| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03481/И |
| Дугаар | 182/ШШ2024/03418 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/03418
| 2024 08 16 | 182/ШШ2024/03418 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Эт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.124.900.68 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,
Нарийн бичгийн дарга М.С нар оролцов.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдааны òîâыг 2024 îíû 08 äугаар ñàðûí 08-íû ºäºð õàðèóöàã÷ид ìýäýãäñýí, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Н.Э нь Хтай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/07-1498 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/07-1498 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 1.749.800 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Н.Э нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 948.058 төгрөг, зээлийн хүүнээс 1.102.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 94.47 төгрөг, нийт 949.254.47 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь дээр дурьдсан зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл буцаан төлөх хуваарь'’-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар хуулийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Н.Эт холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 801.742.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.226.235.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 96.923.54 төгрөг, нийт 2.124.900.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагч нь “Х” ХК-ийн нэхэмжилсэн 2.124.900.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Н.Эаас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.124.900.68 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э нь 2.124.900.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Эт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.124.900.68 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.124.900.68 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ä¿ãýýð ç¿éëèéí 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 48.949 төгрөгийг óëñûí төсвийн орлогод хэвээр үлдээж, 48.949 төгрөгийг хариуцагч Н.Эаас гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН