| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2015/0571/З |
| Дугаар | 128/ШШ2016/0377 |
| Огноо | 2016-05-23 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2016/0377
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, нарийн бичгийн дарга В.Э*******, нэхэмжлэгч О.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б*******, хариуцагч Х.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, И.Ө, гэрч Т.Б******* нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар иргэн О.Н*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.С*******, Р.Ц******* нарт холбогдох Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 242952 дугаар актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбартаа: О.Н*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.С*******, Р.Ц******* нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч О.Н******* миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Н******* нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.С*******, Р.Ц******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 242952 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Н******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бичгээр гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаарх үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н******* нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 242952 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН