Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/03861

 

 

 

 

 

 

 

 

2*******24 *******8 *******9

1*******1/ШШ2*******24/*******3861

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, Ч дүүрэг, дугаар хороо, давхар 19******* тоотод байрлах, Ц ББСБ ХХК /регистрийн дугаар 6*******6272/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг,  6 дугаар хороо,******* дугаар хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, Б******* овогт Л******* Д******* /регистрийн дугаар ИЮ6*******1*******196*******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 498,43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Л.Д******* нь 2*******19 оны *******2 дугаар сарын *******2-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын К цахим зээлийн үйлчилгээнд № дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 23*******,********************* төгрөгийг 4 хоногийн хугацаатай 2,************** төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний дугаар зүйлийн 1. дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Л.Д******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2*******23 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 23*******,********************* төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 2,************** төгрөг, хүүгийн үлдэгдэл 243,493 төгрөг, нийт 498,43 төгрөг байна.

Иймд хариуцагч Л.Д******* нь 2*******19 оны *******2 дугаар сарын *******2-ны өдрийн № дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 23*******,********************* төгрөг, шимтгэл 2,************** төгрөг, хүү 243,493 төгрөг, нийт 498,43 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Л.Д******* шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2*******19.*******2.*******2-ны өдрийн **************************** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл хүүний тооцоолол, 2*******19.*******.*******8-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч Л.Д*******д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 23*******,********************* төгрөг, шимтгэл 2,************** төгрөг, хүү 243,493 төгрөг, нийт 498,43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Л.Д*******д 2*******24 оны *******1 дүгээр сарын *******9-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2*******24 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1*******1/ШЗ2*******24/19219 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 7 дугаар сарын 31-ний өдрийн 1********************* цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хариуцагчийн 9 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй тул зурвас үлдээсэн, энэ өдрийн шүүх хуралдаанаас өмнө Л.Д******* нь өөрийн утаснаас шүүгчийн туслахын утсанд шүүх хуралдааныг хойшлуулах агуулга бүхий зурвасыг илгээсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй ч мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

2а. Ийнхүү шүүх хуралдааныг 2*******24 оны 8 дугаар сарын *******9-ний өдрийн 113******* цагт товлож, товыг хариуцагч Л.Д*******ы 9 дугаарын утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, улмаар зурвас үлдээсэн, нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн хувьд энэхүү үүргээ биелүүлээгүй, дээрхээс үзвэл шүүх хуралдаан товлон зарлагдаж байгааг хариуцагч нь мэдэж байгаа гэж үзэхээр байна.

2б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 1**************.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Д******* нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

2в. Мөн хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. Ц ББСБ ХХК нь Л.Д*******той 2*******19 оны *******2 дугаар сарын *******2-ны өдөр **************************** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, энэхүү гэрээгээр зээлдэгч Л.Д******* нь K аппликейшнээс сонгон гэрээнд тодорхойлсон хэмжээ, хугацаанд зээлийн эрх нээлгүүлж зээл авах, ББСБ нь гэрээнд заасан зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлэх, зээлдэгч нь авсан зээлийг хугацаандаа зээл, түүний шимтгэл, хүүг эргүүлэн төлөхөөр тохирсон байна.

Дээрх гэрээний 2.1.1-д зааснаар зээлдэгчийн баталгаажсан Хаан банкны 738921*******1 тоот дансанд зээлийг шилжүүлэхээр, 2.1.2-т зааснаар ББСБ-ын нэг зээлдэгчид олгох эрхийн дээд хэмжээ нь 1*******,*********************,********************* төгрөг хүртэл байхаар, 2.1.3-т зааснаар зээлдэгч зээл авах тухай бүр зээлийн хэмжээг K аппликейшнээс өөрөө сонгохоор, зээлийн доод хэмжээ *******,********************* төгрөг, дээд хэмжээ нь нийт эрхийн хэмжээгээр хязгаарлагдахаар, 2.1.4-т зааснаар зээлийн бүтээгдэхүүний хугацаа 6 төрөлтэй байхаар, 2.1.6-д зааснаар зээлдэгч тухайн зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд хүү тооцохгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үлдэгдэлд сарын 4 хувийн хүү тооцохоор, 2.1.7-д зааснаар зээл авах бүрт түүнд ногдох шимтгэлийг үндсэн зээлийн хамт зээлийн хуваарийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

3б. Ийнхүү цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Л.Д******* нь 2*******19 оны дугаар сарын *******8-ны өдөр 4 хоногийн хугацаатайгаар 23*******,********************* төгрөгийн зээлийг K аппликейшн ашиглан авсан ба дээрх гэрээнд зааснаар түүний Хаан банкны 738921*******1 тоот дансанд мөн өдөр 23*******,********************* төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна.

3в. Л.Д******* нь аппликейшн ашиглан зээл авснаас хойш эргэн төлөлт хийгдээгүй, 2*******23 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн байдлаар 191 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 23*******,********************* төгрөг, хүүний өр 243,493 төгрөг, шимтгэл 2,************** төгрөг, нийт 498,43 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээл хүүний тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

4. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 43 дугаар зүйлийн 43.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

4а. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба зохигчийн хооронд 2*******19 оны *******2 дугаар сарын *******2-ны өдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь шүүхэд 2*******23 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ гаргаж, үүнээс үзвэл зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байх боловч Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 3.-д Цахим зээлийн эрхийн хугацаа 1 жил ба энэ хугацаа нь ББСБ-тай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан өдрөөс тооцогдоно. Зээлдэгч эргэн төлөлт ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, зээлийн сахилга батын аливаа зөрчилгүй бөгөөд талууд гэрээг дуусгавар болгох талаар аливаа санал мэдэгдэл гаргаагүй бол гэрээг дахин 1 жилээр сунгагдсанд тооцно, 7.4-т Гэрээний хугацаа дуусахад талууд аливаа санал тавиагүй бол энэхүү гэрээний хугацаагаар дахин нэг удаа сунгагдсан болно гэж тус тус зааснаар үндсэн гэрээний хугацаа 2*******2******* оны *******2 дугаар сарын *******2-ны өдрийг хүртэл үргэлжилж, талууд гэрээний хугацааны талаар ямар нэгэн санал гаргаагүй байх тул 2*******21 оны *******2 дугаар сарын *******2-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцох үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4б. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан, хариуцагч нь зээлийг ашигласан хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй юм.

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ болон Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, тооцооллын хувьд буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаан товлон зарлагдаж байгааг мэдсэн, шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,6*******6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д*******оос нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,6*******6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Д*******оос цахим зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 498,43 /дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ББСБ ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,6*******6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д*******оос улсын тэмдэгтийн хураамжид 1,6*******6 /арван таван мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

                                                   

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ