Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 108

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Э.*******,

гэрч М.*******,

шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******т холбогдох эрүүгийн 1707000150005 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр *******анд төрсөн,*******8 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,*******,******* тоотод оршин суух,

урьд 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Сум дундын шүүхийн 132 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг сэргээж, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан,

мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял шийлгүүлсэн, регистрийн ******* дугаартай, овогт гийн *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 11 дүгээр гудамж 863 тоотод иргэн Э.*******тай хувийн таарамжгүй харьцаа буюу “чи их согтсон байна одоо архи уугаад хэрэггүй” гэж хэлсний улмаас маргалдан Э.*******ын толгой тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 11 дүгээр гудамж 863 тоотод иргэн Э.*******тай хувийн таарамжгүй харьцаа буюу “чи их согтсон байна одоо архи уугаад хэрэггүй” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж Э.*******ын толгой тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугаралыг засаж тархийг чөлөөлсөн мэс заслын дараах байдал /2017.07.05/, тархины эдийн дарагдал, тархины эдийн дунд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*******ийн өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ынд байшин барьж байгаад архи ууцгаасан. Би *******т “аав шигээ хүнтэй архи уулаа” гэж хэлсэн чинь уурлаад тоосго авч над руу шидсэн. Тэгэхээр нь би буцаагаад шидсэн чинь оночихсон юм. Өөр асуудал болоогүй. Архи ууж буруу зүйл хийсэндээ дүүгээсээ уучлалт гуйж байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******ын өгсөн: “Тэр өдөр Билэгээ ахтай хамт архи уусан нь үнэн. Бид хэд харьж яваад ажлынхаа байр руу орсон юм. Билэгээ ах намайг “гэртээ үлдэж амар” гэхээр нь би уурлаад тоосго аваад шидсэн. Тэгтэл над руу буцаагаад тоосгыг шидэхэд би оногдоод хойшоо ухаан алдаж унасан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.*******агийн өгсөн “У.******* нь манайд хөлсөөр ажил хийж байсан, танина. Хэдэн сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Тэр өдөр манайх ажиллаагүй, амарч байсан. Энэ хоёр хүн гаднаас согтуу хашаанд орж ирсэн. Би гэртээ юм хийж байтал гадаа дуу шуугиан болохоор нь гарч харсан чинь энэ хоёр ноцолдсон байдалтай *******ын нүүр нь цус болсон байсан. Яг ямар үйл явдал болсон талаар хараагүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн “...Манайх хашаандаа байшин барьж байсан ба *******, , ******* нартай үнэ тохироод бариулж байсан юм. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өглөө манай найз манайд ирээд бид 2 нэг шил архи хувааж уусан ба найз явсны дараа *******, , ******* нар архи уусан бололтой согтуу ороод ирсэн. Тэгээд би нэг шил 0,75 литрийн “Сархад” архи аваад дөрөвүүлээ хувааж уугаад байж байтал  ******* ах, ******* 2 маргалдаад байсан. Тэр үед би жорлон орж бие засаад гараад ирсэн чинь ******* ах *******ыг зодож толгойд нь гэмтэл учруулсан байдалтай *******ын толгойноос цус гарсан байж байсан. Тэгээд манай эхнэр *******ын цусыг тогтоож өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Миний хувьд ******* ахыг юугаар яаж цохиод биед нь гэмтэл учруулсныг хараагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч А.ийн өгсөн “...******* ах, ******* ах бид 2 Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 11 дүгээр гудамж 863 тоотод амьдардаг ын хашаан дотор баригдаж байгаа байшинг үнэ тохироод барьж байсан юм. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өглөө намайг гэртээ байж байхад ******* гаднаас орж ирээд “архи уух уу” гэхээр нь би зөвшөөрөөд 2-лаа нэг шил 0,75 литрийн архи аваад бааст голын ойролцоо очоод уусан. Тэр архийг ууж байхад ******* ах хүрч ирсэн ба тухайн архийг гуравуулаа ууж дуусгаад дахиад нэг шил 0,75 литрийн архи аваад гуравуулаа хувааж ууцгаасан. Тэгээд гуравуулаа ын гэрт буюу ажлын байран дээрээ очсон. Тэднийд очиход нэг 0,75 литрийн архи авсныг тай нийлээд дөрөвүүлээ хашаан дотор сууж байгаад хувааж ууцгаасан. Тэгээд нэг мэдсэн чинь ******* ах *******тай зодолдох шиг болсон. Юунаас болоод яагаад тэр 2-ыг зодолдсоныг би санахгүй байна. тухайн үед би нэлээн их хэмжээний согтолттой байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №08 шэ/362 дугаар:

  1. *******ын биед дух ясны цөмөрсөн хугаралыг засаж тархийг чөлөөлсөн мэс заслын дараах байдал /2017.07.05/, тархины эдийн дарагдал, тархины эдийн дунд зэргийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 34 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 28 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 36 дугаар тал/

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 39-41 дүгээр тал/

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн*******3-44 дүгээр тал/

Хохирлын баримт,

/хх-ийн 51-55 дугаарх тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас У.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.******* гомдол санал, цаашид нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул У.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,*******, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт гийн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.*******т 1 жил 1 хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар У.*******т оногдуулсан 1 жил 1 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шийтгэх тогтоолыг гаран авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.*******т 2017 оны 11 дгээр сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ