Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0100

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, иргэн Б.А*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн А.Амаржаргалд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон 866 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4м.кв хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөл, мөн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, иргэн А.Амаржаргалын оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4 м хэмжээтэй 16 давхар барилгын зургийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Б.А******* миний бие Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн А.Амаржаргалд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон 866 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4м.кв хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөл, мөн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, иргэн А.Амаржаргалын оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4 м хэмжээтэй 16 давхар барилгын зургийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

Учир нь гуравдагч этгээд А.Амаржаргалтай харилцан тохиролцож, ойлголцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Б.А******* нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн А.Амаржаргалд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон 866 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4м.кв хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөл, мөн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, иргэн А.Амаржаргалын оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4 м хэмжээтэй 16 давхар барилгын зургийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэлээсээ татгалзах ... эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б.А******* нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Б.А******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.4-т заасныг тус тус баримтлан иргэн Б.А*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн А.Амаржаргалд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон 866 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4м.кв хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөл, мөн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, иргэн А.Амаржаргалын оффис, зочид буудлын зориулалтын 52.4*16.4 м хэмжээтэй 16 давхар барилгын зургийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.А******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг 59.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ