Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 155/2023/00033/И |
Дугаар | 155/ШШ2024/00157 |
Огноо | 2024-02-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00157
2024 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00157 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Д.Үийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.А- ХХК,
Хариуцагч: А.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч.М нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 700,000,000 төгрөг, хүү 42,978,790 төгрөг, алданги 224,051,329.25, нийт 967,030,119.25 төгрөгийг (есөн зуун жаран долоон сая гучин мянга нэг зуун арван ес) төгрөг 25 (хорин тав) мөнгө гаргуулах, мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий 155/2023/00033/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э Ш.С,
Хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г
Хариуцагч А.Б- өмгөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Урангоо
(Хариуцагч А.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.М нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д.Үийн газар нь хариуцагч М.А ХХК болон А.Б, гуравдагч этгээд Ч.М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 1,090,309,530 (нэг тэрбум ерэн сая гурван зуун есөн мянга таван зуун гуч) төгрөг гаргуулах, мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Э.Э нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт "...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжпан авбал зохих этгээдээр сольж болно. гэж зохицуулсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн Зээлдэгч М.А- ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (Цаашид Сан гэх)-аас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр *** тоот зээлийн, **** тоот барьцааны гэрээ байгуулан 700,000,000 /долоон зуу/ сая төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Мах боловсруулах үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:
1.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан бургасны аманд М.А ХХК-ийн /РД:****/ өмчлөлийн 4508 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-*** дугаартай гэрчилгээний *** дугаартай фермерийн аж ахуйн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө
2.Завхан аймгийн Улиастай сум, Жинс баг төвийн хэсэг Х-ны төвийн зүүн талд Ч.М /РД:****/ өмчлөлийн 178 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-**** дугаартай гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
3.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан олом М.А- ХХК-ийн /РД:****/ эзэмшлийн 20 га газар, нэгж талбарын **** дугаартай, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар
4.Завхан аймгийн Улиастай сум, Жинс баг төвийн хэсэг Баатар зээлийн гудамж *** тоот Ч.М/РД:****/ эзэмшлийн 121 мкв талбайтай нэгж талбарын *** дугаартай, гэрчилгээний *** дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 10,471,234 зээлийн хүүгийн төлбөрт 10,471,234 төгрөг, алдангийн төлбөрт 16,674,234 нийт 37,616,702 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1272 хоног хэтэрч, зээлийн төлбөр төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.
Иймд:
1. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.
2. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тасалбар болгосон зээл төлбөр
А. Үндсэн зээлийн төлбөрт 700,000,000 төгрөг
Б. Зээлийн хүүгийн төлбөрт 42,978,790 төгрөг
В. Алдангийн төлбөр 347,330,740 нийт 1,090,309,530 төгрөгийг гаргуулах.
Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох
1.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан бургасны аманд М.А ХХК-ийн /РД:****/ өмчлөлийн 4508 мкв талбайтай улсын бүртгэлийн - *** дугаартай гэрчилгээний *** дугаартай фермерийн аж ахуйн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө
2. 3авхан аймгийн Улиастай сум, Жинс баг төвийн хэсэг Х-ны төвийн зүүн талд Ч.М /РД:****/ өмчлөлийн 178 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-**** дугаартай гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан олом М.А ХХК- ийн/РД:****/эзэмшлийн 20 га газар, нэгжталбарын **** дугаартай, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар
4. 3авхан аймгийн Улиастай сум, Жинс баг төвийн хэсэг Баатар зээлийн гудамж 1- 09 тоот Ч.М/РД:****/эзэмшлийн 121 мквталбайтай нэгж талбарын *** дугаартай, гэрчилгээний *** дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
...Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад зээлийн гэрээний хугацаа дууссан учир 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагаас татгалзаж байна. Мөн хариуцагч тал нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчинтэй холбогдуулан давагдашгүй хүчин зүйлд өртсөн, улмаар гэрчилгээ гаргуулсан байх тул хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн алдангийг багасгах боломжтой. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 700,000,000 төгрөг, зээлийн хүү 42,978,790 төгрөг, алданги 224,051,329.25 төгрөгийг тус тус гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулах болсон үндсэн шалтгаан нь Ж.Д.Үийн газраас шалгаруулсан төсөл хөтөлбөрт М.А ХХК-ийн боловсруулсан Мах боловсруулах үйлдвэр-ийн төсөл шалгарсан бөгөөд төслөөр нийт 900,000,000 төгрөгийн санхүүжилт хүссэн боловч хүссэн санхүүжилтийн 77 хувь буюу нийт 700,000,000 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор Ж.Д.Үийн газар болон холбогдох газраас шийдвэрлэсэн байдаг. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулсан.
Зээлийн гэрээний дагуу санхүүжилтыг 2018-2019 оны хооронд зориулалтын дагуу бүрэн зарцуулсан бөгөөд анх хүссэн хэмжээгээр санхүүжилт олгогдоогүйтэй холбоотойгоор авсан зээлээр үйлдвэрийн барилгын ажлыг дуусгаж чадаагүй болно. Ингээд улмаар 2019 оны намраас эхлэн дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын улмаас М.А ХХК-ийн үйл ажиллагаа 2 жил гарангийн хугацаанд бүрэн зогсож төсөлд нэмэлт санхүүжилт олж чадаагүйн улмаас өнөөдрийг хүрсэн бөгөөд мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажил дуусаагүй, мах боловсруулах үйл ажиллагааг эхлээгүй учраас өөрийн орлогогүй зээлээ төлж чадаагүй болно.
М.А ХХК нь 2018-2019 оны хооронд зээлийн хүүгийн төлбөрөөс тодорхой хэмжээнд төлж ирсэн бөгөөд Ковид-19-ийн улмаас түүнээс хойш зээлийн хүү болон үндсэн төлбөрийг төлж чадаагүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь
Нэхэмжлэлд дурьдсанаар
-2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,
- Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 700,000,000 төгрөг
-Зээлийн хүүгийн төлбөрт 42,978,790 төгрөг
-Алдангийн төлбөрт 347,330,740 төгрөг тус тус нэхэмжилжээ.
М.А- ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан *** гэрээний 1.9.1 Зээлдэгч энэ гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээлийн төлбөрийг хугацаандаа төлөгдөөгүйд тооцох бөгөөд гэрээг зөрчсөн гэж үзнэ. 9.2 Хэрэв зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд энэ гэрээний 1.6 дахь хэсэгт заасан барьцааны гэрээний дагуу барьцаалсан зээлдэгчийн эсхүл барьцаалуулагчийн барьцааны зүйлийг үл хөдлөх хөрөнгийн Барьцааны тухай хуулийн дагуу худалдан борлуулж, энэ гэрээний 1.7 дахь хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулсан бол уг гэрээнд заасан батлан даагч, баталгаа гаргагч банкаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр болон энэ гэрээнд заасан алдангийн хамт төлүүлнэ гэсний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу хуваарьт төлбөрөө төлөөгүй 90 хоног хэтрүүлэхэд шүүхэд хандах ёстой бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн хариуцагчаар хэт өндөр алданги төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Нэхэмжпэгч нь зээлийн гэрээний 9.2 дахь үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 223.2-ийн дагуу үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 224.2.3-т заасны дагуу хүү, анз авах эрхээ алдахаар байна. Иймээс нэхэмжлэгчийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагчид ногдуулсан хэт өндөр алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зээлийн гэрээний 8.3 Зээлдэгч энэ гэрээг дангаар цуцлах эрхгүй гэж заасан бөгөөд энэ заалтаас шалтгаалан зээлдэгч нь гэрээг цуцлах талаар санал гаргах эрхгүй байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэн шүүхэд хандах үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн хариуцагч нь хэт өндөр алданги төлөх шаардлагатай болж байгаа тул хариуцагчийн сүүлийн төлбөр төлсөн хугацаанаас хойш 90 хоногийн дараагаас хойших хугацаанд алданги тооцох нь үндэслэлгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож гэрээ болон хуульд заасан хугацаанд алдангийг залруулан тооцуулах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие А.Б нь тухайн үед Т.И ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсны хувьд М.А ХХК-ийн ЖДҮ-ийн зээлийн гэрээнд Т.И ХХК-ийг төлөөлж гарыг үсэг зурсан болно.
М.А ХХК-ийг ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл авах үед Т.И ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр А овогтой Б би байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хувьцааг өөрийн аав Д овогтой Ад 100% шилжүүлсэн болно.
Иймд Т.И ХХК-ийг төлөөлөн эрх бүхий этгээдүүдтэй дараах хаягаар холбогдож тайлбар авах нь зүйтэй болов уу.
Хувьцаа эзэмшигч Д овогтой А Утас: ***
Гүйцэтгэх захирал П.Г Утас:*****
Ажлын хаяг: Улаанбаатар хот, ***** тоот гэжээ.
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх авсан зээлийн дүн нь 700,000,000 төгрөг бөгөөд харин 300 гаруй сая төгрөгийн алданги, хүүгийн төлбөр нэхэмжилж байгаа юм байна. 2018 оны хавар миний танил дүү нар Ж.Д.Үийг хөгжүүлэх сангаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө дутсан тул нэмж оруулах барьцаа хөрөнгө дээр туслаач гэсний дагуу өөрийн өмчлөлийн Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалбар болгох эрхийг олгосон болно. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Завхан аймгийн Улиастай сумын Жинс багийн төвийн хэсэг Х-ны төвийн зүүн талд байрлах 178 м2 бие даасан барилга бөгөөд Улсын бүртгэлийн дугаар Ү-**** дугаартай болно.
Тухайн үед М.А ХХК төслийнхөө талаар надад танилцуулж, зээл авч хэрэгжүүлж чадвал хугацаанаас өмнө төлбөрөө төлөх боломжтой гэдгээ тайбарласан. Ингээд зээлээ авсан ч үйлдвэрээ дуусгах хэмжээнд хүссэн зээлийг олгоогүйн улмаас оруулсан зээлийн хөрөнгө дутчихлаа нэмэлт хөрөнгө оруулагч олж шийдвэрлэнэ гэсээр өнөөдрийг хүрсэн юм байна. Өнгөрсөн хугацаанд мөн Ковидын 2 жил гаруй хугацаанд хөрөнгө оруулагч олоход нь саад бэрхшээл учирсан бололтой. Энэ асуудлаар саяхан холбогдоход таны барьцаа хөрөнгөд эрсдэл үүсгэхгүйгээр хариуцаж зээлээ бүрэн төлөхөө дахин илэрхийлсэн болно. Зээл болон холбогдох хүүгийн талаар төлөх нь гарцаагүй бөгөөд харин нэхэмжилсэн алдангитай холбоотой асуудлаар үл зөвшөөрөх зүйлс байгаа талаар М.А- ХХК-ийнхан надад тайлбарласан болно. Иймд М.А- ХХК надад анх амласны дагуу барьцаа хөрөнгийг маань эрсдэлд оруулахгүйгээр зээлээ бүрэн төлнө гэж найдаж байгаа учраас ЖДҮХСантай ойлголцож, зээл төлөх гэрээгээ сунган, зээлийн графикаа гарган ажиллана гэж найдаж байна. Шүүхийн зүгээс мөн талуудыг эвлэрэх боломжоор хангаж ажиллахыг хүсье гэжээ.
Хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ж.Д.Үийг хөгжүүлэх сантай байгуулсан зээлийн гэрээний 9.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд энэ гэрээний 1.6 дахь хэсэгт заасан Барьцааны гэрээний дагуу барьцаалсан зээлдэгчийн эсхүл барьцаалуулагчийн барьцааны зүйлийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу худалдан борлуулж энэ гэрээний 1.7 дахь хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгууласан бол уг гэрээнд заасан батлан даагч, баталгаа гаргагч банкаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр болон энэ гэрээнд заасан алдангийн хамт төлүүлнэ. гэсний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу хуваарьт төлбөрөө төлөөгүй 90 хоног хэтрүүлэхэд шүүхэд хандах ёстой байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 9.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хүү, анз авах эрхээ алдахаар байна. Иймээс нэхэмжлэгчийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагчид ногдуулсан хэт өндөр алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн зээлийн гэрээний 8.3-т зээлдэгч энэ гэрээг дангаар цуцлах эрхгүй гэж заасан бөгөөд энэ заалтаас шалтгаалан зээлдэгч нь гэрээг цуцлах талаар санал гаргах эрхгүй байна. Мөн тухайн үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотой аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол улс хилээ хааж улмаар Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчилсэн. Энэ хугацаанд хил хаалттай байсны улмаас Хятадын талаас гол хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжөө авахаар тохирсон байсан ажил зогсож манай байгууллага давагдашгүй хүчин зүйлд өртсөн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасны дагуу Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэсэн байна. Давагдашгүй хүчин зүйлд өртсөнийг гэрчлэх эрх бүхий байгууллага болох Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд холбогдох баримтуудаа гаргаж давагдашгүй хүчин зүйлд өртсөн болохыгоо гэрчилгээгээр гэрчлүүлсэн, энэ баримтаа шүүхэд хүргүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
Үндсэн зээлийн төлбөр 700,000,000 төгрөгийг төлнө. Зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 42,978,790 төгрөгөөс 2019 оны 9 сарын 1-ний өдрөөс 11 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд гарсан хүү 6,536,526,39 төгрөг, мөн хугацааны алданги болох 12,871,217.07 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.
Нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1603 дугаартай итгэмжлэл, Ж.Д.Үийг хөгжүүлэх сан, М.А ХХК нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан *** дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А- ХХК-ийн зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан, Ж.Д.Үийг хөгжүүлэх сан, М.А ХХК нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлийн хөшүүргийн тооцоо, зээлийн өргөдөл, М.А- ХХК-аас Ж.Д.Үийг хөгжүүлэх санд гаргасан Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А- ХХК-ийн Y-*** дугаартай фермийн аж ахуйн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй 4508 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-**** дугаар бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 178 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А- ХХК-ийн нэгж талбарын **** дугаар бүхий 20 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Мын эзэмшлийн нэгж талбарын *** дугаар бүхий 121 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэнх хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ч.Мын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А- ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхийг зөвшөөрсөн мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлэх тухай хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А- ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Д.Үийн газрын *** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай Агентлаг байгуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А- ХХК-ийн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай Ажилд томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155/ШЗ2020/0***, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШЗ2020/0****, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШЗ2022/0**** дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжуудад тус тус шүүхийн Тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Ж.Д.Үийн газрын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Ж.Д.Үийн газраас Ш.С, Э.Э нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхийн даалгавар хүргүүлэх тухай хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татан оролцуулах тухай хүсэлт, шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгаас гаргасан тайлбар зэргийг өгсөн. (хавтаст хэргийн 5-71, 80, 116,117, 249,)
Хариуцагч талаас М.А- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сын нэхэмжлэлийн хувийг Өмнөговь аймгийн шүүхээр дамжуулан гардан авах тухай хүсэлт, хариу тайлбар, М.А- ХХК-аас П.Гд олгосон итгэмжлэл, Үхэр онход ***-гийн Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.А- ХХК-ийн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тоос А.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч А.Б- Д.Аг хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт, М.А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ггийн Ж.Д.Үийн газар, Хууль тусгай активын хэлтэст хандаж гаргасан өргөдөл, эвлэрэх санал хүргүүлэх тухай хүсэлтийн хуулбар, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагаа, гэрэл зургийн хуулбар, М.А- ХХК-аас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд гаргасан өргөдлийн хуулбар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн******дугаартай Тодорхойлолт гэх албан бичгийн хуулбар, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний хуулбар, М.А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ггийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, нотлох баримт хүргүүлсэн тухай тайлбар, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хуулбар, М.А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ггийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх тухай хүсэлт, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШЗ2024/00**** дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдол, хариуцагч А.Б- өмгөөлөгч Э.Б-аас шүүх хуралдаанд гаргасан Т.И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан гаргасан Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 79, 98, 101-106, 112-116, 153, 169-172, 186-188, 190, 205-207, 210-212, 222, 232, 233, 248, 256, дугаар хуудас)
Шүүх талуудын хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Өмнөговь, Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус даалгавар хүргүүлж хариуцагч нар болон гуравдагч этгээдээс тайлбар авах ажиллагааг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид нэхэмжлэлийг хүргүүлж зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээг авч тус тус нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Д.Үийн газрын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Д.Үийн газар нь хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.М нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 1,090,309,530 (нэг тэрбум ерэн сая гурван зуун есөн мянга таван зуун гуч) төгрөг гаргуулах, мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Э.Э нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар тодруулж багасгасан. Үүнд: Хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нартай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан *** дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан учир зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагаас татгалзаж, үндсэн зээлийн төлбөр 700,000,000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тасалбар болгож зээлийн хүүд 42,978,790 төгрөгийг, хариуцагч компанийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн буюу дэлхий нийтэд Коронавируст халдвар, цар тахал өвчин тархсан нөхцөлийг харгалзан нэхэмжилсэн алдангийг 123,279,410.75 төгрөгөөр багасгаж 224,051,329.25 төгрөгийг, нийт 967,030,119.25 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж,
Хариуцагч М.А- хязаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан *** дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 700,000,000 төгрөгийг төлнө. Харин нэхэмжилсэн хүү 42,978,790 төгрөг, алданги 347,330,740 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч талтай байгуулсан зээлийн гэрээний 9.2-т заасан хугацаа болох 90 хоногийн хугацаа өнгөрмөгц зээл, түүний хүү, алдангийг төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээг хариуцагч тал дангаар цуцлах эрх гэрээгээр олгогдоогүй учир 2019 оны 9 сарын 1-ний өдрөөс мөн оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 6,536,526,39 төгрөг, мөн хугацааны алданги болох 12,871,217.07 төгрөгийг, нийт 719,407,743.46 төгрөгийг төлнө гэж,
Хариуцагч А.Б М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ж.Д.Үийн газартай байгуулсан зээлийн гэрээнд Т.И хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж гарын үсэг зурсан. М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хөнгөлөлттэй зээл авах үед Т.И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр би байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хувьцааг аав Д.Ад 100% шилжүүлсэн учир зээлийг хариуцахгүй гэж тайлбар ирүүлсэн.
Хариуцагч А.Б- өмгөөлөгч Э.Б- хариуцагч А.Б- шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Ж.Д.Үийг хөгжүүлэх сан, М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр **** дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 700,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар Мах боловсруулах үйлдвэр төсөл хэрэгжүүлэх зориулалтаар зээл олгож, эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. (хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас)
Дээрх зээлийн гэрээний баталгаа болгон 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр **** дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээг байгуулж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан бургасын ам гэх газарт байрлах М.А ХХК-ийн /РД:****/ өмчлөлийн 4508 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-*** дугаартай гэрчилгээний *** дугаартай фермерийн аж ахуйн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Завхан аймгийн Улиастай сум, Жинст баг төвийн хэсэг Х-ны төвийн зүүн талд Ч.М /РД:****/-ын өмчлөлийн 178 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-****, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан олом гэх газарт байрлах М.А- ХХК-ийн /РД:****/ эзэмшлийн 20 га газар, нэгж талбарын ****, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар, Завхан аймгийн Улиастай сум, Жинст баг төвийн хэсэг Баатар зээлийн гудамж *** тоотод байрлах Ч.М/РД:****/-ын эзэмшлийн 121 м.кв талбайтай нэгж талбарын ***, гэрчилгээний *** дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. (хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас)
Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт 10,471,234 төгрөгийг (2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр) төлсөн байх ба гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг тус тус төлөөгүй, улмаар дээрх үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүйгээс алданги тооцсон болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас)
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 49 дугаартай тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж.Д.Үийн газар-ыг байгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А-273 тоот тушаалаар Ж.Д.Үийн сангийн ажлын албыг татан буулгаж, мөн ажлын албыг Ж.Д.Үийн газарт шилжүүлэх ажлын хэсэг байгуулагджээ. (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас)
Иймээс Ж.Д.Үийн газар нь Ж.Д.Үийг хөгжүүлэх сан, М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нартай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 88/2018/З-80 дугаартай Зээлийн гэрээ, **** дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.
Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохыг тус тус хуульчилсан.
Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан Зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцно гэсэн тохиролцоо нь нийцсэн байна.
Талууд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн, нэхэмжлэгч нь дээрх зээл болон барьцааны гэрээний биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани нь татгалзлын үндэслэлээ ...дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас зээл, зээлийн хүүг төлж чадаагүй, зээлийн гэрээг дангаар цуцлах эрх гэрээгээр хариуцагчид олгогдоогүй, гэрээний 9.2-т заасан хугацаа буюу 90 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүхэд хандах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй учир 2019 оны 9 сарын 1-ний өдрөөс 11 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 6,536,526,39 төгрөг, мөн хугацааны алданги болох 12,871,217.07 төгрөгийг, үндсэн зээл 700,000,000 төгрөгийн хамт буюу нийт 719,407,743.46 төгрөгийг төлнө, түүнээс цааш хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн учир төлөх боломжгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ж.Д.Үийг хөгжүүлэх сантай байгуулсан мах боловсруулах үйлдвэр төсөл хэрэгжүүлэхээр *** дугаартай зээлийн гэрээг байгуулж гэрээг хэрэгжүүлэх явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/308 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 233 дугаар хуудас)
Иргэний хуулийн 221 дүгээр ийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох үед хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохыг, мөн хуулийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус заасан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх хугацаанд давагдашгүй хүчин зүйл болсон, түүнд хариуцагч өртсөн зэргээс зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал бий болжээ.
Хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хамгийн сүүлд буюу 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн хүүд 10,471,234 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа ба хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн зээлийн төлбөрийн төлөх үүргээ, 2019 оны 9 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн хүүг төлөх үүргээ тус тус биелээгүй, талууд энэ байдалд маргаагүй.
Талуудын байгуулсан гэрээний 9.2-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй 90 хоногийн хугацаанаас цааш хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлд өртсөнөөс гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон зэрэг бодит нөхцлийг шүүх тус тус харгалзан үзэж хариуцагч нараас 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны үндсэн зээлийн хүү 10,011,023.13 төгрөг, мөн хугацааны буюу 164 хоногийн алданги болох 164*700,000=114,800,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 700,000,000 төгрөг, нийт 824,811,023.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 142,219,096.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч А.Б нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан зээлийн гэрээнд Тайга интернэшнл хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж гарын үсэг зурсан гэх боловч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 88/2018/З-80, ****, дугаар зээлийн болон барьцааны гэрээний Зээлдэгч гэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч Тоос ургийн овогт А овогтой Б уш****** гэж бичигдсэн байдлаар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч Ж.Д.Үийн газар нь гэрээг цуцлах шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагад дүгнэлт хийх шаардлагагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шаардлагаас татгалзсан болохыг дурдав.
Нэхэмжлэгч Ж.Д.Үийн газар нь хариуцагч нарыг мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох М.А ХХК-ийн /РД:****/ өмчлөлийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан бургасын ам гэх газарт байрлах 4508 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-*** дугаартай гэрчилгээний *** дугаартай фермерийн аж ахуйн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Завхан аймгийн Улиастай сум, Жинст баг төвийн хэсэг Х-ны төвийн зүүн талд Ч.М /РД:****/-ын өмчлөлийн 178 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-****, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан олом гэх газарт байрлах М.А- ХХК-ийн /РД:****/ эзэмшлийн 20 га газар, нэгж талбарын ****, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар, Завхан аймгийн Улиастай сум, Жинст баг төвийн хэсэг Баатар зээлийн гудамж *** тоотод байрлах Ч.М/РД:****/-ын эзэмшлийн 121 м.кв талбайтай нэгж талбарын ***, гэрчилгээний *** дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлагад хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар маргаагүй ба дээрх хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч нар болох М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.С, А.Б нартай **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээг байгуулжээ. (хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас)
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2, 156.4-т заасан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэгч гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасан тул хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Нэхэмжлэгч Ж.Д.Үийн газар нь улсын төсөвт байгууллага ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нараас 824,811,023.13 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 4,282,005.11 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус зааснаар хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нараас 824,811,023.13 (найман зуун хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга хорин гурав) төгрөг 13 (арван гурав) мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д.Үийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 142,219,016.12 (нэг зуун дөчин хоёр сая хоёр зуун арван есөн мянга арван зургаа) төгрөг 12 (арван хоёр) мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч М.А ХХК-ийн /РД:****/ өмчлөлийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан бургасын ам гэх газарт байрлах 4508 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-*** дугаартай гэрчилгээний *** дугаартай фермерийн аж ахуйн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Завхан аймгийн Улиастай сум, Жинст баг төвийн хэсэг Х-ны төвийн зүүн талд Ч.М /РД:****/-ын өмчлөлийн 178 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-****, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ****, Цагаан олом гэх газарт байрлах М.А- ХХК-ийн /РД:****/ эзэмшлийн 20 га газар, нэгж талбарын ****, гэрчилгээний **** дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар, Завхан аймгийн Улиастай сум, Жинст баг төвийн хэсэг Баатар зээлийн гудамж *** тоотод байрлах Ч.М/РД:****/-ын эзэмшлийн 121 м.кв талбайтай нэгж талбарын ***, гэрчилгээний *** дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.А- хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.Б нараас 4,282,005.11 (дөрвөн сая хоёр зуун наян хоёр мянга тав) төгрөг 11 (арван нэг) мөнгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН