Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/03382

 

 

 

 

 

 

 

 

             2024        08         14  

            182/ШШ2024/03382

    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ЧДЦГ

 

Гуравдагч этгээд: Ц.С ,

 

Ц.Сыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ж.Ө, гуравдагч этгээд Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ЧДЦГаас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.С нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, агсам тавьж, өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг завдах зэргээр удаа дараа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан. 2019 онд архины албадан эмчилгээнд явж байсан. 2024 онд одоогийн байдлаар 4 удаагийн зөрчил албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд энэ оны хавар сайн дураар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч дахин зөрчил гаргасан бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 2 дугаар зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.  

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өмнө нь 2019 онд архины эмчилгээнд явж байсан. Архины эмчилгээнд явж ирээд хэсэг архинаас гарсан. 2019 онд гараа хугалаад хадуулж байсан болохоор албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

ЧДЦГаас Ц.Сыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулана” гэж заажээ.

 

Ц.С нь байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай нь Согтуурах, мансуурах донтой бөгөөд архинд донтох эмгэгийн 2-р үе шатанд орсон тухай 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн этгээдийн бүртгэл, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаартай Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Албадан эмчилгээнд хамруулах хүнийг саатуулах тухай ЧДЦГын хороо хариуцсан хэсгийн байцаагчийн тогтоол, Д.Уын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.       

 

Иймд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж, Ц.Сыг архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Сыг албадан эмчилгээнд явуулсугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар ЧДЦГнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар Ц.Сыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар Ц.Сыг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг ЧДЦГт үүрэг болгосугай.

 

5.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 äóãààð ç¿éëèéí 120.2 äàõü õýñýãò çààñíààð øèéäâýð íü òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õóóëèéí õ¿÷èíòýé áîëîõ áà çîõèã÷ ýñ çºâøººðâºë øèéäâýðèéí õóâèéã ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН