| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03503/И |
| Дугаар | 182/ШШ2024/03305 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03305
| 2024 08 05 | 182/ШШ2024/03305 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Г ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 358.564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Г нь Г ББСБ ХХК-ийн G цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 01-р сарын 20-ны өдөр дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50.000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай.
Зээлдэгч Б.Г нь 2022 оны 01-р сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Б.Гн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01-р сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100.000 төгрөг, зээлийн хүү 216.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.644 төгрөг, нийт 358.564 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. Г ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Гас цахим зээлийн гэрээний үүрэгт 358.564 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Г ББСБ ХХК нь хариуцагч Б.Гаас зээлийн гэрээний үүрэгт 358.564 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 358.564 төгрөгийг Г ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5129073024 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Б.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 358.564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 358.564 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 358.564 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.407 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5.703 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН