Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2024/00291

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Б.О-ийн,

          Хариуцагч: УДХС ТӨХК-д холбогдох,

          Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч: Б.О ,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.О  нь Увс аймгийн УДХС ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

          1.1 Миний бие 2016 онд Ховд Их сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагаар төгсөж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ДХС ОНӨААТҮГ-т борлуулалтын ажилтнаар ажилд орсон. Ажилд орсон жилээсээ хамт олонтойгоо сайхан ажиллаж байсан, цалингаа ч тогтмол авдаг. 2018-2022 он хүртэл ажиллах хугацаандаа 2 удаа босго оноондоо хүрч чадаагүй 90 хувиас дээш 11 удаа 100 хувиас дээш 27 удаа хүрсэн үнэлгээтэй ажил мэргэжлээрээ тасралтгүй сайн ажилладаг хамт олонтойгоо сайн харилцаатай хамт олондоо нэр хүндтэй мөн хэрэглэгчдийнхээ санал гомдлыг сонсож дээш хэлж асуудлыг нь аль болох шийдвэрлэхийг зорьдог ажилчдын нэг байсан. Миний бие өмнө нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халагдаж байсан тэгээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2023 оны 4 дүгээр сарын 12-ны дугаар 152/ШШ2023/00151 тоот шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоож 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа буцаж орж байсан. Тэгээд буцаж ажилдаа ороход миний өмнө нь хариуцаж байсан байрнуудыг маань өгөөгүй өөр нэг залуу ажлаас гараад тэрний байрнуудыг надад өгсөн. Тэр өгсөн байрнууд нь маш их авлагатай байсан ба анх би ажил хүлээлцэж авахад 60,510, 868.77 мөнгөний үлдэгдэлтэй хүлээн аваад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд 10,572,405 төгрөгийн авлага бууруулж 49,938,463.77 мөнгөний авлагатай хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд ажиллахдаа олон асуудал бэрхшээлтэй таарч байлаа. Жишээ нь: Миний хувьд намайг 2023 оны 9 дүгээр сарын 05,06-ны өдөр 2 хоног ажил тасалсан гэж ямар ч баримт нотолгоогүй худал хэлж сахилгын шийтгэл ногдуулж 2 cap цалингийн 20%-сан байгаа. 9 дүгээр сарын 05-ны өдөр ажил таслаагүйг манай өрөөнийхөн мэдэж байгаа. Би бүр манай өрөөний н.С гээд охинтой хамт царайгаа таниулаад хамт явсан тэр охин бүр гэрчилнэ. Бүр миний тушаал уншаад ямар сонин юм бэ? Энэ өдөр хоёулаа хамт өрөөнөөс гараад хамт цагаа уншуулсан шүү дээ гээд гайхаж байгаа юм чинь харин 9 дүгээр сарын 06-ны өдөр өглөөний 08 цагаас өдрийн цайны 12 цаг хүртэл ажил дээрээ байж байгаад 13 цагаас эмнэлгийн цагтаа байсан болоод эмнэлгээр яваад 15 цагт ирсэн чинь бүтэн өдөр ажил тасаллаа гэдгээр аваад шийтгэл оногдуулсан байна лээ. Мөн тэр шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байтал ахиад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орлого төвлөрүүлээгүй, өр авлага барагдуулаагүй гээд зөвхөн намайг 3 сарын хугацаатай цалингийн 20%-сан байгаа үнэхээр гомдмоор. Тэгээд би бүгдийн тайлбарлаж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй тэгэхээр би арга ядаад шүүхэд хандана гэсэн чинь хүний нөөц тэгээч угаасаа чи шүүхээр яваад сурцан хүн хандаад яваач гэж хэлж байгаам даа. Мөн өмнө нь би шүүхдээд ажилдаа буцаж ороход намайг За яахав дээ буцаад ороод ир ирсний чинь дараа буцаагаад яаж гаргахаа мэдье гэж хэлж л байна гэсэн. Энэ мэтчилэн бид бүхэн ажил хийхэд сэтгэл санааны дарамттай айдастай байдаг. Яагаад гэвэл дундын групп чат телеграммаар хэлэх хэлэхгүйгээр хэлнэ. Жишээ нь: Гадуур айлуудаараа явж өр төлбөрөө нэхнэ, зарим зах дээр зогсдог хэрэглэгчдэд өр төлбөрийнхөн талаар хэзээ яаж үүссэн өр төлбөрийн талаар шүүж хүргэж өгөхөөр явахад та нар ямар юм иддэг үхэр үү, юу хийгээд хэсээд явдаг юм гэж уурлана өрөөнөөс гарахгүй болохоор гадуур гарч хэсэхгүй байна гэнэ. Өрөөндөө боловч хоорондоо тухтай юм ч ярьж чадахгүй камер суурилуулж үг үйлдэл бүхнийг хянана, сонсоно, ухрааж шүүж үзнэ. Ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөд явцгаа дараа дараагийн шинэ хүн сэлгээд явна ажлаа хэзээ өгөх юм гэж асууж байх шиг. Энэ бүхэн баримттай. Тэгтэл нэг өдөр захирлын зөвлөлийн хурал болсон. Тэр хурал дээр өр авлага барагдуулах болон хэрэглэгчтэйгээ гэрээ байгуулах талаар ярилцаж, бид 5 байцаагчийг одоо үүсээд байгаа өр төлбөрийг 80% барагдуулах айл өрхийн гэрээг 100% байгуулцгаа гэж үүрэг даалгавар өгөөд хурал тарсан. Тэгээд үүрэг даалгаврын хугацааны цаг болж бид 5 захирал 2 нягтлан шинээр ажилд орсон хуулийн зөвлөхтэй уулзаж хүн бүр ажлаа тайлагнасан. Орлого нь хүмүүс цалин мөнгө буухаар хийнэ зарим нь хэдэн жил халаагүй хийхгүй, халаагүй үеийн төлбөрөө танайх зохицуулаад өгвөл үлдэгдлийн хийнэ, зарим нь мөнгөний боломж байхгүй хавартаа нэг мөсөн ноолуураар хийнэ гэсэн шалтгаан хэлдэг айлууд зөндөө байдаг болоод айлууд мөнгөө сайн хийдэггүй ээ. Ингэж шалтгаан хэлээд хийхгүй байгаа хүмүүсийг бид бүхэн мөнгийг нь авч зугталтай биш яах билээ дээ. Гэрээний тал дээр миний бие 80%-тай байгуулагдсан үлдсэн хувь нь хотод байдаг, гадаад гараад явсан, хөдөө малчин өрхүүд байсан тэр хэд маань зун очоод байгуулъя гээд байгуулах боломжгүй айл өрхүүд байсан. Тэр бүх зүйлээ хэлсэн боловч хамгийн бага гэрээ хийсэн орлогоо барагдуулж чадаагүй хүний хөдөлмөрийн гэрээ цуцална гэж хэлээд гаргасан. Тэгээд маргааш ажилд ирэхэд байцаагч н.Б, Б.О  миний бие бид хоёрыг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Захирал, Хүний нөөцийн ажилтан, хуулийн зөвлөх гурав бид хоёрыг дуудаад өөрсдөө өргөдлөө бичиж өгвөл дараагийн ажилд ороход асуудал гардаггүй үгүй бол тушаал гаргахад дараагийн ажилд ороход хэцүү байдаг гэж хэлсэн боловч миний бие юу ч дуугараагүй гараад явсан. Тэгсэн маргааш нь ажлаас халсан тушаал гарсан байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан. Иймд намайг УДХС ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн УДХС ТӨХК-ны захирлын Б/25 тушаалаар урьд эрхэлж байсан борлуулалтын ажилтан албан тушаалд эгүүлэн томилогдсон. УДХС ТӨХК-ны захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

        1. УДХС ТӨХК-ны захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаартай Б.О-д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал. Тушаалын үндэслэлд:

        1.1. УДХС ТӨХК-ны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтыг үндэслэсэн нь:

     1.1.1. Б.О  нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын ажилтны цагийн бүртгэлээс харахад 4191 минут буюу 69,8 /ажлын 8 хоногтой тэнцэнэ/ цагийн хоцролттой байсан.

       2.   УДХС ТӨХК-ны захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал. Тушаалын үндэслэлд:

        2.1.1. УДХС ТӨХК-ны захирал, борлуулалтын ажилчидтай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, мөн удирдлагадаа мэдэгдэж чөлөө аваагүй нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

         3. УДХС ТӨХК-ны захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл

           3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь:

       3.1.1 Б.О  нь санхүүгийн данс бүртгэлийг санаатайгаар будлиантуулах, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах нөхцлийг бий болгох боломжийг бүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан.

         4. Борлуулалтын ажилтан Б.О нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Б.О  нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан биш юм. Иймд УДХС ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 19-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хэвээр үлдээж, борлуулалтын ажилтан Б.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэл, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улаангом сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны /тэмдэглэл/ шийдвэр, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар хөдөлмөрийн гэрээ, facebook чатны зураг гэх 8 хуудас баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

          4. Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар хөдөлмөрийн гэрээ, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар Б.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал, Б.О-ийн цагийн бүртгэл, УДХС ТӨХК-нд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт, УДХС ТӨХК-ийн борлуулалтын ажилтны албан тушаалын тодорхойлолт, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал борлуулалтын ажилчидтай хийсэн хурлын хурлын тэмдэглэл №1, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар УДХС ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал борлуулалтын ажилчидтай хийсэн хурлын хурлын тэмдэглэл №2, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал борлуулалтын ажилчидтай хийсэн хурлын хурлын тэмдэглэл №3, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал борлуулалтын ажилчидтай хийсэн хурлын хурлын тэмдэглэл №4, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр УДХС ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар УДХС ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, мессежний 1 хуудас зураг, Улаангомын дулаан төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Б.О-ийн цагийн бүртгэл, УДХС ТӨХК-нд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт, ажилтны ирсэн явсан цагийн бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Нэхэмжлэгч Б.О гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

         Миний бие 2016 онд Ховд Их сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагаар төгсөж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ДХС ОНӨААТҮГ-т борлуулалтын ажилтнаар ажилд орсон. Ажилд орсон жилээсээ хамт олонтойгоо сайхан ажиллаж байсан, цалингаа ч тогтмол авдаг. 2018-2022 он хүртэл ажиллах хугацаандаа 2 удаа босго оноондоо хүрч чадаагүй 90 хувиас дээш 11 удаа 100 хувиас дээш 27 удаа хүрсэн үнэлгээтэй ажил мэргэжлээрээ тасралтгүй сайн ажилладаг хамт олонтойгоо сайн харилцаатай хамт олондоо нэр хүндтэй мөн хэрэглэгчдийнхээ санал гомдлыг сонсож дээш хэлж асуудлыг нь аль болох шийдвэрлэхийг зорьдог ажилчдын нэг байсан. Миний бие өмнө нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халагдаж байсан тэгээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2023 оны 4 дүгээр сарын 12-ны дугаар 152/ШШ2023/00151 тоот шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоож 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа буцаж орж байсан. Тэгээд буцаж ажилдаа ороход миний өмнө нь хариуцаж байсан байрнуудыг маань өгөөгүй өөр нэг залуу ажлаас гараад тэрний байрнуудыг надад өгсөн. Тэр өгсөн байрнууд нь маш их авлагатай байсан ба анх би ажил хүлээлцэж авахад 60,510, 868.77 мөнгөний үлдэгдэлтэй хүлээн аваад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд 10,572,405 төгрөгийн авлага бууруулж 49,938,463.77 мөнгөний авлагатай хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд ажиллахдаа олон асуудал бэрхшээлтэй таарч байлаа. Жишээ нь: Миний хувьд намайг 2023 оны 9 дүгээр сарын 05,06-ны өдөр 2 хоног ажил тасалсан гэж ямар ч баримт нотолгоогүй худал хэлж сахилгын шийтгэл ногдуулж 2 cap цалингийн 20%-сан байгаа. 9 дүгээр сарын 05-ны өдөр ажил таслаагүйг манай өрөөнийхөн мэдэж байгаа. Би бүр манай өрөөний н.С гээд охинтой хамт царайгаа таниулаад хамт явсан тэр охин бүр гэрчилнэ. Бүр миний тушаал уншаад ямар сонин юм бэ? Энэ өдөр хоёулаа хамт өрөөнөөс гараад хамт цагаа уншуулсан шүү дээ гээд гайхаж байгаа юм чинь харин 9 дүгээр сарын 06-ны өдөр өглөөний 08 цагаас өдрийн цайны 12 цаг хүртэл ажил дээрээ байж байгаад 13 цагаас эмнэлгийн цагтаа байсан болоод эмнэлгээр яваад 15 цагт ирсэн чинь бүтэн өдөр ажил тасаллаа гэдгээр аваад шийтгэл оногдуулсан байна лээ. Мөн тэр шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байтал ахиад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орлого төвлөрүүлээгүй, өр авлага барагдуулаагүй гээд зөвхөн намайг 3 сарын хугацаатай цалингийн 20%-сан байгаа үнэхээр гомдмоор. Тэгээд би бүгдийн тайлбарлаж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй тэгэхээр би арга ядаад шүүхэд хандана гэсэн чинь хүний нөөц тэгээч угаасаа чи шүүхээр яваад сурцан хүн хандаад яваач гэж хэлж байгаам даа. Мөн өмнө нь би шүүхдээд ажилдаа буцаж ороход намайг За яахав дээ буцаад ороод ир ирсний чинь дараа буцаагаад яаж гаргахаа мэдье гэж хэлж л байна гэсэн. Энэ мэтчилэн бид бүхэн ажил хийхэд сэтгэл санааны дарамттай айдастай байдаг. Яагаад гэвэл дундын групп чат телеграммаар хэлэх хэлэхгүйгээр хэлнэ. Жишээ нь: Гадуур айлуудаараа явж өр төлбөрөө нэхнэ, зарим зах дээр зогсдог хэрэглэгчдэд өр төлбөрийнхөн талаар хэзээ яаж үүссэн өр төлбөрийн талаар шүүж хүргэж өгөхөөр явахад та нар ямар юм иддэг үхэр үү, юу хийгээд хэсээд явдаг юм гэж уурлана өрөөнөөс гарахгүй болохоор гадуур гарч хэсэхгүй байна гэнэ. Өрөөндөө боловч хоорондоо тухтай юм ч ярьж чадахгүй камер суурилуулж үг үйлдэл бүхнийг хянана, сонсоно, ухрааж шүүж үзнэ. Ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөд явцгаа дараа дараагийн шинэ хүн сэлгээд явна ажлаа хэзээ өгөх юм гэж асууж байх шиг. Энэ бүхэн баримттай. Тэгтэл нэг өдөр захирлын зөвлөлийн хурал болсон. Тэр хурал дээр өр авлага барагдуулах болон хэрэглэгчтэйгээ гэрээ байгуулах талаар ярилцаж, бид 5 байцаагчийг одоо үүсээд байгаа өр төлбөрийг 80% барагдуулах айл өрхийн гэрээг 100% байгуулцгаа гэж үүрэг даалгавар өгөөд хурал тарсан. Тэгээд үүрэг даалгаврын хугацааны цаг болж бид 5 захирал 2 нягтлан шинээр ажилд орсон хуулийн зөвлөхтэй уулзаж хүн бүр ажлаа тайлагнасан. Орлого нь хүмүүс цалин мөнгө буухаар хийнэ зарим нь хэдэн жил халаагүй хийхгүй, халаагүй үеийн төлбөрөө танайх зохицуулаад өгвөл үлдэгдлийн хийнэ, зарим нь мөнгөний боломж байхгүй хавартаа нэг мөсөн ноолуураар хийнэ гэсэн шалтгаан хэлдэг айлууд зөндөө байдаг болоод айлууд мөнгөө сайн хийдэггүй ээ. Ингэж шалтгаан хэлээд хийхгүй байгаа хүмүүсийг бид бүхэн мөнгийг нь авч зугталтай биш яах билээ дээ. Гэрээний тал дээр миний бие 80%-тай байгуулагдсан үлдсэн хувь нь хотод байдаг, гадаад гараад явсан, хөдөө малчин өрхүүд байсан тэр хэд маань зун очоод байгуулъя гээд байгуулах боломжгүй айл өрхүүд байсан. Тэр бүх зүйлээ хэлсэн боловч хамгийн бага гэрээ хийсэн орлогоо барагдуулж чадаагүй хүний хөдөлмөрийн гэрээ цуцална гэж хэлээд гаргасан. Тэгээд маргааш ажилд ирэхэд байцаагч н.Б, Б.О  миний бие бид хоёрыг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Захирал, Хүний нөөцийн ажилтан, хуулийн зөвлөх гурав бид хоёрыг дуудаад өөрсдөө өргөдлөө бичиж өгвөл дараагийн ажилд ороход асуудал гардаггүй үгүй бол тушаал гаргахад дараагийн ажилд ороход хэцүү байдаг гэж хэлсэн боловч миний бие юу ч дуугараагүй гараад явсан. Тэгсэн маргааш нь ажлаас халсан тушаал гарсан байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан. Иймд намайг УДХС ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

          3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

        Б.О нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн УДХС ТӨХК-ны захирлын Б/25 тушаалаар урьд эрхэлж байсан борлуулалтын ажилтан албан тушаалд эгүүлэн томилогдсон. УДХС ТӨХК-ны захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. УДХС ТӨХК-ны захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаартай Б.О-д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал. Тушаалын үндэслэлд: УДХС ТӨХК-ны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтыг үндэслэсэн нь Б.О  нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын ажилтны цагийн бүртгэлээс харахад 4191 минут буюу 69,8 /ажлын 8 хоногтой тэнцэнэ/ цагийн хоцролттой байсан. УДХС ТӨХК-ны захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал. Тушаалын үндэслэлд УДХС ТӨХК-ны захирал, борлуулалтын ажилчидтай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, мөн удирдлагадаа мэдэгдэж чөлөө аваагүй нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно. УДХС ТӨХК-ны захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь: Б.О  нь санхүүгийн данс бүртгэлийг санаатайгаар будлиантуулах, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах нөхцлийг бий болгох боломжийг бүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан. Борлуулалтын ажилтан Б.О  нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Б.О  нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан биш юм. Иймд УДХС ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 19-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хэвээр үлдээж, борлуулалтын ажилтан Б.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

      4.1. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэж харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг талууд тохиролцоогүй гэдгээр дуусгавар болгов. Иймд ажилтан энэхүү тэмдэглэл /шийдвэрийг/ хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэжээ.

      4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч Б.О нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

        5. Нэхэмжлэгч Б.О-г Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.4, 80.1.5 дахь заалт, УДХС ТӨХК-ийн хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн борлуулалтын ажилтан Б.О нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

         5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харицах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба гэж заасан ба ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харицах гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд харицагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно, захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдэгт хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч Б.О-ийн ажлын байрны тодорхойлолтод түүнийг техникийн бус гүйцэтгэх алба хаагч, ажлын байрны зорилгыг Станцын удирдлагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын хариуцлагын гэрээний үүргийн дагуу станцын ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхэд борлуулалт, санхүүгийн холбогдолтой ажлыг тасралтгүй зохион байгуулах гэж заажээ.

          Увс аймгийн УДХС ТӨХК-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Б.О г урьд эрхэлж байсан борлуулалтын ажилтан албан тушаалд томилсон бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил олгогчийг төлөөлж гүйцэтгэх захирал Э.Б, ажилтан Б.О  нар гарын үсгээ зуржээ. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээний огноо түүнийг ажилд томилогдохоос өмнө байгаа боловч 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулав гэж бичигдсэн тул 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэмээн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

         Тухайн хөдөлмөрийн гэрээний 10.4.2-т Гэрээгээр хүлээсэн үүргээ 2 ба түүнээс удаа дараалан хангалтгүй гүйцэтгэсэн нь ажил дүгнэхэд тогтоогдсон гэх заалтыг баримталсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.2.1-3.2.11-т ажилтны үүргийг зааж өгсөн өгөөд тухайн нэглэн заасан үүргүүдээс ажил дүгнэхэд аль үүргийг зөрчсөн нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

          Харин нэхэмжлэгч Б.О  нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар Б.О д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/88 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байгааг дурдав.

       6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нотлогдож байх тул Б.О-г Увс аймгийн УДХС ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

         7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

       8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн facebook чатны зураг гэх 8 хуудас, хариуцагчаас гаргаж ирүүлсэн мессежний зураг гэх 1 хуудас баримтууд нь тус тус нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нотлогдож байх тул Б.О г Увс аймгийн УДХС ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БОЛОР