| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00698/И |
| Дугаар | 104/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 104/ШШ2024/00444
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 104/ШШ2024/00444 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******,од оршин суух, овогт ийн , овогт ын нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23,421,723.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. хариуцагч П., Б. нар нь******* ХК-ийн Налайх тооцооны төвтэй 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ/ тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/ тоот гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,440,395.39 төгрөг дээр 1,559,604.61 төгрөгийн зээл нэмэлтээр авч 11,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг, ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан. Гэвч зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 9,398,361.84 төгрөг, хүүгийн төлбөрт 12,692,702.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,293,659.20 төгрөг, нотариатын зардал 37,000 төгрөг нийт 23,421,723.81 төгрөгийг хариуцагч П., Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П., Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би******* ХК-ийн нэхэмжилсэн 23,421,723.81 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч П., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 23,421,723.81 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 23,421,723.81 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч П., Б. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,421,723.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 138,000 төгрөгийг улсын төсвөөс, 138,000 төгрөгийг хариуцагч П., Б. нараас гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П., Б. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА