Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/03862

 

 

 

 

 

 

 

 

202 08 09

101/ШШ202/032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг,******* дугаар хороо,******* гудамж, М******* ХХК-ийн байр*******03 тоотод байрлах, Э******* ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, /6 байрны тоотод оршин суух, З овогт Н Г /регистрийн дугаар 1/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,90,07.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Хариуцагч Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Г нь Э******* ХХК-тай*******020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан тоот барьцаат зээлийн гэрээ,*******0/0138 тоот фидуцийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг сарын*******,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Н.Г нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу*******020 оны 12 дугаар сарын -ны өдрөөс эхлэн сар бүрийн -ны өдөр 58,922.76 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч*******021 оны 7 дугаар сарын*******1-ний өдөр*******00,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа*******021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл үндсэн зээл 3,979,505.38 төгрөг, хүү 3,312,933.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,968.29 төгрөг, нийт 7,90,07.2 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Н.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 7,90,07.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн үндсэн зээл 3,979,505.38 төгрөг, хүү 3,312,933.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,968.29 төгрөг, нийт 7,90,07.2 төгрөгийн нэхэмжлэлийг гэрээний хувьд хүлээн зөвшөөрч байна. Тус байгууллагатай Н.Г миний бие дээрх гэрээний дагуу зээл авсан бөгөөд нийгэм эдийн засаг, цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийн чадвар муудсан ба ажилгүй болсон юм. Нэхэмжлэгчийн шаардлага болон 7,90,07.2 төгрөгийг цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан мөн тухайн үеийн засгийн газрын тогтоолуудын дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хэсэгчилэн чөлөөлж өгч миний дараах нөхцөлийг хүлээн авч эвлэрлийн журмаар нааштай шийдэж өгөхийг хүсье. Н.Г миний бие нийт 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд тасралтгүй төлж барагдуулах саналтай байна.

Иймд дээрх миний саналыг хүлээн авч эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэл татгалзах зүйлгүй байна. Учир нь би өнөөдрийн байдлаар ажилгүй, орлогогүй байгаа тул дээрх нөхцөлөөс илүүгээр төлбөрийн чадвар муутай байгаа бөгөөд эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа юм гэв.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл хүсэгчийн өргөдлийн маягт,*******021.01.19-ний өдрийн Н.Гийн хүсэлт,*******020.11.11-ний өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,зээлийн судалгааны маягт, зээл төлөлтийн дансны хуулга, мемориалын ордер №30, явцын хяналтын тайлан, Б******* дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн*******02.03.13-ны өдрийн 30ж3-2/1 дугаартай албан бичгийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар,*******020.11.11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Н.Гт холбогдуулан үндсэн зээл 3,979,505.38 төгрөг, хүү 3,312,933.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,968.29 төгрөг, нийт 7,90,07.2 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Н.Г нь гэрээний дагуу зээл авсан бөгөөд нийгэм эдийн засаг, цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийн чадвар муудсан, ажилгүй болсон, цар тахлын үеийн Засгийн газрын тогтоолуудын дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хэсэгчилэн чөлөөлж, миний нөхцөлийг хүлээн авч эвлэрлийн журмаар шийдэж өгөхийг хүссэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн гаргасан эвлэрлийн нөхцлийг хүлээн авах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. Э******* ХХК нь Н.Гтэй*******020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын*******,5 хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор, хэрэглээний зориулалтаар Н.Г нь зээлж, ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсаны хувьд хариуцагч маргаагүй, уг гэрээний хугацаа сунгагдаагүй болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, мемориалын ордер №30 баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

3б. Хариуцагч Н.Г нь дээрх гэрээ байгуулагдсанаас хойш*******021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлд 1,370,000 төгрөг, хүүд 30,000 төгрөг,*******021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлд 552,33.72 төгрөг, хүүд 7,566.28 төгрөг,*******021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлд 98,0.90 төгрөг, хүүд 101,939.10 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг төлсөн байна.

. Э******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь 000202393 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн*******81 дүгээр зүйлийн*******81.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд энэхүү хуулийн зохицуулалтад заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

а. Зохигчийн хооронд Иргэний хуулийн*******81 дүгээр зүйлийн*******81.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан тул мөн хуулийн Хоёрдугаар дэд бүлэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд гэрээндээ тохироогүй, харин алдангийн талаар тохирсон боловч гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэгч нь алданги нэхэмжлээгүй байна.

5. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа*******021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болохоор, гэрээний хугацаа сунгагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний*******.2.-т Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр, зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэж буй нь үндэслэлгүй, энэхүү гэрээний заалтыг үндэслэн хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй байна.

5а. Хариуцагч нь хамгийн сүүлд*******021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн төлөлт хийсэн, энэ өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,979,505.38 төгрөг байх ба сарын хүү*******,5 хувиар тооцвол 99,87.6 төгрөг, үүнийг 30 хоногт хуваахад 1 өдөрт 3,316.2 төгрөг төлөгдөхөөр, гэрээний үндсэн хугацаа*******021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байх бөгөөд*******021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 13 хоног ба нэг өдрийн хүү 3,316.2 төгрөгөөр тооцоход ,370.8 төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр байна.

Барьцаат зээлийн гэрээний үндсэн хугацааны дагуу хариуцагч зээлийн хүүд нийт 1,825,000 төгрөг төлөх ёстойгоос хүүд 979,505.38 /30,000+7,566.28+101,939.10/ төгрөг төлж, одоо үлдэгдэл 85,9.62 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3,979,505.38 төгрөг, хүү 85,9.62 төгрөг, нийт ,825,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,1,07.2 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

6. Хариуцагчийн нийгэм эдийн засаг, цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийн чадвар муудсан, ажилгүй болсон, цар тахлын үеийн Засгийн газрын тогтоолуудын дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хэсэгчилэн чөлөөлүүлэх агуулга бүхий тайлбарыг гаргасан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан гэрээний хувьд Засгийн газрын тогтоолын дагуу зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг хойшлуулах, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй тул энэхүү тайлбар үндэслэлгүй, түүний тайлбарыг үндэслэн хүү, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гээс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 92,0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн*******81 дүгээр зүйлийн*******81.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Гээс зээлийн гэрээний үүрэгт ,825,000 /дөрвөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,1,07.2 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 92,0 /ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн ., .7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ