Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02827

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/02827 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний

Нэхэмжлэгч: А, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 21д байр, 7 дугаар тоотод оршин суух, Х /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХА, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 21д байр, 7 дугаар тоотод оршин суух, Ө /РД:000000д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Өшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өнь Цтой 1994 оны 3 сарын 22-ны өдөр гэрлэж, 2003 оны 09-р сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж байсан билээ. Бид гэрлэлтээ батлуулан амьдрах явцдаа амьдралаа босгох гэж хоёулаа л хамт зүтгэж одоогийн байгаа амьдралаа бий болгосон билээ. Бид 2008 онд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Стадион оргил, Их монгол гудамж **** байр, ** тоот хаягт байрлах орон сууцыг 100,000,000 төгрөгөөр захиалж байсан бөгөөд тухайн үед төлбөрийг нь бид хамт төлж барагдуулж байсан. Ийнхүү орон сууц ашиглалтад орж, бид орон сууцаа хүлээн авч амьдарсан боловч Ц нь "ордер нь хараахан гарах боломжгүй байгаа гэж байна" гэж надад хэлдэг байсан бөгөөд миний бие орон сууцдаа амьдарч байгаа учраас нэг их санаа зовдоггүй байсан. Гэтэл Ц нь 2020 оноос эхлэн байнга гэрт хэрүүл маргаан үүсгэж, хүүхдүүдийн хажууд хэлэх хэлэхгүй үгээр доромжлох болсон бөгөөд ийнхүү бидний харилцаа хөндийрч улмаар миний бие хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13 хороолол, 21 байр, 7 тоот орон сууцад амьдрах болсон билээ. Бид гэрлэлтээ цуцлуулаагүй ч хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн үүргээ гүйцэтгэн тус тусдаа амьдрах болсон бөгөөд хүүхдүүдийн ирээдүйг бодолцон гэрлэлт цуцлахгүй байхаар ярьж байсан. Бидний хэрүүл маргааны нэг шалтгаан нь Хан-Уул дүүрэг, **-р хороо, Стадион оргил, Их монгол гудамж *** байр, ** тоот хаягт байрлах орон сууцны талаар байсан юм. Учир нь, Ц нь тухайн орон сууцны ордерыг 2009 онд ганцхан өөрийнхөө нэр дээр гаргасан байсан болохыг мэдсэн бөгөөд өдийг хүртэл надаас нууж, хааж явж байсныг мэдсэн юм. Ийнхүү миний бие тухайн орон сууцыг гэрлэснээс хойш, хамт хөрөнгөөрөө авчхаад нэр маань ч байхгүй, өмчлөх эрхгүй, одоогийн байдлаар амьдарч ч чадахгүй байгаад гомдолтой байгаа юм. Миний бие ордер гарсан болохыг мэдсэнээс хойш өөрийн болон хүүхдүүдийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр Цоос гуйж нэг, загнаж нэг янз янзаар үзсэн боловч бүртгүүлэхгүй байсан бөгөөд миний нэр ордер дээр бүртгэлгүй тул улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах зэрэг ямар ч эрхгүй байгаа юм. Ийнхүү миний бие Цийг аргадан байж 2024 оны 3-р сарын 14-ний өдөр нотариат орж хамтран өмчлөгч нэмүүлэх хэлцэл хийлгэх гэхэд үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаа авч ирэхийг шаардсан бөгөөд ийнхүү Цоор лавлагааг авхуулахад Ариг банканд миний зөвшөөрөлгүй хэд хэдэн удаа барьцаалсан болохыг олж мэдсэн юм. Ингээд нотариат дээр лавлагаа авч очиход барьцаатай тохиолдолд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл хийх боломжгүй гэж тайлбарласан бөгөөд ийнхүү миний бие ордерд өөрийн нэрээ нэмүүлэх боломжгүй, мөн барьцаатай болохыг олж мэдсэн. Миний бие амьдралынхаа хугацаанд бий болгосон гэж бахархаж байсан орон сууцныхаа ордерыг гарсныг ч мэдээгүй байхад Ц нь аль хэдийн өөрийн нэр дээр ордероо авч, миний зөвшөөрөлгүй барьцаалж үрэн таран хийж, мөдхөн бусдад алдах эрсдэлтэй болсон байх бөгөөд энэхүү үйлдлээс нь шалтгаалж миний бие өөрийн хөрөнгөгүй, орон сууцаа өмчлөх эрхээ эдэлж чадахгүй болоод байгаа юм. Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил, Их монгол гудамж 111 байр, 1 тоот хаягт байрлах орон сууц нь биднийг гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул тус орон сууц нь бидний 50, 50 хувийн дундын өмч хөрөнгө байх ёстой гэж бодож байгаа билээ. Иймд миний 50 хувийг Ц нь банканд барьцаалсан нь үндэслэлгүй бөгөөд миний өмчлөх хувь нь барьцаатай байх ёсгүй гэж үзэж байгаа тул өөрийн хөрөнгийг хамгаалж, өмчлөх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Стадион оргил, Их монгол гудамж *** байр, 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр миний бие Боржигон овогтой Ж-ийн Ө-ийг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Ц нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1994 оноос хойш ӨЦ нар нь хамтран амьдарч эхэлсэн нь үнэн. Тухайн орон сууцанд амьдарч байсан. Хамтран өмчлөгчөөр Ж.Өөдөсийг бүртгүүлэх тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайн байр нь барьцаатай байгаа болохоор хамтран өмчлөх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Ж.Ө-ийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 0004********0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ГХ2019/00909 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар,

5.Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг тус тус ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өнь хариуцагч Цид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч шаардах үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Өнь Цтой 1994 оны 3 сарын 22-ны өдөр гэрлэж, 2003 оны 09-р сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч ирсэн. Харин бид одоо тусдаа амьдарч байгаа. Бид 2008 онд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил, И*** хаягт байрлах орон сууцыг 100,000,000 төгрөгөөр захиалж, тухайн үед төлбөрийг нь хамт төлж барагдуулсан. Ц нь "ордер нь хараахан гарах боломжгүй байгаа гэж байна" гэж надад хэлдэг байсан ч Ц нь тухайн орон сууцны ордерыг 2009 онд ганцхан өөрийнхөө нэр дээр гаргасан байсан. Мөн тус орон сууцыг А ХК-д барьцаанд тавигдсаныг би хожим мэдсэн. Иймд тус орон сууц нь бидний хамтын хөрөнгө мөн тул хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд: 1994 оноос хойш ӨЦ нар нь хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд орон сууцны төлбөрийг хамтдаа бий болгосон. Тухайн байр нь барьцаатай байгаа болохоор хамтран өмчлөх боломжгүй. Улсын бүртгэл бүртгэдэггүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Өболон Ц нар нь 1994 оны 3 сарын 22-ны өдөр гэр бүл болж гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Гэвч гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй гэж талууд тайлбарлаж байна.

6.Хариуцагч Ц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, *** 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*******8 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2024 оны 3 сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 000436570 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Мөн дээрх ****т хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А ХК-тай харилцан тохиролцож 380,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан болох нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.Талууд 1994 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэлтээ цуцлуулаагүй, Стадион оргил, Их монгол гудамж *** байр, 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэхүү мөнгийг хамтын амьдралын явцад бий болгосон талаар маргаагүй.

Харин тухайн байр нь барьцаатай байгаа тул улсын бүртгэл бүртгэхгүй байгаа тул хариуцагч нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж, 126 дугаар зүйлийн 126.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна: 126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэж заасан.

Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил, Их монгол гудамж *** байр, 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, орон сууц нь гэрлэгчид гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон болох нь 2024 оны 3 сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 000436570 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байх тул тус орон сууц Цийн нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүд болох Ц нарын дундын хөрөнгө мөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил, Их монгол гудамж 1** байр, ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, орон сууцыг Ц, Өнарын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. гэж, 153.2.Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ. гэж заасан байх тул Ц, Өнарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь Ариг банкинд барьцаалсан барьцааны эрхэд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил, Их монгол гудамж 1** байр, ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, орон сууцыг Ц, Өнарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосугай.

2.Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил, Их монгол гудамж *** байр, 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, орон сууцыг Ц, Өнарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, улсын бүртгэлд нэмж бүртгэх нь тус орон сууцанд бүртгэгдсэн барьцааны эрхэд саад болохгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА