| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00324/И |
| Дугаар | 152/ШШ2024/00300 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00300
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Б-ийн,
Ажиллаж байсан байдал болон баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа оролцов.
Нэхэмжлэгч П.Б-д шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр П.Б-д миний бие нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Би Улаанбаатар хотод барилгын харуулаар ажилладаг. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б нь ажиллаж байсан байдал болон баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. П.Б миний бие 1964 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 60 настай, эрэгтэй. 1972 онд Увс аймгийн Малчин сумын бага сургуульд элсэн орж суралцаад 1980 онд тус сургуулийн 8-р ангийг төгсөөд аав ээжийн хамтаар мал маллан амьдрах болсон. Ингээд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1984 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж, 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1988 оны 06 дугаар сард Увс аймгийн Малчин сумын Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж тэндээ 1994 оныг дуустал ажиллаж байгаад гарч хувиараа мал маллан амьдрах болсон. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд тэтгэвэрт гарах бичиг баримтуудаа бүрдүүлэхээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, 1994 ээлжийн амралт олгох тухай тушаал, чөлөө олгох тухай тушаалууд, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаа шүүлгэсэн боловч дээрх баримтууд дээр миний нэр зөрүүтэй бичигдсэн байна. Намайг П.Б гэдэг бөгөөд улсын бүртгэлийн төрсний бүртгэлийн лавлагаа дээр миний төрсөн огноо, овог зөв бичигдсэн боловч нэрийг маань цалингийн тодорхойлолт, тушаалууд дээр нэрийг маань П.Б гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байна. Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтэс бичиг баримтууд дээр миний нэр зөрүүтэй, мөн ажилд орсон болон гарсан тушаалууд байхгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй, шүүхэд хандаж бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1988 оны 06 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдал болон улсын бүртгэлийн төрсний лавлагаа, цалингийн тодорхойлолт, ээлжийн амралт олгох тухай тушаал, чөлөө олгох тухай тушаал зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр П.Б-д намайг тогтоож өгнө үү. Миний нэрийн зөрүүтэй байдал болон Увс аймгийн Малчин сумын Улаантолгойн чацарганын аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан болохын сайн мэдэх, хамт ажиллаж байсан Н.Ө, Д.Н нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 ширхэг, төлбөрийн даалгаврын баримт 2 ширхэг, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан П.Б-ийн Улаантолгойн чацарганын аж ахуйд 1988 оны 6-10, 1989 оны 1-2, 4-10, 12, 1990 оны 1-12, 1991 оны 2-12, 1992 оны 1-4, 6-10, 1993 оны 4, 6-8, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйн даргын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар Чөлөө олгох тухай тушаал, Н.Ө-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Н-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 329 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 378 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн П.Б, П.Н, П.Г, П.Б, П.Б, П.Б, Д.Ц нарын төрөгсдийг бүртгэх анкетууд, гэрч Н.Ө, Д.Н нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б-ийн Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйд 1988 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч П.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
П.Б нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 220 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар Чөлөө олгох тухай тушаал, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын хавсралтад тус тус нэхэмжлэгчийн овог нэрийг П.Б гэж бичсэн байх ба нэхэмжлэгч ...Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд тэтгэвэрт гарах бичиг баримтуудаа бүрдүүлэхээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, 1994 ээлжийн амралт олгох тухай тушаал, чөлөө олгох тухай тушаалууд, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаа шүүлгэсэн боловч дээрх баримтууд дээр миний нэр зөрүүтэй бичигдсэн байна. Намайг П.Б гэдэг бөгөөд улсын бүртгэлийн төрсний бүртгэлийн лавлагаа дээр миний төрсөн огноо, овог зөв бичигдсэн боловч нэрийг маань цалингийн тодорхойлолт, тушаалууд дээр нэрийг маань П.Б гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байна гэх тайлбар, мөн П.Б нэртэй хүүхэд байхгүй болох нь П.Б, П.Н, П.Г, П.Б, П.Б, П.Ц нарын төрөгсдийг бүртгэх анкетууд, мөн гэрч Н.Ө-ийн ...П.Б 1987 онд Улаан толгойн сангийн аж ахуйн Чацарганын талбайд цэцэрлэгчнээр ажилд орж байсан. Бид талбай цэвэрлэдэг, жимс тарьдаг ажилд хийдэг байсан. П.Б 1994 он хүртэл ажилласан. П.Б-г тухайн үед өөр нэрээр дуудаж байгаагүй. Анх ажилд ороход П.Б гэж дууддаг байсан. Тухайн үед манай байгууллагад Буянсан гэх нэртэй хүн ажиллаж байгаагүй гэх, гэрч Д.Н-ийн ...П.Б 1987 оноос Улаан толгойн сангийн аж ахуйн Чацарганы талбайд жимс ногоочноор ажилд орсон. Өвөлдөө чацарганаа хурааж, зундаа ногооны талбайд чацарганы мод чавчиж, чацарганы модны зэрлэгийг устгадаг байсан. П.Б бид хамт 1994 он хүртэл ажилласан. П.Б-г тухайн үед өөр нэрээр дуудаж байгаагүй, П.Б л гэж дууддаг байсан. Харин түүнээс өөрөөс нь сонсоход нэрийг нь Б гэж бичиг баримтуудад андуурч бичсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед манай байгууллагад Б гэж хүн ажиллаж байгаагүй гэх мэдүүлэг зэргээс үзэхэд П.Б нэртэй Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 220 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар Чөлөө олгох тухай тушаал, Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалууд нь нэхэмжлэгч П.Б-ийнх гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, П.Б-ийн гэрлэснийг бүртгэх анкет №01-д ажилладаг байгууллага ШУҮНэгдэл, эрхэлдэг ажил цэцэрлэгчин гэж тэмдэглэжээ.
4. Шүүхээс гэрч Н.Ө, Д.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Ө Би 1977 онд Увс аймгийн техник мэргэжлийн сургуулийг цэцэрлэгчин мэргэжлээр төгссөн. 1979 оноос Увс аймгийн жимсний станцад ажиллаж байгаад, 1980 онд Улаан толгойн сангийн аж ахуйн Чацарганы талбайд цэцэрлэгчнээр ажилд орсон. П.Б 1987 онд Улаан толгойн сангийн аж ахуйн Чацарганы талбайд цэцэрлэгчнээр ажилд орж байсан. Бид талбай цэвэрлэдэг, жимс тарьдаг ажилд хийдэг байсан. П.Б 1994 он хүртэл ажилласан. П.Б-г тухайн үед өөр нэрээр дуудаж байгаагүй. Анх ажилд ороход П.Б гэж дууддаг байсан. Тухайн үед манай байгууллагад Б гэх нэртэй хүн ажиллаж байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.Н Би 1979 онд Увс аймгийн Чандманы сургуульд 8 дугаар ангиа төгсөж, 1981 онд Увс аймгийн техник мэргэжлийн сургуулийг жимс ногоочин, цэцэрлэгчин мэргэжлээр төгссөн. Увс аймгийн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд н.Ц багштайгаа илгээлтээр Улаантолгойн сангийн аж ахуйн Чацарганын талбайд ажиллаж байсан. П.Б 1987 оноос Улаан толгойн сангийн аж ахуйн Чацарганын талбайд жимс ногоочноор ажилд орсон. Өвөлдөө чацарганаа хурааж, зундаа ногооны талбайд чацарганын мод чавчиж, чацарганын модны зэрлэгийг устгадаг байсан. П.Б бид хамт 1994 он хүртэл ажилласан. П.Б-г тухайн үед өөр нэрээр дуудаж байгаагүй, П.Б л гэж дууддаг байсан. Харин түүнээс өөрөөс нь сонсоход нэрийг нь Буянсан гэж бичиг баримтуудад андуурч бичсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед манай байгууллагад Буянсан гэж хүн ажиллаж байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Нэхэмжлэгч П.Б нь Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйд 1988 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал цэцэрлэгчнээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 220 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар Чөлөө олгох тухай тушаал, Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, П.Б-ийн ажилладаг байгууллага ШУҮНэгдэл, эрхэлдэг ажил цэцэрлэгчин гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Н.Ө, Д.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч П.Б-ийн Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйд 1988 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгох зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэгчийн Цалингийн тодорхойлолт, ээлжийн амралт олгох тухай тушаал, чөлөө олгох тухай тушаал зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь П.Б-д мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт П.Б-ийн Увс аймгийн Улаантолгойн чацарганын аж ахуйд 1988 оны 6 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч П.Б-ийн Цалингийн тодорхойлолт, ээлжийн амралт олгох тухай тушаал, чөлөө олгох тухай тушаал зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь П.Б-д мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР