Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 105

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Өлзийсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,   

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******,

шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080090 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс *******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт хохирогч Л.г “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” ир үзүүртэй зүйлийн олон тооны хүнд гэмтэл шарх үүсгэж “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч З.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.******* нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д. болон найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 20-нд шилжих шөнө *******, Нисэхийн 3 дугаар гудамжны 14 тоот гэртээ амарч байсан талийгаач Л.тэй түүний хадам ээж гэх Д.г “утсаар яриул” гэж маргалдан, түүнийг эмээ гийнд хамтран амьдрагч Г.Ариунцэцэгийн хамт цай ууж байхад дуудан хохирогч Л.гийн 9860 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт явж байхдаа учрах үедээ амь насанд аюул учруулж болохуйц хурц ир бүхий зүйлээр түүний зүүн эгэм /1,5х0,5 см/, нурууны зүүн тал 8 дугаар хавирганы түвшинд далны дунд шугамаар ташуу  байрлалтай /2х0,5см/, энэ шархнаас доош 8 см зайд хөндлөн байрлалтай /2х0,5/ хэмжээтэй цээж хэвлийн хөндийг нэвт /хутгалж/ хатгаж олон тооны хүнд хохирол учруулан онц харгис аргаар санаатай алсан Хүний амьд явах эрхийн эсрэг хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******гийн өгсөн: “Би талийгаачтай ах дүү шиг ойрын харилцаатай байсан. Талийгаачаар 1-2 удаа гэр лүүгээ хүргүүлж байсан. Тухайн өдөр би талийгаачид  гэр лүү хүргүүлэх талаар хэлсэн чинь намайг хүрээд ир гэрт чинь хүргээд өгье гэсэн юм. Би талийгаачийн гэрт очсон. Тэгээд талийгаач намайг “манай хадам ээжийг доромжиллоо” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тухайн үед би согтуу, ууртай байсан учир гэмт хэрэг үйлдсэн. Би хутгыг машинаас авсан. Гэхдээ тухайн үед юу авснаа мэдээгүй. Тухайн үеийн асуудлыг санахгүй байгаа. Өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг,

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын өгсөн: “З.******* нь 25 настай дүүг минь санаатайгаар алж, үүнээс хэдхэн хоногийн дараа эхнэрийг нь үхэлд хүргэсэн. Цаана нь 4-7 настай хоёр жаахан хүүхдийг бүтэн өнчин үлдээсэн. Амьдралыг нь бүрхэг харанхуй болгосон. Ийм муухай хэрэг үйлдсэн хүнийг шүүх зөв дүгнэж, ялыг зөв оногдуулна гэж бодсон учир би өмгөөлөгч аваагүй. Тухайн үед талийгаачийн жолооч талын хаалга онгорхой байсан гэдгийг цагдаа нар хэлсэн. Манай дүү хутгалуулаад машинаас гараад зугтаахад З.******* алах санаатай байсан учир жолоочийн талын хаалгаар араас нь буусан байгаа юм. Талийгаач гэрийнхээ гадаа ирэхэд араас нь З.******* “ах нь хийнэ л гэсэн бол хэлсэндээ хүрч байгаа биз” гэж хэлэхэд нь гарт нэг зүйл гялалзсан тухай талийгаачийн эхнэр ярьсан. , ******* нар дотно харилцаатай байсан. гийн ажлын ээлжийн тогооч хүүхэн нь г явдалтай тухай нөхөртөө ярьсан. Нөхөр нь З.*******д хэлсэн талаар хавтас хэрэгт авагдсан байсан. *******, нарыг хэрэлдээд байхаар нь хүргэн хүү нь юм болохоор хадам ээжийгээ өмөөрөхөд З.******* хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон байсан. З.*******д талийгаач “ би чамайг ээжтэйгээ суулгахгүй” гэж хэлээд хадам ээжийгээ аваад явсан байсан. Гэтэл З.******* араас нь байнга утастаад байсан байгаа юм. З.******* сүүлд залгаад “би чиний машинд ирээд сууж байна” гэж хэлэхээр нь аргагүй эрхэнд манай дүү гарсан байсан. Мөн манай дүү 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи уусан. З.******* 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1-2 хоног архи уусан байсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр согтуурлын зэргийг шалгахад З.******* эрүүл гэж гарсан. Гэтэл талийгаачийн согтолтыг зэрэг 4 бүхэлтэй гарсан. Гэтэл 3.5 бүхэлтэй хүн согтолтын гүн хордлоготой хэвтэрт орсон байдаг. Иймд би шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байна. Задлан шинжилгээгээр талийгаачийн цусны бүлгийг А2 гэсэн. Гэтэл цагдаагийн байгууллага болон жолооны үнэмлэх дээр B4 гэж байгаа. Цусны бүлэг зөрүүтэй гарсныг шалгуулахад манайхаас ямар ч алдаа гаргаагүй гэж шинжээч тайлбарласан. З.******* “ах нь чадна л гэсэн бол чадна” гэдэг үгийг эцсийн мөчид хэлж, дүүг маань санаатай алсан. З.*******г хоёр хүүхдийн хохирлыг барагдуулна гэж хэлж байна. Энэ хэрэгт төлж барагдах хохирол гэж байхгүй шүү дээ. Манай дүүгийн гэр бүлийг үгүй хийсэн. Хоёр хүүхдийг цаашид харж хандана гэж хэлээд байгааг би ойлгохгүй байна. Мөн хүнийг санаатай алаад хутгаа нуусан байж яагаад үнэнээ хүлээхгүй байгаа юм бэ, амиа битгий хамгаал, зөв шударгаар хэргээ хүлээ” гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунцэцэгийн өгсөн: “...Би гэрээс гараад хашаа руу явж байтал Жагаа ах Түвшээ гээд талийгаачийг дуудсан. Би хашааны үүдэнд иртэл талийгаач хашааныхаа буланд ирээд гээд намайг дуудсан. Би гүйгээд гартал гадуур өмсөж гарсан куртикээ чирээд дан фудволктойгоо хүрч ирээд том хаалганы өмнө газар унасан. Талийгаачийн цээж, нуруу нь нэлэнхийдээ цус болсон харагдсан. Би талийгаачаас яасан бэ гэж асуухад Жагаа ах намайг 3 удаа хутгалчихлаа гэж хэлсэн. Би гудамж руу харахад Жагаа ах Түвшээ чи намайг харсан биз дээ, ахыгаа мэдсэн үү гээд зүүн гартаа юм барьчихсан байсан.” гэх /1 хх-ийн 57-59 дүгээр тал/

            мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...бид хоёр машинаа шинээр авсан байсан учир багаж гээд байх зүйлгүй байсан. Талийгаачийн машинд улаан иштэй цэцгэн толгойтой 1 ширхэг л отверка байдаг өөр отверка байхгүй. Нэг удаагийн хасах, нэмэхтэй отверка байсныг нь машинаа авсны дараа алга болгочихсон юм. Уг улаан иштэй цэцгэн толгойтой отверкийг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед угаалгын машин задлах гээд өөрөө авсан юм. Буцааж машинд хийгээгүй уг отверка нь одоо гэрт байгаа... Хүүхдүүд байнга машинд сууж явдаг байсан учир ир үзүүртэй зүйл машинд байлгадаггүй байсан юм. Намайг хамгийн сүүлд машинд суугаад усанд явахад ил харагдах ир үзүүртэй зүйл машинд огт байгаагүй.” гэх /1 хх-ийн 60 дугаар тал/

            мөн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...Талийгаачийн машины хөгжмийн доор ямар нэгэн багаж зэвсэг байхгүй. Би жолоочийн талын хажуугийн халаасанд байсан отверкийг авч угаалгын машинаа зассан юм...Тухайн үед гадаа харанхуй байсан миний өмнө талийгаач цустайгаа холилдоод хэвтэж байсан би *******г гартаа юм барьсан гэж харсан. Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлгүүд, /хх-ийн 62 дугаар тал/

            Мөрдөн байцаалтад гэрч З.гийн өгсөн: “Би гэртээ унтах гээд хэвтэж байтал талийгаач орж ирээд Жагаатай уулзана “хадам ээжийг доромжилдог хэн бэ” гээд бухимдаад байсан намайг орон дотроо байж байтал Жагаа нь ирсэн бололтой Түвшээ гээд гаднаас дуудахад нь талийгаач уулзана гээд гарсан. Төд удалгүй охин гадаа хүмүүс шуугилдаад байна гээд гарсан. Босоод хувцсаа өмсөөд араас нь гартал талийгаач хашааны том хаалганы үүдэн дээр дээш харсан цээж, нуруу хэсэг нэлэнхийдээ цус болсон байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 73-74 дүгээр тал/,

            Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “...тэр шөнө намайг унтаж байхад гадаа манай охин орилоод гэрийн хаалга шагайгаад босооч ээ хүн алчихлаа ш дээ гэхээр нь би босоод гүйгээд гарахад хашааны хаалган дээр хүргэн хэвтчихсэн охин Ариунцэцэн Жагаа ах алчихлаа ш дээ гээд орилоод уйлж байсан. Тэгээд би буцаж ороод хувцсаа өмсөөд буцаж гарахад охин уйлчихсан талийгаачийг хэвтээгээр нь шээлгэж байсан. Тэгээд охин бид 2 гэртээ талийгаачийг суганаас нь чирээд оруулсан. Тэгэхэд араас түргэн ирэхээр нь би гараад түргэний машиныг оруулсан түргэний эмч орж ирж үзээд г өнгөрчихсөн байна гэсэн. Тэр үед охин та доор очоод машиныг нь үзээдэхээч гэхээр нь би гудамж уруудаад явахад гудамжны үзүүр дээр байдаг балгас болчихсон цагаан байшингийн хажууд талийгаачийн машин нь асаалттай жолоочийн эсрэг талын хаалга онгорхой гэрэл нь асаалттай байхаар нь би нэг унтраачихъя гэснээ болиод гэрлүүгээ очсон тэгэхэд цагдаа нар ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 84-86 дугаар тал/

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “...Дээрх шархнууд нь бүгд цээж хэвлийн хөндий нэвтэрсэн байсан учир тус тусдаа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх шархнууд нь хэрэг үйлдэгдсэн гэх тогтоолд дурдагдсан хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм. Талийгаачийн биед учирсан баруун тохой зүүн сарвууны 3, 4-р хуруу, нүүр, баруун өвдөгөнд зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нидрэгдэх, үрэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх ба нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ээ. Талийгаачид дээрх 1, 2 дугаар шархны цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд цус хуралдаж уушги нэвт хатгагдсан тул уушги амьсгалах боломжгүй болох хүртэл тодорхой хугацаанд талийгаач амьд байж ухамсарт үйлдэл хийх боломжтой, хэдий хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Дээрх 1, 2-р шархны улмаас цээжний хөндийд хурц цус алдсан тул амь насыг богино хугацаанд аврах боломжгүй.” гэх, /1 хх-ийн 117-118 дугаар тал/

            мөн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “...Талийгаач Л.гийн биед 3 удаагийн шарх учирсан байх ба 1-р шарх нь зүүн эгэмний доор 1.5x0.5 сантиметрийн хэмжээтэй 8 сантиметр гүн, 2-р шарх нь нурууны зүүн талд 2x0.5 сантиметрийн хэмжээтэй 12 сантиметр гүн, 3-р шарх нь 1-р шархнаас доор ууцан хэсэгт 2x0.5 сантиметрийн хэмжээтэй шархнууд байсан. 1, 2-р шархнууд цээжний хөндий нэвтэрсэн үүнээс 2-р шарх нь уушгины доод дэлбэнг нэвт хатгаж гэмтээсэн байсан 3-р шарх хэвлийн хөндий нэвтэрсэн шарх байсан...Талийгаачид учирсан шархнуудын хэмжээг үзэхэд ажлын хэсэн нь 2 сантиметр хүртэл өргөнтэй, 12 сантиметр хүртэл урттай ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой ингэхээр нимгэн ир үзүүртэй хутга байх боломжтой юм.” гэх /1 хх-ийн 119-120 дугаар тал/

            мөн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “...Тиймээ би задлан шинжилгээний явцад цусны дээжийг 2 ширхэг хуруун шилэнд авч хаяглаж, битүүмжилж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтэст цусны бүлэг болон цусан дахь согтуурлын зэргийг тогтоох зорилгоор дээжийг илгээх бичгийн хамт өөрийн биеээр аваачиж өгч шинжилгээ хийлгүүлсэн. Уг шинжилгээний хариунд гийн гэх цус нь А2-р бүлгийн харьяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлтийн дагуу талийгаачийн цусыг 2 дугаар бүлгийн харьяалалтай гэж дүгнэлт өгсөн. Шинжилгээнд явуулсан цусны дээж солигдсон байх боломжгүй. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа нь миний илгээсэн 1 шил хуруун шилтэй битүүмжилж хаягласан цуснаас спирт илрүүлэх шинжилгээ хийж цусанд 4.8 промилл спиртийн агууламж илэрч байна гэдэг дүгнэлтийг гаргасан байсан. Би уг дүгнэлтийг үндэслэн согтолтын зэргийг тогтоосон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талийгаач гийн цогцост задлан шинжилгээ хийхээр цогцосны хэвлийн хэсгийг нээхэд спирт үнэртэж байсан юм. Миний хувьд *******гийн биед үзлэг хийж цусны дээжийг шинжилгээнд аваагүй болохоор яагаад спиртийн агууламж илрээгүйг би мэдэхгүй үүнийг тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч өөрөө сайн мэдэж байх ёстой. Ер нь цусан дахь спиртийн агууламжийн задралын хугацаа нь 12 цагаас дээш болоход цусанд спирт илрэхгүй байж болно. Энэ нь тухайн хүний бие махбодийн онцлог, идсэн хоол хүнс, архи уусан хэмжээ, эмчилгээ үйлчилгээ зэргээс шалтгаалж харилцан адилгүй байж болно” гэх мэдүүлгүүд /2 хх-ийн 120-121 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 шэ/25 дугаар:

“1. Талийгаачийн биед чээж-хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх: 1-р шарх: зүүн эгэмний доор эгэмний дунд шугамаар босоо байрлалтай 1.5x0.5 см хэмжээтэй 8 см гүн зах ирмэг нь тэгш 2 үзүүр нь хурц төгсгөлтэй урдаас хойш зүүнээс баруун тийш дээрээс доош чиглэлтэй чээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины оройн хэсэг хүрч төгссөн, 2-р шарх: нурууны зүүн талд далны дунд шугамаар ташуу байрлалтай 2x0.5см зах ирмэг нь тэгш 12см гүн 2 үзүүр нь хурц төгсгөлтэй араас урагш дээрээс доош зүүнээс баруун тийш чиглэлтэй чээжний хөндийд 6-р хавирганы завсраар нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг нэвт гарсан. 3-р шарх: ууцны зүүн талд далны шугамаар хөндлөн байрлалтай 2x0.5 см хэмжээтэй араас урагш дээрээс доошоо араас урагшаа баруунаас зүүн тийшээ 10-р хавирганы завсраар хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, баруун тохой, зүүн сарвууны 3, 4-р хуруу, нуруу, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь 1, 2, 3-р шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, баруун тохой, зүүн сарвууны 3, 4-р сарвуу, нуруу, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ.

4. Талийгаач нь чээж-хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас уушги гэмтэж, хурц цус алдаж чэ'эжний хөндийд цус хуралдаж нас баржээ.

5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /1 хх-ийн 130-133  дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 336 дугаар:

“1. З.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. З.******* нь төрөлхийн эсвэл олдмол ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна.

3. З.******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна.

4. З.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадвартай байна.” гэх дүгнэлт, /1 хх-ийн 161-162 дугаар тал/

Хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэсэгчлэн болон нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 19-29 дүгээр тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 хх-ийн 30 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 42-44 дүгээр тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 121-128 дугаар тал/

Хэргийн газар болон тухайн газар нутагт самналт хийсэн тухай цагдаагийн албан хаагчдын илтгэх хуудас,

/1 хх-ийн 216-225 дугаар тал/

Налайх дүүргийн Засаг даргын А/208 дугаар захирамж,

/2 хх-ийн 122 дугаар тал/

Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн З.*******гийн ажил байдлын тодорхойлолт /1 хх-ийн 212 дугаар тал/ болон гэрч Б.Ганбаатарын /2 хх-ийн 116-117 дугаар тал/, гэрч Л.ийн /2 хх-ийн 118-119 дүгээр тал/ мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хохирогч Л. нь хамтран амьдрагч Г.Ариунцэцэгийн хамт телевизор үзэх, хадам гэх ээжийгээ явуулахгүй гэж шүүгдэгчтэй утсаар маргах, хадам гэх ээжийгээ шүүгдэгчийг өмөөрч загнахад нь хамтран амьдрагчийн хамт эмээ болох гийнд орж цай уух, шүүгдэгчийг дуудахад гарч Г.Ариунцэцэгийн үгэнд оролгүй өөрийн эзэмшлийн 9860 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон зэргээс үзэхэд түүнийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх боломжгүй тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас З.*******ий үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар давхар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар өөрчлөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бага насны хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг тогтоож, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулж өгнө үү гэх саналуудыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт “бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ”, 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох”, 69 “асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүлээх үүрэг”, 71 дүгээр зүйлийн 71.1.1, 71.1.3 дахь хэсэгт “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах, асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх” гэж тус тус заасны дагуу Налайх дүүргийн Засаг дарга Э.Гантэргэл, Э.Энхзориг нарын асран хамгаалагчаар Д.г тогтоосон, /2 хх-ийн 122 дугаар тал/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бага насны хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү тогтоолгох материалаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж.

Шүүгдэгч З.*******д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж оршуулгын зардал нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.*******д 13 /арван гурав/ жил хорих ял  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар  З.*******д оногдуулсан 13 /арван гурав/ жил хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.*******гийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 235 /хоёр зуун гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн mosonny гэх бичигтэй 2 ширхэг товчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ

                                                ШҮҮГЧИД                                        Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                         Д.ЧИНЗОРИГ