| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00409/И |
| Дугаар | 152/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 152/ШШ2024/00390
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Н-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1968 онд төрсөн, 56 настай. Би 1984 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзэн болсон. 1985 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажилд орж, 1987 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. 1987 оны 10 дугаар сард цэрэгт яваад 1987-1989 онд Зүүнбаян 132 дугаар цэргийн ангид их бууны навочик хийж албаа хаасан. 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн бөгөөд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тухай үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Мөн 1986, 1987, 1989 онуудын хугацаанд цалин авч байсан цалингийн тодорхойлолт төрийн архивын газраас гарч ирсэн. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, мөн нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан С.Н-ын Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 1-12, 1987 оны 1-8, 1989 оны 10-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архиваас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Р.П-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Р.О-ийн иргэний үнэмлэхийин болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 556 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн иргэний хаягийн хуудас №7, гэрч Р.П, Р.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч С.Н-ын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Н-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Н нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. С.Н-ын иргэний хаягийн хуудас №7-д Увс аймгийн Өмнөговь сумын Орлого бригадад хоньчин хэмээн 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүргэгджээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С.Н-ын Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 1-12, 1987 оны 1-8, 1989 оны 10-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
4. Шүүхээс гэрч Р.П, Р.О нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.П Би 1968 онд Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийг төгсөж, Оросын холбооны улсад хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг тракторын жолооч мэргэжлээр төгссөн. 1970 онд Өмнөговь сумын Цог нэгдэлд жолоочоор орж 1994 он хүртэл ажилласан. Би С.Н-ын аав ээжид өвс тэжээл, сүү зөөдөг, гэрийг нь нүүлгэдэг байсан тул сайн мэднэ. С.Н 1984 оноос Өмнөговь сумын Цог нэгдлийн Орлого бригадад мал малладаг байсан. 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд цэргийн албаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдлийн Орлого бригадад мал малласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Р.О Би 1974 оноос Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 2018 он хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байгаад 2019 онд Увс аймагт ирсэн. С.Н бид Өмнөговь сумын найман жилийн дунд сургуульд хамт сурч байсан тул нэгнээ мэднэ. С.Н 1984 онд Өмнөговь сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд аав ээждээ тусалж Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж эхэлсэн. Мал маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн мал малласан. Одоог хүртэл Өмнөговь суманд мал маллаж амьдардаг гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Нэхэмжлэгч С.Н нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Өмнөговь сумын Орлого бригадад хоньчин хэмээн 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүргэгдсэн иргэний хаягийн хуудас №7, Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С.Н-ын Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 1-12, 1987 оны 1-8, 1989 оны 10-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Р.П, Р.О нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Н-ын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт С.Н-ын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР