| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04574/И |
| Дугаар | 182/ШШ2024/03602 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03602
| 2024 09 05 | 182/ШШ2024/03602 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “М” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б -д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.083.321.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“М” ББСБ ХХК нь иргэн Н.Б 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, сарын 4.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, сар болгоны 31-ний өдөр төлөх нөхцөлтэй зээл олгосон. Гэвч хариуцагч Н.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийн төлбөрийн хуваарийг зөрчин 61 хоног хугацаа хэтэрүүлсэн. Иймд би Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулин этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн төлбөрүүдээ огт төлөөгүй ба 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх Үндсэн зээл-1.806.287.22 төгрөг, хүний өр-272.574.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-4.459.53 төгрөг, нийт-2.083.321.20 төгрөг хариуцагч Н.Бгоос нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“М” ББСБ ХХК-иас иргэн Н овогтой Бд холбогдуулан 2.803.321.62 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч Н.Б нь дээрх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.083.321.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.083.321.62 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.083.321.62 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24.141 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН