Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 143/ШШ2024/00321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө******* аймгийн ******* ******* ******* газар, төрийн байгууллага /РД: *******/, Ө******* аймаг, Даланзадгад сум, ******* баг, ******* ******* *******

Хариуцагч: овогт ийн /РД: /, Ө******* аймаг, Даланзадгад сум, Далан ******* баг, байр, 14 тоот

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7 123 410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө******* аймгийн ******* ******* ******* газрын дарга Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн ******* ******* ******* газраас төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлого хэрэгжүүлж аймгийн ******* ******* 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн а/160 дугаар захирамжаар Г.д 15 000 000 төгрөгийн дэмжлэгийг орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь зориулан олгохын зэрэгцээ Даланзадгад сумын ******* багийн нутагт байрлах 28 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 2 өрөө, 66 м.кв талбай бүхий орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр аймгийн ******* ******* ******* газарт төлөх нөхцөл бүхий 06 дугаартай зээлийн гэрээг 2010 оны 0******* сарын 22-ны өдөр байгуулсан. Зээлдэгч нь 2010-2016 онд зээлийн гэрээний зарим үүргийг биелүүлж, өнөөдрийн байдлаар 7 123 410 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд сайн дураар гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна.

Иймд иргэн Г.гаас зээлийн гэрээний үүрэгт 7 123 410 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө******* аймгийн ******* ******* 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А160 дугаар захирамжаар Г.д 15 000 000 төгрөгийн дэмжлэгийг, мөн орон сууцны нөхцөлөө сайжруулах зорилгоор Даланзадгад сумын ******* багийн нутагт байрлах 28-р байрны 11 тоот хаягт байрлах 2 өрөө, 66 м.кв байр бүхий 24 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, жилийн 6 хувийн хүүтэйгээр ******* ******* ******* газраас 06 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Г. нь зээлийн гэрээний үүргийг 2010-2016 оны хооронд биелүүлж, өнөөдрийн байдлаар 7 123 410 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг нэхэмжилсэн байгаа. Иргэний хуульд зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх нь зөрчигдсөн тухай мэдсэнээс хойш гэж заасан байдаг. Би Төрийн аудитын байгууллагын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 232/А167036 дугаар зөрчил арилгуулах албан шаардлагыг хүлээж авснаар Г.г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа юм байна гэж мэдсэн. Мэдсэнээсээ хойш 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 7 123 410 төгрөг нь Магадлан аудит ХХК буюу хараат бус аудитын байгууллагаар орон сууцын дэмжлэг олгуулах санд хийсэн хяналт шалгалтаар Г. нь үндсэн зээл 5 158 522 төгрөг, зээлийн хүү 1 964 887.85 төгрөг буюу нийт 7 123 410 төгрөг. Магадлан аудит ХХК-ийн хавсралт 13-р хуудсанд орон сууцын зээлийн үлдэгдлийн жагсаалт гээд байгаа гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009-2010 оныг дамжих жил эгчийндээ амьдарч байгаад орон сууцны зээлд хамрагдсан байгаа. Тэгээд 28-р байрны 11 тоотод 65,67 м.кв бүхий орон сууцны зээлд хамрагдсан байгаа. Өөрөө хүсэлтээ гаргаад гэрээ байгуулсан. Аймгийн ******* газраас 15 000 000 төгрөгийн дэмжлэг авсан нь үнэн. Тухайн бүрт нь боломжтой үедээ төлбөрөө барагдуулсаар ирсэн. Тэгээд 2016 онд ажлаас гэнэт гарахаар болсон. Тухайн үед аймгийн ******* дарга Наранбаатар, ******* газрын дарга нар байсан. Тэгээд намайг гарахаасаа өмнө төлбөрөө барагдуул гэсэн шаардлага тавьсан. Би өөрийнхөө учир байдлыг 2 даргатай биечлэн уулзаж нэг бүрчлэн тайлбарлаж хэлсэн. Эцэст нь ямар ч байсан 5 сая шахуу төгрөгийг төлчих, тэгээд үлдэгдэл дээр нь бид нар ярилцана гэсэн хариу сонсоод би ажлаасаа гарахдаа тэр төлбөрийг нь барагдуулж байсан. Би ажлаасаа гараад амьдралынхаа шаардлагаар 3 зээ өсгөсөн. Энэ үед төлбөр тооцооны талаар ямар нэгэн шаардах ирэхгүй 2, 3 жил болсон болохоор миний хүсэлтийг хүлээн авсан байна гэж баярлаад өдий хүрсэн байгаа. Тэгтэл хуулийн хэлтсээс нэхэмжлэл гаргаж байгаа мэдээд ирж уулзаад нэгэнт шүүхэд хандаж байгаа бол хариу тайлбар гаргах ёстой гэдэг үүднээс хариу тайлбараа гаргаж өгсөн байгаа. Магадгүй надад шаардлага тавиад, мэдэгдсэн бол би тухайн үедээ арга хэмжээ аваад барагдуулах боломжтой байсан юм болов уу гэж харж байна. Банкны хүү биш учраас төрийн байгууллагаас уян хатан ханддаг. Үүнийг би ойлгож мэдэж байгаа. Надад ямар ч мэдээлэл байгаагүй учраас үүнийг төлөхгүй гэсэн хар санаа агуулаагүй, төлье гээд өөрөө очоогүй нь бас миний буруу байж болох юм. Гэхдээ ******* газраас надтай хэн ч харьцаагүй учраас төлөгдчихсөн байх, 5, 6 сая төгрөгийн асуудал шийдсэн байх гэсэн ойлголттой явсан. Би шүүхэд бичсэн хариу тайлбар дээрээ өдий хугацаанд надад мэдэгдээгүй юм чинь хөөн хэлэлцэх хугацаа байдаг бол энэ нэхэмжлэлээс татгалзаж байна гэсэн хариу тайлбараа гаргаж өгсөн байгаа гэв.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө******* аймгийн ******* ******* 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/07 дугаартай захирамж, 2010 оны 0******* сарын 22-ны өдрийн 06 дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, Ө******* аймгийн ******* ******* 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/160 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, Ө******* аймаг дахь төрийн аудитын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан шаардлага, Ө******* аймгийн ******* ******* ******* газрын Төрийн сангийн хэлтсийн 1995-2012 оны хооронд үүссэн авлагын үлдэгдэлд хийсэн хараат бус аудитын дүгнэлт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө******* аймгийн ******* ******* ******* газар нь Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 123 410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...тус аймгийн ******* ******* ******* газраас төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлого хэрэгжүүлж аймгийн ******* ******* 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн а/160 дугаар захирамжаар Г.д 15 000 000 төгрөгийн дэмжлэгийг орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь зориулан олгохын зэрэгцээ Даланзадгад сумын ******* багийн нутагт 28 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 2 өрөө, 66 м.кв талбай бүхий орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр аймгийн ******* ******* ******* газарт төлөх нөхцөл бүхий 06 дугаартай зээлийн гэрээг 2010 оны 0******* сарын 22-ны өдөр байгуулсан. Зээлдэгч нь 2010-2016 онд зээлийн гэрээний зарим үүргийг биелүүлж, өнөөдрийн байдлаар 7 123 410 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд сайн дураар гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй гэжээ.

3. Хариуцагч Г. ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зээлдүүлэгч Орон сууцны сан-г төлөөлж аймгийн ******* ******* ******* газрын СТСХ-ийн дарга Б.Нарантуяа, зээлдэгч Г. нар 2010 оны 0******* сарын 22-ны өдөр 06 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 24 000 000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэйгээр, орон сууцны нөхцөлөө сайжруулах зориулалтаар, 3 жилийн хугацаатай, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 281.2-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

Зээлдүүлэгч буюу Ө******* аймгийн ******* ******* ******* газар нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч Г. уг мөнгийг авч ашиглах, хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, талуудын талаар зохигч нар маргаагүй, харин хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэж байна.

6. Иймд зээлдүүлэгч Ө******* аймгийн ******* ******* ******* газар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

  7. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан. Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд ...Иргэний хуульд зааснаар, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэнээс хойш гэсэн байдаг. Иймд Ө******* аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 232/А1670364 дугаар зөрчил арилгах албан шаардлагыг хүлээж авснаар Г.г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсэн. Ийнхүү мэдсэнээсээ хойш 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч тал шаардах эрхээ эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс эхэлж тоолсон талаарх тайлбар үндэслэлтэй байна.

8. Түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл хэргийн баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Өөрөөр хэлбэл, үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэдэгт шаардлагыг нь эсэргүүцэхгүй байх эсхүл зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа тохиолдолд заавал шүүхэд хандахгүйгээр үүргээ биелүүлэхийг хүлээж байсан нөхцөл байдлыг ойлгохоор заасан.

 Зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч Г. нь эрх бүхий этгээд буюу зээлдүүлэгчид 2016 оны 09 сард тэтгэвэрт гарахдаа 5 000 000 орчим төгрөгийг төлж зээлийн гэрээний зарим үүргийг биелүүлж байсан талаар тайлбар гаргадаг, мөн түүний тайлбар зэрэг нөхцөл байдлуудаар дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааны тасалдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал эрх зөрчигдсөн үеэс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, улмаар хариуцагч Г. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан болох нь нотлогдож байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан ба талууд бичгээр байгуулсан зээлийн гэрээнд сарын 0.25 хувийн хүүтэй байхаар тогтоосон тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь хүү нэхэмжилснээс гадна хүүг ямар хугацаагаар, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байх тул хүү 1 964 888 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5 158 522 төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулж Ө******* аймгийн ******* ******* ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 964 888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.гаас 5 158 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө******* аймгийн ******* ******* ******* газарт олгож, нэхэмжлэлээс 1 964 888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө******* аймгийн ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамж 94 486 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН