Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/692

 

 

 

 

 

 

       2022            06            30                                      2022/ДШМ/692

                                                       

 

М.Г-, Ц.У- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

цагаатгагд*** этгээд М.Г-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Ц.У-ийн өмгөөлөгч П.Баа***жав,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай эсэргүүцлээр М.Г-, Ц.У- нарт холбогдох эрүүгийн 2002004920350 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г-,

2. У-,

 

М.Г- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын 406 тоот өрөөнд Ц.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ***аатай учруул***,

Ц.У- нь М.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ***аатай учруул*** гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутад дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө, мөн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг дахин өгөхдөө, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г- намайг зодоогүй” хэмээн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.У-ийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокуророос шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ***аатай учруул*** буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

шүүгдэгч У-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус ***уулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.У-т ав*** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гарга*** дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-д холбогдох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ***аатай учруулах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заа*** “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалга*** боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ, ...Ц.У-ийн эрүүл мэндэд учир*** гэх хөнгөн хохирлыг М.Г-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдохгүй, ...уг гэмтлийг өөртөө учруул***, өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй, ....тухайн гэмтлийг гарцаагүй М.Г- учруул*** байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт хийжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заа*** үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хавтас хэрэгт тусгагд*** нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г-ын холбогдсон хэрэг нотлогдож тогтоогдсон байхад шүүх улсын яллагчаас шүүх хуралдаанаар шинжлэн судлуул*** нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судалж, үнэлж, дүгнэлт хийлгүйгээр хохирогч Ц.У-, шүүгдэгч М.Г- нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгт тулгуурлан эмнэлгийн шинжилгээ, томограф зургууд, шинжээч эмч нарын дүгнэлтүүдийг таамагла***, сэжиглэсэн, хоорондоо зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ***аатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнийг нотолж буй яллах нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотолсон баримтыг огт дурдаагүй, хэрэв нотлох баримт харилцан зөрүүтэй байна гэж үзсэн бол аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгах атал энэ талаар тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг ... няцаан үгүйсгэсэн үндэслэл тусгана” гэснийг зөрчсөн байна.

Прокуророос шүүгдэгч Ц.У-ийг “М.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хохирол учруул***” хэрэгт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутад дахин гэрчийн мэдүүлэг өгөх явцдаа, мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг дахин өгөх явцдаа, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөх явцдаа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа "М.Г- нь намайг зодоогүй” хэмээн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Ц.У-ийг 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 01 минутад гэрчийн мэдүүлэг өгөх явцдаа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “....М.Г- нь намайг зодож гэмтэл учруул***” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчил*** атал шүүх прокуророос ял сонсгоогүй үйлдэлд шүүгдэгч Ц.У-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Цагаатгагд*** этгээд М.Г-ын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гарга*** тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийг өмнө хоёр удаа анхан шатны шүүхээр хэлэлцэхдээ дутуу хийгдсэн ажиллагааг нөхөж хийлгэхээр хэргийг прокурорт буцаа***, прокурор энэ шийдвэрт эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийн прокурорт буцаах шаардлагагүй гэж үзээд анхан шатны шүүхэд буцаа***. Б.У-ээс мэдүүлэг авахдаа түүний согтуу, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадваргүй байх үед нь согтуурлын зэргийг зориулалтын багажаар шалгахгүйгээр, хууль ***уулалгүй мэдүүлэг ав*** талаар анхан шатны шүүх хуралдаанд маш дэлгэрэнгүй ярьж, холбогдох баримтыг шинжлэн судал***. Мөрдөгч н.Баярболд нь Ц.У-ийг согтуу байхад нь бичлэг хийлгүгээр хууль зөрчиж мэдүүлэг ав***. Мөрдөгч н.Баярболд сүүлд энэ үйлдлээ тайлбарлахдаа “уг нь өрөөний камер ажилладаг, тухайн үед ажиллагаагүй болсон бай***, бичлэг байхгүй” гэдэг. Гэтэл Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Одончимэг, ахлах мөрдөгч н.Сайнбаяр нар энэ талаар тайлбар гаргахдаа “Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөгч Очир камерын бичлэгийг авахаар очиход, юу ч болсон энэ камерын бичлэгийг өгөхгүй гэж бай***” гэж дурд***аас үзэхэд камерын бичлэг бай*** нь нотлогдож байгаа. Прокурор анхан шатны шүүх М.Г-ыг үндэслэлгүйгээр цагаатга*** гэж үздэг. Анхан шатны шүүх хуралдаанд хоёр шинжээч оролцсон бөгөөд бүх нотлох баримтыг шинжлэн судал***. Шүүх хуралдааны шатанд шүүгч тухайн гэмтэл хэрхэн учрах боломжтой талаар шинжээчээс асуухад “энэ гэмтлийг согтуу хүн өөртөө учруулах боломжтой” гэсэн. Ц.У- нь “Г-тай танил, найзууд. Намайг зодсон зүйл байхгүй. Мөрдөгч намайг согтуу байхад зодсон мэтээр өргөдөл бичээд өгчих гээд бай*** учраас Г-ыг дуудуулахын тулд ийм өргөдөл бичиж өгсөн” гэж тогтвортой мэдүүлж ирдэг. Тухайн үед Ц.У-тэй хамт эмнэлэг орсон түүний хоёр найз, тэдгээрийн нөхрүүд Ц.У-ийг согтуу бай*** гэдгийг гэрчилж байхад камерын бичлэг хийлгүй хууль бусаар мэдүүлэг ав*** мөрдөгч л түүнийг эрүүл бай*** гэдэг. Шинжээчийн дүгнэлтүүд дээрх гэмтлүүд зөрүүтэй. Чулуунсүхийг шинжээчээр томилсон тогтоол байхгүй байхад дээрх шинжээчийн унш***аар гэмтэл тогтоогдсон гэж дүгнэлт гарга*** нь учир дутагдалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хууль зөрчиж хийсэн ажиллагаануудыг анхан шатны шүүхээс прокурорт буцаа*** ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэргийн тал бүрээс нь дүгнэж үзээд эргэлзээтэй бай*** тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.У-ийн өмгөөлөгч П.Баа***жав тус шүүх хуралдаанд гарга*** тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ц.У-ээс мэдүүлэг авах ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Ц.У-ийг согтуу байхад нь мэдүүлэг авах зөвшөөрөлтэй өрөөнд аваагүй учраас Ц.У-ийг буруутгаад байгаа энэ баримт эргэлзээтэй байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлж бай***.  Мөн шинжээчийн дүгнэлтийн асуудал байгаа. Томилогдсон гурван шинжээч Ц.У-ийн томографын зургийг өөр эмчээр уншуулаад тэр эмчийн бичиж өгснийг үндэслэн дүгнэлт гаргачих***. Энэ бол маш ноцтой зөрчил юм. Энэ дагуу анхан шатны шүүхээс нотлох баримтууд эргэлзээ бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.У-ийг буруутга*** мэдүүлгийн талаар. Түрүүн хэлсэнчлэн энэ ажиллагаа нь холбогдох хууль, журмыг зөрчиж хийгдсэн ажиллагаа. Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ний өдрийн 168 тоот тогтоол байдаг. Энэ тогтоолоор яг энэ төрлийн худал мэдүүлэг өгөх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ тогтоолд худал мэдүүлэг өгснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заа*** “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн гэсэн байна. Сая прокурор үүнийгээ тайлбарлахдаа “яллах дүгнэлт үйлдсэн хүрээнээс хальж шийдвэрлэлээ” гэж байна. Хуулийн агуулга бол “хэргийн хүрээнд” буюу илүү өргөн цар хүрээгээр ойлгохоор байгаа. Прокурор үүнийг яллах дүгнэлтийн хүрээнд гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагд*** этгээд М.Г- тус шүүх хуралдаанд гарга*** тайлбартаа: “...энэ хэрэг болоод хоёр жил өнгөрч байна. Анхнаасаа хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг хууль бусаар цуглуул***, бэхжүүлсэн, үнэлсэн, дээрээс нь хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуул***, нотлох баримт устга*** гэх мэтчилэн маш олон ноцтой асуудлууд гарч эхэлсэн. Хэрэг болсон гэх өдөр би Ц.У-тэй уулз*** нь үнэн. Хэргийн үйл баримтад асуудал бий болгохын тулд Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуул, Авлигатай тэмцэх газар хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуул***. Энэ талаар би прокурор болон цагдаад нийтдээ 5 удаа гомдол гарга***. Прокуророос нэгэнд нь ч хариу өгөөгүй. Нотлох баримтыг хууль бусаар устга***, камерын бичлэгийг өгдөггүй. Хэрэг болсны маргааш өглөө нь Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ажилтан, хошууч цолтой хүн Чингэлтэй дүүргийн мөрдөн тасгийн даргаас болон ахлах мөрдөн байцаагчаас Ц.У-ийг байцаа*** камерын бичлэгийг авахаар очиход мөрдөн тасгийн дарга болон ахлах мөрдөн байцаагч нь “бичлэгийг өгөхгүй” гэсэн байдаг. Ц.У-ийг согтуу байх үед нь хөтөлж, зааж өгч мэдүүлэг өгүүлсэн талаар Ц.У- мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ярьдаг. Гэвч прокурор, мөрдөгч нар энэ асуудлыг шалгадаггүй. Прокуророос “та энэ асуудлаа шүүхээр шийдүүлээд ир” гэдэг хариуг амаар хэлдэг. Мөн хэрэгт гүйцэтгэх ажилтан орж ирдэг. Намайг буруутгах мэдүүлгийг ганцхан энэ гүйцэтгэх ажилтан л өгдөг. “Энэ гүйцэтгэх ажилтныг олоод өгөөч, нүүрэлдэж мэдүүлэг өгье” гэхэд мөрдөгч хамааралгүй нэг хүн олоод ирдэг. Мөн миний анх байцаалт өгсөн бичлэгийг болон зочид буудлын камерын бичлэгийг устга***. Энэ асуудлыг шалгуулах гэхэд мөрдөгч нар шалгаж өгдөггүй. Прокурорт хүсэлт гаргахаар “нэгэнт устчих*** юмыг яах вэ дээ” гэдэг хариултыг өгдөг. “Гүйцэтгэх ажилтны асуудлыг шалгаад өгөөч, хууль бус гүйцэтгэх ажилтан байна. Би тусгай субъект бай***. Энэ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаад байгаа” талаар  хэлэхэд 3 байгууллага руу албан бичиг явуулаад “танайд ийм гүйцэтгэх ажилтан байдаг уу” гэдэг. Тухайн байгууллагаас “ийм гүйцэтгэх ажилтан байдаггүй” гэсэн хариу ирүүлдэг. Гүйцэтгэх ажилтнаа ил гаргахгүй гэдэг нь тодорхой асуудал шүү дээ. Мөн нэмэлт шинжээч томилуулах талаар болон шинжээч эмчийг байцаалгах талаар өмгөөлөгч нарынхаа хамтаар хэд хэдэн удаа хүсэлт гарга***. Учир нь хохирогчийн я***д шохойжилт өөрчлөлт их илэрсэн. Ийм хүн зүгээр явганаас унаад гэмтэх боломжтой эсэх талаар асуугаад өгөөч гэхэд асууж өгдөггүй. Ингэж явсаар давж заалдах шатны шүүхээс буц***ы дараа хоёр шинжээч шүүх хуралдаанд оролцсон. Шинжээч нар мэдүүлэхдээ “я***д шохойжилт ихтэй хүн унахдаа, юманд цохигдохдоо ийм гэмтлийг авах боломжтой” гэдэг. Шүүгдэгч цагаатгагд*** тохиолдолд прокурор заавал эсэргүүцэл бичих ёстой байдаг. Энэ агуулгаар нь хүндэтгэж байгаа. Гэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заа*** хэргийг хүчингүй болгох 3 үндэслэлээс нэг нь ч дурдагдаагүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Г-, Ц.У- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заа*** асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заа*** шаардлагыг ханга*** байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заа*** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос М.Г-ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын 406 тоот өрөөнд Ц.У-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ***аатай учруул*** гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн М.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заа*** Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалга*** боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заа*** нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруул***, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагд*** эрхийг хас***, хязгаарла***, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заа*** шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

М.Г-ыг хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруул*** гэмт хэргийг үйлдсэн гэж яллах гол үндэслэл болсон Ц.У-ийн биед учир*** зүүн 8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалга, тохой, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл нь хохирогч өөрөө унаснаас, эсхүл М.Г-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас учир*** эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх хохирогчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, тогтворгүй, тодруулбал, Ц.У-ийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн “...гэнэт огцом уурлаад миний толгой руу цохиод эхэлсэн. ...Тэгээд үргэлжлүүлээд уурлаж, орилоод миний сууж бай*** ***далтай хамт намайг түлхэж би газар уна***. Босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөсөн бөгөөд үргэлжлүүлээд үснээс маань зулгааж чирчихээд намайг орхиод буудлаас гараад явах гээд байхаар нь би хөлнөөс нь тэвэрсэн. ...” /1хх 5-6/, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...тухайн үед бид хоёр зүгээр маргалд*** юм. Түүнээс М.Г- намайг зодоогүй. ...М.Г- нь намайг хаяж явах гээд байхаар нь би тэрэнд нь уурлаад, шаралхаад л яваад бай*** юм. ... Г- ахаас ганц хоёр зүйл гуйж байсныг бүтээж өгөөгүй зэргээс шалтгаалаад маргалд*** . ...” /1х 32-33/, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин гэрчээр өгсөн “...Би Г- ахад зодуулаагүй, миний биед ямар нэг учир*** гэмтэл байхгүй. ...Г- ах ямар ч бай*** явлаа гээд бай***. Тэгэхээр нь би явуулахгүй гээд маргалд***. Бид хоёр маргалдаж байхдаа би ширээ юм уу, ***дал хоёрын аль нэгэнд нь цохисон. Мөн би ***далтай хойшоогоо нэг удаа уна***. ...” /1хх 145-146/, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...би эдгээр толбуудыг хэзээ, хаана ямар байдлаар яагаад учир*** талаар сайн мэдэхгүй байна. Би юунд цохисноо мэдээгүй байхад биеийн аль нэг хэсэгт хөхөрчихсөн байдаг болохоор дээрх толбуудыг өөрөө өөртөө учруул*** байх гэж бодож байна. Би хүнд зодуулаагүй учир хэн нэгэн хүнд цохиж зодуулснаас болж үүссэн толбо огт биш. ...Би өөрөө тэр өдөр ***дал дээрээс унахдаа дээрх гэмтлүүдийг учруул*** байж магадгүй. ...” /1хх 147/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн “...би согтуудаа Г- ахыг үгээр гомдоочихсон. Тэгээд Г- ах явлаа гэхээр нь адилхан хуулийн байгууллагын хүмүүс бие бие рүүгээ утасдаад дуудаад өгчих байх гэж бодоод цагдаад худал дуудлага өгсөн. ...Би явуулахгүй гээд Г-ын гар, хөлнөөс татаж бай***. Тэрнээс биш Г- миний биед гар хүрээгүй. Цонхны тавцан дээр суухад намайг өргөж буулга***. ...Би хүнд зодуулаагүй болохоор согтуу үедээ өөрөө л ав*** гэдгээ нотолж байна. ...” /2хх 27-28/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалга*** боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж буй тул шүүгдэгчид ашигтайгаар буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагд*** гэм буруугүйн зарчимд нийцэж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. .

 

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цуглар*** тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагд*** дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Харин Ц.У-ийн хувьд прокуророос Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутад дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг дахин өгөхдөө, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г- нь намайг зодоогүй” гэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 01 минутад гэрчийн мэдүүлэг өгөхдөө буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “М.Г- нь намайг зодож гэмтэл учруул***” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэх дүгнэлтийг хийжээ.

 

Яллах дүгнэлтэд, яллаж байгаа хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруул*** хохирол зэргийг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлтэд тусгаагүй үйл баримтаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байгаагаас гадна Ц.У-ийн мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заа*** “Хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн...” гэх хүндрүүлэх шинжийг агуул*** эсэхийг шалгах шаардлагатай байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заа*** шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заа*** ноцтой зөрчил байх тул мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2002004920350 дугаартай хэргээс шүүгдэгч Ц.У-т холбогдох хэргийг тусгаарлаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолын Ц.У-т холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ц.У-т ав*** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолын Ц.У-т холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт очтол Ц.У-т ав*** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуул***, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН