Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03532

 

 

 

 

 

 

 

 

 

           2024         08          30

              182/ШШ2024/03532

    

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “О” ББСБ ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.У -д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 426.199 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“О” ББСБ ХХК нь Б овогтой Утай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 23135 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000080157 тоот зээлийг хаан банк дахь  тоот дансанд зээлдэгч Б.У нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар: Z000080157 тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээл 300.000 төгрөг, нийт дүн 426.199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б овогтой У миний бие нь “О” ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 426.199 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлж барагдуулна. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 210.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний дотор 216.199 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“О” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И би хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь хариуцагч Б.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 426.199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 426.199 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 210.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний дотор 216.199 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.  

 

Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“О” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Уд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 426.199 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 426.199 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 210.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний дотор 216.199 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13.436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.718 төгрөгийг хариуцагчаас, 6.718 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                          

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН