Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/03369

 

 

 

 

 

 

 

 

                2024        08         12

          182/ШШ2024/03369

    

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Г” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,      

  

Хариуцагч: Г.Д -д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.429.560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Д нь “Г” ББСБ ХХК-ийн G цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2021 оны 12 сарын 21-ний өдөр 105389 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Г цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50.000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Г.Д нь 2022 оны 01 сарын 21-ний өдөр 350.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй, 2022 оны 03 сарын 26-ны өдөр 350.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй тус тус зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 99823118 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. “Г” ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Г.Дгаас цахим зээлийн гэрээний үүрэгт 2.429.560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Г” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 2.429.560 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК нь хариуцагч Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.429.560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.429.560 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.       

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Г” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Дд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.429.560 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.429.560 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 53.823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26.911 төгрөгийг хариуцагчаас, 26.911 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН