| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00356/И |
| Дугаар | 152/ШШ2024/00298 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00298
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Б,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие нь 1964 онд төрсөн 60 настай ам бүл 2, Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд манаачаар ажилласан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлгийн уурын зуухны слесарийн ажилд ороод 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус эмнэлгийн няраваар ажиллаж байгаад 1997 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлэгт тасралтгүй 11 жил 3 сар, Худалдаа бэлтгэл ангид 1 жил, нийт 12 жил 3 сар ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд ирэх боломжгүй байгаа тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Тэрээр Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жил манаачаар ажилласан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлгийн уурын зуухны качегарийн /галч/ ажилд ороод 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус эмнэлгийн няраваар томилогдон 1997 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл ажилласан. Ч.Б-ийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн. Тэрээр хорт хавдартай эрүү мэндийн хувьд хүнд байгаа. Иймд Ч.Б-ийн Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, мөн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал няраваар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын байгууллагаас 1995 оны 1 дүгээр сараас 1997 оны 3 дугаар сар хүртэл шимтгэл төлөлтийн лавлагаа гарсан тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Увс аймгийн архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 168 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Ч.Б-ийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1987 оны 1-2, 4-6, 1988 оны 8-12, 1989 оны 2-6, 9-12, 1990 оны 1-6, 8-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 174 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Ч.Б-ийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1991 оны 1-3, 5-7, 10-12, 1992 оны 1-6, 8-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ч.Б-т 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Зүүнхангай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас нээсэн ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 07 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан Ч.Б-ийн Зүүнхангай сумын хүн эмнэлэгт ажиллаж шимтгэл төлж байсан лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 367 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет №014, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1150 дугаар захирамжаар Хүн эмнэлгийн 80 жилийн ойд зориулсан Энх мэндийн харуул-эрүүл мэндийн төвийнхөн номонд үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал няраваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ч.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Б нь ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Ч.Б-т 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ...3. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын ХБ ангийн манаачаар авч ажиллуулав, 4. 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс Зүүнхангай сумын ХБ ангийн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 5. 1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хүн эмнэлгийн уурын зуухны качегариар авч ажиллуулав, 6. 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хүн эмнэлгийн уурын зуухны качегариас чөлөөлөв, 7. 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сумын хүн эмнэлгийн няравын ажилд томилов, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож 282630 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэх бичилт хийгдэж тамга дарагдсан байх тул нотлох баримтаар үнэлэв.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ч.Б-ийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1987 оны 1-2, 4-6, 1988 оны 8-12, 1989 оны 2-6, 9-12, 1990 оны 1-6, 8-12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б-ийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1991 оны 1-3, 5-7, 10-12, 1992 оны 1-6, 8-12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүхээс Энх мэндийн харуул эрүүл мэндийн төвийнхөн нэртэй номонд үзлэг хийсэн бөгөөд Ч.Б-ийг сумын хүн эмнэлэгт слесарь, няраваар ажиллаж байсан талаар бичигджээ. Мөн түүний гэрлэснийг бүртгэх анкетад сумын эмнэлэгт качегарь ажилтай талаар тэмдэглэжээ.
4. Нэхэмжлэгч Ч.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал няраваар тус тус ажиллаж байсан болох нь 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээсэн ...3. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын ХБ ангийн манаачаар авч ажиллуулав, 4. 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс Зүүнхангай сумын ХБ ангийн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 5. 1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хүн эмнэлгийн уурын зуухны качегариар авч ажиллуулав, 6. 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хүн эмнэлгийн уурын зуухны качегариас чөлөөлөв, 7. 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сумын хүн эмнэлгийн няравын ажилд томилов, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож 282630 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэх бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ч.Б-ийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1987 оны 1-2, 4-6, 1988 оны 8-12, 1989 оны 2-6, 9-12, 1990 оны 1-6, 8-12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б-ийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1991 оны 1-3, 5-7, 10-12, 1992 оны 1-6, 8-12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Энх мэндийн харуул эрүүл мэндийн төвийнхөн нэртэй номонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрлэснийг бүртгэх анкет, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ч.Б-ийн Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Б-ийн Увс аймгийн Зүүнхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1985 оны 1 дүгээр сараас 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл манаачаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл уурын зуухны галчаар, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүн эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР