Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 104/ШШ2024/00450

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 104/ШШ2024/00450

Улаанбаатар хот

 


Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******гийн*******

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овогт гийн

 

Нэхэмжлэлийн шаардлага: 24,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Д.

Хариуцагч: О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ХК-иас 24,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээл авахуулсан. Иймд О.ээс 24,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...... гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б. 24,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 12,700,000 төгрөгрөөс татгалзаж, үлдэх 11,900,000 төгрөгийг хариуцагч О. нь 4 хувааж буюу 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,400,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлголоо ... гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.д холбогдуулан 24,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэгч Б. нь 24,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 12,700,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11,900,000 төгрөгийг хариуцагч О. төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 4 хувааж буюу 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,400,000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.д бүрэн төлөхөөр зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигч шүүх хуралдааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.ээс 11,900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 205,350 төгрөгийг тал хувь болох 102,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгох нь хуульд нийцнэ.

 

 Хариуцагч нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба, зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.ий нэхэмжлэлтэй, хариуцагч О.д холбогдох зээл 24,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаас 12,700,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11,900,000 төгрөгийг хариуцагч О. төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 4 хувааж буюу 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,400,000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.д бүрэн төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.ээс 102,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч О. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА