Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/634

 

 

 

 

 

 

     2022            6             16                                         2022/ДШМ/634

 

           Э.Б, Э.Э, Э.Б, Б.М,

           Э.Т, Н.Б, Л.Б, Э.Э нарт холбогдох

                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                        

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,  

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  шүүгч Д.Алтанжигүүр, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 271 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б, Э.Э, Э.Б, Б.М, Э.Т, Н.Б, Л.Б, Э.Энарт холбогдох 2102001130104 дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Р.. овгийн Э-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, “........” .............. ажилтай, ам бүл 4; ................. хамт ... аймгийн .............. сумын . дугаар баг, .................... дугаар хороолол, .. дугаар байны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....................../,

урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1413 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.

2. Б.. овгийн Э-гийн Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, “..........” ХХК-ийн “...” .................... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ....... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хороолол, ................... дугаар байрны .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ... дугаар хороо, ................. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: ............................/,

3. Х....... овгийн Э-гын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......................” ХХК-ийн “...................” ................. ажилтай, ам бүл .. ................... хамт .... дүүргийн .. дугаар хороо, ...................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ... дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод түр оршин суух, /РД:......................../,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

4. В овгийн Б-гийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймгийн ................ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, ................... ажилтай, ам бүл .., ................ хамт .............. дүүрэг .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД:....................../,

5. Д... овгийн Э-ын Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...................... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, “...” ХХК-ийн ... ажилтай, ам бүл .., .. хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ................../,

6. Х... овгийн Н-гийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр .................... төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхийн хамт .................. дүүргийн ....... дугаар хороо, “...............” ... дугаар гудамжны ..............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................../,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1552 дугаартай тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 233 дугаар зарлигаар уучлал үзүүлж суллагдсан,

7. У... овгийн Л-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...................... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхийн хамт .................. дүүргийн .. дүгээр хороо, .................. дүгээр байрны ..  тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... аймаг ................  байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: ..................../,

8. М.. овгийн Э-ын Э, 2... оны .. дүгээр сарын ...-ны өдөр .................. төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...................................., ам бүл .., ............. хамт .................. дүүргийн .. дугаар хороо, “................” хотхоны .. дугаар байрны ..  тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ... дугаар хороо, ................... хотхоны ... дугаар байрны ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ......................./,

Шүүгдэгч Э.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 753 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, Баян-Өндөрийн 3-82 тоот хашаа хүртэл тээвэрлэж, хатааж бэлтгэсэн,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 1,5 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Бд 35.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Э.Б-ий эзэмшлийн 5016195155 тоот “Хаан банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн орчимд 73, 25, 73 граммаар 3 ширхэг шилэнд савласан, нийт 171 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Б-д 200.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Л.Б-гийн эзэмшлийн 106900012378 тоот “Төрийн банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 2,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э-т 150.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Э.Э-ын эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа гялгар уутанд савласан 114,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Т-д 85.000 төгрөгөөр худалдсан, Н.Тий эзэмшлийн 265112798 тоот “Голомт банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 нутаг дэвсгэрт байхдаа шилэн савтай 25,9 грамм цэвэр жинтэй, гялгар уутанд савласан 102,4 грамм, нийт цэвэр жинтэй, нийт 128,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э-т 100,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Э.Э-тай гэмт хэрэг үйлдэхээр тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 178,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э-аар дамжуулан Н.Б-д 200.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Э.Э-ын эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа гялгар уутанд савласан 58,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Бээр дамжуулан С.Анандад 50.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг С.Анандын эзэмшлийн 5624049555 тоот “Хаан банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, Баян-Өндөрийн 3-82 тоот хашаан байрлах усны төмөр савны /Ёнкос/ ёроолд гялгар уутанд савласан 57,4 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Э.Э, Э.Т, С.Ананд, Э.Б, Н.Б нарт 2021 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд худалдсан гэх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 4 цаасан хайрцагт савлаж, цаасан хайрцаг дээр “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан нэр бүхий хүмүүсийн утасны дугаарыг тэмдэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төв хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр дайвар ачаа байдлаар тээвэрлүүлж, илгээсэн,

2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхон, С112 дугаар байрны гадаа 41 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Эд 160.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э.Э-ийн эзэмшлийн 3205110423 тоот данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан, 

2. Шүүгдэгч Э.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж, авах зорилгоор өөрийн эзэмшлийн 3005117763 тоот Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлж, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 2,6 грамм цэвэр жинтэй, “өвс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Улаанбаатар хот руу шилжүүлснийг хүлээн авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 128,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр илгээснийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төвөөс хүлээн авч буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Э.Бтай үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.Б-д НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 220.000 төгрөгөөр худалдаалахаар тохиролцож, өөрийн эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данс руу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 220.000 төгрөгийг шилжүүлэн авч 20.000 төгрөгийг өөртөө үлдээж, мөн өдөр Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлж, Э.Б шилжүүлсэн мөнгөний төлбөрт 178,3 грамм цэвэр цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Б-д худалдаж, Н.Бат-Эрдэний утасны дугаарыг тэмдэглэж, цаасан хайрцагт савлаж, түүний нэр дээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр илгээсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

3. Шүүгдэгч Э.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5016195155 тоот данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 35.000 төгрөгийг шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 1,5 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, Орхон аймгаас Улаанбаатар хот руу илгээснийг Э.Б нь хүлээн авч, уг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 9 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт Б.М-ид худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч С.Анандтай бүлэглэн, түүнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж өгөх зорилгоор худалдаалах хүнийг хайж олох зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар гэмт хэрэгт хамтран оролцож, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөгийг Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа С.Ананд, Э.Б нарын шилжүүлсэн мөнгөний төлбөрт 58,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг цаасан хайрцагт савлаж, цаасан хайрцаг дээр Э.Б-ий утасны дугаарыг тэмдэглэж, түүний нэр дээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр илгээснийг хүлээн авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

4. Шүүгдэгч Б.М нь 2020 оны 9 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 1,5 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-ээс худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, уг олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төв орчимд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, 

5. Шүүгдэгч Э.Т нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 265112798 тоот “Голомт банк”-ны данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 85.000 төгрөгийг шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 114,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, цаасан хайрцагт савлаж, савласан хайрцаган дээр “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан түүний утасны дугаарыг тэмдэглэж, Орхон аймгаас Улаанбаатар хот руу илгээснийг Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төвөөс хүлээн авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

6. Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ургамлын үр мэт 162,1 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 45 дугаар гудамжны 1039 тоот өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор яллагдагч Э.Э-ын эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данс руу 220.000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөний төлбөрт нь 178,3 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа цаасан хайрцагт савлаж, цаасан хайрцаг дээр Н.Б-ийн гар утасны дугаарыг тэмдэглэж, түүний нэр нэр дээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийг ашиглан илгээснийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төвөөс хүлээн авч буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

7. Шүүгдэгч Л.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 106900012378 тоот “Төрийн банк”-ны данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлж, мөн өдөр дээрх шилжүүлсэн мөнгөний төлбөрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн орчимд Э.Бгаас 73, 25, 73 граммаар 3 ширхэг шилэнд савласан, нийт 171 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан, биедээ хадгалсан,

8. Шүүгдэгч Э.Энь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 3205110423 тоот данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 160.000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгөний төлбөрт 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхон, С112 дугаар байрны гадаа Э.Бгаас 41 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 41 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхон, С112 дугаар байрны 1204 тоот өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Э.Бг ганцаараа болон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдад худалдсан, илгээсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-ийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Т-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Б-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Эийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Бг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Э.Э, Э.Б, Б.М, Э.Т, Л.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Л.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Н.Б, Э.Энарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.Б-г Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Н.Б, Л.Б, Э.Энарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Н.Б, Э.Э, Л.Б нарт мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 227 хоногийг, шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 14 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан 880.000 төгрөгийг улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.Бгаас 100.000 төгрөг, шүүгдэгч Э.Э-аас 20.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Э.Э-аас хураан авсан 2,6 грамм, 128,3 грамм, 178,3 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисууд, хонхойлгож хар тогтож, бохирлогдсон лууван, 8856-0097 дугаарын утас тэмдэглэсэн цаасан хайрцаг, 2 ширхэг мод, 2 хоосон хуванцар сав, МП тоглуулагчийн хайрцаг, Б.М-оос хураан авсан 1,5 грамм, 58,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисууд, 8677-7066 дугаарын утас тэмдэглэсэн гялгар уут, цаасан хайрцаг, жижиг мод, Э.Т-ээс хураан авсан 114,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, 8654-1999 дугаарын утас тэмдэглэсэн дотроо модтой цаасан хайрцаг, гялгар уутаар скочдсон уут, Н.Б-ээс хураан авсан №1 гэж дугаарласан 162,1 грамм цэвэржинтэй ургамлын үр мэт зүйл, тугалган цаас 6 хэсэг, цэнхэр, бор, цагаан өнгийн гуурс, соруул мэт зүйл 3 ширхэг, төмөр гаанс 1 ширхэг, 178,3 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, утасны дугаар тэмдэглэсэн цаасан хайрцаг, мод Э.Бгаас хураан авсан 57,4 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, гялгар уут, Л.Б-гээс хураан авсан 73, 25, 73 граммаар 3 ширхэг шилэнд савласан, нийт 171 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, Э.Эээс хураан авсан 41 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 11 хуудас бүхий материал болон 1 ширхэг сидиг нууцлалыг ханган хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Л.Б, Э.Э, Н.Б нар нь төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр, шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 12- ны өдрөөс тоолж, шүүгдэгч Э.Б, Э.Э нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Л.Б, Э.Энарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ойлгож, ухамсарлаж, ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж байна. Тус хэрэгт холбогдсон шүүгдэгч нарт өгсөн “өвс” гэх ургамлыг анх 2022 оны 7 дугаар сард ээжийнхээ эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өвчин намдаах зорилгоор хэрэглэхээр түүж байсан ба энэ талаар тус хэрэгт шалгагдаж ирсэн цагаасаа мэдүүлсэн. Би өвсийг хэн нэгэн этгээдэд худалдах, надаас өвс худалдаж авах уу, би өвс зарж байгаа шүү гэх зэргээр хэнд ч хэзээ ч хандаж байгаагүй ба 2021 оны 3 дугаар сард тус хэрэгт холбогдсон залуучууд нь өөрсдөө нэг нэгээрээ дамжуулж надтай холбогдож та олоод өгөх боломжтой юу, тус болооч ахаа, биеийн эрүүл мэндийн асуудал байна. Урлагын хүн болохоор уран бүтээлээ бий болгоход ашиглах гэсэн юм гэх мэтээр гэнэт, гэнэт холбогдсон. Миний хувьд өмнө нь өөрөө мансууруулах эм хэрэглэж, хадгалсан хэргээр шүүхээс ял шийтгэгдэж байсан учраас тухайн бодисыг дахин огт хэрэглээгүй бөгөөд хашаандаа хадгалж байсан өвс гэх ургалмыг тус залуучуудыг гуйгаад байхаар нь өгч явуулсан. Би энэхүү үйлдлийнхээ гэм бурууг ойлгож, ухамсарлаж байна.

Гэтэл прокуророос миний үйлдлийг 5-12 жилийн хорих ял оногдуулах заалттай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах гэмт хэргийг байнга үйлдсэн гэж яллагдагчаар татан, анхан шатны шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь надад болон миний эхнэр, бага насны хүүхдүүдийн минь ирээдүйд маш хүндээр тусч байна. Би энэхүү бодисыг ээжийнхээ өвчинг намдаах зорилгоор түүж, дараа нь эдгээр залуучуудын гуйлтаар ачаа тээшинд өгч явуулахдаа ийм хүнд гэмт хэрэгт холбогдоно гэж огт мэдээгүй. Ийм төрлийн гэмт хэргийг байнга үйлдэж, хувьдаа ашиг олж, аж ахуй, амьжиргаагаа залгуулсан асуудал огт байхгүй бөгөөд миний бие Эрдэнэт хотод “Сайхан” төвд талбайн менежерээр ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан.

Мөн миний бие өмнө нь шүүхээр ял шийтгүүлснээс хойш дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй болох нь тус хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн, тестер ашигласан, шинжилгээ хийсэн тэмдэглэлүүд дээр тусгагдсан байгаа.

Иймд Э.Б надад холбогдох хэргийн зүйлчлэлийг болон шүүхээс оногдуулсан ялын хэмжээнд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж, үйлдсэн хэрэгт минь тохирсон ял шийтгэл эдлүүлж цаашид төлөвших, гэм буруугаа ойлгож ухамсарлан буцаж нийгэмдээ хөлөө олох, бага насны хүүхдүүдээ эцгийн хайр халамжаар халамжлах, зөв амьдрах боломж олгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Бг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн хувьд хэт хүндэдсэн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолд: “...Шүүгдэгч Э.Бгийн амьдарч буй орон байрнаас сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн, худалдахаар хадгалж байсан ба 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд нэр бүхий шүүгдэгч нарт мөнгөөр худалдсан, ... далд утга бүхий шилжүүлгээр мөнгийг авсны дараа сэтгэцэд нөлөөт бодисыг хот хоорондын нийтийн тээврээр илгээмж, ачаа болгон илгээх, эсхүл өөрөө хүргэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон төдийгүй, хувийн буйдлын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлж байсан, тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, эдгээр үйлдлүүд нь тогтворжиж 3 түүнээс дээш удаа гэсэн шалгуурыг хангасан /шийтгэх тогтоолын 48 дугаар тал/ гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байх ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй хэт хийсвэр буюу субъектив дүгнэлт хийж, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэн зүйлчлэх талаар:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхийн өмнөх шатанд гаргасан мэдүүлэгтээ: “...би энэ залууст энэ ургамлыг худалдаж аваач гэж хэлсэн, өөр санал болгосон зүйл байхгүй. Ээжийнхээ эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өвчин намдаах зорилгоор хэрэглэхээр анх 2020 оны 07 сард нэг удаагийн үйлдлээр түүж, хашаандаа авчирч хатаасан, ... энэ залуус өөрсдөө тухайн цаг хугацаанд над руу утсаар холбогдоод янз бүрийн шалтгаан тоочоод туслаач, өгөөч, боломж байна уу гэх зэргээр гуйж байгаад ургамлыг авахаар болсон. ... нэг удаагийн үйлдлээр түүж хатаасан ургамлаа гэрийнхээ хашаанд хадгалж байгаад, нэг удаагийн үйлдлээрээ тээшинд хииж, тухайн ургамлыг авна гэсэн хүмүүс рүү илгээмж болгож явуулсан үйлдэл байхад намайг 11 удаагийн үйлдлээр яллаж байгааг ойлгохгүй байна. ... би Эрдэнэт хотод Сайхан төв гэдэг газар талбайн менежерээр ажилладаг, гэр бүлтэй, бага насны 2 хүүхэдтэй, ... буруу зүйл хийсэн, гэмт хэрэг хийснээ ойлгож ухамсарлаж байгааг харгалзан үзэж, хүнлэгэ сайхан амьдрах боломж олгож өгнө үү” гэх талаар дурдсан ба шүүхээс Э.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ улсын яллагчийн яллаж буй 11 тусдаа үйлдэл гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Бгийн “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисын агууламж бүхий ургамлыг нэг удаагийн үйлдлээр түүж, өөрийн гэрийн хашаанд бэлтгэсэн, бусдад худалдан борлуулсан, илгээмжээр илгээсэн гэх үйлдлүүд нь бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан...” гэх нэг гэмт хэргийн шинжийг агуулсан үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэхээр байгаа юм.

Эрүүгийн 2102001130104 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Э, Н.Б, Э.Б, Э.Э нарын үйлдлийг дээр хуулийн заалтыг баримтлан, үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл хуулийн дээрх заалтыг яагаад шүүгдэгч Э.Бгийн үйлдэлд хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа талаар шийтгэх тогтоолд ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй бөгөөд шийтгэх тогтоолын 48 дугаар талд 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуурыг хангасан гэх боловч яг хэдэн удаагийн үйлдэлтэй гэж үзсэн талаар тусгагдаагүй байна.

Мөн шийтгэх тогтоолд Э.Бгийн хувийн байдлын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлж байсан. Тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж, тогтсон хандлага болж тогтворжсон гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Э.Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглээгүй болох нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх 20/, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1947 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 73-74/, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /4-р хх 197-198/, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 446 дугаартай дүгнэлт /5-р хх 36-38/, 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест /6-р хх 102-103/, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3943 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх 108-109/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

Гэтэл ямар үндэслэлээр энэ төрлийн гэмт хэрэгийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, гэмт үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болсон болж тогтсон хандлага болж тогтворжсон гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

Э.Б нь өмнө нь энэхүү төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байсан нь түүнийг энэхүү гэмт хэргийн байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд ч хамаарахгүй юм. Гэтэл шүүхээс өмнө дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байсныг субъектив байдлаар дүгнэсэн нь шүүгдэгчид холбогдох хэргийг хүнд зүйл ангиар шийдвэрлэх, түүнд хэт хүнд буюу 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудад 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн 27, 28, 29, 30 дугаартай Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг “нууц эх сурвалжаас илрүүлж” гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх З, 1-р хх 206, 2-р хх 156, З-р хх 51/, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр №Г-068 дугартай “нууц эх сурвалжаас” гомдол, мэдээллийг хүлээн авсан гэх тэмдэглэл тус тус авагдсан ба хэрэгт Мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа 1 хавтас 11 хуудас материал болон 1 ширхэг сиди хавсаргагдсан байдаг.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт “Тагнуулын байгууллага нь ... хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох” зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, эсхүл гэмт хэрэг үйлдэхээр завдаж буй үндэслэл бүхий мэдээллийг нууц далд аргаар /нууц эх сурвалж/ илрүүлсэн бол таслан зогсоох ёстой байсан.

Гэтэл хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа /гүйцэтгэх ажиллагаа/ явуулахдаа Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гэмт хэргийг таслан зогсоох зорилтод нийцүүлээгүй, хууль зөрчиж, гэмт үйдлийг таслан зогсоохгүй заавал төгс гэмт хэрэг үйлдэхийг хүлээж, хамтран ажиллагч этгээдүүдээр дамжуулан хэргийн холбогдогчид гэмт хэрэг үйлдэх сэдлийг бий болгосон, нэр бүхий шүүгдэгч нар нь зориуд санаатайгаар нэг цаг хугацаанд шүүгдэгч Э.Бтай холбогдож, түүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахыг хүссэн, санаатайгаар гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг зориуд бүрдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

Хэрэв эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гэмт хэргийг таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлсэн бол шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн 2102001130104 дугаартай хэргийн яллах дүгнэлтэд тусгагдсанаас илтэд зөрүүтэй байх байсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг үндэслэл болгон миний үйлчлүүлэгч Э.Бд холбогдох хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэгт нийцүүлэн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэлд нь нэгтгэж 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг хувьд маргаж оролцсон. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хүлээн зөвшөөрч “хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх байр суурьтай оролцсон. Учир нь, “Э.Э нь Н.Бат-Эрдэний данс руу мөнгө шилжүүлэхдээ 20.000 төгрөг авч үлдсэн бөгөөд 20.000 төгрөгийн ашиг олсон. Үүнийг худалдаалах зорилгоор авч үлдсэн” гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Э, Э.Б, Н.Б нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “20.000 төгрөгийг анхнаасаа Э.Бгаас авах ёстой байсан бөгөөд тэр мөнгөө авсан юм” гэдэг. Э.Э, Э.Б нар нь олон жилийн хугацаанд найз нөхдийн хамааралтай явсан. Э.Б өмнө нь Улаанбаатар хотод ирэхдээ “Бензиний мөнгөгүй байна” гээд 20.000 төгрөг авсныг хоорондоо утсаар ярилцаад “Би өгсөн 20.000 төгрөгөө буцаагаад авъя” гэсэн байдаг. “Худалдаалах зорилго” гэдэг үг нь Монгол хэлний тайлбар толинд бичигдсэнээр “Аливаа эд зүйл, барааг арилжих” гэсэн утга санааг илэрхийлдэг. Тухайн өвс буюу мансууруулах бодис нь Э.Э-т байгаагүй. Санаа, зорилгын хувьд хамжигчаар оролцсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Э.Э нь тогоочийн ажил хийдэг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, эцэг, эхийн хамт амьдардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тохиолдолд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг багасгаж, 2 жил буюу хамгийн бага хорих ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдалд тохирсон. Миний үйлчлүүлэгч өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан учраас дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Анхан шатны шүүх тохирсон  ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, холбогдох бусад хуулийг буруу хэрэглэсэн зүйлгүй байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчил байхгүй гэж үзэж байх учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Надад ямар нэгэн ашиг, хонжоо олох зорилго байгаагүй. Өмгөөлөгчийнхөө хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний хувийн байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний найзууд ажлын байрыг маань нээлттэй үлдээж, намайг хүлээгээд байж байгаа. Надад оногдуулсан ял шийтгэлийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Бгийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй. Учир нь, байнга буюу тогтвортой үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон. Э.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “Ээжийнхээ эмчилгээнд зориулж тухайн мансууруулах бодисыг түүсэн” гэж тайлбарлаж байна. НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц болон Эрүүгийн хуульд “Эмч олгох эмчилгээний жороос бусад тохиолдолд хууль бус” гэж заасан байгаа. Иймд эдгээр үйлдлийг нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ бол үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг биш, үйлдэл болгон нь тоотой. Э.Бгийн үйлдлийн улмаас ард талд нь 8 залуу шүүгдэгчийн индэр дээр зогсож эрүүгийн хариуцлага хүлээсэн. 1 удаагийн үйлдлээр 8 хүнийг гэмт хэрэгт оролцуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар өмгөөлөгч буруу ойлголттой байх шиг байна. Үүнд залруулга хийхэд Э.Б болон бусад 7 шүүгдэгч нар дээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдаагүй. Зөвхөн шүүгдэгч Э.Э, Э.Б нарт холбогдох ажиллагаа юм. Бусад шүүгдэгч нартай хольж ойлгож болохгүй. Э.Б урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Түүнд оногдуулсан ял шийтгэл болон зүйлчлэлийн хувьд түүний үйлдсэн гэмт хэрэг, бусдад учруулсан хор уршгийн хэмжээнд тохирсон гэж үзсэн. Шүүгдэгч Э.Э “20.000 төгрөгийг ашиг олох зорилгоор аваагүй. Урьд нь зээлсэн байсан мөнгөө авсан” гэх утгатайгаар тайлбарласан. Тухайн өдөр Н.Б-ээс 220.000 төгрөг авч 20.000 төгрөгийг нь өөртөө ашиг болгон үлдээж, 200.000 төгрөгийг Э.Бгийн данс руу шилжүүлсэн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.  Мөн тухайн мөнгийг шилжүүлэхээс өмнөх өдөр нь өөрөө бас мөнгө шилжүүлсэн байдаг. Хэрэв өртэй байсан бол тэр өрнөөсөө хасаад тооцчих боломжтой байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж чадаагүй. Худалдаалах зорилгын хувьд Э.Э хамжигчаар оролцсон гэж үзсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б, Э.Э, Э.Б, Б.М, Э.Т, Н.Б, Л.Б, Э.Энарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Э.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, ашиг олох зорилгоор 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 753 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэж, олж авсан, хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, Баян-Өндөрийн 3-82 тоот хашаа хүртэл тээвэрлэж, хатааж бэлтгэсэн,

Худалдаалах зорилгоор хадгалж байсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисноос 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 1,5 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Бд 35.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Э.Б-ий эзэмшлийн 5016195155 тоот “Хаан банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн орчимд 73, 25, 73 граммаар 3 ширхэг шилэнд савласан, нийт 171 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Б-д 200.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Л.Б-гийн эзэмшлийн 106900012378 тоот “Төрийн банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 2,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э-т 150.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Э.Э-ын эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа гялгар уутанд савласан 114,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Т-д 85.000 төгрөгөөр худалдсан, Н.Тий эзэмшлийн 265112798 тоот “Голомт банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 нутаг дэвсгэрт байхдаа шилэн савтай 25,9 грамм цэвэр жинтэй, гялгар уутанд савласан 102,4 грамм, нийт цэвэр жинтэй, нийт 128,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э-т 100,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Э.Э-тай гэмт хэрэг үйлдэхээр тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 178,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э-аар дамжуулан Н.Б-д 200.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг Э.Э-ын эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа гялгар уутанд савласан 58,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Бээр дамжуулан С.Анандад 50.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг С.Анандын эзэмшлийн 5624049555 тоот “Хаан банк”-ны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, Баян-Өндөрийн 3-82 тоот хашаан байрлах усны төмөр савны /Ёнкос/ ёроолд гялгар уутанд савласан 57,4 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Э.Э, Э.Т, С.Ананд, Э.Б, Н.Б нарт 2021 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд худалдсан гэх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 4 цаасан хайрцагт савлаж, цаасан хайрцаг дээр “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан нэр бүхий хүмүүсийн утасны дугаарыг тэмдэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төв хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр дайвар ачаа байдлаар тээвэрлүүлж, илгээсэн,

2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхон, С112 дугаар байрны гадаа 41 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Эд 160.000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э.Э-ийн эзэмшлийн 3205110423 тоот данснаас өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлэн авсан, 

2. Шүүгдэгч Э.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж, авах зорилгоор өөрийн эзэмшлийн 3005117763 тоот Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлж, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 2,6 грамм цэвэр жинтэй, “өвс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Улаанбаатар хот руу шилжүүлснийг хүлээн авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 128,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр илгээснийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төвөөс хүлээн авч буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Э.Бтай үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.Б-д НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 220.000 төгрөгөөр худалдаалахаар тохиролцож, өөрийн эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данс руу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 220.000 төгрөгийг шилжүүлэн авч 20.000 төгрөгийг өөртөө үлдээж, мөн өдөр Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлж, Э.Б шилжүүлсэн мөнгөний төлбөрт 178,3 грамм цэвэр цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Б-д худалдаж, Н.Бат-Эрдэний утасны дугаарыг тэмдэглэж, цаасан хайрцагт савлаж, түүний нэр дээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр илгээсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

3. Шүүгдэгч Э.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5016195155 тоот данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 35.000 төгрөгийг шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 1,5 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, Орхон аймгаас Улаанбаатар хот руу илгээснийг Э.Б нь хүлээн авч, уг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 9 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт Б.М-ид худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч С.Анандтай бүлэглэн, түүнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж өгөх зорилгоор худалдаалах хүнийг хайж олох зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар гэмт хэрэгт хамтран оролцож, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөгийг Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа С.Ананд, Э.Б нарын шилжүүлсэн мөнгөний төлбөрт 58,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг цаасан хайрцагт савлаж, цаасан хайрцаг дээр Э.Б-ий утасны дугаарыг тэмдэглэж, түүний нэр дээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр илгээснийг хүлээн авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

4. Шүүгдэгч Б.М нь 2020 оны 9 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 1,5 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-ээс худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, уг олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төв орчимд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, 

5. Шүүгдэгч Э.Т нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 265112798 тоот “Голомт банк”-ны данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 85.000 төгрөгийг шилжүүлсэн, Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа уг мөнгөний төлбөрт 114,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, цаасан хайрцагт савлаж, савласан хайрцаган дээр “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан түүний утасны дугаарыг тэмдэглэж, Орхон аймгаас Улаанбаатар хот руу илгээснийг Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төвөөс хүлээн авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

6. Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ургамлын үр мэт 162,1 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 45 дугаар гудамжны 1039 тоот өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор яллагдагч Э.Э-ын эзэмшлийн 3005117763 тоот “Голомт банк”-ны данс руу 220.000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөний төлбөрт нь 178,3 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа цаасан хайрцагт савлаж, цаасан хайрцаг дээр Н.Б-ийн гар утасны дугаарыг тэмдэглэж, түүний нэр нэр дээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийг ашиглан илгээснийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Драгон” төвөөс хүлээн авч буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

7. Шүүгдэгч Л.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 106900012378 тоот “Төрийн банк”-ны данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлж, мөн өдөр дээрх шилжүүлсэн мөнгөний төлбөрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн орчимд Э.Бгаас 73, 25, 73 граммаар 3 ширхэг шилэнд савласан, нийт 171 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан, биедээ хадгалсан,

8. Шүүгдэгч Э.Энь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 3205110423 тоот данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан банк”-ны 5094628440 тоот данс руу 160.000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгөний төлбөрт 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхон, С112 дугаар байрны гадаа Э.Бгаас 41 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 41 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхон, С112 дугаар байрны 1204 тоот өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь дараах хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Содбилэгээс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 3-6/,

Э.Э-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 7-12/,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны  3 дугаар сарын 19-ний өдрийн 1546 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 47-52/,

Э.Э-ын “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүнээс биологийн дээж болох шээс авч, тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1539 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Э.Э-ын биеэс биологийн дээж болгон авсан шээснээс  Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх  56-58/,

хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 23-25/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 26/,

хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон прокурорын 42 дугаартай тогтоол /1-р хх 18-19/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ажиглаж шалгасан тухай тэмдэглэл /1-р хх 20/,

шүүгдэгч Э.Б нь 5094628440 тоот данс эзэмшдэг болохыг нотолсон “Хаан” банкны 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 50/3216 дугаартай албан бичиг /1-р хх 125-138, 4-р хх 31-32/,

шүүгдэгч Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5031618469 тоот данснаас “Тээс Бд” гэсэн утгатай 85.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “ажлын хөлс” гэсэн утгатай 100.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Кээр Б” гэсэн утгатай 200.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 5624049555 тоот данснаас “Хонины мах” гэсэн утгатай 50.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 154-165/,

шүүгдэгч Э.Э-ын 3005117763 тоот “Голомт” банкны данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “КЕКА Б” гэсэн утгатай 100.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “КЕКА Б” гэсэн утгатай 150.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “КЕЕК Б” гэсэн утгатай 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 173-182/,

шүүгдэгч Э.Э нь 3005117763 тоот данс эзэмшдэг болохыг нотолсон “Голомт” банкны 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14/ХХ/03-442 дугаартай албан бичиг /1-р хх 166/,

шүүгдэгч Э.Э-ын 3005117763 тоот данс руу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Гутал буцаалт” гэсэн утгатай 220.000 төгрөгийн орлого шилжиж орсон болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 181/,

шүүгдэгч Э.Б нь 80185069 дугаар, шүүгдэгч Э.Э нь 88560097 дугаарыг эзэмшдэг болохыг нотолсон “Юнитель” ХХК-ийн 05-01/2612 дугаартай албан бичиг, хуулга /1-р хх 185-199/,

шүүгдэгч Э.Бгийн эзэмшлийн 80185069 дугаарын орсон, гарсан ярианы дуудлага, мессежний лавлагаа /1-р хх 185-195/,

шүүгдэгч Э.Э-ын эзэмшлийн 88560097 дугаарын орсон, гарсан ярианы дуудлага, мессежний лавлагаа /1-р хх 196-199/,

гэрч Лужников Александр Владимировичийн “...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр танил найз Э над руу 18 цагийн орчимд залгаад “Драгон” авто вокзал хүргээд өгөх боломж байна уу, автобус ирж байгаа найз нь ачаа тосох гэсэн юм” гэхээр нь би “тэгье” гэж хэлтэл намайг 21 цаг өнгөрөөгөөд хүрээд ир, миний ажил 21 цаг 30 минутад тарна гэхээр нь 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариш паб” гадаа очоод хүлээсэн юм. Тэгээд Э 21 цаг 30 минутанд гарч ирээд бид хоёр “Драгон” авто вокзал руу хөдөлсөн, тухайн үед надад ямар зорилгоор яах гэж явж байгаа талаар тодорхой хэлээгүй. Тэгээд зогсоол дээр машинаа байрлуултал “чи эндээ хүлээгээд байж бай, би ачаагаа аваад хүрээд ирье” гээд машинаас буугаад ойролцоогоор 10 минутын дараа орж ирээд буцаад гарч ачаагаа аваад машинд суутал цагдаагийн байгууллагын ажилтан нар бид хоёрыг саатуулсан...”  гэх мэдүүлэг /1-р хх 34-35/,

шүүгдэгч Э.Э-ын “....2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Орхон-Улаанбаатар чиглэлийн автобусаар ирсэн дайвар ачааг би өөрөө очиж, тосож аваад цагдаад баригдсан. Тухайн ачаан дотор Б гэх залуугаас 100.000 төгрөгөөр худалдан авсан өвс, ургамал байсан. 100.000 төгрөгийг нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Бямбаа гэх таньдаг дүүгээс зээлж, түүний данснаас Бгийн “Хаан” банкны данс руу хийлгэсэн байсан. Бг 2017 оны зунаас эхэлж мэддэг болсон. Учир нь, би өөрөө бөө шашны чиглэлээр уул, ус дахиж, аргадаж явж байх үедээ Орхон аймагт Бтай танилцсан. Тухайн үедээ өвс хэрэглэдэг талаар мэдээгүй ч яваандаа бие биенийгээ өвс хэрэглэдэг талаар мэдсэн. ... 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Бгаас авсан өвсөө автобуснаас тосож авч байгаад цагдаад баригдсан юмаа. ... Тухайн өдөр автобусаар өөр нэг хайрцагтай өвс ургамал ирсэн. Түүнийг нь зураач Батаа гэх ах авахаар байсан. Учир нь, миний таньдаг хамаатны дүү Даланжаргал надаас “таньд өвс олдох уу, миний таньдаг зураач ах байгаа юмаа, хагалгаанд ороод удаагүй байгаа учраас хэрэглэх гээд олоод өгөөч гэж асуусан юмаа” гэхээр нь би “асууж өгье” гээд Бгаас “дахин өвс байгаа талаар” асуухад 220.000 төгрөг хийчих” гэхээр нь би тухайн хүнд “220.000 төгрөг гэдэг үнийг нь явуулсан, ингээд мөнгө хийх үед ээ надаас данс” асуухаар нь завгүй байсан учир цээжээр мэддэг өөрийнхөө дансыг хэлсэн, харин орж ирсэн 220.000 төгрөгөөс нь Бгаас авах ёстой 20.000 төгрөгөө түүнээс асууж байгаад суутган авч үлдсэн. 200.000 төгрөгийг нь Б руу шилжүүлсэн. Мөн зураач ахын 9946-тай дугаарыг Б руу явуулсан. Гэхдээ би бол дайвар ачааг тосохдоо зөвхөн өөрийнхөө ачааг л авсан. Би он гарснаас хойш 3 удаа л өвс авсан, түүнээс өөрөөр худалдан авч байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх 85-87/,

шүүгдэгч Э.Бгийн “...Энэ яллагдагчаар татагдсан байгаа хэргийн тухайд Э гэх залуу руу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт- Улаанбаатар чиглэлийн 14 цагаас явдаг автобусанд нийтдээ 4 ширхэг хайрцагтай дотор нь “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөд бодис хийсэн дайвар ачааг явуулсан ба түүнийг Э хүлээж аваад цагдаад баригдсан байсан. Мөн хамт явуулсан 3 хайрцагтай өвс, ургамлыг би өөрийн түүж хашаандаа хадгалж байсан өвснөөс л автобусанд тавьж явуулсан ба үлдсэн өвсийг нь Орхон аймгийн цагдаагийн газраас манай гэрт болон хашаанд нэгжпэг хийж хураан авсан, тухайн  хэрэг нь харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газар руу шилжүүлсэн гэж байсан. Э над руу 100.000 төгрөгийг “Хаан” банкны данс руу хийж, оронд нь тухайн хайрцагтай өвс, ургамлыг явуулсан. ... Би тухайн өвс, ургамлыг Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байх “Ингэт” гэх газраас 2020 оны 7 дугаар сарын үед түүсэн талаараа урд мэдүүлсэн. Мөн энэ талаар Орхон аймгийн цагдаагийн газарт мэдүүлж, хамт тухайн газар руугаа явж мэдүүлгээ шалгуулсан байгаа. Өөр, өөр газраас олон удаа түүж, бэлтгэсэн зүйл байхгүй. Би 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шууданд 4 ширхэг хайрцагтай ачааг 3 хүнд л явуулсан, Э хоёр ширхэг хайрцагтай өвсийг авах байсан ба нөгөө хоёрыг Б, Т нар тус тусдаа авах байсан. Ямар учраас Э нэг хайрцагтайг нь үлдсэнийг өөр хүн хүлээж авсан талаар нь мэдэхгүй байна. Тэр хүнийг Э л сайн мэдэж байгаа байх....” гэх мэдүүлэг /1-р хх 93- 95/,

Шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Б нарт холбогдох 2102001140107 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн  62 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор” 2102001130104 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн тогтоол /1-р хх 201-202/,

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 210-214/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1550 дугаартай шинжээчийн дүгнэлт дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 6-9/,

Б.М нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүнээс биологийн дээж болох шээс авч, тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 215-216/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1538 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Б.М-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс  Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 13-15/,

Б.М-оос түр хураан авсан Редми /Redmi/ загварын 88994064 дугаартай гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 228-229/,

эд мөрийн баримтанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 230-231/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 232/,

хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон прокурорын 44 дугаартай тогтоол /1-р хх 227/,

С.Анандын 5624049555 тоот “Голомт” банкны данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Хонины мах” гэсэн утгатай 50.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 105-116/,

шүүгдэгч Э.Б нь 5016195155 тоот данс эзэмшдэг болохыг нотолсон “Хаан” банкны 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 50/3214 дугаартай албан бичиг /2-р хх 105/,

шүүгдэгч Э.Б-ий 5016195155 тоот данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Үхрийн мах” гэсэн утгатай 200.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Мах” гэсэн утгатай 50.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Төлбөр” гэсэн утгатай 50.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Омбо ХХК гэрэний төлбөр” гэсэн утгатай 100.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Х” гэсэн утгатай 7000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Ямааны мах” гэсэн утгатай 50.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Ямаа” гэсэн утгатай 20.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Памперс” гэсэн утгатай 30.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Нүдний шил” гэсэн утгатай 21.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Вlак оgу” гэсэн утгатай 20.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Вlак оgу” гэсэн утгатай 15.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хонины мах” гэсэн утгатай 70.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хонины мах 2” гэсэн утгатай 50.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Корона хандив” гэсэн утгатай 100.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Мах” гэсэн утгатай 20.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх 154-165, 5-р хх 11-12/,

шүүгдэгч Б.М-ийн “...Би 2021 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Дорноговь-Улаанбаатар чиглэлийн автобусаар Улаанбаатар хотод ажлын анкент бөглөхөөр ирсэн юмаа. ... Найз Бий 86777066 дугаарын утас руу залгаж Улаанбаатар хотод ирсэн талаараа хэлж, мэнд усаа мэдээд тасалсан. Харин удалгүй Б залгаад “хаана байгаа” талаар асуухаар нь “25 дугаар эмийн сангийн ойролцоо таньдаг ахындаа байгаа” талаар хэлэхэд “Драгон” төвтэй ойрхон юм байна, 20 цагаас ирэх автобусыг тосоод нэг зүйл аваад хүнд өгчих автобусаар ирэх зүйлийг авах хүн нь чам руу залгана чиний дугаарыг өгчихье” гэхээр нь “хэр том зүйл ирэх юм бэ” гэж асуухад “жижигхэн зүйл байгаа” гэхээр нь “за, за тэгье” гээд зөвшөөрсөн. Ингээд удаагүй байж байх үед над руу 94010025 дугаарын утаснаас үл таних эрэгтэй хүн залгаад “Бий найз нь байна, чи юмаа тосож авчихаад над руу залгаарай” гэж хэлсэн. Ингээд орой 19 цаг 20 минутын орчимд 25 дугаар эмийн сангаас гарч “Драгон” төв рүү автобусаар очоод Бий мессежээр явуулсан автобусны номерыг хайж байгаад жолоочоос нь 86777066 дугаарын утсыг хэлж ирсэн ачааг нь авахад гадуураа цагаан өнгийн гялгар ууттай, уутны дээд хэсэгт 86777066 дугаарын Бий утсыг тэмдэглэсэн дотроо цаасан хайрцагтай хөнгөн жинтэй зүйлийг өгөхөөр нь гартаа аваад бариад алхаж байх үед энгийн хувцастай цагдаа ирээд намайг барьж авсан. Энэ үед нь автобусны жолоочоос авсан зүйлээ задалж үзэхэд дотор нь гялгар ууттай “өвс” ургамал байсан. Бтэй 2017 оны зун гадуур явж байгаад танилцаж байсан. Түүнээс хойш утасны дугаараа авалцаад хоорондоо хааяа харилцдаг болсон ба Бтэй танилцаад “өвс” гэх зүйлийг анх хэрэглэж үзэж байсан. Ер нь байнга уулзаад байдаггүй ч хааяа уулзах болгондоо Бтэй хамт “өвс” хэрэглэчихдэг байсан. Б байнга л өөртөө “өвс”-тэй явдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сард авто угаалгын газар ажилладаг байх үед манай ажил дээр ирж уулзах үед нь түүнээс жаахан “өвс” авсан нь сая үзлэгээр хураагдсан жижиг ууттай “өвс” байгаа юмаа. Бий бүтэн нэрийг нь хэн гэдэг талаар мэдэхгүй. Б л гэж дууддаг утас нь сая ирсэн эд зүйл дээр тэмдэглэсэн байсан 86777066 дугаар байгаа юм аа. “Фейсбүүк нь мах хүргэлт гэсэн хаягтай утасны дугаараа бичсэн хаяг байгаа. Автобусны жолоочоос эд зүйлийг авахдаа өөрөөсөө 5000 төгрөг тээврийн хөлс гэж өгсөн. Тухайн эд зүйлийг хэн явуулсан талаар жолоочоос ямар нэгэн зүйл асуугаагүй, би тээврийн хөлсөнд өгсөн мөнгөө 94010025 дугаарын утастай хүнд эд зүйлийг нь өгөөд авах байсан юм. ...” гэх мэдүүлэг /1-р хх 234-236/,

шүүгдэгч Э.Бгийн “...2014 оны үед телевизийн салбарт ажилладаг байх үедээ танилцсан Б гэх хуурай дүүтэйгээ 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос машин аваад буцаад Орхон аймаг руу явах үедээ ажлаар нь дайрч уулзсан. Тухайн үедээ хоорондоо юм ярьж байх үед Б “өвс авч болох уу, таны данс руу 50.000 төгрөг шилжүүлье, замдаа хоол, унд аваад бензин хийчихнэ биз” гэдэг байдлаар ярихаар нь “тэгье” гэж хэлсэн. Харин маргааш нь миний “Хаан” банкны данс руу 50.000 төгрөг “Хонины мах” гэсэн утгаар орж ирсэн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн автобусанд Бий 86777066 дугаарыг утсыг тэмдэглэж, хайрцагт хийсэн өвсийг явуулсан. Ямар хүн тосож авах, яг ямар хүн хэрэглэх гэж байсан талаар бол мэдээгүй. Би Бд өгч байна гэж бодож явуулсан. С.Ананд, М гэх хүмүүсийг огт танихгүй. ...” гэх мэдүүлэг /2-р хх 48/,

шүүгдэгч Э.Б-ий “...2020 оны 9 дүгээр сард өөрт байсан жоохон хэмжээтэй өвс гэх нэршилтэй бодисыг М гэх найзынхаа ажилладаг угаалгын газрынх нь гадаа очиж хамт хэрэглэсэн. Ингээд жоохон хэмжээтэй үлдсэнийг М сонирхоод авчихсан. Түүнд өгөхдөө бол зарж борлуулсан зүйл байхгүй. Угаасаа жижигхэн бага хэмжээтэй зүйл байсан. ... Мөн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр санагдаж байна, над руу таньдаг ах Ананд 94010025 дугаарын утаснаас холбогдоод “Төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа “өвс” олж хэрэглэмээр байна, олоод өгөх боломж байна уу, сураг гаргаад өгөөч” гэж гуйхаар нь би 2015 оноос хойш таньдаг болсон Б Улаанбаатар хотод машин авахаар ирчихсэн, машинаа аваад манай ажил дээр ирж машинаа харуулах гэж ирсэн. Ингээд тэр үед нь би Ананд ахын надаас асууж байсан “өвс гэх зүйлийг байгаа юу мөнгөөр нь авъя” гэдэг байдлаар асуухад “болно, данс руу мөнгө хийчих юм бол Орхонд очоод явуулчихъя” гэж хэлсэн. Ингээд л Бгийн дансыг аваад Ананд ах руу явуулсан, харин Ананд ах 100.000 төгрөгт авахаар болж эхний ээлжинд 50.000 төгрөгөөр “хонины мах” гэсэн утгаар шилжүүлж, өвсөө авсныхаа дараа үлдсэн мөнгийг нь явуулахаар болсон. Мөнгө 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хийсэн ба маргааш нь Б над руу залгаад “14 цагийн автобусанд дайвар ачаа байдлаар тавьсан, чиний дугаарыг дээр нь тэмдэглээд тавьсан байгаа шүү тосож аваарай” гэж хэлэхээр нь тухайн өдөр эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан учраас, мөн өөрөө өвс хэрэглэхээ больсон, тийм зүйлээс хол байх гэж хичээж байгаа учраас өөрөө очиж аваад Ананд ахад өгөхийг хүсээгүй тул найз Мийг гуйж “машины сэлбэг автобусаар ирж байгаа аваад авах хүнд нь өгчих” гэж гуйсан. М ч зөвшөөрч автобуснаас тосож аваад Ананд ахад өгөх гэж байгаад баригдсан байна лээ. М дайвар ачаанд өвс, ургамал байгаа талаар огт хэлээгүй, машины сэлбэг байгаа авах хүнд нь чиний дугаарыг өгчихье, холбогдоод өгчих гэж гуйсан. ... Ананд ахад туслах санаатай Бгаас “өвс” гэх зүйлийг өөрөө авч байгаа мэтээр холбогдож, өвс, ургамлыг олж авах үйлдэлд тусалсандаа маш их гэмшиж байна. ... Би 2015 оноос хойш Б ахыг таньдаг болсон ч тухайн үедээ дуучин гэдэг байдлаар нь таньдаг байсан. Харин 2018 оноос “өвс” гэх зүйлийг анх удаагаа хэрэглэж үзээд хааяа хэрэглэмээр санагдсан үедээ Б ахаас асууж автобусаар бага хэмжээтэй өвсийг авч хэрэглэж байсан. Түүнээс бол байнга авч хэрэглээд, мөнгө төгрөгөөр худалдаж авч байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 56-57/,

шүүгдэгч Б.М-ийн “...2021 оны 3 дугаар сарын 11-ний орой найз Б утсаар холбогдоод ““Драгон” төв рүү очоод Орхон аймгаас ирж байгаа автобуснаас дайвар ачаа аваад авах хүнд нь өгчих, би авах хүнд нь чиний дугаарыг өгчихье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд “Драгон” төв орж 20 цагаас ирж байгаа автобусны жолоочоос “Бий 86777066 дугаарын утас тэмдэглэсэн ачааг авах гэсэн юм” гэж хэлээд тээврийн хөлс 5000 төгрөг өгөөд авсан. Угна нь бол тухайн ачааг машины сэлбэг байгаа юмаа гэж хэлсэн гэтэл ачааг аваад буцаад автобусны буудал руу алхаж байх үед энгийн хувцастай цагдаа нар намайг барьж авсан. Ингээд автобуснаас тосож авсан зүйлийг “задал” гэж хэлэхээр нь задалж үзэхэд цаасан хайрцагт гялгар уутанд хийсэн “өвс” ургамал байсан. Ингээд цагдаагийн газар авч ирж биед үзлэг хийх үеэр нь “Драгон” төвөөс автобуснаас тосож авсан хайрцагтай өвс ургамлыг, мөн өөрийн цүнхний урд хэсэгт хийсэн байсан. 2020 оны 9 дүгээр сард Б гэх найзаас авч хувцасныхаа халаасанд хийгээд мартсан байсан өвс, ургамлыг гаргаж хураалгасан. Уг цүнхэнд байсан миний жижиг ууттай өвс, ургамлыг би Дорноговь аймгаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ирээд хуучин хувцсаа ухаж байх үедээ халааснаас нь олоод өөртөө авчихсан байсан. Ингээд тухайн ургамлаасаа татаж хэрэглэсэн байсан учир мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Цагдаагийн байгууллага руу явж байх үед надаас ачаа авах гэж байсан одоо нэрийг нь мэддэг болсон Ананд гэх залуу над руу залгахаар нь би “цагдаад баригдаад явж байна” гэж хэлэхэд дахиж залгаагүй. Ингээд тухайн хүний утсыг өгч, цагдаа дуудаж мэдүүлэг авч шалгасан. 2020 оны 9 дүгээр сард 7 буудлын ойролцоо байх авто угаалгын газар байх үед Б над дээр ирж бид хоёр өвс, ургамал хамт хэрэглэсэн тухайн үед хэрэглээд үлдсэн жоохон өвсийг нь өөртөө аваад хадгалчихсан байсан. Түүнээс ямар нэгэн төлбөр өгч худалдан авсан зүйл огт байхгүй. Би надаас ачааг авах гэж байсан хүнийг болон тэр ачааг ямар хүн явуулсан талаар тогт мэдээгүй. Б гуйсан учраас л тусалчих санаатай очоод аваад хүнд нь өгөх гэж байсан. Угаасаа надаас авах гэж байсан хүн нь өөрөө 94010025 дугаарын утсаар залгаад хаана байгаа талаар асуугаад байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 65-66/,

С.Анандын мөрдөн байцаалтад өгсөн “...Б гэх залууг 2018 оны 3 дугаар сараас эхлэн таньж мэддэг болсон. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө 94010025 дугаарын утсаар Бий 86777066 дугаарын утас руу холбогдож “маргааш төрсөн өдөр болох гэж байгаа, тэр үеэрээ нөгөө “өвс” гээд байдаг зүйлийг хэрэглэж үзье олдох уу” гэж асуухад “би эргээд хэлье” гэж хэлсэн. Ингээд маргааш нь над руу Б залгаад нэг хүний “Хаан” банкны данс явуулж, “мөнгө хийчих, харин маргааш автобусанд тавьж явуулах юм байна” гэж хэлэхээр нь би өгсөн данс руу нь 50.000 төгрөг “хонины мах” гэсэн утгаар явуулсан. Утга дээрээ “хонины мах” гэсэн шалтгаан нь Б надад хэлэхдээ гүйлгээний утга дээр “хонины мах” гээд л биччих гэж хэлсэн учраас тэгж бичсэн. Ингээд маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б над руу залгаад “би өөрөө тосож авах гэсэн амжихгүй, лагерь руу явах болчихлоо, нэг найзыгаа явуулчихъя, түүнтэй холбогдоод өвсөө авчихаарай” гэж хэлээд надад одоогийн М гэх залуугийн утасны дугаарыг мессежээр явуулсан. Тухайн залуу руу залгахад “би орой 20 цагийн үед автобус тосно, авчихаад тан руу хэлье” гэж хэлсэн. Ингээд орой 20 цаг өнгөрч байх үед М руу залгахад ““Драгон” дээр ирчихсэн авах гэж байна” гэж хэлсэн ба удалгүй дахин залгахад “авчихаад явж байна” гэхээр нь “талбай дээр хүрээд ирээрэй” гэж хэлээд салгасан. Харин үүнээс хойш 20-30 минутын дараа “хаана явж байгаа” талаар асуухаар дахин залгатал утсаа аваад “цагдаад баригдчихсан байна” гэж хэлээд л тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх 74-75/,

С.Анандын нас барсаны гэрчилгээ /7-р хх 40/,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2903 дугаартай тогтоолоор “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1642 дугаартай дүгнэлтийн хуулбар баримтууд /7-р хх 43-50/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаартай прокурорын тогтоол /7-р хх 56-58/,

Шүүгдэгч Э.Б, Э.Т нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Э.Б, Э.Т нарт холбогдох 2102001310108 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 2102001130104 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /2-р хх 151-152/,

2021 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Э.Т-ийн биед үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 158-163/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1549 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 202-204/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1544 дугаартай шинжээчийн “...Э.Т-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээсэнд шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 207-209/,

хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцсон прокурорын 45 дугаартай тогтоол /2-р хх 175/,

Э.Т-ээс түр хураан авсан “Айфоне-6С” загварын 88994064 дугаартай гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 176-177/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх 179/,

шүүгдэгч Э.Т нь 265112798 тоот “Голомт” банкны данс эзэмшдэг, уг данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Тээс Бд” гэсэн утгатай 85.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 12/,

гэрч Т.Тэргэлийн “... Би болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө. Өмгөөлөгчгүйгээр мэдээлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ... Манай нөхөр найз Төгсөө рүүгээ залгаж ““Драгон” ороод юм аваад ирье” гэж хэлэхэд “найз нь хүнтэй явж байна, хүргэж өгөөд яваад очъё” гэж хэлсэн. Гэртээ байж байх үед манай нөхөр нэг хүнтэй байн, байн утсаар яриад “ахаа хүлээж байгаарай, одоо очиж байна, машинтай хүн саяхан ирлээ, удахгүй гялс яваад очъё” гэж хэлсэн. Төгсөө ч төд удалгүй ирж “Драгон” дээр очиж, манай нөхөр нөгөө дугаар руу залгаж “ирчихлээ” гэж хэлэхэд шууд машины цонхоор дөрвөлжин цаастай юм цонхоор шидээд араас нь “цагдаа байна машинаас буу, хоёр гараа машиндаа наа, хоорондоо юм ярихгүй, энэ дотор чинь юу байгаа юм” гэж хэлээд бид хэдийг цагдаад авчирсан. Манай нөхөр коронагаас болоод олон сар гэртээ байгаад их стресдсэн ба бид хоёрын дунд гэр бүлийн маргаан байсан, үүнээс болоод манай нөхөр Т их стресдэж хар тамхийг хэрэглэх болсон. Миний бодлоор баруун хүзүүндээ гахайн хавдраа авахуулах гээд хагалгаа хийлгэсэн ба өвдөлтийг багасгах зорилгоор хар тамхийг хэрэглэсэн гэж бодож байна. Манай нөхөр хар тамхийг тогтмол хэрэглэгч биш ба саяхнаас л хэрэглэдэг болсон миний мэдэхийн миний хажууд 3-4 удаа хэрэглэсэн. Хамгийн сүүлийнхэн өчигдөр орой байсан. Эрдэнэтээс өвс ирж байгаа Төгсөөтэй хамт яваад гялс аваад ирье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 182-184/,

гэрч Д.Түвшинтөгсийн “...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Э.Т өөрийнхөө 86541999 дугаарын утаснаас миний 88978080 дугаарын утас руу залгаж “хаана байгаа юм бэ хөгшөөн “Драгон” орж яаралтай юм авах хэрэгтэй байна. Хаах гээд байна гэнээ. Машин чинь байна уу” гэж асуухаар нь “найз нь пиво ууж байна, гэхдээ очъё” гэж хэлээд Э.Т-ий байрны гадаа очоод залгахад Э.Т, эхнэр Тэргэлийн хамт гарч ирсэн. Ингээд бид гурав “Драгон” дээр очсон ба Э.Т илгээмжээ авах гээд “Нар” гэсэн нэртэй цайны газар руу орсон ба би пиво уугаад Э.Т-ий эхнэрийн хамтаар үлдсэн. Төд удалгүй Э.Т машин руу орж ирээд суухад араас нь “амрыг эрье” гэж хэлээд хоёр цагдаагийн алба хаагч “гараа ардаа авна уу” гээд гавлаад цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 196/,

шүүгдэгч Э.Бгийн “...2021 оны 3 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үе шиг санаж байна. Тээгийн 86541999 дугаарын утас руу өөрийн 80185069 дугаарын утас руу залгаж “найздаа мөнгө зээлээч, хоол ундны мөнгө хэрэгтэй байна” гэж гуйхад Т нь “найздаа дансаа явуулчих” гэж хэлээд миний 5094628440 дугаарын данс руу 85.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тээс авсан мөнгө хоол унданд зарцуулаад дууссан. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Э.Т залгаж “танай нутгаар каннабис ургадаг уу” гэж асуухаар нь “за би олоод өгье” гэж хэлсэн. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Э.Т рүү залгаж “олчихлоо найз нь 2 цагийн автобусанд өгөөд явуулъя, тосоод аваарай” гэж хэлээд жолоочийн дугаарыг өгсөн. ...” гэх мэдүүлэг /2-р хх 245/,

шүүгдэгч Э.Т-ий “...Би гэрчийн мэдүүлэг дээрээ болсн асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /3-р хх 3/,

Шүүгдэгч Э.Б, Н.Б, Э.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримтууд:

Шүүгдэгч Э.Б, Н.Б нарт холбогдох 2102001140107 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 2102001130104 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /3-р хх 45-46/,

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Н.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 69-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1548 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 128-130/,

Н.Б-ээс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 67-68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1542 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 122-124/,

П.Мөнхжаргалын “Айфон-7” загварын, гар утас дотроо 99660888 гэсэн дугаарын симтэй, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 61-63/,

Н.Б-ийн “Хуавай” загварын гар утас дотроо 99468136 дугаарын симтэй, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 64-66/,

2021 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цаг 10 минутаас 03 цаг 30 минут хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо Толгойн 45-1039 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 74-78/,

Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хүчинтэйд тооцох тухай прокурорын 43 дугаартай тогтоол /3-р хх 90-91/,

эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /3-р хх 92-93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1547 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 134-137/,

гэрч П.Мөнхжаргалын “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Б над руу залгаад “220.000 төгрөг зээлээч, хүн рүү шилжүүлэх хэрэгтэй байна” гэж надаас гуйсан. Над руу дансыг нь явуулчих гэхэд мессежээр явуулсан. Би тухайн явуулсан “Голомт” банкны 3005117763 данс руу “Хаан” банкны 5027587820 тоот данснаас шилжүүлсэн. Өнөөдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б 20 цагийн үед ирээд “Драгон” орж юм авчихаад ирье” гэхээр нь бид хоёр манай ажлаас гарч түр унаж байсан ажлын газрын дүү Ирэнбаярын 26-40 гэсэн дугаартай “Ниссан виногруд” маркийн машинтай “Драгон” дээр очоод Б машинаас буугаад явсан хэсэг хугацааны дараа цагдаа нарын хамт хүрч ирсэн. Б “өвс” гэх зүйл автобуснаас авч байгаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 101-102/,

шүүгдэгч Н.Б-ийн “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр миний намар бэлдсэн “өвс” дуусахаар нь 88560097 гэсэн дугаартай Э гэх залуу руу утсаар залгаж, “өвс байгаа юу хэдээр зарах бэ” гэхэд “200.000 төгрөгөөр нэг варианы шилээр өгнө” гэж хэлсэн. Би тэр залуугийн явуулсан “Голомт” банкны 30051177 тоот данс руу найз Мөнхжаргалаас мөнгө зээлж утсаар ярьж дансыг нь явуулсан. Мөнхжаргал тухайн данс руу шилжүүлсэн байсан. Э надад хэлэхдээ “шуудангийн автобусаар явуулна очоод аваарай 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг өнгөрөөгөөд хотод очих юм байна” гэж хэлээд автбоусны жолоочийн дугаарыг над руу мессежээр явуулсан. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед Мөнхжаргалынд очиж уулзаад “Драгон” дээр очиж юм аваадахье” гэж хэлээд машинтай нь “Драгон” орсон. Автобусан дээр би очоод ачаагаа аваад машин руу явах замдаа цагдаа нарт баригдсан. 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, замын унаанд сууж Төв аймгийн Борнуур сумаас зүүн тийшээ байсан тариалангийн талбайн хажуу жалганаас түүгээд буцаж замын машинд сууж Улаанбаатар хотод өвсөө гэртээ хатааж, бэлтгэж, хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 161-163/,

шүүгдэгч Э.Бгийн “..2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Э руу залгаад “нөгөө мөнгө авъя, замдаа бензин, тос хоолондоо хэрэглэнэ” гэхэд “за байж байгаарай, мөнгө олоод явуулна” гэж хэлсэн. Үдээс хойш 14-15 цагийн хооронд “Хаан” банкны 5094628440 тоот миний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. “Үлдэгдлийг байж байгаад явуулъя” гэж утсаар хэлсэн. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэтэд гэртээ байхад Э над руу залгаад “сайн явж хүрсэн үү, юу хийж байна даа” гэж асуусныхаа дараа “нэг юм асууя, бөөгийн зан үйлд өвс гэх ургамал хэрэг болоод байна, чи олж чадах уу” гэхээр нь би хэсэг байж байгаад “ярья” гэж хэлээд утсаа салгасан. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би Э руу залгаад “би асуусан юмыг чинь оллоо, 14 цагийн автобусанд хийгээд явуулсан” гэдгээ хэлээд автобусны дугаарыг нь хэлж өгсөн. ... би 3 өөр хүнд жижиг цаасан хайрцаганд хэмжээг нь яг хэлж мэдэхгүй байна. 4 хайрцагтай өвс гэх ургамлыг явуулсан. Бээс 50.000 төгрөг, Тэмүүлэнгээс 80.000 төгрөг, Эаас 220.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /3-р хх 172-174/,

Дээд шатны прокурорын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол /5-р хх 103-104/,

Шүүгдэгч Э.Б, Л.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх баримтууд:

Шүүгдэгч Э.Бд холбогдох 2125001260195 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 2102001130104 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /5-р хх 4-5/,

шүүгдэгч Л.Б-д холбогдох 2025005070033 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 2102001130104 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /5-р хх 140-142/,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр П.Бат-Ирээдүйгээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5-р хх 145/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Бат-Ирээдүйгийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ковид-19 цар тахлын хамгаалалтанд Согоот багийн нутаг дэвсгэрт 6 дугаар микрийн 15 дугаар байрны уулзвар замын хэсэгт үүрэг гүйцэтгэж байх үед 17 цаг 40 минутын үед иргэн Б нь сэжигтэй харагдсан учир биеийн байцаалт бие болон гар тээшинд нь үзлэг шалгалт хийхэд 570, 190, 285 грамм шилэн савтай мансууруулах бодис болон өвс 3 ширхэг үзлэгээр илрүүлж дэслэгч Г.Золзаяад хүлээлгэн өгсөн..” гэх илтгэх хуудас /5-р хх 147/,

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Б-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх 148-149/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6320 дугаартай шинжээчийн “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Б-гийн биеэс хурааж авсан эд зүйлст шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх 153-155/,

шүүгдэгч Л.Б нь “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүнээс биологийн дээж болох шээс авч, тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх 158-161/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6319 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх 163-165/,

гэрч П.Бат-Ирээдүйгийн “..2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг өнгөрч байх үед Согоот багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 6-15 дугаар байрны арын явган хүний замаар миний өөдөөс нэг өндөр залуу ирж байхаар нь шалгатал хар өнгийн цүнх үүрчихсэн, цүнхэн дотроос 3 ширхэг жижиг шилтэй мансууруулах төрлийн ногоон өнгийн өвс мэт зүйл байхаар нь би жижүүрийн шуурхай дуудаж бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн залуугийн бичиг баримтыг нь шалгахад, Лхагвасүрэнгийн Б гэх нэртэй, 1987 оны 10 дугаар сарын 31-нйй өдөр төрсөн, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 хороо, 7-1 тоот хаягтай хүн байсан. Мансууруулах төрлийн өвс мэт зүйл нь цүнхний хамгийн арын том хэсгээс нь гарч ирсэн. Тухайн үед Б ганцаараа явж байсан..” гэх мэдүүлэг /5-р хх 167/,

Орхон аймгийн прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн 25 дугаартай яллах дүгнэлт /5-р хх 213-214/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны 2021/ШЗ/197 дугаартай тэмдэглэл /5-р хх 236-243/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаартай “Л.Б-д холбогдох эрүүгийн 2025005070033 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж /5-р хх 245-247/,

Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ДШМ/24 дугаартай магадлал /6-р хх 19-23/,

шүүгдэгч Л.Б нь өөрийн эзэмшлийн 106900012378 дугаарын данснаас 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Б Лхагвасүрэн” гэсэн утгатай 200.000 төгрөгийг яллагдагч Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5904628440 тоот данс рүү шилжүүлсэн болохыг нотолсон дансны хуулга /5-р хх 203/,

шүүгдэгч Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5904628440 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 28/,

шүүгдэгч Э.Б нь 5094628440 тоот данс эзэмшдэг болохыг нотолсон “Хаан” банкны 2021-04-13-ны өдрийн 50/3216 дугаартай албан бичиг /1-р хх 125/,

яллагдагч Л.Б-гийн: “...Би өөрийн биедээ хадгалж байсан 3 шилтэй өвс гэх мансууруулах үйлчилгээтэй бодисыг Б гэх залуугийн данс руу 200.000 төгрөг шилжүүлж, түүнийхээ хариуд авсан. Энэ үйлдэлд өөр ямар нэгэн хүний оролцоо байхгүй. ...” гэх мэдүүлэг /6-р хх 70-71/,

шүүгдэгч Э.Бгийн “...би 3 ширхэг варианы шилэн доторх Каннабис ургамлыг анх 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сум буюу хүмүүсийн хэлж ярьдгаар “Ингэт” сумын нутаг дэвсгэрт ганцаараа явж байхдаа түүж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Баян-Өндөрийн 3-82 тоот хашаан дотор байх усны төмөр савны доор цэнхэр өнгийн уутанд хийн хадгалж байсан. Уг хадгалсан байсан Каннабис ургамлаасаа 3 ширхэг варианы шилэнд хийж, Бд өөрийн биеэр уулзан өгсөн. ...” гэх  мэдүүлэг /4-р хх 46-47/,

2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Э.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлтүүд /4-р хх 19-25/,

Орхон аймгийн прокурорын газрын 195 дугаартай прокурорын зөвшөөрөл /4-р хх 117/,

Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Шүүгдэгч Э.Бд холбогдох 2125001110196 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  38 дугаартай прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 2125001260195 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /4-р хх 165/,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн дэслэгч Ч.Мөнх-Эрдэнээс ирүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4-р хх 171/,

Орхон аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнх-Эрдэнийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /4-р хх 173/,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын 135 дугаартай зөвшөөрөл /4-р хх 175/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх 180-184/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1938 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх 208-209/,

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.Бгийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх 185-191/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх 194/,

Шүүгдэгч Э.Б, Э.Энарын үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Шүүгдэгч Э.Б, Э.Энарт холбогдох 2102003140206 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  121 дугаартай прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 2102001130104 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /6-р хх 76-78/,

2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын С112 дугаар байрны 156 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 91-94/,

2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Э.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 86-90/,

Э.Энь “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис" хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүнээс биологийн дээж болох шээс авч, тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 190-191/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3945 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 97-100/,

шүүгдэгч Э.Э-ийн 3205110423 тоот данснаас Э.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5094628440 тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 160.000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 119/,

шүүгдэгч Э.Бгийн “...Би Эд 160.000 төгрөгөөр мансууруулах өвс худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... би 2021 оны 8 дугаар сарын эхээр Эд өөрийн гэрийн гадаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Хүннү 2222” хорооллын гадаа аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хх 135/,

шүүгдэгч Э.Э-ийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б гэх хүнээс мансууруулах бодисын агууламжтай өвс, ургамлыг худалдаж авахаар тохиролцож 160.000 төгрөгийг Бгийн өөрийнх нь дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш 2021 оны 8 дугаар сарын эхээр Б Улаанбаатар хотод ирэх үедээ манай гэрийн гадаа буюу “Хүннү 2222” хотхоны гадаа надад уг мансууруулах бодисын агууламжтай ургамлыг авчирч өгсөн. Бгаас худалдан авсан мансууруулах ургамлаас бага хэмжээгээр авч татаж хэрэглэсэн байсан. Би уг бодисыг зөвхөн өөртөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан. ...” гэх мэдүүлэг /6-р хх 151/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 68-69/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 196 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 222-223/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 241 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх 140-141/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 430 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх 21-22/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 428 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх 26-27/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 446 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх 35-38/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 617 дугаартай шинжээчийн дүгнэлт /6-р хх 74-75/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 684 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх 236-237/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16В/1132, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16В/1170 дугаартай албан бичгүүд /3-р хх 235-236/,

шүүгдэгч Л.Б-гийн эзэмшлийн 5127199618 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 30, 63/, шүүгдэгч Э.Бгийн эзэмшлийн 5094628440 дугаартай “Хаан” банкны дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх 11-12/,

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч дарга А.Энхжаргалын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол /5-р хх 103-104/,

шүүгдэгч Э.Э-ийн прокурорын шатанд гаргасан “...хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” тухай хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэсэн прокурорын шийдвэр /7-р хх 36-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1947 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 73-74/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 206, 2-р хх 51, 6-р хх 81/,

2021 оны 5 дугаар сарын 19-ний одрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх 81-83/,

шүүгдэгч Э.Б нь “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүнээс биологийн дээж болох шээс авч, тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 3943 дугааргай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх 108-110/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай Э.Эд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /6-р хх 152/,

Э.Т нь 265112798 тоот “Голомт” банкны данс эзэмшдэг, уг данснаас З.Бгийн эзэмшлийн мэдүүлэг /2-р хх 182-184/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ганцаараа болон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдад худалдсан, илгээсэн, гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,  буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Б.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял, Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Эд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Э.Э, Э.Б, Б.М, Э.Т, Л.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Л.Б нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.М, Э.Т, Н.Б, Э.Энарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.Б-г Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг шүүгдэгч Э.Бгийн үйлдэл хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 293 хоногийг, шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ