Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/03366

 

 

 

 

 

 

 

 

 

   2024        08         12                                                    182/ШШ2024/03366

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.Бын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Бд холбогдох

           

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагч Б.Б,

Нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Ц.Б миний бие нь 2020 онд Б.Бтай танилцаад хамтдаа амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 05-нд охин Б.Л, 2023 оны 07 дугаар сарын 19-нд хүү Б.Б нар төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бага хүү Б.Бийг төрсөн цагаас хойш ирэх нь багассаар ирэхээ байсан. Ц.Б миний бие өөрийн төрсөн ээж, аавын хамт амьдардаг. Биднийг хаяад явсан шалтгаан тодорхойгүй тул хүү, охин хоёрт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Гэвч би одоо нөхөртэйгээ эвлэрч цаашид хамтран амьдрахаар шийдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр хүүхдээсээ салж хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс эхнэртэйгээ эвлэрч амьдарна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б нь эс зөвшөөрчээ.

 

Зохигчид нь шүүхийн шатанд эвлэрэн хэлэлцсэн тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

 

Ийнхүү зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн Ц.Бын нэхэмжлэлтэй хэргийн зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН