| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04139/И |
| Дугаар | 101/ШШ2024/03271 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2024/03271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А*******гийн Э*******, Д*******ын Б******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э*******, хариуцагч Д.Б******* нар нь тус тусын өмгөөлөгч нарын хамт эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулсан, 1.2. Д.Б*******аас 2024 оны 06 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан ****** тоот орон сууцыг А.Э*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан,
1.3. Нэхэмжлэгч А.Э******* нь охин Б.Э*******г өөрийн асрамжид үлдэх болон тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан,
ХОЁР: ХҮҮХДИЙН АСРАМЖ
2.1. Охин Б.Э*******г /*******/ эцэг Д.Б*******ы асрамжид, хүү Б.М*******ийг /*******/ эх А.Э*******гийн асрамжид тус тус үлдээхээр,
ГУРАВ: ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА БУСАД ТӨЛБӨР
3.1. Талууд хүүхдүүдийн асрамжийг гэрээний 2.1-д зааснаар тохиролцсон тул хүүхдийн тэтгэлгийг харилцан нэг нэгнээсээ нэхэмжлэхгүй байхаар,
3.2 Хүү Б.М******* нь бага ангид суралцдаг тул түүний хичээлийн шинэ жилийн сар бүрийн өдөр өнжүүлэхийн төлбөр, хамрагддаг сургалт дугуйлангийн төлбөрийг талууд адил тэнцүү хувааж төлөхөөр,
ДӨРӨВ: ДУНДЫН ӨМЧ
4.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын хөрөнгийн талаар маргасан ****** тоот орон сууцыг Голомт банкны 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ипотекийн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу 2030 оны 09 сарын 01-ний өдрийн дотор Голомт банкинд төлж дууссаны дараа өмчлөх эрхийг хүү Б.М*******, эх А.Э*******гийн өмчлөлд шилжүүлэхээр,
4.2 ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг хүү Б.М*******, эх А.Э*******гийн өмчлөлд шилжүүлэх хүртэл ашиглах, эзэмших эрхийг итгэмжлэлээр нэхэмжлэгч А.Э*******д олгохоор,
ТАВ: ХҮҮХДИЙН УУЛЗАЛТЫН ХУВААРЬ
5.1. Шинэ жилийн баяраар хүүхэд бүр өөр өөрийн асран хамгаалагчтайгаа гэртээ өнгөрөөх, хүүхдүүдийг 28, 29-нд ээлжлэн солилцох зарчмаар уулзуулахаар,
5.2. Сондгой жилийн сар шинийн баярын шинийн 1-ны өдөр хүүхдүүд эцгийн талтай золголт хийнэ, харин шинийн 2-ны өдөр эхийн талтай золголт хийх ба шинийн 3-ны өдрөөс өөрийн асран хамгаалагчтайгаа байна. Тэгш жил мөн зарчмаар хүүхдүүдийг эхийн талтай уулзуулахаар,
5.3. Хүүхдийн баяр буюу 06 дугаар сарын 01-нд хүүхдүүд өөр өөрсдийн асран хамгаалагчтайгаа баярлах, 05 сарын 28, 29-нд солилцох зарчмаар хүүхдүүдийг уулзуулахаар,
5.4. Охины төрсөн өдрөөр дүү нь зочлох, хүүгийн төрсөн өдрөөр эгч нь зочлох зарчмаар тэмдэглэх, тухайн өдөр нь боломжгүй тохиолдолд дараа өдөр эсхүл амралтын өдөр нь нөхөж тэмдэглэхээр,
5.5. Эцэг, эхийн саналыг үндэслэн улирал бүрийн эхний 7 хоногт хүүхдүүд хамтдаа эцгийн асрамжид, хоёр дахь 7 хоногт хүүхдүүд хамтдаа эхийн асрамжид тус тус байхаар,
5.6. Эцэг эх харилцан эгч дүүсийг хооронд нь болон эцэг эхтэйгээ хамт байх эрхийн дагуу эцэг эх харилцан тохиролцож өдрийг товлож хүүхдүүд аль аль талд зуны амралтын үед эцэг, эхийн ээлжийн амралтаар 10-оос доошгүй хоног эцэг эхтэйгээ байхаар,
5.7. Эцэг эх нь хүүхдүүдтэй, эгч дүүс бие биетэйгээ чөлөөтэй харилцах боломжийг хангаж, хөдлөнгөөс нөлөөлөхгүй нээлттэй байлгахаар,
5.8. Эцэг, эх нь эмнэлэгт хэвтэх болон гадаад улсад болон дотоодод албан томилолтоор явах шаардлагатай болохыг баталгаажуулж, харилцан тохиролцож хүүхдүүдээ асран хамгаалахаар,
5.9. Хуваарийн дагуу уулзалт хийх болон уулзалтын тов өөрчлөгдөх тохиолдолд эцэг, эх нь 2-3 хоногийн өмнө нэг нэгэндээ мэдэгдэж, харилцан мэдээлэл солилцож. Уулзалтын товыг нэг талын санаачилгаар өөрчилж болохгүй,
5.10. Хүүхдүүдтэй холбоотой тэдний эрүүл мэнд, сурч боловсрох нөхцөлийн талаар заавал харилцан мэдээлэл солилцож, бие биедээ заавалд мэдэгдэж, зөвшилцөж шийдвэр гаргахаар,
5.11. Хүүхдүүд уулзалтын хуваариас гадна эцэг, эхийн аль нэгтээ хамт байх талаар хүсэлт гаргасан тохиолдолд энэ талаар эцэг эх хоорондоо зөвшилцөж шийдвэр гаргахаар,
ЗУРГАА: БУСАД
6.1. Эцэг эх байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг нээлттэй болгоход хоёр тал харилцан ойлголцож, бие биедээ хүндэтгэлтэй хандахаар,
6.2. Эцэг, эх нь хүүхдүүдийг хоорондоо харилцах гар утас болон цахим харилцааны сувгийг нээлттэй байлгаж харилцах боломжийг хангаж өгөхөөр,
6.3. Хүүхдүүд аль аль талд сэтгэлзүйн болон бие махбодын дарамтгүй, эрүүл өсөж торних, зөв төлөвшиж амьдрах таатай тогтвортой орчинд амьдруулахаар,на.
6.4 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмын дагуу шүүхэд хандахаар тус тус харилцан тохиролцсон шийдвэрлүүлсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг болон хариуцагч Д.Б*******аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилөн төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН