| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00368/И |
| Дугаар | 152/ШШ2024/00376 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2024/00376
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХЭҮК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М-т холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Х,
Хариуцагч: Л.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын ХЭҮК нь хариуцагч Л.М-т холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Комиссын Тамгын газар нь орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байна гэж заасан. Үүний дагуу томилогдсон орон нутгийн ажилтны ажил үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор хариуцагч Л.М-ын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Central office-ийн барилгын 3 дугаар давхарт байрлах 24 метр квадрат талбай бүхий 1 өрөөг 1 сарын 300,000 төгрөгөөр тооцож 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ-г байгуулж, 2023 оныг дуустал 1 жилийн төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж, өрөөг албан ажлын зориулалтаар түрээслэн ашиглаж байсан. Түрээсийн гэрээний 2.1.6-д Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцах бөгөөд байрны үйлчлэгчээр 7 хоногт 2-3 удаа цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийлгүүлнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч талаас өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ биелүүлэх, 7.1-д Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн ажлын онцлог нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж, шаардлагатай тохиолдолд зохих туслалцаа, дэмжлэгийг үзүүлнэ гэсний дагуу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангаж 3 дугаар давхарт байрлах өрөөг 1 дүгээр давхрын өрөө, тасалгаагаар сольж шилжүүлэх хүсэлтийг түрээслэгчийн зүгээс аман хэлбэрээр удаа дараа тавьсан боловч биелүүлээгүй бөгөөд хариуцагч Л.М, түүний эхнэрийн зүгээс танай байгууллага сарын түрээсийн төлбөрөө нэмэгдүүлж төлсөн тохиолдолд 1 дүгээр давхрын өрөөнд шилжүүлэх боломжтой гэх хариуг аман хэлбэрээр өгч байсан. Түүнчлэн нэхэмжлэгч миний бие өөрөө хувиасаа мөнгө төлж аймгийн СХЗГ-ын үйлчилгээний ажилтан Т.О, ЗДТГ-ын үйлчилгээний ажилтан С.О, О.Б нараар тус өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг хийлгүүлж байсан болно. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргээ аливаа орчны саад хязгааргүй хэрэгжүүлэх, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй иргэдийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж, 1 дүгээр давхрын өрөө тасалгаанд байрлах нийтлэг шаардлагыг хангах хүрээнд 3 дугаар давхарт байрлах тус өрөөг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байдлаар ашиглах боломжгүй, өрөөг солих хүсэлтийг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх заалтад нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар, гэрээний 3.1.5-д Түрээсийн байрыг гэрээнд заасан хугацаанд болон хугацаанаас нь өмнө чөлөөлөх тухайгаа түрээслүүлэгчид 15 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх..., 5.4-д Түрээсийн байр нь ашиглаж болохгүй нөхцөл байдалд байгаа нь түрээслэгчээс шалтгаалахгүй бол гэрээг түрээслэгчийн шаардлагаар цуцалж болно гэж тус тус заасныг үндэслэн Комисс 2023 оны 9 дүгээр сарын 01 -ний өдрөөр дуусгавар болгож Гэрээ цуцлах тухай 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТГ-01/978 дугаар мэдэгдлийг хариуцагч Л.М т хүргүүлж, мөн өдөр багтаан өрөөг суллаж өгсөн. Тус түрээсийн гэрээний 4.6-д төлбөрийг улирал бүр тооцож шилжүүлэхээр заасан боловч харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны хүрээнд байгууллагаас 2023 оны түрээсийн төлбөрийг бүтэн жилийн дүнгээр тооцон шилжүүлсэн 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөс үлдсэн 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг ХЭҮК-ын Төрийн сан банкин дахь 100900023001 тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэхийг хариуцагч Л.М-т удаа дараа мэдэгдсэн боловч татгалзаж, өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасны дагуу түрээслэгчээс урьдчилан төлсөн 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сарын байрны түрээсийн төлбөр болох 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.М шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.М миний бие централ оффис төвийн эзэмшигч түрээсийн үйлчилгээ явуулдаг. ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Х нь 2020 оны 9 дүгээр сард уулзаж өрөө түрээслэхээр орохдоо 2020 оны төсөв батлагдсан тул 2021 оноос түрээсийн төлбөрөө нэмнэ гэж тохироод 250,000 төгрөгөөр орж байсан. Орох үед 1 давхарт 103, 3 давхарт 306, 304 номерын өрөөнөөс өрөө сонголт хийж 306 номерын өрөөнд орсон. Энэ түрээслэх 3 жилийн хугацаанд төвөөс хэд хэдэн удаа хүмүүс ирэхэд өрөөний талаар болон цэвэрлэгээ үйлчилгээний ямар нэгэн санал гомдол тавьж байгаагүй түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь улирал болон хагас хийж байсан нь түрээсийн өрөө болон цэвэрлэгээ үйлчилгээ хэвийн явагдаж байсан гэж би үзэж байна. Ийм учир түрээсийн гэрээний 5.4-д түрээсийн байр нь ашиглаж болохгүй нөхцөл байдалд байгаа нь түрээслэгчээс шалтгаалахгүй бол гэрээг түрээслэгчийн шаардлагаар цуцалж болно гэсэн энэ заалтыг үндэслэж гэрээ цуцалж буй нь үндэслэлгүй тул 2023 оны 12 дугаар сар хүртэл гэрээний хугацааг дуусгахыг хүсэхэд Я.Х нь мэргэжлийн хяналтын байранд ор гэж дээрээс чиглэл өгсөн тул манайхаас гарч байна гэж хэлсэн. Үүнээс дүгнэхэд иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх заалт мөн түрээсийн гэрээний 2.1.6 болон 7.1 3.1.5 болон 5.4 дэх заалтуудыг тус тус зөрчөөгүй болох нь харагдаж байна. Манай оффис нь 12 түрээслэгчтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учир түрээслэгч Л.М надаас Я.Х-ын нэхэмжилсэн 1,200,000 төгрөг төлөх шаардлагагүй. Я.Х нь 4 дүгээр сарын түрээсийн мөнгөө буцаан авах шалтгаан бий болгох үүднээс гаднаас хүн авч ирж цэвэрлэгээ хийлгэж байсан. Бидний онцлогоос хамаарч 1 давхарт түрээслэн суух ёстой. Тав тухгүй байсан мэтээр гуйвуулж нэхэмжлэлдээ дурдсан нь түрээслэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТГ-01/940 дүгээр албан тоот, Я.Х-ын ажлын үнэмлэхийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2022/03 ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ, ХЭҮК-ын ажлын албанаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Л.М-т хүргүүлсэн 4/161 дүгээр албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, ХЭҮК-ын Тамгын газраас 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Л.М-т хүргүүлсэн ТГ-01/978 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн байр хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай акт, С.О, О.Б нарын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан тодорхойлолт, Т.О-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын ХЭҮК хариуцагч Л.М-т холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Комиссын Тамгын газар нь орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байна гэж заасан. Үүний дагуу томилогдсон орон нутгийн ажилтны ажил үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор хариуцагч Л.М-ын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Central office-ийн барилгын 3 дугаар давхарт байрлах 24 метр квадрат талбай бүхий 1 өрөөг 1 сарын 300,000 төгрөгөөр тооцож 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ-г байгуулж, 2023 оныг дуустал 1 жилийн төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж, өрөөг албан ажлын зориулалтаар түрээслэн ашиглаж байсан. Түрээсийн гэрээний 2.1.6-д Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцах бөгөөд байрны үйлчлэгчээр 7 хоногт 2-3 удаа цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийлгүүлнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч талаас өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ биелүүлэх, 7.1-д Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн ажлын онцлог нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж, шаардлагатай тохиолдолд зохих туслалцаа, дэмжлэгийг үзүүлнэ гэсний дагуу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангаж 3 дугаар давхарт байрлах өрөөг 1 дүгээр давхрын өрөө, тасалгаагаар сольж шилжүүлэх хүсэлтийг түрээслэгчийн зүгээс аман хэлбэрээр удаа дараа тавьсан боловч биелүүлээгүй бөгөөд хариуцагч Л.М, түүний эхнэрийн зүгээс танай байгууллага сарын түрээсийн төлбөрөө нэмэгдүүлж төлсөн тохиолдолд 1 дүгээр давхрын өрөөнд шилжүүлэх боломжтой гэх хариуг аман хэлбэрээр өгч байсан. Түүнчлэн нэхэмжлэгч миний бие өөрөө хувиасаа мөнгө төлж аймгийн СХЗГ-ын үйлчилгээний ажилтан Т.О, ЗДТГ-ын үйлчилгээний ажилтан С.О, О.Б нараар тус өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг хийлгүүлж байсан болно. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргээ аливаа орчны саад хязгааргүй хэрэгжүүлэх, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй иргэдийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж, 1 дүгээр давхрын өрөө тасалгаанд байрлах нийтлэг шаардлагыг хангах хүрээнд 3 дугаар давхарт байрлах тус өрөөг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байдлаар ашиглах боломжгүй, өрөөг солих хүсэлтийг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх заалтад нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар, гэрээний 3.1.5-д Түрээсийн байрыг гэрээнд заасан хугацаанд болон хугацаанаас нь өмнө чөлөөлөх тухайгаа түрээслүүлэгчид 15 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх..., 5.4-д Түрээсийн байр нь ашиглаж болохгүй нөхцөл байдалд байгаа нь түрээслэгчээс шалтгаалахгүй бол гэрээг түрээслэгчийн шаардлагаар цуцалж болно гэж тус тус заасныг үндэслэн Комисс 2023 оны 9 дүгээр сарын 01 -ний өдрөөр дуусгавар болгож Гэрээ цуцлах тухай 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТГ-01/978 дугаар мэдэгдлийг хариуцагч Л.М-т хүргүүлж, мөн өдөр багтаан өрөөг суллаж өгсөн. Тус түрээсийн гэрээний 4.6-д төлбөрийг улирал бүр тооцож шилжүүлэхээр заасан боловч харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны хүрээнд байгууллагаас 2023 оны түрээсийн төлбөрийг бүтэн жилийн дүнгээр тооцон шилжүүлсэн 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөс үлдсэн 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг ХЭҮК-ын Төрийн сан банкин дахь 100900023001 тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэхийг хариуцагч Л.М-т удаа дараа мэдэгдсэн боловч татгалзаж, өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасны дагуу түрээслэгчээс урьдчилан төлсөн 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сарын байрны түрээсийн төлбөр болох 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Л.М миний бие централ оффис төвийн эзэмшигч түрээсийн үйлчилгээ явуулдаг. ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Х нь 2020 оны 9 дүгээр сард уулзаж өрөө түрээслэхээр орохдоо 2020 оны төсөв батлагдсан тул 2021 оноос түрээсийн төлбөрөө нэмнэ гэж тохироод 250,000 төгрөгөөр орж байсан. Орох үед 1 давхарт 103, 3 давхарт 306, 304 номерын өрөөнөөс өрөө сонголт хийж 306 номерын өрөөнд орсон. Энэ түрээслэх 3 жилийн хугацаанд төвөөс хэд хэдэн удаа хүмүүс ирэхэд өрөөний талаар болон цэвэрлэгээ үйлчилгээний ямар нэгэн санал гомдол тавьж байгаагүй түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь улирал болон хагас хийж байсан нь түрээсийн өрөө болон цэвэрлэгээ үйлчилгээ хэвийн явагдаж байсан гэж би үзэж байна. Ийм учир түрээсийн гэрээний 5.4-д түрээсийн байр нь ашиглаж болохгүй нөхцөл байдалд байгаа нь түрээслэгчээс шалтгаалахгүй бол гэрээг түрээслэгчийн шаардлагаар цуцалж болно гэсэн энэ заалтыг үндэслэж гэрээ цуцалж буй нь үндэслэлгүй тул 2023 оны 12 дугаар сар хүртэл гэрээний хугацааг дуусгахыг хүсэхэд Я.Х нь мэргэжлийн хяналтын байранд ор гэж дээрээс чиглэл өгсөн тул манайхаас гарч байна гэж хэлсэн. Үүнээс дүгнэхэд иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх заалт мөн түрээсийн гэрээний 2.1.6 болон 7.1 3.1.5 болон 5.4 дэх заалтуудыг тус тус зөрчөөгүй болох нь харагдаж байна. Манай оффис нь 12 түрээслэгчтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учир түрээслэгч Л.М надаас Я.Х-ын нэхэмжилсэн 1,200,000 төгрөг төлөх шаардлагагүй. Я.Х нь 4 дүгээр сарын түрээсийн мөнгөө буцаан авах шалтгаан бий болгох үүднээс гаднаас хүн авч ирж цэвэрлэгээ хийлгэж байсан. Бидний онцлогоос хамаарч 1 давхарт түрээслэн суух ёстой. Тав тухгүй байсан мэтээр гуйвуулж нэхэмжлэлдээ дурдсан нь түрээслэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын ХЭҮК, иргэн Л.М нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 24 метр квадрат өрөөг, сарын төлбөр 300,000 төгрөг буюу жилд 3,600,000 төгрөг төлөхөөр ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч талаас хариуцагчид төлбөрийг төлж байсан ба 2023 оныг дуустал төлбөр болох 3,600,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ХЭҮК нь Л.М-ын дансанд шилжүүлсэн болох нь №20230327212431023935 төлбөрийн хүсэлтийн баримтаар, мөн зохигчдыг тайлбараар тус тус тогтоогдсон.
Нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээний 2.1.6-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцах бөгөөд байрны үйлчлэгчээр 7 хоногт 2-3 удаа цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийлгүүлнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч талаас өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ биелүүлэх, 7.1-д Түрээслүүлэгч нь Түрээслэгчийн ажлын онцлог нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж, шаардлагатай тохиолдолд зохих туслалцаа, дэмжлэгийг үзүүлнэ гэсний дагуу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангаж 3 дугаар давхарт байрлах өрөөг 1 дүгээр давхрын өрөө, тасалгаагаар сольж шилжүүлэх хүсэлтийг түрээслэгчийн зүгээс аман хэлбэрээр удаа дараа тавьсан боловч биелүүлээгүй бөгөөд хариуцагч Л.М, түүний эхнэрийн зүгээс танай байгууллага сарын түрээсийн төлбөрөө нэмэгдүүлж төлсөн тохиолдолд 1 дүгээр давхрын өрөөнд шилжүүлэх боломжтой гэх хариуг аман хэлбэрээр өгч байсан. Түүнчлэн нэхэмжлэгч миний бие өөрөө хувиасаа мөнгө төлж аймгийн СХЗГ-ын үйлчилгээний ажилтан Т.О, ЗДТГ-ын үйлчилгээний ажилтан С.О, О.Б нараар тус өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг хийлгүүлж байсан болно. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргээ аливаа орчны саад хязгааргүй хэрэгжүүлэх, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй иргэдийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж, 1 дүгээр давхрын өрөө тасалгаанд байрлах нийтлэг шаардлагыг хангах хүрээнд 3 дугаар давхарт байрлах тус өрөөг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байдлаар ашиглах боломжгүй, өрөөг солих хүсэлтийг хүлээн аваагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр түрээслэгч буюу нэхэмжлэгч тухайн гэрээнээс татгалзжээ.
Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөхөөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зохицуулжээ.
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байрыг хүлээлгэж өгсөн болох нь түрээсийн байр хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар тогтоогдсон. С.О, О.Б, Т.О нар нь ХЭҮК-ын Увс аймаг дахь ажилтан Я.Х-ын өрөөг түүний хүсэлтээр цэвэрлэж байсан гэх тодорхойлолтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Манай оффис нь 12 түрээслэгчтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учир түрээслэгч Л.М надаас Я.Х-ын нэхэмжилсэн 1,200,000 төгрөг төлөх шаардлагагүй. Я.Х нь 4 дүгээр сарын түрээсийн мөнгөө буцаан авах шалтгаан бий болгох үүднээс гаднаас хүн авч ирж цэвэрлэгээ хийлгэж байсан. Бидний онцлогоос хамаарч 1 давхарт түрээслэн суух ёстой. Тав тухгүй байсан мэтээр гуйвуулж нэхэмжлэлдээ дурдсан нь түрээслэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн маргасан ба ямар нотлох баримтаар нотлоогүй.
5. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар эд хөрөнгө гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг хариуцагч Л.М-аас гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын ХЭҮК /Төрийн сан банкин дахь 100900023001 тоот данс/-т олгож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын ХЭҮК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхий дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч Л.М-аас 33,350 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Л.М-аас 1,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын ХЭҮК /Төрийн сан банкин дахь 100900023001 тоот данс/-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын ХЭҮК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхий дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч Л.М-аас 33,350 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР