| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04757/И |
| Дугаар | 182/ШШ2024/03660 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03660
| 2024 09 09 | 182/ШШ2024/03660 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “ГББСБ” ХХК -ын нэхэмжлэлтэй,
Ц.Мыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Г” ББСБ ХХК-иас Ц овогтой М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 395.275 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Ц.Мт хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ц.М нь 2022 оны 03 дугаар сарын 23-нд манай байгуулагатай зээлийн гэрээ байгуулахдаа тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн оршин суудаггүй гэсэн тодорхойлолт, мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгасан тус хэлтсийн цагдаагийн ажилтан н.Ганбаатарын илтгэх хуудсыг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Мөн нотариатч зээлийн гэрээг батлахгүй гэсэн тул хуулбар хувийг, шүүгчийн захирамжийн хамт хавсаргасан. Оршин суугаа хаяг тодорхойгүй Ц.Мыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ц.М нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлээ бүрэн хасаж тооцоо дууссан тул манай байгууллага гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК нь хариуцагч Ц.Мыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ц.М 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлээ бүрэн хааж тооцоо дууссан тул “Г” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь Ц.Мыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.Мыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК нь татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН