Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00564

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00564

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг ....... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ын,

*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2023 оны 12 сарын 11-ний өдөр 81-62 ОРО улсын тай Toyoto vitz маркийн автомашинаар Улаанбаатар хот орохоор явж байтал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын гүүрэн дээр иргэн ******* нь өөрийн эзэмшлийн 37-69 УНД улсын тай Fit маркийн автомашинтайгаа урсгал сөрж гарч ирээд миний машиныг мөргөсөн. Тухайн үед зөрчил гаргасан жолооч нь миний буруу, би бүх хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулахгүй зугтааж байна. Би Баруунбүрэн сумын Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч хариуцагч нь очиж уулзахгүй цагдаагийн утсыг блоклож хариу өгөхгүй байсан. Тиймээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон тул *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.******* нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 142/ШЗ2023/05924 тай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж *******г эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ******* ******* /*******/, Сонгинохайрхан дүүрэг тоот хаягт амьдарч байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 116, 118, 133 зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* ******* /*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* ******* /*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч Р.Эрдэнэ-очир /99351398/ хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /99361490/ нарт мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ