай байсан учраас очоогүй, тэгээд маргааш нь буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад шууд Цэцэг төвийн байранд байх нотариатч дээр ороход Д.А, Д.Б бас нэг танихгүй залуу, нотариатч эмэгтэй нар байсан. Тэгээд “20 саяын гэрээ хийчих, иргэний үнэмлэхээ аваад ир” гэж Д.А хэлэхэд нь би гайхаж “яахаар хорин сая байдаг юм, манай үлдэгдэл 17 сая гаран байгаа, энэ байхад л болно” гэхэд тэр “за за дуугүй л байж бай, 20 сая болоход банкинд илүү үлдэгдэлтэй сайн харагдана” гээд Д.Б бид хоёрын хооронд 20 сая төгрөгийг зээлийн гэрээг 5 хоногийн хугацаатай хийгээд Д.А “энэ дансанд 20 сая төгрөг хийсэн байгаа, энэ чиний данс шүү” гэхэд нь би “юу данс вэ, энэ миний данс биш байна ш дээ” гэсэн чинь шинэ данс нээлгэсэн байгаа” гэж хэлээд “за за одоо явж бай” гээд нөгөө хоёртойгоо юм яриад үлдсэн. Тэгээд үдийн үед над руу Д.А утсаар яриад “уулзах хэрэг байна, Сансарын Тунелын ХААН банкин дээр хүрээд ир яаралтай уулзах хэрэг байна” гэхээр нь хэлсэн газар нь яваад очиход ХААН банкны зээлийн эдийн засагчтай ороод уулзаа, бүх юм болчихсон байгаа, олон юм битгий яриарай, бид нар ярьчихсан байгаа, ганц нэг юм асууж тодруулах байх шүү, тэрэнд нь “тийм тийм гэж хариулаарай” гээд ороход 30 орчим насны эмэгтэй, эдийн засагчид “намайг Б.А гэдэг ээ” гэж танилцуулсан. Тэгээд тэр надад “та зээл авахаар хүсэлт гаргасан байна, таньтай уулзах гэхээр Д.А гэдэг хүн таныг дандаа ажилтай гээд байх юм аа, Капитал банкинд хэр үлдэгдэлтэй вэ, зээлээ яаж төлж байсан бэ, хуулга нь хэрэгтэй байна, 50 сая төгрөг хүсээд байгаа, та мэдэж байгаа юм уу, та нэг ч ирж уулзахгүй юм” гэхээр нь “би Капитал банкинд 15 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа, тэрийгээ хаагаад зээл авах гэж энэ хүмүүс ярьсан юм шиг байна аа, би 50 сая төгрөг хүсээгүй ээ” гэж хэлсэн...Д.А бид хоёр Сансарын тунелын эсрэг талын нотариатч дээр орж шинээр гэрээ байгуулаад Хаан банкинд шинээр нээлгэсэн гээд байсан данснаас нь 4 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, Д.А-т өгсөн. Үлдсэн 16 сая төгрөгийг дараахан нь аваад тэр өдөртөө Капитал банкны зээлийн үлдэгдэл болох 15,156,192.85 /арван таван сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг төлж зээлийг дуусгаад зээлийн дансны хуулгаа ХААН банкны эдийн засагч дээр очиж уулзаж үзүүлэхэд “ийм төлөлттэй байхад манайхаас хэзээ ч зээл зөвшөөрөхгүй ээ, цаад улсууддаа хэлээрэй” гэж хэлснийг нь Д.А-т дамжуулсан чинь маргааш нь намайг ажилтай байхад Д.Б нь уулзъя гээд манай ажил дээр Д.А, Д.Б, танихгүй залуу гурав ирээд би машинд нь суусан чинь Д.Б “яагаад зээл гарахгүй болчихвоо, даргатай нь ярьчихсан байсан” гэхээр нь “би надад угаасаа зээл гаргахгүй гэж байна, хоцрогдолтой төлөлттэй зээлд дахин зээл гаргахгүй гэж байна” гэсэн чинь Д.Б уурлаж “зээлээ хоцрогдолтой гэдгээ хэлэхгүй яасан юм пизда минь” гэж хэлж доромжилсон. Би “та нар чинь учраа хэлэхгүй яасан юм, би мэдэхгүй юм байна, байраа чөлөөлөх гэж байна гэж бодсон, би та нартай яриач үгүй, надад хамаагүй, наад Д.А-тайгаа учраа ол” гэж хэлээд машинаас нь буугаад явсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 204-206,  2 дугаар хавтас 115-116 х /,

 

- Хохирогч С.Д-ээс Б.А-т Хаан банкны мөнгөн шилжүүлгээр 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хавтас 223 х/, Д.Б Б.А нарын хооронд байгуулсан “Иргэд хоорондын зээлийн гэрээ, Зээлийн дансны хуулга, 2012 оны 5 дугаар сарын 24, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Капитал банк, Б.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд, банкны зээл, хүүний төлбөрийн  буцаан төлөх хуваарь / 3 дугаар хавтас 42-66 х / зэрэг болно.

 

4. Шүүгдэгч Д.А нь давтан үйлдлээр 2013 оны 01-р сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С-гаас Хөвсгөл аймгаас мах оруулж ирнэ гэж “Цахиур тэнгэр” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, ***** УБИ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашины тээврийн хэрэгслиийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар “Саян-Уул” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, “Милл Хаус” ХХК-тай байгуулсан Хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ зэргийг үзүүлж, итгэл үнэмшил төрүүлэн10.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь дараах нотлох баритуудаар нотлогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Б.С мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 8-н шарга валют арилжааны төвд теллер ажилтай. Ингээд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байранд байдаг зүс таних залуу Д.А гэдэг хүн нь махны наймаа ярьж байгаад мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь 10 сая төгрөгийг 0.8% хүүтэй 20 хоногийн хугацаатай зээлсэн. ...Тухайн үед мөнгөө зээлүүлэхдээ хоёр талаас харилцан тохиролцсон гэж гэрээ баримт үйлдсэн. Барьцаанд ямар нэг эд зүйл аваагүй.Тухайн үед Д.А нь Япон улсад үйлдвэрлэсэн ачааны автомашиныг тавина гээд нотариатаар орж баталгаажуулах гэсэн боловч уг баримт нь хуулбарласан тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан тул нотариатын байгууллага нь баталж өгөөгүй. Тэгээд барьцаа авч чадаагүй. Тэгтэл энэ тээврийн энэ тээврийн хэрэгсэлээ ломбарданд тавиад хугацаа хэтрээд мөнгө өгч чадаагүй улмаас алдчихсан байснаа нуун дарж намайг энэ хуулбарласан тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгч залилах гэсэн байна лээ...Надаас мөнгө авахдаа би Хөвсгөл аймагт нөөцийн мах бэлтгэчихсэн авчирах гэсэн чинь зардал байдаггүй мөнгө зээлчих гэхээр нь өгсөн.

“...Уг зээлсэн мөнгөө мах оруулж ирж Мах импекс ХХК-тай байгуулсан гэрээ, өөрийнхөө нэр дээр байдаг Цахиур тэнгэр ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, ***** УБИ улсын дугаартай Исузу Элф маркийн автомашины тээврийн хэрэгслиийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, Саян-Уул ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Милл Хаус ХХК-тай байгуулсан Хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ зэргийг надад үзүүлж үнэхээр мах оруулж ирэх гэж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн, ямар ч асуудалгүй найдвартай гэж байсан...” гэжээ. / 1 дүгээр хавтас 191-192, 193-194 х /,

 

- Гэрч С.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2012 оны сүүлч үеэр манай хажуугийн байранд байдаг Д.А нь манай эхнэр Б.С бид хоёроос “мөнгө зээлээч” гээд гуйж элдэвийн гэрээ контракт үзүүлж бид хоёрын итгэл үнэмшлийг төрүүлж байгаад бэлнээр 10.000.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр бид хоёрын ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 2 дугаар мөнгөн хөрвөлт валют арилжааны төвд байхад Д.А ирээд бид хоёроос 10 сая төгрөг бэлнээр аваад явсан. Тухайн үед эхнэр Б.С бид хоёр байцгаасан. Мөнгө авахдаа манай эхнэр гараар дэвтрийн цаасан дээр бичээд Д.А-аар гарын үсгийг нь зуруулж авч байсан юм. Тэгээд тэр өдрөөс хойш Д.А мөнгөө өгөхгүй хугацаа нь болоод манай эхнэр Б.С бид хоёр нэхэж очихоор Д.А-ын эхнэр нь юун мөнгө төгрөг вэ Д.А байхгүй байна гээд байсан...” гэжээ. / 2 дугаар хавтас 16-17 х /,

 

- Хохирогч Б.С-д Д.А-ын барьцаанд үлдээсэн гэх 5574**** дугаартай “Цахиур тэнгэр” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө зээлсэн тухай дэвтрийн цаасан дээрх гар бичмэл, ***** УБИ улсын дугаартай ISUZU ELF маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, "Саян уул” ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот хамтран ажиллах гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 22- ны өдөр “Милл хаус” ХХК-тай байгуулсан хүсний улаан буудай худалдах худалдан авах гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өдрийн “Мах импекс” ХХК-тай байгуулсан 9 дугаартай мал худалдан авах гэрээ зэргийн эх хувийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол, болон бусад баримтууд / 1 дүгээр хавтас 103-114 х / зэрэг болно.

  

5. Шүүгдэгч Д.А нь давтан үйлдлээр 2015 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-с “гадаадаас нэг авто машин оруулж ирж байгаа, гаалийн татвар өгөх гэсэн юмаа надад 4 сая 500.000 төгрөгний хэрэг байна, чи надад зээлчих” гэж хууран нийт 21 тооны эр хонь, бэлэн мөнгө 500,000 төгрөгийг залилан мэхэлж аван 3.230.000 төгрөгний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:”...2016-01-27-нд 8945**** дугаартай зүс таних Түмэндэмбэрэл гэх хүн залгаад” уулзмаар байна” гэхээр нь би Дархан-Уул аймагт шинэ зах дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Түмэндэмбэрэл хүрээд ирсэн ба түүнтэй хамт гэрт нь очсон юм. Тэдний гэр Дархан-уул сум 11-р баг шинэ хороолол 13-р байр 4 орц 51 тоотод очсон. Тэгтэл уг байранд том өрөөнд нь нэг айл байсан, харин тэр залуу жижиг өрөөнд нь байрлаж байсан. Түмэндэмбэрэл надад би том өрөөндөө хөлсний хүн оруулсан, тэгээд өөрөө жижиг өрөөндөө байгаа гэж хэлж байсан. Түмэндэмбэрэл надад “гадаадаас нэг авто машин оруулж ирж байгаа, гаалийн татвар өгөх гэсэн юмаа надад 4 сая 500.000 төгрөгний хэрэг байна, чи надад зээлчих” гэж хэлсэн тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлтэл “чи надад 21 ширхэг эр хонь дээр нь 500.000 төгрөг бэлнээр өгчих цагаан сарын өмнө өгье” гэж хэлсэн. Тухайн үед би Түмэндэмбэрэлд надад мөнгө байхгүй ээ гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд дараа нь Түмэндэмбэрэл над руу байнга залгаад гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд өгөхөөр болсон юм. Тэгээд Түмэндэмбэрэл 2016.01.29-ны өглөө цэнхэр өнгийн ***** ДАР улсын дугаартай портер маркийн автомашинтай 2 хүний хамт хүрч ирээд 21 тооны эр хонь машиндаа ачиж аваад бэлэн 500.000 төгрөг тоолж аваад явсан. 2016.02.03-нд би Түмэндэмбэрэл рүү залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тухайн өдөр нь би гэрт нь яваад очиход Түмэндэмбэрэл гэдэг хүн уг хаяган дээр байдаггүй гэж тэр айлын эмэгтэй хүн хэлж байсан. ...би нэг хонио 180.000 төгрөг бодож 21 толгой мал өгсөн юм. Дээр нь 500.000 төгрөг бэлэн өгсөн нийт 4.280.000 төгрөг болсон юм...би шинэ хороололд байртай гэж бодсон юм...”

"...2015 оны намар нь тэр өөрийгөө Түмэндэмбэрэл гэх залуу 2 хуц авчирч өгсөн. Түүнийгээ нэгийг нь 2 хониор солихоор тохироод хэд хоногийн дараа ирээд 4 хонь аваад явсан. "...Д.А гэж хүн анх надтай танилцаж байхдаа өөрийгөө Түмэндэмбэрэл гэж танилцуулж байсан. ...надад одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байгаа...” гэжээ / 1 дүгээр хавтас 210-211, 212, 213 х /

 

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016.01.29-ний өглөө...Дархан-Уул аймгийн малчин баг бэрхийн өвөр гэх газар очсон. Тэгээд нэг айлд очсон бид хэд орж цай уугаад гараад 21-н ширхэг эр хонь ачаад тэгээд Дархан- Уул аймаг руу явсан тэгээд ховдын хороолол гэх газар 21-н хонийг буулгаад явсан ба хөлсөндөө 30.000 төгрөг аваад гэрлүүгээ явсан ...” гэжээ. / 2 дугаар хавтас 22 х / зэрэг болно.

 

6. Мөн шүүгдэгч Д.А нь эрүүгийн 201201040837 дугаартай хэрэгт Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд буюу 2013 оны 02-р сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэлгүй шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.Үүнд:

 

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 сарын 03-ны өдрийн 117 тоот тогтоол / 4 дүгээр хавтас 22-24 х /,

- Эрүүгийн 201301050307, 201201051639, 201201040837 тоот эрүүгийн хэргүүдэд эрэн сурвалжлах ажил гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд / 3 дугаар хавтас 67-68, 161, 164 х /,

- Эрэн сурвалжлалт зарлах тухай Цагдаагийн нэгдсэн сангийн лавлагаа / 3 дугаар хавтас 69-71, 114-122 х /,

- 201201040837 тоот эрүүгийн хэрэгт эрэн сурвалжпах ажлыг гүйцэтгүүлэх тухай мөрдөн байцаагчийн даалгавар, тогтоолууд / 3 дугаар хавтас 72-77, 147-160, 165 х /,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтас 148, 150-152х /, ял шалгах хуудас / 2 дугаар хавтас 153-155 х / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

7. Шүүгдэгч Д.А нь дээрх гэмт хэргүүдийн улмаас иргэн Ч.О-т өвсний үнэ 1.404.000 төгрөг, иргэн Х.Л.Н-т утасны барьцаанд тавьсан 120.000 төгрөг, иргэн Б.А-т автомашины урьдчилгаа гэж анх өгсөн 5.000.000 төгрөг, мөн зээлийн эргэн төлөлт 5 сар төлсөн мөнгө болох 4.750.000 төгрөг, нийт 9.750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Иргэний нэхэмжлэгч Ч.О, Л.Н, Б.А нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байццалтын шатанд өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 195-215 х /, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн Самсунг маркийн гар утас, хохирогч С.Д-ээс Б.А-т Хаан банкны мөнгөн шилжүүлгээр 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хавтас 205,223 х/, иргэний нэхэмжлэгч Ч.О-т 1.176.000 төгрөг шилжүүлсэн  Хаан банкны орлогын мэдүүлэг / 3 дугаар хавтас 182 х/, Капитал банкны зээлийн дансны хуулга / 3 дугаар хавтас 42 х/,  2012 оны 5 дугаар сарын 24, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Капитал банк, Б.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд, банкны зээл, хүүний төлбөрийн  буцаан төлөх хуваарь / 3 дугаар хавтас 42-66 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...хохирогч Х.Д, Б.С, Б.И, Б.Гнарт учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б.А, С.Д, Д.Б нартай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх байх. Намайг хохирлыг төлж барагдуул гэсэн шийдвэр гарвал би төлж барагдуулна...”, “... Энэ асуудал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугаа үгүйсгэж байгаа юм биш. Шударга шүүхээр гэм буруутай эсэхээ шийдүүлэх гэж байна.Улсын яллагчийн  яллах дүгнэлтэд байгаа 3 дахь үйлдэл буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Д-ээс ”Капитал” банкны барьцаанд байгаа иргэн Б.А-ийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийг чөлөөлүүлэн, “Хаан” банкнаас зээл авч эргэн төлнө гэж 20 сая төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэлд хэн хохирогч болох нь эргэлзээтэй, ямар аргаар залилсан гэх үйлдлийн арга хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, Д.А-ын бусад үйлдэлтэй нь хамтатгаж залилан мэхэлсэн гэж яллаж байгаатай санал нийлэхгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг, тодруулбал зохиомол нөхцөл байдлыг бий болгох, хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар, хамгийн гол нь шунахай сэдэлттэй байх ёстой. Д.А-ын хувьд энэ шинжүүд алга байна. Мөн залилсан гэх мөнгө нь Д.А-ын эзэмшил, өмчлөлд ороогүй, эрх нь үүсээгүй байгаа. Б.А, Д.Б нарын хооронд байгуулсан гэрээнд Д.А оролцоогүй, уг мөнгө түүний дансаар орж ирээгүй байгаа. Иймд энэ үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болговол прокуророос оруулж ирсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж байгаа. Уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал гаргаж мэтгэлзсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

- Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “...2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад Д.А утсаар яриад “танай байрыг шууд чөлөөлөхөөр болсон хүрээд ирээ” гэсэн. Тухайн үед би ажилтай байсан учраас очоогүй, тэгээд маргааш нь буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад шууд Цэцэг төвийн байранд байх нотариатч дээр ороход Д.А, Д.Б бас нэг танихгүй залуу, нотариатч эмэгтэй нар байсан. Тэгээд “20 саяын гэрээ хийчих, иргэний үнэмлэхээ аваад ир” гэж Д.А хэлэхэд нь би гайхаж “яахаар хорин сая байдаг юм, манай үлдэгдэл 17 сая гаран байгаа, энэ байхад л болно” гэхэд тэр “за за дуугүй л байж бай, 20 сая болоход банкинд илүү үлдэгдэлтэй сайн харагдана” гээд Д.Б бид хоёрын хооронд 20 сая төгрөгийг зээлийн гэрээг 5 хоногийн хугацаатай хийгээд Д.А “энэ дансанд 20 сая төгрөг хийсэн байгаа, энэ чиний данс шүү” гэхэд нь би “юу данс вэ, энэ миний данс биш байна ш дээ” гэсэн чинь шинэ данс нээлгэсэн байгаа” гэж хэлээд “за за одоо явж бай” гэсэн...Тэгээд үдийн үед над руу Д.А утсаар яриад “уулзах хэрэг байна, Сансарын Тунелын ХААН банкин дээр хүрээд ир яаралтай уулзах хэрэг байна” гэхээр нь хэлсэн газар нь яваад очиход ХААН банкны зээлийн эдийн засагчтай ороод уулзаа, бүх юм болчихсон байгаа, олон юм битгий яриарай, бид нар ярьчихсан байгаа, ганц нэг юм асууж тодруулах байх шүү, тэрэнд нь “тийм тийм гэж хариулаарай” гэж Д.А хэлсэн...” гэжээ. /  2 дугаар хавтас 115-116 х /,

 

- Хохирогч С.Д мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Миний танил найз Д.Б 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.А, Б.А нартай хамт ирээд “Д.А нь Б.А-тэй хамт наймаа хийдэг, өмнөх зээлээ төлөөд Хаан банкнаас зээл авах гэж байгаа юм байна, Капитал банкны зээлийг төлөх чадвартай гэдгээ харуулахын тулд мөнгө хэрэгтэй байгаа болохоор дансанд нь 20.000.000 төгрөг байршуулаад өгөөч” гэхээр нь би “мөнгийг чинь байршуулж өгье, Капитал банкны зээлийг чөлөөлөөд Хаан банкнаас зээл чинь бүтэх юм бол чи хамт очоод мөнгөө авъя” гэхэд Д.А нь тэр болно оо, Б.А-ийн данс руу мөнгө хийвэл Хаан банк зээлийн хурлаа хийгээд зээл батлагдах гээд байна” гэж ярилцаад 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А, Д.Б нар 20.000.000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, 5%-ийн хүүтэй Иргэд хоорондын зээлийн гэрээг 04 дугаартай нотариатаар гэрчлүүлээд, бид Хаан банк руу орж өөрийн эзэмшлийн 5035****** тоот данснаасаа Б.А-ийн 5024****** тоот дансруу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа над руу залгаад Д.А нь “зээл бүтэх ээ больчихлоо” гэж утсаар ярьсан...Би Д.А-ыг дуудаж уулзаж “зээл чинь бүтэхгүй болсон бол, наад мөнгөө миний данс руу шилжүүлээ” гэхэд тэр “би хоёр саяыг нь хэрэглэсэн, одоо надад бэлэн сая нь байна, хоёулаа Б.А-тэй очиж уулзъя” гэхээр нь би түүний нэг сая төгрөгийг авсан... Гэрээ байгуулах үед миний иргэний үнэмлэх хэтэвчинд юманд тээглэчихээд гарч ирэхгүй байсан юм. Тэгэхээр нь найз Д.Б-ын нэрээр гэрээ байгуулсан. Мөнгөний хувьд 20.000.000 төгрөг миний мөнгө... гэтэл зээлээ төлчихөөд дахин зээл авсан юм байхгүй, надад мөнгө буцааж өгөх нь битгий хэл худлаа ярьж надаас 20.000.000 төгрөг авсан...Гомдолтой байна, гэрээгээр халхавчилж намайг залилан мэхэлсэн...” гэжээ.  / 1 дүгээр хавтас 188- 189 х /,

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Эхлээд Д.А нь надтай ганцаараа ирж уулзахдаа Капитал банкинд манай нэг найз Б.А-ийн байр барьцаанд байгаа, банкны зээлийг чөлөөлөөд дахиад өөр банкинд барьцаанд тавиад мөнгийг чинь өгнө өө , үлдэгдэл мөнгөөр би өөрөө махны наймаанд эргэлдүүлнэ, банкин дээр ямар ч асуудалгүй гэж хэлж байсан. Тэгээд 10-аад хоногийн хугацаанд С.Д бид хоёртой Д.А зээл бүтэх гэж байгаа гэж уулзаад л яваад байсан. Тэгээд мөнгө авдаг өдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.А, Б.А гэдэг эмэгтэйг дагуулан ирээд “зээл бүтэхээр болсон, Хаан банкнаас данс өгсөн. Б.А гэдэг эмэгтэйг дагуулан ирээд Б.А-ийн дансанд хорин сая төгрөг байршуул” гэж байна гээд ярилцаж тохироод хуучнаар Ард кино театрын хажууд байдаг нотариатч дээр С.Д, Б.А , Д.А бид дөрөв ороод, Б.А бид хоёрын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан ба мөнгө нь С.Д-ийн мөнгө боловч тухайн үед зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь хэтэвчнээс нь иргэний үнэмлэх нь гарахгүй байхаар миний нэрээр энэ зээлийн гэрээг байгуулаад хажуухан талд нь байдаг “Хаан” банкруу бид дөрөв орж 5024****** тоот дансыг Б.А-ийн нэр дээр мөн эсэхийг шалгуулахад мөн байсан. Тэгээд энэ дансанд 20.000.000 төгрөгийг данс хоорондын шилжүүлгээр орлогын гүйлгээ хийсэн....” гэжээ. / 2 дугаар хавтас 12 х /,

 

-Хохирогч С.Д-ээс Б.А-т Хаан банкны мөнгөн шилжүүлгээр 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хавтас 223 х/, Д.Б Б.А нарын хооронд байгуулсан “Иргэд хоорондын зээлийн гэрээ, Зээлийн дансны хуулга, 2012 оны 5 дугаар сарын 24, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Капитал банк, Б.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд, банкны зээл, хүүний төлбөрийн  буцаан төлөх хуваарь / 3 дугаар хавтас 42-66 х / зэрэг болно.

 

Иймд Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-ыг хуурч, итгэл эвдэх аргаар  5 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван нэр бүхий хохирогч нарт нийт 101.230.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, мөн эрүүгийн 201201040837 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд буюу 2013 оны 02-р сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгчийн дуудсан цагт ирэлгүй, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

   Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар  хорих ял оногдуул, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, хохирогч нарын хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, нийт 555 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна дүгнэлтийг шүүхэд гаргасан.

 

Шүүгдэгдэгчийн өмгөөлөгчөөс Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зарим хохирогчдын хохорлыг бүрэн буюу хэсэгчлэн төлсөн, үлдсэн хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Гэм буруугийн талаар нэг үйлдлээс бусдад нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гарган мэтгэлзсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““...таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч ...прокурорын яхналт, шүүх,... шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн...” гэх гэмт үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохгүй болсон тул “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарчимд нийцүүлж, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 захь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Д.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 сарын 03-ны батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн ба уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялын хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно”, 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж хуульд хохирлын хэмжээг тодорхойлж тогтоосноос гадна мөн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд заасан “давтан үйлдэл”, “онц их хэмжээний хохирол” гэх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.

 

Шүүгдэгч Д.А-ын давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад нийт 101.230.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж буй нь тогтоодсон ба тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.А-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүний гэмт үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Д.А нь өөрийн гэм буруутай үйлдлээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг арилгаж нэр бүхий хохирогчийг хохиролгүй болгосон ба хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан, шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших зорилго, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ялын төрлийг сонгож хэрэглэсэн болно.

 

 

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн болон бусад байдлын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийг хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлон заасан.

 

Түүнчлэн “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, ”Эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 101.230.000 төгрөгийн хохирол, мөн иргэний нэхэмжлэгч нарт нийт 11.274.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Х.Д-т 50.000.000 төгрөг, хохирогч Б.И-ид 17.000.000 төгрөг, хохирогч С.Д-эд 1.000.000 төгрөг, бүгд 68.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь  46.8630.520 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтас 129 х), 3 сая төгрөгийг Буянтбаатар төлсөн талаарх Х.Д-ийн мэдүүлэг (1-р хавтас 180-181х), хохирогч Б.И-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтас 182-183,184,186-187, 214х), хохирогч С.Д-ийн (1 дүгээр хавтас 188- 189х) мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-аас 44,504,000 / дөчин дөрвөн сая таван зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулж,              

- Архангай аймгийн Төвшрүүлэх сум, ************* оршин суух хохирогч Б овогт Б-ын И-д,  1.000.000  /нэг сая/ төгрөгийг,

- Баянгол дүүргийн 15 дугаар хороо, ********** тоотод оршин суух хохирогч Б овогт С-ын Д-д, 19.000.000 / арван есөн сая / төгрөгийг,

- Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороо, ********** тоотод оршин хохирогч А овогт Б-ын С-д, 10.000.000 / арван сая/ төгрөгийг,

- Дархан-Уул аймаг, Дархан сум,  ************* оршин суух, хохирогч Ө овогт Б-ын Г-д, 3.230.000 /гурваг сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийг,

- Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, ******** оршин суух иргэний нэхэмжлэгч О овогт  Ч-ийн О-т, 1.404.000 / нэг сая дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөгийг,

- Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б овогт Л-ийн Н-т, 120.000 / нэг зуун хорин мянган/ төгрөгийг,

- Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ********** тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б овогт Б-н А-т,  9.750.000 / есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг  тус тус олгуулахаар шийдвэрлэж, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохиролд хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь  2012 оны 6 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 555 / таван зуун тавин тав/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.А-ын эдэлвэл зохих торгуулын ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар “Цахиур тэнгэр” ХХК-ний улсын бүртгэлийн 5574**** дугаартай гэрчилгээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.А-т буцаан олгож, мөнгө зээлсэн тухай дэвтэрийн цаасан дээрх гар бичмэл, ***** УБИ улсын дугаартай ISUZU ELF маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, “Саян уул” ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот хамтран ажиллах гэрээ,  2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “ Милл хаус” ХХК-тай байгуулсан хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “ мах Импекс” ХХК-тай байгуулсан 9 дугаартай мал худалдан авах гэрээнүүдийн эх хувийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.А-аас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Д.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас  Д.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас  Д.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. Д овогт Д-ийн А-ыг бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.  Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Д.А-ыг 11.000 / арван нэгэн мянга/ нэгж буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.А-ын цагдан хоригдсон 555 /таван тавин тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 11.000 / арван нэгэн мянга/ нэгж буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялаас 8.325.000 / найман сая гурван зуун хорин таван мянга / төгрөгийг хасч, эдэлвэл зохих ялыг 2.675.000 /хоёр сая  зургаан зуун далан таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.А-ын эдэлвэл зохих 2.675.000 /хоёр сая  зургаан зуун далан таван мянга/ төгрөгийн торгуулын ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.А-т мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.А-аас 44,504,000 / дөчин дөрвөн сая таван зуун дөрвөн  мянга /  төгрөг гаргуулж,              

- Архангай аймгийн Төвшрүүлэх сум, ********** оршин суух хохирогч Б овогт Б-ын И-д,  1.000.000  /нэг сая/ төгрөгийг,

- Баянгол дүүргийн 15 дугаар хороо, ********** тоотод оршин суух хохирогч Б овогт С-ын Д-д, 19.000.000 / арван есөн сая / төгрөгийг,

- Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороо, ********** тоотод оршин хохирогч А овогт Б-ын С-д, 10.000.000 / арван сая/ төгрөгийг,

- Дархан-Уул аймаг, Дархан сум,  ************* оршин суух, хохирогч Ө овогт Б-ын Г-д, 3.230.000 /гурваг сая хоёр зуун гучин мянган/ төгрөгийг,

- Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, ******** оршин суух иргэний нэхэмжлэгч О овогт  Ч-ийн О-т, 1.404.000 / нэг сая дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөгийг,

- Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б овогт Л-ийн Н-т, 120.000 / нэг зуун хорин мянган/ төгрөгийг,

- Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ********** тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б овогт Б-н А-т,  9.750.000 / есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг  тус тус олгож, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохиролд хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар “Цахиур тэнгэр” ХХК-ний улсын бүртгэлийн 5574**** дугаартай гэрчилгээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.А-т буцаан олгож, мөнгө зээлсэн тухай дэвтэрийн цаасан дээрх гар бичмэл, ***** УБИ улсын дугаартай ISUZU ELF маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, “Саян уул” ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот хамтран ажиллах гэрээ,  2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “ Милл хаус” ХХК-тай байгуулсан хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “ мах Импекс” ХХК-тай байгуулсан 9 дугаартай мал худалдан авах гэрээнүүдийн эх хувийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ОЛЗОД

                                                         ШҮҮГЧИД                                                      С.БАЗАРХАНД

                                                                                                                                Д.АЛТАНЖИГҮҮР