Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02833

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр                      Дугаар *******83/ШШ2024/02833                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух Ц**** овогт Г*******ын Г******* (РД:**********)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух Б** овогт Б*******ийн Ш******* (РД:*********)-нд холбогдох

 

 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт төлсөн 59,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт төлсөн 59,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******.*******.Миний бие Б.Ш*******тай уулзаж, гэр бүлийн хамт амьдрах зориулалтаар Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, Р******* хотхоны *******0******* дүгээр байр, тоот байрыг ******* сарын 4,600,000 төгрөгөөр *******2 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцож оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний нийт төлбөр 55,200,000 төгрөг, дэнчин 4,600,000 төгрөгийг Б.Ш*******ын эзэмшлийн 500365*******7*******5 дугаар дансанд шилжүүлсэн. Б.Ш******* нь орон сууцыг анх амаар тохиролцсон нөхцөл журмын дагуу шилжүүлж өгөөгүй. Орон сууцыг шилжүүлэхийн өмнө цэвэрлэгээг бүрэн хийх, амьдрах нөхцөл боломжоор хангах талаар тохиролцсон. оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр орон сууцыг очиж үзэхэд цэвэрлэгээ хийгдээгүй, ханын цаас хууларсан, өрөөнүүдийн дотоод систем тохиргоог хийх төхөөрөмж эвдрэлтэй, ус байхгүй зэрэг байдалтай байсан. Улмаар энэ тухай хариуцагчид мэдэгдэж, 2 тал харилцан тохиролцож гэрээг цуцалсан. Гэрээ байгуулснаас хойш тухайн орон сууцанд ******* ч өдөр амьдраагүй. Гэтэл хариуцагч Б.Ш******* түрээсийн гэрээг цуцлах боломжгүй, цуцлах тохиолдолд дэнчин болон ******* сарын төлбөрт 9,200,000 төгрөг суутгана гэж мэдэгдсэн. Орон сууцанд амьдрахаас өмнө гэрээг цуцласан тул дэнчинг суутган авах нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.*******.Зохигч талуудын хооронд оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөр Б.Ш*******ын эзэмшлийн 500365*******7*******5 дугаар дансанд шилжсэн. Орон сууц хөлслөх гэрээний 5.4-т хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол ******* сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж тохиролцсон. Хөлслөгч тал гэрээг цуцлах саналыг оны 08 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гаргасан учир 2 сарын түрээсийн төлбөрийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0990 бүртгэлийн дугаартай орон сууц хөлслөх гэрээ, Худалдаа хөгжлийн банк дахь Г.Г*******ийн эзэмшлийн дугаар дансны оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуулга, төлбөрийг буцаан шилжүүлэх тухай оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шаардах бичиг гэх баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч Г.Г*******ийн G******** гэх фэйсбүүк хаягаас хариуцагч Б.Ш*******ын S******* гэх фэйсбүүк хаягтай харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууц хөлслөх гэрээ нь оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт төлсөн 59,800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч нь анх тохиролцсон нөхцөлийн дагуу орон сууцыг хүлээлгэж өгөөгүй буюу орон сууцыг цэвэрлээгүй, тавилга, хэрэгсэл нь эвдрэлтэй, ашиглах боломжгүй, амьдрах нөхцөлөөр хангаагүй учир гэрээг оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр цуцлах талаар мэдэгдэж, хариуцагч нь цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2 хувааж буцаан төлөх санал тавьсан байдаг. Гэрээ байгуулсан өдрөө орон сууцыг хөлслөөгүй. Учир нь өмнөх орон сууцыг хөлсөлж байсан этгээд нь хугацаа дуусаагүй байсан учраас орон сууцанд орох боломжгүй, мөн нэхэмжлэгч бас хөдөө явж байгаа учраас гэрээгээ бол урьдчилаад байгуулъя, 08 дугаар сарын 20-оос хойш оръё, тэр хугацаанд Б.Ш******* орон сууцыг цэвэрлүүлэх, ханын цаас, төхөөрөмж зэргийг засварлах ажлыг гүйцэтгэж бэлэн болгохоор тохирсон байсан. Иймд гэрээний дагуу төлсөн төлбөрийг бүхэлд нь буцаан гаргуулах эрхтэй гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ орон сууц хөлслөх гэрээний 5.4-т зааснаар хөлслөгч нь гэрээг цуцлах талаар ******* сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх журамтай. Иймд оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн тул 2 сарын төлбөрийг суутгаж, үлдсэн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.*******.Зохигч талуудын хооронд оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, Р******* хотхоны *******0******* дүгээр байр, тоот орон сууцыг ******* сарын 4,600,000 төгрөгөөр *******2 сарын хугацаатай буюу 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар гэр бүлээрэй амьдрах зорилгоор хөлслүүлэх, хөлслөх нөхцөлтэй гэрээ байгуулагдаж, *******2 сарын төлбөр болох 55,200,000 төгрөгийг дэнчин 4,600,000 төгрөгийн хамт Б.Ш*******д төлсөн үйл баримт, гэрээний нөхцөлийн талаар талуудын хооронд маргаангүй. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)

4.2.Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаангүй.

4.3.Орон сууц хөлслөх гэрээний 3.5-д зааснаар орон сууцыг оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөлслөгчид хүлээлгэж өгөхөөр талууд тохиролцсон. (хавтаст хэргийн 5 дахь тал)

4.4.Нэхэмжлэгч Г.Г*******ийн зүгээс хариуцагч Б.Ш******* руу оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 45 минутад “Сайн байна уу бид *******3-нд цэнхэр яваад *******8, *******9-нд ирэхээр боллоо. Тэр хавьд хүлээлгэж өгөхөд бүрэн болговол ороод хичээл цэцэрлэгийн бэлтгэлээ хангах санаатай ахын дүү та хоёр ярилцаж байгаад нөгөө жижиг сажиг асуудлуудаа шийдчихсэн нэг сайн цэвэрлэгээ хийлгэчихсэн байх уу” гэх зурвасыг илгээсэн. (үзлэг хийсэн тэмдэглэлийн 2 дахь тал)

4.5.Нэхэмжлэгч Г.Г*******ийн зүгээс хариуцагч Б.Ш*******д оны 08 дугаар сарын 2*******-ний өдрийн *******7 цаг 06 минутад “уучлаарай үнэхээр болсонгүй” гэх зурвасыг илгээхэд Б.Ш*******аас “за” гэх хариу өгсөн, оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 37 минутад “Өглөөний мэнд ахдаа бага багаар ч хамаагүй өгвөл сайн байна шүү, *******0:*******0аар ч юм уу” гэх зурвас илгээхэд Б.Ш*******аас “Hi өглөөний мэндээ бид мөнгө орж ирвэл тэгнээ санаа зоволтгүй” гэх хариу өгсөн. (үзлэг хийсэн тэмдэглэлийн ******* дэх тал)

4.6.Хариуцагч Б.Ш******* оны ************** дүгээр сарын 02-ны өдрийн 07 цаг 38 минутад нэхэмжлэгч Б.Г******* лүү “Сайн байна уу? Бид ямар ч байсан мөнгийг нь олж өгөх тал дээр ажиллаж байгаа түр хүлээж байгаачээ хугацаандаа байгаагүй нь бидний буруу болсон. Бас хэн хэндээ дайсан бэлдмээргүй байна аль аль талдаа л бизнестэй хүмүүс шүү дээ. Үнэндээ мөнгө бүтэх гэж байгаад хугацаа нь тулаад фэйлдсэн ямар ч байсан ойрын хугацаанд шийдэж өгье энэ тал дээр хариу өгөөчээ ёстой их уучлаарай итгэлийг нь алдсанд Гэхдээ ойрын хугацаанд маш яаралтай олж өгнө” гэх зурвас илгээсэн. (үзлэг хийсэн тэмдэглэлийн ******* дэх тал)

 

5.Зохигч талууд оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэг талаас Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, Р******* хотхоны *******0******* дүгээр байр, тоот орон сууцыг ******* сарын 4,600,000 төгрөгөөр *******2 сарын хугацаатай буюу 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар хөлслүүлэхээр оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгөх, нөгөө талаас тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон талаар маргаангүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.******* дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

6.Зохигч талуудын хувьд орон сууцыг хүлээлгэж өгөх буюу гэрээ хэрэгжиж эхлэх хугацааны хувьд болон гэрээ цуцлагдсан өдрийн хувьд маргаантай байна. Тодруулбал, нэхэмжлэгч талын хувьд орон сууцыг хүлээлгэж өгсөн өдрөөс гэрээ хэрэгжиж эхэлнэ гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч талаас гэрээ байгуулагдсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн гэж тайлбарлаж байна.

 

7.Талууд гэрээний хэрэгжиж эхлэх хугацааны талаар маргаантай байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.******* дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг хэрхэн тодорхойлсныг харгалзаж үзэх шаардлагатай.

 

8.Хавтаст хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээний 3.*******-д “Гэрээний хугацаа: -07-28 өдрөөс 2024-07-28 өдрийг хүртэлх нийт ******* жилийн хугацаагаар хөлслүүлнэ”, 3.5-д “…Хөлслүүлэгч орон сууцыг -07-28 өдөр хөлслөгчид хүлээлгэн өгнө.” гэж зааснаас үзэхэд орон сууц хөлслөх гэрээний нөхцөл оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн гэж үзнэ.

 

9.Зохигч талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр гэрээний зүйл болох орон сууцыг оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн зүгээс оны 08 дугаар сарын 08-ны өдөр “…цэнхэр яваад *******8, *******9-нд ирэхээр боллоо. Тэр хавьд хүлээлгэж өгөхөд бүрэн болговол ороод хичээл цэцэрлэгийн бэлтгэлээ хангах санаатай…” гэх зурвасыг хариуцагчид илгээсэн үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

*******0.Иймд орон сууц хөлслөх гэрээний хугацаа орон сууцыг хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэнэ гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй буюу хөлслүүлэгч талын зүгээс орон сууц хөлслөх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх оны 07 дугаар сарын 28-ны өдөр үүссэн гэж үзлээ.

 

**************.Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц хөлслөх гэрээний зүйл болох орон сууцанд нүүж орохоор оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр очиход тухайн орон сууцанд цэвэрлэгээ хийгээгүй, тавилга, хэрэгсэл эвдрэлтэй буюу доголдолтой, уг доголдолтой холбоотойгоор тухайн өдрөө “Уучлаарай үнэхээр болсонгүй” гэх зурвасыг нэхэмжлэгч илгээхэд хариуцагчийн зүгээс “за” гэх хариу өгсөн, мөн хариуцагчийн зүгээс оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Hi өглөөний мэндээ бид мөнгө орж ирвэл тэгнээ санаа зоволтгүй” гэх зурвас илгээсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон тул хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний 4.*******-т “Хөлслүүж буй орон сууц нь… биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой орон сууцыг хөлслүүлэх үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.******* дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

 

*******2.Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацаа олгосоор байтал хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.******* дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс хугацаанаас өмнө татгалзах эрхтэй.

 

*******3.Нэхэмжлэгч нь оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр “Уучлаарай үнэхээр болсонгүй” гэх зурвасыг илгээхэд хариуцагчийн зүгээс “за” гэх хариу өгсөн үйл баримт тогтоогдсон тул зохигч талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ хөлслүүлэгч тал үүргээ зөрчсөний улмаас оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр цуцлагдсан гэж үзлээ.

 

*******4.Нэгэнт хөлслүүлэгч тал үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан тул гэрээний 5.4 дэх заалт үйлчлэхгүй, харин гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны буюу оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс оны 08 дугаар сарын 2*******-ний өдрийг хүртэлх 24 хоногийн хөлс 3,680,000 (4,600,000₮/30хоног*24хоног=3,680,000₮) төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй буюу хариуцагчийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойших хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

*******5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч буюу дэнчин тавьсан тал буруугүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт “Гэрээг цуцалсан,… дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө”, 233.3 дахь хэсэгт “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ…” гэж зааснаар нэхэмжлэгч нь дэнчинг буцаан шаардах эрхтэй буюу хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

*******6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 56,*******20,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,680,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

*******7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 527,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 438,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.*******, 225 дугаар зүйлийн 225.*******, 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г******* болон Б.Ш******* нарын хооронд оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 0990 бүртгэлийн дугаартай орон сууц хөлслөх гэрээ оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоож, хариуцагч Б.Ш*******аас 56,*******20,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,680,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 527,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 438,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД