| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/07140/И |
| Дугаар | 101/ШШ2024/03216 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/03216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***** тоот хаягт оршин суух, Н*******ын М******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Г*******ын Б******* /РД: *******/-т холбогдох
243,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******,
Хариуцагч Г.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б******* надаас 2022 оны 08 сарын 02-ны өдөр, 2022 оны 11 сарын 28-ны өдрийн хооронд нийт 193,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, итгэлцлийн журмаар амаар харилцан тохиролцон сарын 6 хувийн хүүтэй зээлэн авсан.
2023 оны 08 сарын 08-ны өдөр бид тооцоо нийлэн баримт үйлдсэн ба үндсэн зээл 193,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 50,060,000 төгрөг, нийт 243,060,000 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн.
Хариуцагч Г.Б******* мөнгийг маань ойрын хугацаанд төлнө гэж байсан боловч өнөөг хүртэл өгсөнгүй. Иймд хариуцагч Г.Б*******оос 243,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б******* би 2022 оны 08 сарын 02-ны өдөр найз Б.Чээр дамжуулан Н.М******* эгчээс 123,000,000 төгрөг, дараа нь 2022 оны 11 сарын 28-ны өдөр нэмж 70,000,000 төгрөг зээлж авсан.
Миний хувьд улсын ажил гүйцэтгэхтэй холбоотой мөнгө хэрэг болсон тул Н.М******* эгчээс мөнгө зээлсэн. Зээлийн гэрээ байхгүй, амаар тохирсон ч би хүү төлсөн. Мөнгийг өгөхгүй гээгүй. Надад хугацаа хэрэгтэй байна. Үндсэн мөнгөө өгөх хүсэлтэй байна гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгч Н.М******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, Г.Б*******ийн Н.М*******д 2022 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт,
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн ******* дугаар бүхий тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт, Н.М******* нь Хас банкнаас зээл авсан баримт зэргийг ирүүлжээ.
Хариуцагч Г.Б******* нь иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, итгэмжлэл, Б.Чийн Хаан банк дахь тоот дансны 2022 оны 09 сарын 08, 2022 оны 10 сарын 11, 2022 оны 10 сарын 14, 2022 оны 10 сарын 18-ны өдрүүдийн хуулга,
Б.Ч Хаан банк дахь тоот данснаас Н.М*******ын мөн банк дахь тоот дансанд 2022 оны 10 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 26-ны өдөр 6,165,000 төгрөг, 2022 оны 11 сарын 10-ны өдөр 6,250,000 төгрөг, 2023 оны 03 сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,
Г.Б******* нь Хаан банк дахь тоот данснаас Н.М*******д мөн банк дахь тоот дансанд 2022 оны 11 сарын 28-ны өдөр 6,150,000 төгрөг, 2022 оны 12 сарын 28-ны өдөр 11,580,000 төгрөг, 2023 оны 02 сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М******* нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 243,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Н.М******* нь Г.Б*******т холбогдуулан 243,060,000 төгрөг гаргуулах маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2023 оны 09 сарын 04-ний өдөр өргөдөл гаргасан ба уригдсан тал Г.Б******* төлбөрийг төлөхгүй, эвлэрэхгүй гэх тайлбар гаргажээ.
Иймд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр ажиллагааг дуусгавар болгон тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Нэхэмжлэгч Н.М******* нь хариуцагч Г.Б*******т 2022 оны 08 сарын 02-ны өдөр 123,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 193,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэжээ.
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Н.М******* нь хариуцагч Г.Б*******т 2022 оны 08 сарын 02-ны өдөр 123,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 193,000,000 төгрөгийг зээлдүүлсэн талаар талууд хэн аль маргахгүй байгаа ба дээрхээс үзэхэд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч Г.Б******* нь нэхэмжлэгч Н.М*******аас 193,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээг амаар байгуулсан авсан, гэсэн хэдий боловч хүү төлсөн, одоо үндсэн зээлийг төлнө гэж тайлбарлаж байна.
Г.Б******* нь Н.М*******д 2022 оны 11 сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн бөгөөд хүүгийн төлбөрийг сар болгоны 28-ны өдөр шилжүүлж байна. Мөн өмнөх зээлсэн мөнгөний хамт хүү тооцож шилжүүлж байна. ... гэх хүсэлт бичгээр гаргаж байжээ.
/ХХ-ийн 7 дугаар тал/
Бийн Ч 2024 оны 06 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Н.М******* эгчийг танина. Г.Б******* 10 жилийн найз маань. тоот данс миний данс. Би энэ данснаасаа Н.М*******ын данс руу Г.Б*******ийн өмнөөс мөнгө шилжүүлж байсан. Энэ мөнгө Г.Б*******ийн Н.М*******д төлж байгаа зээлтэй холбоотой.
Г.Б******* Н.М*******аас 193,000,000 төгрөг зээлсэн. 2023 оны 08 сарын 08-ны өдөр тооцоо нийлэхэд би байлцан гарын үсэг зурсан. Харилцан тохиролцон тооцоо нийлсэн.
123,000,000 төгрөгийг анх зээлэхдээ сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохирсон. Дараагийн мөнгийг Г.Б******* өөрөө очиж зээлсэн болохоор би мэдэхгүй байна. Сар болгон төлж байгаа хүү өндөр байгаа учраас амаараа тохиролцон 193,000,000 төгрөг дээрээ 50,060,000 төгрөгийн хүү нэмж авахаар тохиролцсон.
/ХХ-ийн 61-64 дүгээр тал/
Зээлдүүлэгч Н.М*******, зээлдэгч Г.Б*******, мөн иргэн О.Б*******, Б.Ч нарыг байлцуулан 2023 оны 08 сарын 08-ны өдөр тооцоо нийлэн баримт үйлдсэн байна. Уг баримтад:
Н.М******* нь Г.Б*******т 2022 оны 08 сарын 02-ны өдөр 123,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн ба Г.Б******* нь тохиролцсон ёсоор хүүг төлж байсан.
Өнөөдөр 2023 оны 08 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 193,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 50,060,000 төгрөг, нийт 243,060,000 төгрөг болно хэмээн тооцоо нийлсэн байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Дээрхи байдлуудаас дүгнэж үзэхэд хариуцагч Г.Б******* 193,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн мөнгийг хүлээн авсны дараагаар хүү төлж байсан болон төлөх хүүгийн талаар харилцан тооцоо нийлэн үүнийгээ бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг илэрхийлж байна.
Б.Ч Хаан банк дахь тоот данснаас Н.М*******ын мөн банк дахь тоот дансанд 2022 оны 10 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 26-ны өдөр 6,165,000 төгрөг, 2022 оны 11 сарын 10-ны өдөр 6,250,000 төгрөг, 2023 оны 03 сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, Г.Б******* нь Хаан банк дахь тоот данснаас Н.М*******д мөн банк дахь тоот дансанд 2022 оны 11 сарын 28-ны өдөр 6,150,000 төгрөг, 2022 оны 12 сарын 28-ны өдөр 11,580,000 төгрөг, 2023 оны 02 сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтуудыг ирүүлсэн ба нийт 92,075,000 төгрөг төлсөн, уг мөнгөнд Б.Чийн Н.М*******аас зээлсэн 31,030,000 төгрөг тооцогдсон хэмээн гэрч Б.Ч мэдүүлсэнийг хариуцагч Г.Б******* эсэргүүцээгүй.
/ХХ-ийн 27-39 дүгээр тал/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заажээ.
Зээлдэгч Г.Б******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Н.М******* гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б*******оос 243,060,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б*******оос 243,060,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,373,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******оос 1,373,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М*******д олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 7056 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Г.Б*******ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 243,060,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН