Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/04436

 

 

 

 

 

 

 

 

       2024             09              11                                            184/ШШ2024/04436

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,113,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******өнх-Ариун нь “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023-03-20-ны өдөр 6000021823 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 8,960,000 төгрөгийн зээлийг 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023-05-02-ны өдөр 6000036728 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 1,420,000 төгрөгийн зээлийг 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000021823 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2025-09-19-ний өдөр, 6000036728 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2025-10-15-ний өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000021823, 6000036728 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,113,011 төгрөгийг зээлдэгч Б.*******өнх-Ариунаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******өнх-Ариунд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,113,011 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,613,011 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь Б.*******өнх-Ариунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,113,011 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 10,113,011 төгрөгийг хариуцагч Б.*******өнх-Ариун бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,613,011 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******өнх-Ариунд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,113,011 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,613,011 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Б.*******өнх-Ариунаас 88,379 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,758 төгрөгөөс 88,379 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Б.*******өнх-Ариун шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

                                               ШҮҮГЧ                                   ***