Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/107

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Г.*******,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1707001770030 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 38 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамтаар *******, *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ******* дугаартай, овогт *******ын *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны  гадна Г.ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны  гадна Г.ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ий өгсөн: “2017 оны 9 дүгээр  сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найзуудтайгаа “М” клуб орсон. Шөнийн 03 цагийн үед гадаа тамхи татаж байгаад хувийн таарамжгүй харьцаанаас болж тэй маргалдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг юунааас болж маргалдсанаа санахгүй байгаа. Нүүрэн тус газарт нь цохисоноо хүлээж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.ийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хот руу явж бараа авч ирээд ордны урд буулгасан. Манай найз хөдөөнөөс ирээд над руу залгаад “хаана байна” гэхээр нь “ордны урд бараагаа буулгаад байж байна” гэсэн чинь “дуусчихаад “М” клубын урд хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би бараагаа буулгаж дуусаад шөнийн 02 цаг 30 минутын үед “М” клубын гадаа очсон. Манай найз гарч ирээд тамхилаад зогсож байтал ******* гарч ирсэн. ******* гурав билүү дөрвүүлээ явж байсан. Тэр хэдтэй манай найз таарамжгүй харьцаа үүсгэж хоорондоо маргалдаад байхаар нь найзыгаа салгаж аваад машиндаа суугаад хөдлөх гэж байтал ******* жолоочийн талын хаалгаар ирээд харахын завдалгүй хамар лүү цохиод авсан. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Гансүхийн өгсөн “2017 оны 9 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Шөнө унтаж байхад утас дугарахаар нь хартал хүү залгаж байхаар нь утсаа автал “машины түлхүүр хугарчихлаа, түлхүүр аваад автобусны буудал дээр хүрээд ирээч” гэхээр нь “юу болов яав” гэхэд “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би гэрээс гараад явж байтал дахин утас дугарахаар нь утсаа автал хүү “цагдаа дээр ирчихлээ” гэсэн. Би цагдаа дээр ирээд хүүгээ хартал хамар дээгүүр нь шалбарсан шинэ ором гарсан байсан. Биед нь өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Маргааш нь хамар болон зүүн нүд нь хавдсан, эмнэлэгт үзүүлэхэд хамар нь хугарсан байна гэж байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-13 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн “2017 оны 9 дүгээр сарын 5, 6-ны өдөр шиг санаж байна. Манай хүү шөнө утсаар аавыгаа машины түлхүүр аваад ир гэж ярьсан. Манай нөхөр шөнө босоод явсан. Удаад байхаар нь нөхөр рүүгээ залгахад “цагдаа дээр байна, эмнэлэг дээр байна” гэж байсан. Нөхөр, хүү хоёр 5-н цагийн үед гэртээ орж ирэхэд нь харахад хүүгийн хамаран дээр шалбарсан, хавдсан харагдсан. Биед өөр ил харагдах гэмтэл байгаагүй ээ, хүүгийн хамарны эмчилгээнд бид нараас мөнгө гараагүй, цохисон гээд байгаа хүүгийн ах нь гаргасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн “2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн үед “М” клуб бааранд манай хамаатны хэдэн залуучууд орцгоосон юм. Би тэд нарын араас 01 цагийн үед очоод нэг лааз пиво захиалж уугаад байж байтал нэг харсан чинь ******* гараад явчихсан байсан юм. Тэгээд би баарнаас хэсэг байж байгаад ий араас гарсан чинь нэг өндөр машинтай залуутай зууралдаад байж байхаар нь ийг хүн зодож байна гэж бодоод очоод машиных нь түлхүүрийг сугалж аваад цагдаа дуудах гэж байгаад цаашаа холдоод явсан хойгуур цагдаа ирчихсэн, ийг аваад явчихсан байсан. Миний хувьд тэр хоёрын хэн нь хэнийгээ цохиж зодсоныг хараагүй, гарч ирэхэд зууралдаад л байж байсан учраас хамаатны хүүхдээ өмөөрөх санаатай нөгөө залуугын автомашиных нь түлхүүрийг сугалж авчихаад цагдаа ирэхэд нь буцаагаад өгсөн юм. Цагдаа нар ирэхэд ******* уг гэх залуугын хамар руу цохисон болохыг мэдсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №08 шэ/447 дугаар:

  1. ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт

/хх-ийн 32 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 33 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэснийг үндэслэн М.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. овогт *******ын *******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.*******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ