| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04497/И |
| Дугаар | 182/ШШ2024/03533 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03533
| 2024 08 30 | 182/ШШ2024/03533 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “О” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Г -д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 254.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“О” ББСБ ХХК нь У овогтой Гтай 2024 оны 02 сарын 26-ны өдөр 53807 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000180299 тоот зээлийг хаан банк дахь тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч У.Г нь шилжүүлэн авсан. Хариуцагч У.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар: Z000180299 тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээл 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 200.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 144 хоног /зээлийн гэрээний 90+хугацаа хэтэрсэн 114+0 удаагийн сунгалтаар-60/-ийн хүү 52.800 төгрөг + шимтгэл 2.000 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 52.800 төгрөг, нийт дүн 254.800 төгрөг.
Нийт үндсэн зээл 200.000 төгрөг, нийт хүү 52.800 төгрөг, шимтгэл нийлбэр 2.000 төгрөг, бүгд нийлээд 254.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч У.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 254.800 төгрөгийг бүрэн төлж дууссан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь хариуцагч У.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 254.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 254.800 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч У.Г холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 254.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “О” ББСБ ХХК нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.295 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4.147 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН