| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/03890/И |
| Дугаар | 183/ШШ2024/02226 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02226
| 2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/02226 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг 0-р хороо, *** тоот хаягт оршин суух А /РД:001000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг 0-р хороо, *** тоот хаягт оршин суух Б/РД:00000/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч И.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хурал дээр дэлгэрэнгүй ярьж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 12-нд Б-д ажилд ороод 2015 онд 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас гарсан. Миний цалингаас 150,000 төгрөг хассан. Тэгээд би ажлаасаа гараад энэ компанийг Нийгмийн даатгалын газар татварт шалгуулсан. 2018 онд ажилдаа буцаад ороход нийгмийн даатгал төлөгдөнө алдаагаа зассан гэж хэлж байсан. 2018 оны 08 дугаар сарын 03-нд гэрээ хийгээд ажилд орсон байдаг. Буцаж ороход цалин болон нийгмийн даатгал төлдөггүй, цалингаа дутуу бодож өгдөг асуудлууд хэвээрээ байсан. Японоос төлөөлөгч ирэхэд миний бие муу байхад чи ажилдаа ирэхгүй бол ингэн тэгнэ гэж байнга дарамталдаг байсан. Би ажиллах хугацаандаа бүх салбараар тойрч ажиллаж байсан. Гэрээ дээрээ гэрийнхээ ойр салбарт ажиллаж болно гэсний дагуу Андууд салбар дээр ажилласан. Намайг өвчтэй байхад миний цалингаас 30,000 төгрөг суутгасан байсан. Энэ цагаас эхлээд Цн гэдэг менежер ирээд намайг утсаар дарамталж харааж зүхсэн. Андууд салбар дээр ирээд бараагаа тоолж аваад мөнгөө аваал чи яв гэж хэлсэн. Тэгээд би шууд 101 руу залгаад би ажлын байрнаасаа хөөгдчихлөө гэж хэлж байсан. Тэгсэн хуулийн зөвлөгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд би алхаад явж байсан чинь эдний компанийн нягтлан н.Гантуяа над руу ярьсан. А ийшээ тийшээ яриад бай учир зүгээ ольё Ивасаки Минору уучлалт гуйж байна гэж хэлж байсан. Үгүй ээ яагаад энэ олон жил хохироод байна. Ямар ч зээл тусламж авч чадахгүй хүүхдээ ч гадаадад сургаж чадахгүй надад ямар ч эх үүсвэр байхгүй мөн намайг стрестүүлээд байна гэж хэлж байсан. 03 дугаар сарын 01-ний өдрөөс амралтаа авч болно гэж хэлж байсан. Тэгээд энэ хэрэг маргаан явсаар байгаа Хг өмгөөлөгчийг аваад 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа хөөгдөж яваад 02 дугаар сарын 25-ны өдөр Хг өмгөөлөгчтэй албан ёсоор гэрээ хийсэн байдаг. Өмгөөлөгч Хгийн оффис дээр нь манай өмгөөлөгч Да, орчуулагч Цн, нягтлан н.Гантуяа мөн хариуцагч талын өмгөөлөгч бид хэд бөөндөө суугаад ярилцсан. Аэ чи төрийн байгууллагаар явж гомдол гаргаад хэрэггүй ээ Монголчууд өөрсдөө л хохирно. Тийм учраас чи хохирсон гэдгээ цаасан дээр бичээд өгчих гэж хэлж байсан. Амралтын мөнгөө аваагүй тухайгаа бичээд шууданд хийгээд явуулчих гэж хэлсэн. н.Гантуяа, н.Чимгээ, н.Гантөмөр өмгөөлөгч нягтлан орчуулагч мөн манай хоёр өмгөөлөгч гээд бүгдээр ярилцаад шуудан хийгээд явуулна гэж хэлж байсан. н.Гантөмөр өмгөөлөгч больсны дараа н.Ганболд өмгөөлөгч миний шууданд хийсэн бичгийг энэ компанийг шалгуулах болно. А нь 20,000,000 төгрөг нэхэмжлээд яваад байна гэж хэлсэн байдаг. Миний эрх ашигт удаа дараа халдаж байна. ММ тауэрт хүргээд ир уулзъя гэсэн Ивасаки Минору өөрөө ирсэн бичлэг хийж байсан. Гэтэл чи ажилдаа эргээд орвол ор орохгүй бол 1,000,000 төгрөг аваад яв эсвэл явдаг газраараа яв гэж хэлж байсан. Өмнө нь би бүх зүйлээ бэлдсэн байсан учраас төрийн байгууллагат гомдлоо гаргасан. Яагаад гэвэл энэ компани нь олон эмэгтэйчүүдийг эрх ашгийг зөрчиж байсан. Шалгуулж байх хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагаар зөндөө явсан. Би эрүүл мэндийн бүтээгдэхүүн Японд байхдаа ч зарж байсан. Үүнийгээ зарах сонирхолтой байсан. Гэтэл Ч.Ганболд өмгөөлөгч нь миний дараагийн ажиллах гэж байсан компанийн захирал руу яриад миний эрх зүйн байдлыг доройтуулсан байсан. Ивасаки Минору нь Баянголын цагдаа дээр шалгагдаад дууссан намайг ирээд баримттай ирээд танилцаарай гэсэн. Миний амь насанд заналхийлсэн алахыг завдсан. Энэ байдлаас болоод би үнэхээр хохирч байна. Би хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн. Гэтэл би зүгээр л үнэнч шударга явсныхаа төлөө ажил хийсэн ч эмнэлгээр явсан ч миний бүхий л боломжийг үгүй хийгээд байна. Намайг яаж ажиллаж байсныг шалгуулсан эдний компанийн буруу байсан. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Да шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан болохоор Хөдөлмөрийн хуулиа бариад тайлбар хэлье. Х ХХК бол Хөдөлмөрийн хуулийн бүх заалтуудыг зөрчсөн байдаг. Энэ хүн ажилд орсон олон жил ажилласан. Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах гэж заасан байдаг. Уг заалтыг компани нь зөрчсөн байдаг. н.Ганбат өмгөөлөгч түрүүчийн хурал дээр ярьж байсан. И халаагүй, гэснээ өнөөдрийн хурал дээр өөрийнхөө хүсэлтээр халагдсан гээд яриад байна. Өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаалаа авна гэхээр 2 3 тушаал авчирдаг. Хөдөлмөрийн гэрээ дээр нь хуулийн зүйл заалт байхгүй. Хамтын гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт дүгнэлт гэсэн зүйл огт байдаггүй. А нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөд сахилгын шийтгэл оногдуулсан юм бол түүнийгээ баталсан тушаал шийдвэр байх ёстой. Гэтэл сахилгын арга хэмжээ авч байсан гэсэн тушаал шийдвэр мөн нотлох баримт хэрэгт огт байхгүй. Хөдөлмөрийн хуулийн 81.4-т зааснаар үндэслэлгүйгээр ажлаас нь халсан.2021 оноос хойш 2024 он хүртэл компани нь И хохироож байна. Хөөн хэлэлцэх талаар ярьж байх шиг байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан зүйл огт байхгүй. Ажлаас үндэслэлгүй халсан хөдөлмөрийн харилцаа 3 жил үргэлжлээд явж байна. Компани нь дараах үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэсэн заалт байдаг. Ажлаас халагдсан хоёр тушаал гаргаж өгдөг боловч алийг нь үндэслэл болгох талаар огт байдаггүй. Мөн хуулийн 43.2.11.ажилтныг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажиллуулахгүй байх гэж заасан байдаг. Гэтэл олон эмэгтэйчүүдийг ажлын цагийг хэтрүүлж ажиллуулдаг дарамталдаг үйл ажиллагаа явуулж байсан. Мөн хуульд зааснаар ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл компанийн захирал Ивасаки Минору нь шууд өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдын эрхийг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нотлох баримт байхгүй мөртлөө өнөөдөр байгууллагын төлөөлөгч нь ажлаас нь халсан гэж яриад байдаг. Гэтэл бид нар Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг баримталж хөдөлмөрийн харилцаанд оролцож буй талуудын эрх ашгийг хамгаалж шийдвэрлэх ёстой байдаг. Компанийг хохироосон талаар нотлох баримт хэрэгт огт байхгүй. Хөдөлмөрийн хуулийг аж ахуйн нэгж иргэн хэн ч дагаж мөрдөх ёстой. Олон тооны хүмүүсийн хөдөлмөрийн харилцааг зөрчиж, хохироож байна. Сүхбаатар дүүргийн шүүх дээр анх өргөдөл өгсөн цагаас хойш явж байна. Хөдөлмөрийн харилцааны үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй. Нотлох баримтаар хэрэгт авагдсан байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон байсан. 2022 оны 08 дугаар сард материалаа өгсөн байдаг. Сүхбаатар дүүргийн шүүх дээр өгсөн цагаас одоог хүртэл өгч байна. Өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарсан гэж хэлэхэд тохиромжгүй. Гэтэл Ивасаки Минору шүүх хуралд ирж оролцох ёстой байтал төлөөлөгч нь хуульд заасан эрх үүргээ биелүүлж байна гэхэд үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 80.1.4-т зааснаар миний үйлчлүүлэгч И ажилгүй байсан хугацааны цалинг олгож ажилд нь эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өмнөх хурал дээр тодорхой ярьсан. Өнөөдрийг хүртэл манай үйлчлүүлэгч ажилд орж чадаагүй. Хэрэгт ач холбогдолгүй юм ярилаа шүүх анхааруулж байх шиг байна. Өмгөөлөгчийн ёс зүйтэй асуудал яригдаж байх шиг байна.Энэ нь тусдаа асуудал байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаа ярья. Энэ компани нь Монгол Улсад хууль дүрэм үйлчилдэггүй юм шиг л ажиллаж байсан компани юм. Одоо харин Монгол захиралтай болсон юм шиг байна. Монгол Улсын хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлаад ажиллаад явбал сайн л байна. Гэхдээ Япон захирал дэндүү байсан. Үг үйлдлээрээ монгол эмэгтэйчүүдийг доромжилдог үндэслэлгүйгээр ажлаас халдаг байсан гэж нэхэмжлэгч өөрөө ярилаа. Жирэмсэн болчихлоо гээд л дикритийг нь өгөхгүй, цалин мөнгөнөөс суутгачихдаг гэх мэт зөрчлүүд маш олон удаа гаргаж байсан. И хуучин Хөдөлмөрийн хуулийн 41.4, шинэ хуулийн 81.4-т зааснаар халсан байдаг. Тушаалын он сар зөрүүтэй яг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг тушаал гардаг. Ингээд Хөдөлмөрийн хуулийн талаар Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Ноцтой зөрчил гаргаж халагдсан 80.1.4 т тэгж л заасан байдаг. Тайлбараа үнэн зөв тодорхойлж чадаагүй хариуцагч компани. Сахилгын зөрчлийн тухайд Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өрийн 33 дугаар тогтоолын 15.4-дахь хэсэгт хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгоно. Гэтэл ямар зөрчил гаргасан эсэх тал дээр хариуцагч тал тодорхой тайлбар хийгээгүй байдаг. Мөн тогтоолын 15.4.2-т ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах бизнес ажил төрлийн нэр төрийг нь гутаан доромжлох, түүний эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон.давтан зөрчлийг ноцтой зөрчил гэнэ гэж заагаад өгсөн байдаг. Тэгээд давтан зөрчил гаргасан гэдгийг нотолж чадаагүй. Энэ хүний хөдөлмөрлөх эрхийг маш их зөрчсөн. Үндэслэлгүйгээр халсан тухайгаа тодорхойлоогүй. Цалин мөнгийг үндэслэлгүйгээр суутгадаг байсан. Энэ хэргийг цар тахлаас өмнө л өгч байсан. Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн харьяалал байхгүй гээд эрэн сурвалжлаад тэгээд хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн шүүх дээр ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар 30 хоногийн өмнө ажлаас халах гэж байгаа бол мэдэх ёстой байдаг. Тэгээд ямар мэдэгдэл өгөөгүй. Энэ компанийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүд нь энгийн хүн байтлаа хуульч хүн уншаад ч ойлгохооргүй гэрээ байсан. Ийм учраас И үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Одоог болтол татвар нийгмийн даатгал төлөөгүй, тэтгэврийн насны асуудал яригдаж байна. 51 нас хүрсэн хүнийг хаана ажилд авах вэ? Энэ ажилчид чинь дургүй үедээ халаад дуртай үедээ авдаг тоглоом юм уу? Ийм ийм зөрчлүүд удаа дараа гаргасан. Энэ хүн сайтуудад өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд л ярилцлага өгч байсан.Бусад дараагийн ажилчдын төлөө хийсэн үйлдэл юм. Дандаа эмэгтэй хүмүүс ажиллаж байсан биологийн шаардлагаар жирэмсэн болдог тэгээд ажлаас нь халдаг. Жирэмсэн хүн ажиллаж болохгүй гэсэн хууль хаа ч байдаггүй. Тэр хүн Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа л бол хууль дүрмийг мөрдөх л ёстой. Олон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахаар ярилцлага өгсөн үүнийхээ төлөө шүүхэд дуудагдсан. Тэр давж заалдах шатны шүүхээс магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болоод Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг нь ирсэн байдаг. Гомдол гаргаж байгаа л А болохоос маш олон хүний эрх ашгийг зөрчсөн. 2021 оны 02 дугаар сард тушаалаар гараад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. 2021 оны цалин сарын 1,000,000 төгрөгөөр цалинжаад дундаж цалин нь мэргэжлийн хяналтын байцаагч нь дүгнэлтээ гаргасан байдаг. Энэ компани нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн болоод л мэргэжлийн хяналт болон татвараас арга хэмжээ аваад байна. 2021 оны цалин 1,000,000 төгрөгөөр цалингаа тооцоход 11,000,000 төгрөг үүнээс татвар нийгмийн даатгалаа хасаад 8,957,630 төгрөг, 2022 оны цалин 12,000,000 төгрөг гарт олгох 9,771,960 төгрөг, хувь хүний орлогын татвар болон нийгмийн даатгалыг нь хасаад тооцсон. 2023 оны цалин 12,000,000 төгрөг нийт 9,771,960 төгрөг, 2024 оны 06 дугаар сар хүртэл гарт олгох цалин нь 4,071,650 төгрөгийг мэргэжлийн нягтлан бодогчоор бодуулсан. Нийт 40,000,000 төгрөгийн цалин нэхэмжилж байна. Татвар нийгмийн даатгалын мөнгөө нөхөж төлүүлээд нэхэмжилж байгаа үнийн дүн нь 32,573,200 төгрөг байна. Ажилдаа эргэж орно ажилдаа эргэж орсон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин татвар нийгмийн даатгалын нөхөн бичилтийг тооцох учраас эргэж ажилдаа орно. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А нь ажлын байраа орхиж явсан байдаг. Гүйцэтгэх захирал Ивасаки Минору А нарын хооронд харилцсан утасны мессеж нь гол баримт болж байна. И хувьд ээлжийн амралтаа авья гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл А нь 2020 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авсан тул ээлжийн амралт дахин авах боломжгүй байсан. Тэгээд би ажлаас гарна гэсэн асуудал үүсэж эхэлсэн. Тэгээд Андууд салбарт ажиллахгүй Оргил салбарт ажилла гэж хэлсэн. Яагаад салбарт шилжүүлж ажиллуулсан бэ? гэхээр хоёр салбарын онцлогтой холбоотой. Андууд салбар хараа хяналт багатай сул байдаг учраас ажилчид ажлын цагаар гарч явах тохиолдол гарч байсан. Ажлын дүрэмт хувцас өмсөхгүй гэх мэт алдаа дутагдал гаргадаг байсан. Үүнтэй холбоотойгоор сахилгын шийтгэл оногдуулж байсан. Сахилгын шийтгэл оногдуулсан боловч хараа хяналтад орохгүй дүрэм журмаа биелүүлэхгүй байсан учраас Оргил салбар луу шилжүүлсэн байдаг. Оргил салбарын хараа хяналт сайтай, худалдагч нарыг хянах боломжтой болсон болохоор Оргил салбар луу шилжүүлж ажиллуулсан. 03 дугаар сараас Оргил салбар луу шилжүүлж ажиллуулна гэсэн чинь ажлаа хаяад явсан. Цн нь тухайн үед юу болсныг бүгдийг мэдэж байсан болохоор түлхүүрээ Атэй хүлээлцээд А нь ажлаа орхиод явсан байдаг. 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халаагүй. Уулзалтууд болсон яг юу хүсээд байна вэ? гэхэд байгууллагын зүгээс ажилдаа ор эсвэл төрийн байгууллагаар яв гэж хэлж байсан. А нь өөрөө хэлсэн би буцаж ажилд орохгүйгээр бусад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахаар төрийн байгууллагад гомдол гаргана гэж хэлсэн. Ажилдаа эргэж ор гэхэд орохгүйгээр захирал нь гадаад хүн байсан учраас Гадаадын иргэн харьяатын газар болон хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байсан. Гомдол дээр нь намайг ажлаас халчихлаа гэсэн тайлбар байхгүй. Ажлын байрны бэлгийн дарамт болон ажил дээр дарамталдаг гэсэн агуулгаар гомдол гаргадаг. Бид нар хэлсэн яг юу хүсээд байгаа вэ? гэж асуухад түүний дагуу И хүсэлт нь захидал хэлбэрээр ирж байсан. Агуулга нь би ажилдаа орно гэсэн зүйл огт байхгүй. 13 дахь цалинг авсан гэсэн байсан. Хуулиараа энэ цалинг өгнө гэсэн ойлголт байхгүй. Үндэслэлгүй шалтгаануудыг тоочоод 20,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрвээ А ажилдаа орохыг хүсэж байсан бол миний ажилгүй байсан цалинг өгөөд буцаж ажилд минь аваач гэсэн агуулгатай зүйл ярих байсан. А нь бараг 10 жил ажилласан юм шиг ярьдаг. Гэтэл нотлох баримтаар ажлаас халагдсан тушаал ажлаас гарсан өргөдөл ярилцлага бүх зүйлүүд нь байдаг. 2020 онд ажилд орсон бөгөөд тэр хооронд ажлаас гараад л ороод л байдаг. Нийгмийн даатгал багаар төлсөн гэж байгууллагаа буруутгаж байна. Гэтэл А нь зээл авахад миний цалин багаар ороод байна. Тийм учраас нийгмийн даатгалыг багаар төлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлж байсан. Өөрөө хүсэлт гаргаж нийгмийн даатгалыг багаар төлүүлчхээд байгууллагаа буруутгаад байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхааран үзээсэй гэж хүсэж байна. 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр ажлаасаа хөөгдсөн гэж өөрөө хэлдэг. Ажлаасаа хөөгдсөн гэж мэдсэн бол яагаад 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм бэ? Өөрөөр хэлбэл 30 хоног өнгөрөөд 33 хоног өнгөрсөн байна. Шинэ болон хуучин хуульд ажлаас гарсан тушаал гарснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандаж эрхтэй байдаг. Тийм учраас гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэл гаргачхаад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл буцаагдсан байдаг. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй учраас нэхэмжлэл буцаагдаж байсан. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буцаасан захирамж гараад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр буцаасан тогтоолоо гардаж авсан байдаг. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тогтоолоо гардаж авчхаад яагаад 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан бэ? Өөрөөр хэлбэл 3 сарын дараа нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан байдаг. Анх нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Хоёр удаа нэхэмжлэлээ буцаалгачхаад нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчээс Х ХХК-тай хийсэн Хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 6/52 дугаар албан бичиг хуулбар, цагийн бүртгэлийн хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын гарын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 545 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын гарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны 545/а дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/436 дугаартай албан бичгийн хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 02-02/1213 дугаартай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/983 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/01429 дугаартай шүүхийн шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/1300 дугаартай захирамж, 99118355 дугаарас илгээсэн мессежний зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/**** дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03/1644 дугаар албан бичиг, цагийн бүртгэл хавтаст хэргийн 65-73 дугаар хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 05/192 дугаартай Нийслэлийн сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн албан бичиг хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 08/141 дугаартай Татварын ерөнхий газрын албан бичгийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн сахилгын зөрчлийн хуудас хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн сахилгын зөрчлийн хуудас хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын зөрчлийн хуудас, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын зөрчлийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн сахилгын зөрчлийн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын зөрчлийн хуудас, Хөдөлмөрийн дотоод журам 3 хуудас хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудас, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний 32/01 дугаар эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 0041491 дугаарт шийтгэлийн хуудасны хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний 32/01-ний дугаартай тогтоолын хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/983 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийн хуулбар хувь, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26ё1-3/3175 дугаартай албан бичгийн хуулбар хувь, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 02-02-1213 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийн хуулбар хувь, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2022/07471 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар хувь, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-2/2273 дугаартай Гаалийн ерөнхий газрын албан бичгийн хуулбар хувь, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-4/2283 дугаартай Гаалийн төв лабораторийн албан бичгийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 24-ны 01-2/3274 дугаартай Гаалийн ерөнхий газрын албан тоотын хуулбар хувь, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02-6/2077 дугаартай Гаалийн ерөнхий газрын албан бичгийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 02/01/1053 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 01-ны 210/МА2023/01692 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 11-ны II/320 дугаартай Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын албан бичгийн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/436 дугаартай Хүний эрхийн үндэсний комиссын албан бичгийн хуулбар хувь, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 07/806 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан бичгийн хуулбар хувь, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1а/140-өмгөөлөгч дугаартай Эрүүл мэндийн яамны албан бичгийн хуулбар,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл хуулбар хувь, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Х ХХК-ийн захирлын тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Б-ийн дотоод журам, Б-д гаргасан И өргөдөл, ажилтны ажлаас гарах маягт, ажилд орохыг хүсэгчийн анкет, Б-ийн дотоод журам, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний сахилгын зөрчлийн хуудас, 2011 оны 05 дугаар сарын сахилгын зөрчлийн хуудас, Б-ийн ажлаас гарах ярилцлага, 2021 оны 07 дугаар сарын 07-ны сахилгын зөрчлийн хуудас, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний сахилгын зөрчлийн хуудас, 2020 оны 03 дугаар сарын 03-ны сахилгын зөрчлийн хуудас, 2021 оны 02 дугаар сарын 19-ний сахилгын зөрчлийн хуудас,
Шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний 1378 дугаартай Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2022/0**** дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 06 дугаар сарын 23-ны Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, мессежний зураг хавтаст хэргийн материалын 109-136 дугаар хуудсны хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл 137-143 дугаар хуудас хуулбар хувь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Б-ийн ээлжийн амралт олгох хүснэгт, Б-д гаргасан И хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 12-ны 1570 дугаар *р, * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний 181/ШЗ2021/0*** дугаар **р дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн хуулбар, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ны тайлбар, ажлын хуваарийн зургийн хуулбар хавтас хэргийн 237-240 дүгээр тал, 2021 оны 03 дугаар сарын 11-ний И хүсэлт, ажилд томилох тухай захирлын тушаал, Б-ийн хөдөлмөрийн гэрээ, Б-ийн дотоод журам, 2021 оны 03 дугаар сарын 05-ны захирлын тушаал ажилд томилох тухай хуулбар, нийгмийн даатгалын шитгэлийн баримтын хуулбар, мессеж чаатны зураг, 2021 оны цалингийн задаргаа, Б-ийн итгэмжлэл, Б-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ажилчдын цалингаас хассан талаарх баримтын хуулбар 2 дугаар хавтас хэргийн 8-12 дугаар тал, Б-ийн тайлбар, 99118355 дугаарын мессежний зураг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний сахилгын зөрчлийн хуудас, 2020 оны 03 дугаар сарын 03-ны сахилгын зөрчлийн хуудас, Б-ийн ажилд томилох тухай захирлын тушаалын хуулбар, Б-ийн захирлын тушаалын хуулбар, Б-ийн ажилд томилох захирлын тушаалын хуулбар, Б-ийн ажилд томилох тушаалын хуулбар, Б-ийн ажлаас чөлөөлөх тухай хуулбар захирлын хуулбар, Б-ийн ажилд томилох тухай захирлын тушаалын хуулбар, Б-ийн ажилд томилох тухай захирлын тушаалын хуулбар, Б-ийн ажилд томилох тухай захирлын тушаалын хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, Цнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 05-ны эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Ө.Гантуягийн иргэний үнэмлэхний хуулбар, Б-д гаргасан И хүсэлтийн хуулбар, Б-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2015 оны 01 дүгээр сарын 03-ны хөдөлмөрийн гэрээний хуулбар, компанийн дотоод журмын хуулбар, Б-ийн хөдлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Б-ийн 03 дугаар сарын 29-ний захирлын тушаал, 2014 оны 10 дугаар сарын эхний хагас сарын цалин олгох хүснэгтийн хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын эхний хагас сарын цалин олгох хүснэгтийн хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын хоёрдугаар хагас сарын цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 01 дэх ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 2 дахь ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 01 дэх ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 03 дугаар сарын 01 дэх ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 01 дэх ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 02 дахь ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 02 дахь ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 06 дугаар сарын 01 дэх ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2015 оны 06 дугаар сарын 02 дахь ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 02 дахь ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 02 дахь ээлжийн цалин олгох хүснэгтийн хуулбар, цалингийн хүснэгт 2 дугаар хавтаст хэргийн 75-83 дугаар талд авагдсан хуулбар, 0041491 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, 2018 оны цалингийн тооцооны хуулбар зэргийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд: Ажлаас үндэслэлгүй халсан. Ажлаас халахдаа ажлаас халсан тушаал гаргаагүй. Хюман интернэшнл ХХК-ийн захирал Ивасаки Минору намайг ажлаас гар гэж өөрөө утсаар хэлсэн. Команийн зүгээс миний ажлыг хүлээн авсан. Намайг ирэх шаардлагагүй гэж хэлсэн тул би 2021 оны 8 сарын 3-ны өдрөөс ажилдаа очоогүй. Тус компани нь үндэслэлгүйгээр цалин дээрээс суутгал хийдэг байсан. Мөн ажлаас халсан тушаал гаргаагүй байж ажилтныг ажиллуулаагүй байх хугацааны цалин шаардах эрхтэй. Иймд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2 403 091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжилнэ. гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: И өөр салбар руу шилжүүлнэ гэж түүнд хэлэхэд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа орхиж явсан. Ад ажилдаа буцаад орохыг санал болгосон боловч тэрээр ажилдаа орохоос татгалзсан. Ажлаас халсан үйлдэлд 20,000,000 төгрөг шаардаж ажил олгогчийг дарамталсан. А нь нийгмийн даатгалыг багаар төлж өгөхийг өөрөө хүсэж байгууллагад энэ талаар илэрхийлчхээд одоо байгууллагыг буруутгаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн. Мөн нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А нь Хюман стэйшн интернэшнл ХХК-ийн захирлын 2019 оны 6 сарын 1-ний өдрийн тушаалаар тус компанийн борлуулагчийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилогджээ. Нэхэмжлэгч А нь ажил олгогчийн зүгээс 2019 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ.
Талууд нэхэмжлэгч А нь борлуулагчийн албан тушаалд ажиллаж байсан, 2021 оны 2 сарын 22-ны өдрөөс эхлэн А ажилдаа ирээгүй талаар маргаагүй. Харин А ажлаа орхиж явсан эсэх, Хюман стэйшн интернэшнл ХХК-иас И ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон эсэх талаар малууд маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хууль /2002 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч А нь 2021 оны 2 сарын 22-ны өдрөөс эхлэн ажлаа орхиж явсан. Түүнийг хүлээгээд ирээгүй тул Хюман стэйшн интернэшнл ХХК-ийн захирлын И чөлөөлсөн тушаал арга буюу 2021 оны 3 сарын 29-ний өдөр гарсан. И ажил тасалсан зөрчил 2021 оны 2 сарын 22-ны өдөр, мөн тэрээр энэ талаар мэдэж байсан тул тус өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болсон гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч А ажлын байраа 2021 оны 2 сарын 22-ны өдөр ажлаа орхиж явсан байх ба түүний энэхүү зөрчил нь 2021 оны 3 сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилжээ. Улмаар тухайн өдөр Хюман стэйшн интернэшнл ХХК-ийн захирал үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг И ажлаас чөлөөлсөн өдөр болох 2021 оны 3 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 4 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 31-ны өдрийн 181/ШЗ2021/04076 тоот захирамжаар тогтоогдож байна. Иймд И тус өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч А нь ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 31-ний өдрийн 183/ШЗ/2022/09616 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар И нэхэмжлэлийг буцаасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг буцаах бөгөөд энэ нь түүний нэхэмжлэлээ дэмжих хүсэл зориг, хариуцлагатай холбогдоно.
Нэхэмжлэгч А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дээрх үндэслэлээр буцаалгасан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй боловч энэхүү эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль /2002 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байвал зохино.
Гэтэл нэхэмжлэгч нь тус шүүхийн 2022 оны 5 сарын 31-ний өдрийн 183/ШЗ/2022/0000 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарснаас хойш 2 сар, 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч И гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА