Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     нарийн бичгийн дарга С.Цэнд Аюуш,

     улсын яллагч Н.Бадам, 

     шүүгдэгч *******

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гаамаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******д холбогдох  1731000780023 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 10-р сарын 26-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 04 дугаар сарын 28-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, зуухны операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, Мангиртын 00 дугаар хэсэг, 000 тоотод оршин суух хаягтай, Цоохор овогт ******* /РД/ТА-/

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь  2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг “Дулааны өвөр” гэх газарт 19-96 УНТ улсын дугаартай  Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган насанд хүрээгүй иргэн *******ы  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч *******ы  мэдүүлэг / хх-ийн 46-47-р хуудас/,

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гаамаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг 

3.Иргэний хариуцагч  *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

4.2017 оны 10 сарын 03-ны өдрийн №25 тоот  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,

5. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны 2017 оны 09 сарын 04-ны өдрийн №868тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 20-р хуудас/,

 

6.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-10-р хуудас/,

7.Эмчилгээний болон замын зардлын баримтууд  /хх-ийн 67-69-р хуудас/,

8.Гэрч Б.Бямбацогтын мэдүүлэг  /хх-ийн 14-р хуудас/,

9.Гэрч М.Амартунгалагийн мэдүүлэг /х.х-ийн 16-р хуудас/

10.Гэрч Г.Дарханбаатарын мэдүүлэг /х.х-ийн 17-р хуудас

9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/,

10.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн хэлэлцүүлэв. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

 Шүүгдэгч ******* нь  2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг “Дулааны өвөр” гэх газарт 19-96 УНТ улсын дугаартай  Киа пронтер маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган насанд хүрээгүй иргэн *******ы  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.Хохирогч *******ы мөрдөн байцаалтад  өгсөн:”…2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ногооны талбай дээр ажиллаж байгаад цайндаа орчихоод буцаад ажилдаа гарахдаа бусад хүмүүстэй хамт ачаан дээр сууж явсан юм. Тэгээд машин нилээн хурдтай явж байгаад донсолгоон дээр нь би машинаас унаад тэгээд нэг мэдэхэд машин дээгүүр гараад явчихсан. Тэгээд  хүмүүс өргөж аваад гэрт оруулаад өвчин намдаах эм өгөөд зүгээр болохгүй аймаар өвдөөд байна гээд хэлсэн чинь эмнэлэг рүү эзэн гээд байгаа ах ээж бид 2-г аваад явсан гэсэн мэдүүлэг,

2.Гэрч Б.Бямбацогтын өгсөн:2017 оны 08-р сарын 27-ны өдөр намайг ажилтай байхад 16 цагийн үед машин дээрээс унасан гээд эрэгтэй хүүхдийг ээж нь нэг эрэгтэй хүнтэй авчирсан. 13 цагийн үед унасан гэсэн хүүхдийн бие зовиуртай, өөрийн хөл дээрээ явж байсан. Гэмтлийн эмч дуудаад өвчин намдаах эм хийгээд рентгэнд харсан гэсэн мэдүүлэг,

3.Гэрч М.Амартунгалагийн  өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бид нар цай хоолоо идээд төмсний талбай руугаа явахгээд 19-96 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлийн тэвшин дээр Дарханбаатар, Цоож,Хашчулуун, Бат-Оюун, бид нар суугаад машины кабинд Хашчулууны ээж Гаамаа суугаад жолооч Отгонзаяа бид нар хөдөлсөн.Хашчулуун тэвшний хойд талд суучихсан байсан. Жолооч бүгд суусан уу одоо хөдөллөө шүү гэсэн. Тэгээд хөдлөөд явж байхад Хашчулуун хойд талд гараа алдлаад сууж байснаа босоод урагшлах гэтэл машины тэвшнээс унасан, машины баруун тал руу унасан...” гэсэн мэдүүлэг

4.Гэрч Г. Дарханбаатарын өгсөн:” Хашчулууны машины тэвшний хойд талд сууж яваад босоод урагшлах гэж явж байгаад машины тэвшнээс унасан. Бид нар орилоод жолооч зогссон. Бид нар яваад очиход Хашчулуун уйлаад байсан гэсэн мэдүүлэг,

5.Иргэний хариуцагч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: 2017 оны 08 сарын 27-нд энэ хэрэг гарсан. Би өөрөө хувиараа ногоо тарьдаг. Отгонзаяа, Гаамаа хоёр манайд 02 жил ажиллаж байгаа. Гаамаа тэр өдөр хүүхдээ дагуулж ирсэн байсан. Яг хүүхдээ дагуулж ирэхэд нь би хажууд нь байгаагүй. Манай эхнэр рүү ярьж байгаад дагуулаад ирсэн байсан. Гаамаа надаас хүүхдэд хичээл ном, дэвтэрний мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь бага цалин амлаад ажиллуулахаар болсон. Хүүхэд нь манайд 7 хоног ажилласны дараа би гайгүй ажил хийж байхаар нь том хүний цалингаар цалинжуулъя гээд цалинг нь тухай бүрт нь  өгдөг байсан. Осол гардаг өдөр би өөрөө гэртээ байсан. Сэлэнгийн засаг даргын газраас надтай уулзах гээд хүмүүс ирсэн байсан. Тэр хүмүүстэй ажил ярьж байхад тийм хэрэг явдал болсон байсан. Энэ пронтерийг би Мөнхбат гэдэг хүнээс худалдаж авсан, хэдэн төгрөг дутуу байгаа учраас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм. Би Отгонзаяад их харамсч байна.Өр төлбөрийг нь төлөлцөнө гэж бодож байна гэсэн мэдүүлэг,.

 6.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гаамаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр 08 сарын 27-ны өдөр бид өглөө ногооны талбайд ажиллаж байгаад цайндаа орсон. Хоол ундаа идээд 30 минут болоод эргээд ажилдаа гарах шаардлагатай болсон. Тэгээд ажилдаа гарахад Отгонзаяа нь нэг гэрийн үүдэнд байсан  машиныг асаагаад хойд гэрийн үүдэнд ирэхдээ маш хурдтай ирсэн. Би өөрт нь хэлсэн. Чи энэ хоёрын хооронд тийм хурдтай ирнэ гэж байхгүй. Энэ олон хүн тээвэрлэж байж жаахан удаан яв гэж би хувийнхаа зүгээс зөвлөмж өгч байсан. Маш хурдтай ирээд гэрийн үүдэнд тормслоод зогссон. Миний хүү бараг 14-15 м чирэгдээд цамц нь урагдаад аарцаг хэвлий дээгүүр нь тэрчигээр нь машин гараад явсан байсан. Нэгмэдэхэд л хүүхэд орилоод л явчихаар нь би Болдод хүүхэд болохоо байчихлаа гээд хэлтэл Болд маш хурдан эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр өдөр хүүгээ машин дотор суулгая гэхэд Отгонзаяа шуудайг тэвшин дээр гаргаад тавиагүй кавин дотор тавьчихсан байсан. Гэтэл миний хүү ээж ээ та суу гээд намайг дотор суулгасан юм. Миний хувьд Отгонзаяад гомдолтой л байна. Отгонзаяа хүүхдүүдийг сууж амжаагүй байхад нь хаазлаад л явсан гэж хүүхдүүд ч хэлж байсан. Тэгээд эмнэлэгт  очиход эмч яаралтай нурууны зураг авхуул гэж хэлсэн. Миний хүү ээж ээ би явж чадахгүй байна гээд уйлаад амнаас нь хөөс сахраап, өмдөндөө баачихсан маш хэцүү байдалтай байсан.  Эмнэлэгт очоод л шууд сэхээнд орсон. Эмч нар энэ хүүхдийн амийг хурдан аваръя гээд эмч нар 3 хоног эмчилсэн. Бидний эмчилгээнд зарцуулсан мөнгө 3-4.000.000 төгрөг болсон байгаа. Дахиад ч зөндөө эмчилгээ шаардлагатай байгаа. Эмч нарын зөвлөгөөнөөр ороход эмч нар их хүнд хүүхэд байна. танай хүүхдийг хэзээ хөл дээрээ босохыг бид мэдэхгүй байна гэж хэлсэн. Миний хүү хичээл номноосоо хоцорч хохирч байна. Энэ Отгонзаяа нэг ч удаа эргэж ирж, утсаар ярихгүй байгаад нь их гомдож байна. Анх хагалгаанд ороход Болд надад 400.000 төгрөг өгсөн, Отгонзаяа 200.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь 01 сарын дотор өгөхөөр тохирсон боловч одоо хугацаа нь өнгөрчихсөн явж байна гэсэн мэдүүлэг,

7.Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны  2017 оны 09 сарын 04-ны өдрийн 868 дугаартай шинжээчийн:

1.*******ы биед хэвлийн битүү гэмтэл, аарцаг ясны битүү хугарал, хэвлийн хөндийн цус хуралт, хагалгааны дараах байдал, зүүн шилбэний цус хуралт, зүүн ташааны зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу Зам тээврийн осолд орох үед үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

8.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-10-р хуудас/,

9.2017 оны 10 сарын 03-ны өдрийн №25 тоот Шинжээчийн дүгнэлтэд:

1.19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д “ Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдийг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.

21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг 3-аас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгсэлийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна.

а.Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх.

б.Хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх

в.Тэвшины хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгэтэй байх.

г.Зорчигчдийг буулгах суулгах шаттай байх гэсэн заалтуудыг зөрчсөн

2.Ослын шалтгаан: 19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д “ Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдийг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.

21.3 Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг 3-аас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгсэлийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна.

а.Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх.

б. Хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх

в. Тэвшины хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгэтэй байх.

г. Зорчигчдийг буулгах суулгах шаттай байх гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Асуултад дурьдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэнгүй гэсэн дүгнэлт

10.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны  08 сарын 27-ны өдөр цайны цагаар тамхи татаад байж байтал Гаамаа эгч орж ирээд явъя гээд яаруулаад байсан. Тэгээд Гаамаа эгч хохирогчийг аваад гарсан. Би хохирогч Хашчулууныг уначих юм биш үү машин дотроо суулгая гэж уг нь хэлсэн юм. Хашчулуун тэвшин дээр гарч суугаад 100 метр яваад л уначихсан  Болд ахын ногооны талбай дээр төмс хурааж байсан. Миний унаж явсан Пронтер бол Болд ахын машин, Би харамсаж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

Иймд *******г тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас насанд хүрээгүй хохирогч *******ы  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

******* нь  гэмт хэрэг гарах үед 14 настай байсан нь түүний ТА02302510 регистрийн дугаартай 23 тоот төрсний гэрчилгээгээр нотлогдож байна. /х.х-ийн 45-рт/

  Хохирогч *******ы гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд нотлох баримтыг үндэслэн 1.560.330 төгрөгийг нэхэмжилсэн байна. /х.х-ийн 67-69-рт/

Шүүгдэгч ******* нь иргэний хариуцагч *******ын  эзэмшлийн  19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ гэмт хэрэг үйлдэж Ч. Хашчулууны эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулжээ.

19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслийн  техникийн тодорхойлолтод иргэн Э.Мөнхбаатарын өмчлөлийн машин гэж бичигджээ. /х.х-ийн 25-рт/ Гэвч иргэний хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ пронтерийг би Мөнхбаатар гэдэг хүнээс худалдаж авсан, хэдэн төгрөг дутуу байгаа учраас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм” гэж  мэдүүлж байгааг үндэслэн уг тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь  ******* гэж гэж үзлээ.

 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “ Тээврийн хэрэгсэлийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгсэлийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг үндэслэн  иргэний хариуцагч ******* нь өөрийн төмсний талбайд ажиллуулахаар  19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч *******д шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон тул насанд хүрээгүй хохирогч *******ы эрүүл мэндэд  учирсан гэм хорын хохиролыг хариуцан арилгах хуульд заасан үүрэгтэй байна. Иймд хохирогч нийт  1.560.330 төгрөг нэхэмжилснээс *******гийн төлсөн 200.000 төгрөг *******ын төлсөн 400.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 960.330 төгрөгийг иргэний хариуцагч *******оос гаргуулан *******д олгох нь хуульд нийцнэ.  ******* нь гэм хорын хохиролд төлсөн 960.330 төгрөгийг Ю.Отгонбаяраас нэхэмжлэн авах эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д  зааснаар  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гүйцээн нөхөн төлж дуусгахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж    шийдвэрлэлээ.

******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 29-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоожээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн 505 тоот захирамжаар шинээр батлагдсан /2015 он/ Эрүүгийн хуульд *******гийн үйлдсэн догшин авирлаж танхайрсан гэсэн заалт хасагдсан гэж үзэж  хорих ялаас чөлөөлж тэнсэн харгалзах хугацааг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгсэлийн 00359562 дугаартай гэрчилгээг эзэмшигч *******од буцаан олгож, *******гийн 956929 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8,36.10- д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Цоохор овогт *******г  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  нэг жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3.Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.4-д зааснаар Дархан-Уул аймгийн 15 дугаар баг, 4-р хэсэг, 103 тоотод оршин суух иргэний хариуцагч Боржигон овогт *******оос /рд: ТИ-/  960.330 төгрөг гаргуулж иргэн   Дархан-Уул аймгийн 8-р баг, 17-р хороолол 13-03 тоотод оршин суух Чулуунбаатарын Хашчулуунд олгосугай.

4.Иргэний хариуцагч ******* нь гэм хорын хохиролд төлсөн 960.330 төгрөгийг *******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 19-96 УНТ улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгсэлийн 00359562 дугаартай гэрчилгээг эзэмшигч *******од буцаан олгож, *******гийн 956929 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА