| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04649/И |
| Дугаар | 182/ШШ2024/03479 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/03479
| 2024 08 26 | 182/ШШ2024/03479 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “К” ХХК /РД:5408733/-ийн нэхэмжлэлтэй,
Б.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“К” ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухааалаг техник технологид суурилсан Утасгүй сүлжээ /Wi-Fi/ болон Шилэн кабелиар интернетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагч Б овогтой Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “TENTECH-1 үйлчилгээний тоот хэрэглэгчийн гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр “К” ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч сар бүрийн 5-аас 20-ны дотор 21,500 \нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт\ төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг үзүүлсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 42,999 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол төнөг төхөөрөмжийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 137778 тусгай дугаараас мессеж илгээх мөн 7777-7778 лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно. Нэхэмжлэгч нь “TENTECH-1 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ”-ний дагуу төлөх үүрэгтэй 2022 оны 11, 12 сарын төлбөр болох 42,999 төгрөг болон түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-ийн дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 75,000 төгрөг, нийт 117,999 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсч, Б.Боос нэхэмжлэлийг хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох “Сүхбаатар дүүрэг, тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй гэх тодорхойлолтыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул...” гэх үндэслэлээр хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсч, Б.Боос нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхийн хаяг болох “Сүхбаатар дүүрэг, тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй гэх тодорхойлолтыг тус хорооны засаг дарга тодорхойлсон байх тул...” гэх үндэслэлээр хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцох зохигч этгээд болох Б.Быг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Б овогтой Б нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “К” ХХК-тай Tentech 1 үйлчилгээний гэрээг байгуулан хамтран ажилласан болно. Б.Б нь ТТ01765 тоот гэрээний дагуу дээрх үйлчилгээг 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ашиглах болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Б.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Б нь Tentech 1 үйлчилгээг 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ашиглах болсон тул Б.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Быг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “К” ХХК нь татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН