| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00218/И |
| Дугаар | 152/ШШ2024/00280 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2024/00280
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: ХЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Т-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,390,627.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Т манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр У-БЗГ/2022-66817 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,826,800.00 /Дөрвөн сая найман зуун хорин зургаан мянга найман зуун төгрөг/ төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас, зурагт, хөлдөөгч ,бичил долгионы зуух худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Э.Т нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Hana SM- Р200, Samsung Galaxy АЗЗ Light Blue 128GB SM-A336BLBGSKZ, LG MS2535GISH, Samsung UE50AU7100UXCE rap утас, зурагт, хөлдөөгч, бичил долгионы зуух Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Э.Т нь У-БЗГ/2022-66817 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 16-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,118,889.89 /Зургаан сая нэг зуун арван найман мянга найман зуун наян есөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөг төлөх байснаас 857,652.00 /Найман зуун тавин долоон мянга зургаан зуун тавин хоёр төгрөг / төгрөг төлж 5,261,237.89 /Таван сая хоёр зуун жаран нэгэн хоёр зуун гучин долоон төгрөг наян есөн мөнгө / огт төлөөгүй 518 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Э.Т нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Э.Т нь У-БЗГ72022-66817 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 16-ны байдлаар үндсэн зээл 4,417,058.72 /Дөрвөн сая дөрвөн зуун арван долоон мянга тавин найман төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1,932,036.74/Нэг сая есөн зуун гучин хоёр мянга гучин зургаан төгрөг далан дөрвөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,531.79 /Дөчин нэгэн мянга таван зуун гучин нэгэн төгрөг далан есөн мөнгө / төгрөг, нийт 6,390,627.25 /Зургаан сая гурван зуун ерэн мянга зургаан зуун хорин долоон төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна гэжээ.
Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХЛ ХХК-аас 4,826,800 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр болох 6,390,628 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.Е нар шүүхэд гаргасан тайлбартаа: ХЛ ХХК зээлийн үүрэгт 6,390,627.25 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч 6,390,627.25 төгрөгийг төгрөг нийт дүнгээр 1 сарын хугацаанд өр төлбөрийг төлж барагдуулахаар тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХЛ ХХК нь хариуцагч Э.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,390,627.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,390,627.25 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Э.Т үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,201 төгрөгөөс 58,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 58,600 төгрөгийг, хариуцагч Э.Т-ээс 58,600 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.Т нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 6,390,627.25 /зургаан сая гурван зуун ерэн мянга зургаан зуун хорин долоон төгрөг, хорин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 117,201 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун нэг/ төгрөгөөс 58,600 /тавин найман мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 58,600 /тавин найман мянга зургаан зуу/ төгрөг, хариуцагч Э.Т-ээс 58,600 /тавин найман мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгож, 58,600.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Э.Т нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР