Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/03475

 

 

 

 

 

 

 

 

         2024          08          26 

          182/ШШ2024/03475

    

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч: Г.У -ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ЗБДС-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 6.446.146 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.               

                                                          

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.С оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Г.У нь 2012 оноос эхлээд ЗБДСгийн бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байсан болно. Ажлаа хийж байх хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлын  дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ийнхүү ажлаас халагдсан талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийг шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14.469.840 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхисон болно. ЗБДСгийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  тоот дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон ч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хзргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот дугаар гарснаас хойш Зээлийн батлан заалтын сангийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  тоот дугаар тушаалаар ажилд орох хүртэл хугацааны цалин хөлс 6.446.146 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу дундаж цалинг 2023 оны 06, 07, 08 дугаар сард авсан цалингаар тооцоход 1 сарын 2.828.405 төгрөг, 1 өдрийн 131.554 төгрөг. Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилд томилох тушаал гарах хүртэл ажпын 49 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.446.146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Одоо Г.У миний бие ЗБДСд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч ЗБДСд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6.446.146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага Ажилгүй байсан хугацааны цалин 6.446.146 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

  

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг удирдлага болгон  

                                                                                                                                               

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ЗБДСд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6.446.146 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.У нь татгалзсныг баталсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.088 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН