Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 106

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогтгийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001830038 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн******* дугаартай, ******* овогтгийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт тус амралтын газрын харуул Б.ыг нүүр лүү гар чийдэнгийн гэрэл тусгалаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт хамт ажилладаг Э.Октябрьцэцэг, Г.Отгонжаргал, Оюун-Эрдэнэ нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд амрахаар байр руугаа ирэхэд нь тус амралтын газрын харуул Б. гар чийдэнгийн гэрэл тусгаж хэн болохыг нь шалгахад нүүр рүү гэрэл тусгалаа гэх шалтгаанаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ы өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 24 цагийн үед хоолоо идээд 4-лээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд байрандаа амрах гээд явж байхад “” амралтын газрын хамгаалагч нь намайг явуулахгүй, нүүр лүү гар чийдэн тусгасан. Би хамгаалагчид “******* байна орж амрах гэж байна” гэж хэлсэн. Надад “чамайг шалгах ёстой” гэж хэлээд явуулахгүй байхаар нь би гар чийдэнг нь өөрөөсөө холдуулж хамгаалагчийн зүүн шанаанд баруун тохойгоороо цохисон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн: “2017.09.02-ны өдөр хороонд үйл ажиллагаа явуулдаг Тэрэлж моунтишн амралтын газар харуул ажилтай байсан юм. 20 цаг 35 минутын үед манай амралт байдаг газрын уул өөд нэг жижиг тэрэг гарахаар нь шалгах гээд ганцаараа гар чийдэнгээ тусгаад очиход хоёр эрэгтэй хүн машинаасаа буучихсан зогсож байсан. Тэгтэл тэр хоёрын нэг нь надад /цохидог нь/ гэрлээ унтраагаач над руу гэрэл тусгадаг хэн бэ гэхээр нь би царайг нь харчихаад гэрлээ доош нь болгосон юм. Тэгтэл намайг цохидог залуу хүрч ирээд мөн дотроо нэг юм бувтанаад намайг мөргөсөн тэгснээ эрүү рүү гараараа цохисноо үргэлжлүүлээд духан дээр гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/451 дугаар:

1. ын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.тай эвлэрсэн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Гэхдээ Ч.*******ыг хохирогчтой эвлэрсэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаас үл хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/” заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан байхад мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар Ч.*******аас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргуулж байгаа нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 сард багтаан төлөхөөр тогтоосугай.

5. Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ