| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04778/И |
| Дугаар | 182/ШШ2024/03507 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/03507
2024 08 28 182/ШШ2024/03507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ГФ ББСБ ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,365,395 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Б.*******ийн Чингэлтэй дүүрэг ... тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт үндэслэн 2023.10.19-ний өдрийн 13088 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар 2024.01.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/ШШ2024/00283 тоот эрэн сурвалжлах шийдвэр гарч, 2024.04.12-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 30л-1г/2340 дугаартай албан тоотоор Б.*******ийг Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин сууж байгааг олж тогтоосон. Бидний зүгээс 2024.04.30-ний өдөр дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.06.24-ний өдрийн 11396 тоот захирамжаар тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022.03.29-ний өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, зээлийн график, тус шүүхийн 2023.10.19-ний өдрийн 13088 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2024.01.17-ны өдрийн 283 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.04.12-ны өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, тус шүүхийн 2024.06.24-ний өдрийн 11396 дугаар хэргйиг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022.03.29-ний өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, зээлийн график зэрэг баримтуудаар Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд өмнө нь түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.04.12-ны өдрийн албан бичгээр Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суудаг болохыг тогтоосон байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.24-ний өдрийн 11396 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Шг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.С-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА