Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2016/0219

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Эз******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоолын Эз******* ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн хавсралтын Эз******* ХХК-д холбогдох хэсгийн талбайн хэмжээ 480 м.кв гэснийг 813 м.кв, өмнөх шийдвэр 2006 оны 154 гэснийг 2012 оны А/239 болгон захирамжид өөрчлөлт оруулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах шийдвэр гаргуулж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар олгогдсон 813 м.кв газрын эрхийг сэргээлгэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ирүүлсэн эвлэрлийн гэрээ-г хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эз******* ХХК-ийн захирал Б.Э*******, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Эз******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоолын Эз******* ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн хавсралтын Эз******* ХХК-д холбогдох хэсгийн талбайн хэмжээ 480 м.кв гэснийг 813 м.кв, өмнөх шийдвэр 2006 оны 154 гэснийг 2012 оны А/239 болгон захирамжид өөрчлөлт оруулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах шийдвэр гаргуулж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар олгогдсон 813 м.кв газрын эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр дугаартай захирамжийн Эз******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захиргааны хэргийг энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр шийдвэрлэж дуусгавар болгох бөгөөд энэхүү гэрээ болон гэрээг баталгаажуулан гаргасан шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Д*******, Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг нийт 813 м.кв хэмжээгээр баталгаажуулан эзэмшүүлэх эрх олгох үүргийг хүлээнэ.

2. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар талуудын эрх бүхий этгээд болон түүнээс эрх олгогдсон этгээдийн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

3. Энэхүү гэрээнд зааснаар хариуцагч талаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

4. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэгч талаас хариуцагч талд холбогдуулан цаашид аливаа гэм хорын болон хохирлын асуудлаар шүүх, хуулийн байгуулллагад бие даасан шаардлага, нэхэмжлэл, гомдол гаргахгүй гэдгээ албан ёсоор энэхүү гэрээгээр баталгаажуулж байна.

5. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөө хариуцагч талаас нэхэмжлэхгүй байхаар тохиров.

6. Нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийг сэргээснээр газар эзэмших гэрээ байгуулан гэрээний үүргийг биелүүлэн ажиллана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эз******* ХХК-ийн захирал Б.Э******* нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоолын Эз******* ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн хавсралтын Эз******* ХХК-д холбогдох хэсгийн талбайн хэмжээ 480 м.кв гэснийг 813 м.кв, өмнөх шийдвэр 2006 оны 154 гэснийг 2012 оны А/239 болгон захирамжид өөрчлөлт оруулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах шийдвэр гаргуулж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар олгогдсон 813 м.кв газрын эрхийг сэргээлгэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж нэхэмжлэгч Эз******* ХХК-ийн захирал Б.Э*******, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нар харилцан тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/03 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хуулийн зөвлөх Р.Б*******д эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж гарын үсэг зурсан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу нэхэмжлэгч Эз******* ХХК-ийн захирал Б.Э*******ийн тус шүүхэд хандан гаргасан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоолын Эз******* ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн хавсралтын Эз******* ХХК-д холбогдох хэсгийн талбайн хэмжээ 480 м.кв гэснийг 813 м.кв, өмнөх шийдвэр 2006 оны 154 гэснийг 2012 оны А/239 болгон захирамжид өөрчлөлт оруулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах шийдвэр гаргуулж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар олгогдсон 813 м.кв газрын эрхийг сэргээлгэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулснаар хуульд харшлах, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Эз******* ХХК-ийн захирал Б.Э*******, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3-т тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4/02 дугаар тогтоолын Эз******* ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн хавсралтын Эз******* ХХК-д холбогдох хэсгийн талбайн хэмжээ 480 м.кв гэснийг 813 м.кв, өмнөх шийдвэр 2006 оны 154 гэснийг 2012 оны А/239 болгон захирамжид өөрчлөлт оруулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах шийдвэр гаргуулж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар олгогдсон 813 м.кв газрын эрхийг сэргээлгэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, Эз******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ