| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00395/и |
| Дугаар | 152/ШШ2024/00324 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2024/00324
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Ц.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Нт холбогдох,
13,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Д.Нт анх 2020 онд нийт 17,555,000 төгрөгийн үнэ бүхий бараа зээлээр өгснөөс гоо сайхны бараа 4,080,000 төгрөгөөс 480,000 төгрөгийг бараа зарсны хөлсөнд тооцож 3,600,000 төгрөг бэлэн төлөхөөр, бэлэн хувцас 13,475,000 төгрөгийн барааг 13,000,000 төгрөгт тооцож, 475,000 төгрөгийн бараа зарсны хөлсөнд хасаж, чацарганы тос, шүүс авахаар тохиролцсон. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийх хүртэлх хугацаанд 1,310,000 төгрөг дансаар, 4,957,000 төгрөгийн тос, шүүс өгсөн байсан. Үлдэгдэл 10,333,000 төгрөгийн тооцооноос мөн 333,000 төгрөгийг бараа зарсны хөлсөнд хасаж, 10,000,000 төгрөгийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээнд хугацаа хэтэрвэл өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан. Д.Н нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,170,000 төгрөгийн шүүс, төмс өгөөд үлдэгдэл 8,830,000 төгрөгийн тооцоог өдий хүртэл өгөөгүй байгаа /2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн болно/ бөгөөд гэрээний үүргийн дагуу төлөгдөөгүй төлбөр 8,830,000 төгрөгт өдрийн 0,5 хувийн алданги тооцож 4,415,000 төгрөг, нийт 13,245,000 төгрөг гаргуулах. 1,288,000 төгрөгийг бараа зарсны хөлсөнд хасаж тооцсоныг нэхэмжлээгүй болно. Иймд хариуцаж Д.Нээс 13,245,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Уын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 13,245,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөний 50 хувь болох 6,622,500 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барандуулна. Үлдэгдэл 6,622,500 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулах болно. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ц.У миний нэхэмжилсэн 13,245,000 төгрөгийг хариуцагч Д.Н нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Ц.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 13,245,000 төгрөгийг хувааж буюу 6,622,500 төгрөгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэх 6,622,500 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Д.Н нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,175 төгрөгийн тавин хувь болох 112,087.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 112,087.5 төгрөг, хариуцагч Д.Нээс 112,087.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Уд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Уын 13,245,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6,622,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэх 6,622,500 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,175 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан тав/ төгрөгийн тавин хувь болох 112,087.5 /нэг зуун арван хоёр мянга наян долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 112,087.5 /нэг зуун арван хоёр мянга наян долоон төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Д.Нээс 112,087.5 /нэг зуун арван хоёр мянга наян долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА