Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 147/ШШ2024/00238

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ..-р багт оршин суух,  ******* овогт ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүсэлттэй

 

******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 09 сарын 02-хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* шүүх хуралдаанд оролцоогүй.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 1-р баг, хөдөө Өлзийт гэх газар сумын төвөөс 20 км-т нутаглах овогтой Энхбат нь хариуцагч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, 32 дугаар байр 115 тоотод оршин суух ......... регистрийн дугаартай овогт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 14 000 000 (Арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэвч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, тогтоож чадаагүй гэсэн шалтгаанаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 102/132023/13249 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан тул нэхэмжлэгч овогтой ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч овогтой миний бие хариуцагч Лхагвацэрэн овогтой Оргилбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Жич: Нийт 28,000,000 (Хорин найман сая) төгрөгийн авлагатай байснаас 14,000,000 (Арван дөрвөн сая) төгрөгийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.29-ны өдрийн шийдвэр Дугаар 102/ШШ2021/00818, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.11-ны өдрийн магадлал Дугаар 1222, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" дугаар 001/ШХТ2021/00677 зэрэг шат шатны шүүхийн шийдвэр, магадлалын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар гаргуулж авсан болно. Үлдэгдэл 14 000 000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа болно гэжээ.

 

            2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0234 дугаартай итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 13249 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 13249 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

            4. Иймд нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан .... регистртэй, овогт Лхагвацэрэнгийн Оргилбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

            3. Иргэн оршин суугаа хаягийг тодруулсаны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т ............... утсаар мэдэгдэхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                       

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА