| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03021/И |
| Дугаар | 182/ШШ2024/03353 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/03353
| 2024 08 08 | 182/ШШ2024/03353 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
:И ББСБ ХХК-ийн ,
Хариуцагч: И.Т-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.350.031.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч И.Т нь манай компанитай 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр L9300393 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч И.Тын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 7900056355 дугаартай зээлийн дансны дугаартай, 149.800 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн дансанд;
2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 7702063515 дугаартай зээлийн дансны дугаартай, 130.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд;
2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 7701452865 дугаартай зээлийн дансны дугаартай, 610.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2022 оны 6 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 49.799.26 төгрөг
- Үндсэн хүү: 15.414.58 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 2.996.97 төгрөг
- Нийт: 68.210.81 төгрөг
2.2022 оны 5 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 116.999.68 төгрөг
- Шимтгэл: 8.100 төгрөг
- Үндсэн хүү: 36.215.41 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 7.243.09 төгрөг
- Нийт: 168.558.18 төгрөг
3.2022 оны 4 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 609.997.91 төгрөг
- Шимтгэл: 32.500 төгрөг
- Үндсэн хүү: 386.053.47 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 77.210.70 төгрөг
- Нийт: 1.105.762.08 төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7.500 төгрөг. Иймд хариуцагч И.Таас нийт 1.350.031.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
И ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1.350.031.05 төгрөгийг 11 сарыг дуустал 4 хувааж төлж барагдуулна. Үүнд:
1. 2024.08.30-ны дотор 340.000 төгрөг,
2. 2024.09.30-ны дотор 340.000 төгрөг,
3. 2024.10.30-ны дотор 340.000 төгрөг,
4. 2024.11.30-ны дотор 330.031.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч И.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.350.031.05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.350.031.05 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.08.30-ны дотор 340.000 төгрөг, 2024.09.30-ны дотор 340.000 төгрөг, 2024.10.30-ны дотор 340.000 төгрөг, 2024.11.30-ны дотор 330.031.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй И.Т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.350.031.05 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч И.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.350.031.05 төгрөгийг 2024.08.30-ны дотор 340.000 төгрөг, 2024.09.30-ны дотор 340.000 төгрөг, 2024.10.30-ны дотор 340.000 төгрөг, 2024.11.30-ны дотор 330.031.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, И.Тхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 36.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18.275 төгрөгийг хариуцагчаас, 18.275 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН