| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00430/И |
| Дугаар | 152/ШШ2024/00377 |
| Огноо | 2024-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 152/ШШ2024/00377
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 932,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь М ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1400000678608 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.Э нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.04-ний өдөр 510,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй, 2023.05.26-ны өдөр 180,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2023.05.26-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ц.Э нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ц.Э-ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар:
|
Үндсэн зээл | Үндсэн зээлийн үлдэгдэл
|
Зээлийн хүү |
Нэмэгдүүлсэн хүү |
Нийт |
| 510,000 | 435,649 | 134,706 | 26,690 | 597,045 |
| 180,000 | 180,000 | 70,149 | 12,720 | 262,869 |
| 50,000 | 50,000 | 19,195 | 3498 | 72,693 |
| 740,000 | 665,649 | 224,050 | 42,908 | 932,607 |
М ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ц.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 932,607 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 932,607 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ББСБ ХХК нь хариуцагч Ц.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 932,607 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 932,607 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 932,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Э нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 932,607 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ц.Э үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,933 төгрөгөөс 13,466.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,466.5 төгрөгийг, хариуцагч Ц.Э-ээс 13,466.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ц.Э нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 932,607 /есөн зуун гучин хоёр мянга зургаан зуун долоо/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 26,933 /хорин зургаан мянга есөн зуун гучин гурав/ төгрөгөөс 13,466.5 /арван гурван мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,466.5 /арван гурван мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ц.Э-ээс 13,466.5 /арван гурван мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР