| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/05042/И |
| Дугаар | 183/ШШ2024/02330 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/02330
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2024/02330 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****өөрийн байранд байрлах СӨХ /РД:000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух э /РД:000000/-д холбогдох,
2,522,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д
Хариуцагч Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч * шүүхэд бичгээр хариу тайлбартаа: Иргэн *э миний бие Нийслэлийн Х*****ийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгэр зүйлийн 149.1.1, 149.1.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны Байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хариуцагчаар татаж байгааг албан ёсоор мэдсэн. Уг нэхэмжлэлийн мөнгөн дүнг тогтоох гол үндэслэл болгож буй 2017 оны 10 дугаар сар 25-ны "*" Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, №2, Үнэ тариф батлах тухай гэсэн Удирдах зөвлөлийн дарга * гэх 1 /нэг/ хүний гарын үсэг бүхий тогтоолоор хавтаст хэргийн 6-р хуудсанд орсон байна/, СӨХ-ны 1 ороход оногдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчдийн сууцны м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар бүх гишүүний хурлын шийдвэрээр дахин шинэчлэн тогтоосон байдаг. Иймээс миний бие уг нэхэмжлэлийн гол үндэслэл түүний нотолгоо нь юу болох талаар Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.3-т заасны дагуу 2023 оны 11-р сарын 01-ны өдрийн 14.50 цагаас 18.00 цаг хүртэлх хугацаанд доорх холбогдох бичиг баримтуудтай * СӨХ-н гүйцэтгэх захирал Ш* болон СӨХ-н бусад ажилтан гэх үл таних 1 эмэгтэйн хамт уг СӨХ-н грашийн давхарт байрлах албан ёсны оффисын 2-р давхрын өрөөнд холбогдох бичиг баримтуудтай дэлгэрэнгүй танилцлаа. Танилцсан бичиг баримтуудад * СӨХ анх үүсгэн байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хуралтай холбоотой бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн гарын үсэг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хуралтай холбоотой бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн гарын үсэг зэрэг нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.3-т заасны дагуу үнэн зөв эсэхийг хянан үзэхэд анхаарч голлон танилцсан. 2017 оны 10 дугаар сарын 15-аас 2023 оны 04 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа СӨХ-ны бүх гишүүдийн хурал зохион байгуулах хурал зохион байгуулагдах оролдлогууд хийгдэж байсан боловч ирц бүрдэхгүй байх зэрэг шалтгаанаар бүтэлгүйтэж албан ёсоор бүх гишүүдийн хурал болж байгаагүй юм байна. Үүнийг ч СӨХ-н гүйцэтгэх захирал * ч эсэргүүцэж үгүйсгээгүй тийм бичиг баримтууд ч олдоогүй болно. Ингээд дээрх бичиг баримтуудтай танилцаж үзсэний эцэст нь Хүннү-2222 СӨХ-ны зүгээс хууль ёсны гэж үзэж байгаа буюу 2017 оны 10-р сарын 15-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурал, 2023 оны 04-р сарын 30-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлууд нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. дах заалтыг бүрэн хангаж чадалгүй учраас хүчин төгөлдөр болж чадаагүйг олж мэдлээ. Өөрөөр буюу хууль ёсны гэж үзэх нотлох баримт олдохгүй байна. Энэ талаар дэлгэрүүлж тайлбарлавал 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сөх-ны бүх гишүүдийн хурал болсон уу? * хорооллыг барьсан * /СӨХ-н гүйцэтгэх захирал * айлбарласнаар/ шууд хамаарлын гэгддэг *ь 2015 оноос буюу хорооллыг ашиглалтад оруулсан цаг үеэс 2017 он хүртэл СӨХ-н үүрэг гүйцэтгэж явсан ба тус компанийн менежер * гэх хүн * СӨХ-г байгуулахаар оройлон зүтгэж 2017 оны 10-р сарын 15-ны өдөр СӨХ-н бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар оролдсон боловч ийм хурал болж чадсан эсэх нь баримтаар нотлогдож чадахгүй байна. Энэ хурлын зохион байгуулалттай холбоотой дараах бичиг баримтууд байна. Үүнд Хүннү-2222 хорооллын нийт оршин суугчдын хурлын протокол" 2017 оны 10 дугаар сарын 15 гэх 1 хуудас буюу 2 нүүр бичиг байх бөгөөд энэ бичгийн агуулгад нийт хэдэн оршин суугч оролцсоноос хэдэн хувь нь хэлэлцэх асуудлыг дэмжсэн, эс дэмжсэн, хаана болсон хамгийн гол нь энэ өдөр оролцсон СӨХ-ны бүх гишүүдийн гарын үсэг зурсан баримт нотолгоо болох зүйл огт байхгүй байна. Хурлын тэмдэглэл хөтөлсөн * гэж өөрөө бичсэн байгаагаас үзэхэд энэ бичгийг тухайн хүн өөрөө гараараа бичиж өөрөө ганцаараа зохион байгуулж, өөрөө ганцаараа шийдвэр гаргаж бүх зүйлийг хийсэн гэж дүгнэлт хийж болохоор байна. Мөн энэхүү бичигт хуралтай холбогдолгүй элдэв бичиг зүйл сараачсан байх тул ноорог цаас төдий зүйл байна гэж харагдахаар, үүнээс гадна хурал хэрхэн явагдсан талаар зураг, дүрс нотлох баримт огт байхгүй байна. * хорооллын ашиглалтын компани *г цаашид "*" СӨХ болгон үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулахыг дэмжсэн оршин суугчдын гарын үсэг гэсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байр өрхөөр нь тоолж бүртгэсэн хүснэгтэн мэдээлэл байх бөгөөд үүн дээр нийт 15 орон сууцны байрны 1162 өрх байгаагаас 869 орсон нийт зөвшөөрсөн 615 өрх гэсэн байна. Уг бичиг нь ардаа байр тус бүрийн тоотоор нь жагсаасан нэр, гарын үсэг бөглүүлэх хүснэгттэй 37 нүүр хуудас байх ба алаг цоог бөглүүлсэн энэ хүснэгтийн дээр нь "*" ХХК-г "*" СӨХ болгон үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулахыг дэмжиж байна. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэсэн бичигтэй байна. Уг бичгэн доторхыг түүвэрлэж харахад, тайлантай танилцмаар байна, тайлангаа тавиачээ, өөрийн биеэр уулзаж байж зурна, очиж уулзаж байж зурна, тайлан тооцоо нүдээр харж байж зурна, өөрөө уулзана гэх зэрэг бичгүүд цөөнгүй тааралдана. Эдгээрээс үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 15-нд товлогдсон хурлын тэмдэглэл гэгч нь маш олон мэдээ мэдээлэл агуулагдаагүй бүрэн бус, Ж*н төдий хууль эрх зүйн ямарч чадамжгүй цаас болж байх ба бүх гишүүдийн хурлын гарын үсэг огтоос байхгүй байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн, 9.2 дахь заалтыг бүрэн хангаж чадаагүй учраас хүчин төгөлдөр болж чадаагүй нь бүрэн нотлогдож байна. Үүгээр зогсохгүй "*" ХХК-н менежер гэж өөрийгөө тодорхойлж бичсэн * гэх хүн нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн оршин суугчдын дунд тодорхой мэдээлэл бүхий дээр өгүүлсэн хүснэгтийг бөглүүлж 1, 1-ээр цуглуулж эхэлсэн байх ба тайлан тооцоотой танилцмаар байна. Өөрсдөө очиж уулзана, биечлэн уулзаж байж шийдвэрлэнэ гэх зэргээр цөөнгүй оршин суугчид бичсэн байгаа нь СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг огт явуулаагүй, хууль бусаар уг холбоог байгуулсан нь СӨХ-ны өөрсдийнх бүрдүүлсэн бичиг баримтаар нотлогдож байна. Ийм нөхцөлд * СӨХ-ны уг нэхэмжлэлийн мөнгөн дүнг тогтоох гол үндэслэл болгож буй хавтаст хэргийн 6-р хуудсанд орсон 2017 оны 10 дүгээр сар 25-ны "*" Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, №2, Үнэ тариф батлах тухай тогтоолоор СӨХ-ны 1 өрхөд оногдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчдийн сууцны м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон бөгөөд Удирдах зөвлөлийн дарга *с гэх 1 /нэг/ хүний гарын үсэг бүхий тогтоол хууль ёсны бус, хүчин төгөлдөр бус байгааг сайтар хянан үзэхийг хүсье. 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр СӨХ-ны бүх гишүүдийн хурал хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болсон уу? Нэхэмжлэгч талын иргэн * намайг хариуцагчаар татсан гол 2 үндэслэлийн эхнийх нь талаар дээр тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан бол 2 дахь нь мөн л хууль бус болсон тухай тайлбар дор бичье. Юун түрүүнд дурдахад энэ удаагийн хуралд * би өөрийн биеэр биечлэн оролцсон энэ нь миний хуралд хэлсэн үг, хуралд оролцогсдын бүртгэлийн 42 дах хүснэгтэд бүртгүүлсэн байдал зэргээр бүрэн нотолж болно. Одоогоос хэдхэн сарын өмнө болсон үйл явдал учраас би маш тод санаж байна. Энэ удаагийн СӨХ-ны бүх гишүүдийн хуралд нийт гишүүдийн 50% нь байтугай 10-нь ч оролцоогүй. СӨХ-оос Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалтыг үндэслэн сууц өмчлөгчдөөс бичгээр санал авсан гэж тайлбарладаг ч энэхүү бичгээр санал авсан хуудас дах мэдээллийг нь нягталж үзэхэд, болсон процессыг нүдээрээ харсан хүний хувьд хүчин төгөлдөр бус, худал хуурмаг, эргэлзээтэй зүйлүүд болсныг дурдах нь зүйтэй. Маш олон хуудсууд хүчингүй гарна. Тийм байлаа ч гэсэн нийт сууц өмчлөгчдийн 20 хувийг энэхүү хуулийн хүрээнд бичгээр авснаар тооцоод ч цаана нь үлдсэн 3 хувьтай тэнцэх тооны сууц өмчлөгчид оролцоогүй юм. Хурал явагдсан ZU Lounge нь бүрэн хүчин чадлаараа хүн хүлээн авч ажиллаад ч 100 гаруй хүн багтахуй орон зайтай газар юм. Манай хороолол нь нийт 1420 өрх буюу сууц өмчлөгчтэй бөгөөд үүний 20 хувийг нь хуулийн дагуу бичгээр санал өгсөн гэж тооцоход 284 өрх бичгээр санал өгсөн гэж үзжээ. Цаана нь дахиад 426 сууц өмчлөгч өрх биечлэн хуралдаа оролцох ёстой байтал энэ тооны сууц өмчлөгч гишүүд оролцоогүй юм. СӨХ-ны бүх гишүүдийн хурлын гишүүдийн ирц 50 хувьдаа ч хүрээгүй гэдгийг ганц би ч бус СӨХ өөрөө нотолдог бөгөөд энэ тухайгаа Хүннү-2222 СӨХ-н бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд доорх байдлаар тэмдэглэн үлдээсэн байна. Үүнд Хурал 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагаас "ZU LOUNGE"-д хурал эхлэх үеийн ирцийг гүйцэтгэх захирал Ш.Алтангэрэл танилцуулж, хурал даргалагчийг сонгох санал хураав. Хурал эхлэх үед айл өрхөөс СӨХ-ны ажлыг дэмжиж бичгээр саналаа 361 /нийт өрхийн 20 хувь-284, биеэр 135, цахим google meeting-ээр 27 болон live-аар орж ирсэн 32 хүн, нийт 555 хүн 39,8 хувийн ирцтэй байгаа тул хурал эхлэх эсэх талаар санал аван гар өргүүлж... 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад 18 цаг 00 минутын хооронд багтаан зохион байгуулахаар болов... хурал 21 цаг 40 минутад дуусав. Хурал дуусах үед биеэр оролцож байгаа 55 хүн, ажилтай тул хурлаас гарч яван саналаа бичиж үлдээсэн 37 хүн цахимаар /zoom live, google pleeting/ давхардсан тоогоор 1120 хүн оролцож хурлын ирц 105.3 хувьтай хуулийн дагуу бичгээр ирүүлсэн саналын 20 хувийг нэмж тооцвол/ байсан болно. Харин бодит байдал дээр биечлэн оролцсон хүмүүс нь 60, 70 орчим ч хүрэхгүй тооны хүмүүс байсан ба СӨХ-ны өөрийнх нь бүрдүүлсэн * СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 30 олох хүснэгтэд нь 92 хүний л гарын үсэг бүхий мэдээлэл байсан нь хожим нь Вихож бичүүлсэн болов уу гэж үзэх үндэстэй. Хүмүүс үүнээс бага тоогоор оролцсон. Энэ талаар Миний баримтжуулж зураг авч, дүрсжүүлсэн баримт бий. Мөн онлайнаар оролцсон гэх нь хуульд нийцэхгүй, ялангуяа лайваар оролцсон гишүүд мөн биш, хэрхэн тооцсон зэрэг нь эргэлзээтэй нотолгоогүй үндэслэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тэгээд ч яаж ч тооцсон ирц 105,3 хувь хүрнэ гэх ойлголт байхгүй бөгөөд 1420 сууц өмчлөгч өрх бүгд оролцлоо гэхэд 100 хувь оролцлоо гэж үзэх байтал хэрэв 105.3 хувийн ирцтэй хурал явагдсан гэж үзвэл 1495 өрх оролцсон зөрүү 75 өрх хаанаас гарч ирэв?, албан ёсны хурлын тэмдэглэл дээрээ ч ийм тодорхой худал хуурмаг зүйл өөрсдөө бичиж үлдээдэг нь үнэхээр гайхшрал төрүүлж байна. Ингээд энэ бүх нөхцөл байдлыг эцэст нь дүгнэж үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн, 9.2-ийг хангаж чадахгүй зөрчиж 9.4 дэх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаагаас 6-р зүйлийн, 6.2, 7-р зүйлийн, 7.1, 7.2, 7.2.4, 7.2.6, 8 дугаар зүйл бүхэлдээ, 9 дүгээр зүйл бүхэлдээ, 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.10.7 болон уг хуулийн хүрээнд аливаа үйл ажиллагааг явуулах эрхгүй бөгөөд *ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал гэгч этгээдүүд нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч байж хууль эрх зүйн боломжгүй байгаад зогсохгүй нэхэмжлэлийн гол үндэслэл нь ч нотлогдохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийнхаа дагуу СӨХ-нь бүх гишүүдийн хурлаараа дүрмээ баталж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдээ томилж, Удирдах зөвлөлийн гишүүд нь батлагдсан дүрмийнхээ хүрээнд СӨХ-ны өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах Гүйцэтгэх захирлаа томилж ажиллах ёстой байтал энэ бүх зүйлийн хамгийн гол зүйл болох Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Гэх заалтыг хэрэгжүүлж СӨХ-ны бүх гишүүдийн хурлаа хууль ёсны хүчин төгөлдөр явуулж чадахгүй байгаа нь уг СӨХ өөрөө бүх талаараа эрх зүйн огт чадамжгүй байгууллага гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Үүнээс гадна дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой... гээд маш олон асуудлууд бодит байдал дээр байгаа ч тэдгээрийг тоочвол хэт нуршуу болуужин хэмээгээд гол хууль эрх зүйн зөрчил талаас нь эсрэг тайлбараа өглөө. Холбогдох хууль эрх зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү. Холбогдох бичиг баримтуудыг СӨХ-өөс эх хувиар нь татан авч танилцана гэж үзэж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,522,142 төгрөгийг гаргуулахыг шаардаж байна. Монгол улсын иргэн *нь * хорооллын 106 дугаар байрны 1001 тоотын өмчлөгч, эзэмшигч бөгөөд тухайн байранд ам бүл 4 гишүүдийн хамт амьдардаг. Хариуцагч * нь 2021 оны 8 сараас эхлэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2023 оны 9 дүгээр сар хүртэл СӨХ төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй юм. Хариуцагч * нь тогтоосон сар бүрийн засвар үйлчилгээний мөнгийг 26 сарын турш огт төлөөгүй байгаа ба тухайн төлбөр нь хуримтлагдаж 2,522,142 төгрөг болоод байна. Хариуцагч руу утсаар ярьж СӨХ-ны мөнгөө төлөхийг сануулж шаардахад шалтаг тоочин, сүүлдээ шүүхдээ өг төлөхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэх заалтыг зөрчиж СӨХ-ны болон бусад төлбөрөө цаг тухай бүрт нь төлдөг оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 147,148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундыг эд хөрөнгийн өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.2.3-т заасны дагуу хариуцагч * СӨХ-ны төлбөр 2,522,142 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлөөд явж байсан. Манайх 2019 онд анх энэ байрыг ашиглалтад орж байхад нүүж ирсэн. 2021 оны 08 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөд явж байсан. Энэ хугацаанаас хойш юу болсон бэ гэхээр СӨХ нь нийт сууц өмчлөгчийн нийтлэг эрх ашгийг хамгаалах ажлаа хийхгүй байсан. Энэ асуудлаар дарга нартай нь 2 удаа биечлэн уулзаж байсан. Нийгэм дээр байгаа нийтлэг асуудал нь нийтийн өмчид хайхрамжгүй ханддаг байдлаасаа болоод СӨХ-ийн төлбөрийг төлдөггүй гэж ойлгосон. Миний хувьд тогны мөнгө болон дулааны төлбөр мөнгийг төлнө. Үйлчлэгч харуул гэх хүмүүс нь ажил үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байна. Миний хэлж байгаа шаардлагыг хүлээн авахгүй байгаа удирдлагуудын цалин хөлсийг өгөхгүй. Тийм учраас СӨХ-ны удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний задаргаанаас нь хасаад яг ямар ашиглалтын зардал гарч байгааг нь надад өгөөч гэж шаардсан. Үүнд СӨХ хариу өгөхдөө ямар ч боломжгүй төлбөрийг бүтнээр авна үгүй бол шүүхэд өгнө гэсэн сүрдүүлгийн зүйл ярьдаг. Би бол шүүхэд өг гэж огт хэлж байгаагүй. Тухайн үед юу болж байсан надтай харилцаж байсан бүх зүйлийг би нотолж чадна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь СӨХ-ны удирдлагад байгаа хариуцлагагүй худалч, нийтийн эрх ашгийн төлөөл ажилладаггүй. СӨХ-ны үйл ажиллагаа би бодохдоо хууль бус аргаар мөнгө олох хүмүүсээс үүссэн асуудал гэж харж байна. Би үүнийгээ нотолж чадна. СӨХ-ны ажил нь ахуйн холбогдолтой асуудал байдаг. Би 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурал дээр байсан. Гол асуудал нь манай орон сууцны доор маш олон авто угаалгын газруудыг нээсэн байдаг. Энэ асуудал дээр СӨХ ямар ч арга хэмжээ аваагүй. Хэрвээ би шаардлагатай бол хууль эрх зүйн талаас нь мөн хөөцөлдөх асуудал дээр нь би ажлынхаа хажуугаар тусалж, яг хаанаа очоод гацаад байгаа вэ эрх бүхий албан тушаалтай хүмүүсийг нь шалгуулаад хамтарч ажиллаж болно гэж санал тавьж байсан. Нэг мэдэхэд 4, 5 авто угаалгын грашууд нээгдсэн байсан. Тэдгээрээс нэг нэгээр нь гаргасаар байгаад орон суугчид маш ихээр эсэргүүцэж байсан. Одоо нэг газар үлдсэн байгаа тэр газар нь ямар эрхтэй юм бүү мэд СӨХ-ны зүгээс тэр газрын гаргахгүй байгааг нь ойлгохгүй байна. Хүүхдийн тоглоомын талбай руу шил шиддэг ийм асуудал байнга гардаг. 3, 4 блок байрны голд нэг камер тавьчихвал хэнд хариуцлагад тооцогдох нь тодорхой болно. Бид нар хүүхдээ тоглуулж байхад хажууд нь шил шидэж байсан тохиолдол байдаг. Олон нийтийн эрх ашгийг хамгаалдаггүй, асар их мөнгө төгрөг цуглуулж байж бодиттой ажлын үр дүн гардаггүй. Манай хотхон нь шинээр баригдсан 2019 онд орж байсан тохижилт үйлчилгээний тал дээр ямар ч асуудалгүй. Тодорхой нийтийн эрх ашгийг хамгаалах ажлыг хийчихэд л болчих асуудал дээр огт хийдэггүй. Өмнө нь би асуудалгүй төлбөрийг төлөөд явдаг байсан. Удаа дараа төлбөр төлөхгүй гэдгийг сануулж байгаад 2021 оны 08 дугаар сараас төлбөрөө төлөөгүй. Явцын дунд СӨХ-ны гаргаж байгаа нэхэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байгааг нь олж мэдсэн. гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, * дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны засаг даргын тодорхойлолт, 18/** дугаартай гэрчилгээний хуулбар, ** сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай тогтоолын хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0* дугаартай тогтоолын хуулбар, СӨХ-ийн төлбөр төлөлтийн тооцооны баримт, Монголын сууц өмчлөгчийн холбоодын дээд зөвлөл * дүүрэг * сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/07 дугаартай албан бичиг, *-ны дүрэм, * сууц өмчлөгчдийн холбоо удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1* дугаартай тогтоолын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хуулбар, хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн.
Шүүхээс * дүүргийн * сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 00 тоот тогтоолын хавсралт, нэгийн * СӨХ-ны дүрэм, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 01 тоот тогтоолын хавсралт хоёрын хуулбар, *-ны 2022 оны товч тайлан,* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, * СӨХ-ны бүх гишүүдийн хурлын гараар бичсэн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *-ны бүх гишүүдийн хурлын бүртгэл, фото зураг, *-ны 2023 оны тайлангийн хурал, *-ны 2023 оны зардлын төсөв, * СӨХ-ны 2023 оны 04 дүгээр сарын 30-ны төлбөр тогтоох үндэслэл тооцоо, гараар бичсэн 37 хуудас баримт, 17/00 дугаартай гэрчилгээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол зэргийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан 2,522,142 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: * нь *2 хорооллын 106 дугаар байрны 1001 тоотын өмчлөгч, эзэмшигч бөгөөд 2021 оны 8 сараас эхлэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2023 оны 9 дүгээр сар хүртэл төлөөгүй. Хариуцагч* нь тогтоосон сар бүрийн засвар үйлчилгээний мөнгийг 26 сарын турш огт төлөөгүй байгаа ба тухайн төлбөр нь хуримтлагдаж 2,522,142 төгрөг болоод байна. гэжээ.
3.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг няцаасан. Үүнд: Тус СӨХ-ийн удирдлага маш хангалтгүй ажилладаг тул СӨХ-ийн төлбөр дахь удирдлагын зардлыг төлөхөөс татгалзаж байна. Тухайлбал байрны Б1 давхарт авто угаалга ажиллах нь оршин суугчдад хүндрэлтэй байдаг байхад тус газрыг гаргадаггүй. Хүүхдийн тоглоомын талбай дээр камер байрлуулдаггүй. Мөн тус СӨХ-ийн 2017 оны 10-р сарын 15-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурал, 2023 оны 04-р сарын 30-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлууд хуулийн дагуу зохион байгуулагдаагүй. Иймд * СӨХ нь хуулийн дагуу байгуулагдаагүй. Иймд удирдлагын зардлыг төлөхгүй, харин бусад төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна. гэж заасан.
Хан-Уул дүүргийн Засаг даргаас Х*-ийг Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар 18/1** дугаар гэрчилгээ олгож, гүйцэтгэх захирлаар * йг бүртгэсэн байна.
* дүүргийн 18 хороо, *хороолол, 106 байр,*тоот орон сууцыг хариуцагч *э эзэмшдэг болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.Талууд *дүүргийн 18 хороо, Х***тоот орон сууцыг хариуцагч * эзэмшдэг, * нь СӨХ-ийн засвар үйлчилгээний төлбөрийг 26 сарын турш төлөөгүй, тухайн 26 сарын төлбөр нь 2,522,142 төгрөг болох талаар маргаагүй.
Харин *СӨХ-ийн 2017 оны 10-р сарын 15-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурал, 2023 оны 04-р сарын 30-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлууд хүчин төгөлдөр эсэх, тус СӨХ хуулийн дагуу байгуулагдсан эсэх, удирдлагын зардлыг хасах үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан.
6. Хуулийн дээрх заалтаар, Х* СӨХ нь бүх гишүүдийн хурал хуралдаж 2023 оны 4 сарын 30-ний өдрийн 01 дугаар тогтоолоор тус СӨХ-ийн тайланг хэлэлцэн үнэлж, 2023 оны төсвийн орлог, зардлыг тооцооллыг баталж, холбооны дүрмийг баталж, айл өрх, аж ахуйн нэгжээс авах төлбөрийг шинэчлэн тогтоожээ.
7.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 7.2.1.холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; 7.2.2.холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах; 7.2.3.холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх; 7.2.4.удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; гэж, 8 дугаар зүйлийн 8.3-д Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна. гэж, 8.4.Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна. гэж тус тус заажээ.
*ӨХ нь хуульд заасны дагуу 2017 оны 10-р сарын 15-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурал, 2023 оны 04-р сарын 30-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан байх тул тус хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр байна.
8.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. гэж, 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ. гэж заажээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно. гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй: 13.2.3.дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох; гэж тус тус зааснаар хариуцагч * нь сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлөх үүрэгтэй.
9.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч*нь 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд СӨХ-ийн зардал төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, СӨХ-ийн төлбөр төлөлтийн тооцооны баримтаар тогтоогдсон, төлбөрийн хэмжээ дээр талууд маргаагүй байх тул хариуцагч * 2,522,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*СӨХ-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *2,522,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *2 сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * 55,305 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА